10-р сарын 12
18 цаг 00 минут

Зүүдний тайлал

“Эхлэл” хэмээх кинонд хүн зүүдээ удирдан, хүссэнээрээ өөрчилж  болдог тухай өгүүлдэг. Гэхдээ энэ бол зөвхөн Холливуудын кинонд гардаг уран зөгнөл биш юм.  Гурван мянга гаруй хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар зүүдийг удирдаж болдог бөгөөд зүүдэлж байгаагаа хүн мэдэрдэг нь үүнийг баталдаг. Уг судалгаанд оролцогчдын 64.9 хувь нь зүүдлэж байгаагаа  ойлгож, мэдэрч байдаг гэсэн бол 34 хувь нь  заримдаа зүүдээ удирдаж  чаддаг гэж хариулжээ.  Зүүдээ ойлгож, мэдрэх нь  хүн  болгоны чаддаг зүйл биш  боловч  ийм боломж байдаг гэж Берклийн шашны сургуулийн доктор Келли Балкелей ярьж байна.  Ялангуяа  хар дарж зүүдлэхдээ хүн өөртөө “Энэ бол зөвхөн зүүд” гэж хэлж байх нь зүүднээсээ сэрэхэд тусална гэж тэрбээр зөвлөж байна.  Зүүдэлж байгаагаа хүн өөрөө мэдрэх нь хамгийн чухал бөгөөд  ийм аргаар хар дарсан зүүднээсээ салж болох гэнэ.

Зүүдлэхийн тулд заавал унтах  шаардлагагүй

Та ажил дээрээ ширээнийхээ ард суугаад, машиндаа, эсвэл хурлын үеэр ч зүүд зүүдэлж болно. Ийм сэргэг зүүд нь эргэлзээгүй, бодитой гэж доктор Балкелей ярьж байна.  Зүүдээ хэрхэн үргэлжлүүлэх нь таны ургуулан бодох чадвараас ихээхэн шалтгаална. Эхний алхам бол хамгийн сүүлд зүүдэлсэн таатай зүүдээ бодох. Нам гүм, хэн ч саад болохгүй газар олоод юу зүүдлэхээ бод. Гоё зүүд нэг ёсны амралт болдгийг сана.  

Зүүдний тухай

Хүн болгон зүүдэлдэг ч зүүднийхээ тухай  маш бага мэддэг.  Зүүд хаанаас бий болдог, хүн яагаад зүүд зүүдэлдэг, зүүд юу зөгнөдөг  юм бол? Бид зүүдээ удирдаж, тайлж чадах болов уу?  Бид танд зүүд тайлагчын  зүүдний талаарх зарим баримтаас хүргэж байна.  Нойрсохоосоо өмнө уншаарай.

 Зүүд аливаа зүйлийг сурахад тусалдаг

Шалгалтанд бэлтгэж, эсвэл шинэ сэдэв үзэж байгаа  бол олон цагаар ном уншиж сууснаас  хэсэг зүүрмэглэж, эсвэл эртхэн унтаж амрах хэрэгтэй. Учрыг нь  одоо хэлье.  Уураг тархи зүүд зүүдэлж байх үедээ асуудлыг  шийдэж, шинэ зүйл тогтоох нь  хурдан байдаг   гэдгийг  Харвардын их сургуулийн эрдэмтэд нотолжээ.  Зүүд нь уураг  тархины үйл ажиллагааны нэг  бөгөөд  шинэ мэдээллийг хүлээн авч, ойлгодог  байна.  Хэрэв сайн  унтаж амарч чадвал уураг тархины  сурах чадвар сайжирдаг аж.  Мөн телевизийн болон бусад дуу чимээ зүүдэнд сөргөөр нөлөөлдөг байна.

 Байнга зүүдэлдэг зүүд

Эхнэр эсвэл нөхрөө өөр хүнтэй байгаагаар зүүдлэх.

Хэрэв нөхрөө хамгийн сайн найзтай чинь учир  ургуулж байгаагаар зүүдлэн хүйтэн хөлсөө цутгатал айж сэрсэн бол та ийм зүүд зүүдэлж байгаа  цорын ганц хүн биш. Угтаа хайртай хүнээ өөрийг нь хуурч байгаагаар зүүдлэх нь  хүмүүст байнга тохиолддог  гэж  зүүд тайлагч Льювнберг ярьж байна.  Таван мянга гаруй  хүний дунд явуулсан судалгаанаас үүнийг харж болох юм.  Гэвч ийм зүүд нь хүний хууртах, ганцаараа үлдэх вий гэсэн айдастай холбоотой юм.

Нэг шөнийн дотор хэдэн арван зүүд ч зүүдлэх нь бий

Хүн нэг шөнө зөвхөн нэг зүүдлээд зогсохгүй хэдэн арван зүүд ч зүүдэлдэг. Гэвч хүн тэр болгон зүүдээ манаж чаддаггүй.  Зүүдний  үргэлжлэх хугацаа  90 минут  байдаг бөгөөд дараа дараагийн зүүд өмнөхөөсөө удаан үргэлчилжилдэг гэж Льювнберг ярьж байна.  Толгой дэрэн дээр тавьснаас хойш  зүүдэлсэн хамгийн эхний зүүд таван минут үргэлжилдэг бол сэрэхээс өмнөх зүүд 45 минутаас  нэг цаг хиртэй  үргэлжилдэг.  Харин хүн амьдралынхаа турш 100 мянган зүүд зүүдэлдэг гэсэн судалгаа бий. Зарим зүүднээс сэрсний дараа ч салдаггүй.

Танд сэрж чадамгүй сайхан зүүд зүүдэлж сэрээд, дахин зүүдэлмээр санагдаж байсан үе бий юу ?  Мэдээж танд ийм зүйл тохиолдож байсан нь гарцаагүй.  Ийм зүүдний дараа та хөдөлгөөнгүй хэвтээд, хэсэг зуур зүүд, бодит ертөнц хоёрын аль нь болохыг ялгах гэж  оролдоно. Зүүдээ санахын тулд сэрсэн байралдаа хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй.  Хэрэв хөдөлчихвөл  хэдхэн хоромын өмнө зүүдэлж байсан зүүд сарниж орхино.

 Хачин зүүдийг ч тайлж болно

Үл ойлгогдох, учир битүүлэг зүүд нь амьдралд учрах саад бэрхшээлийг зөгнөдөг. Зүүд зөнтэй, биелэгдэх магадлалтай байдаг. Хамгийн гол нь юуг зөгнөж байгааг нь олж мэдэх хэрэгтэй гэж  Харвардын их сургуулийн сэтгэл засалч эрдэмтэн Жеффри  Самбер  ярьж байна.  Зүүдний тайлал нь бидний өөрсдийгөө  ойлгох болон бусадтай харилцах харьцаанд байдаг.  Зүүдээ үл тоомсорлохын оронд  юу мэдэрч байгаагаа ойлгох хэрэгтэй.  Хүмүүс хачин зүүдийг  тэгсгээд мартдаг ч уг зүүднээс юу мэдэрсэн нь хамгийн чухал аж.

 Санаанаас гардаггүй зүүд нь танд ямэр нэгэн зүйл хэлж  байгаа хэрэг

Тэгэхээр та нэг л  аймаар хар дарсан зүүдийг  дахин дахин зүүдэлсээр байна уу? Льювнбергийн үзэж буйгаар ийм зүүдний хэлэх гээд байгаа санааг олж ухаарч чадвал уг зүүднээс ангижирч болох гэнэ.  Жишээлбэл төөрч, шүд унаж байгаагаар хар дарж зүүдлэх нь  шүдээ анхаарахыг  сануулж байдаг. Ам, уруул, шүд бол таны амнаас гарч буй үг хэлийг илэрхийлнэ. Тиймээс та бусадтай  харилцах харьцаандаа анхаарах хэрэгтэй.

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2 цаг 1 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно4 цаг 32 минутын өмнөЧ.Санжаадамба Буянт-Ухаа нисэх буудлаас шууд Монгол бөхийн өргөөнп ирж барилджээ4 цаг 41 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн4 цаг 42 минутын өмнөД.Сумъяа, М.Уранцэцэг нарын "Шударга хөдөлмөр"4 цаг 46 минутын өмнөЦагаан цамцны зах угаах арга4 цаг 52 минутын өмнөТурк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна4 цаг 52 минутын өмнөАвьяаслаг шүлэгч Агай хатан4 цаг 57 минутын өмнөБидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу5 цаг 2 минутын өмнөШинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ5 цаг 7 минутын өмнөӨмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ5 цаг 12 минутын өмнөКэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан5 цаг 17 минутын өмнө2017 оны Гиннессийн номонд орох амжилтууд5 цаг 27 минутын өмнөТеррорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв5 цаг 32 минутын өмнөХатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ5 цаг 37 минутын өмнөӨвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ5 цаг 42 минутын өмнөГэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ5 цаг 47 минутын өмнөМартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв5 цаг 52 минутын өмнөАньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой5 цаг 57 минутын өмнөШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй6 цагийн өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна6 цаг 2 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”6 цаг 4 минутын өмнөЗалуужуулах шидэт жор6 цаг 7 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн6 цаг 10 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс6 цаг 12 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн6 цаг 17 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой6 цаг 22 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц6 цаг 23 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв6 цаг 23 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав6 цаг 27 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.