10-р сарын 17
16 цаг 30 минут

Улстөр унтаж байна уу,  эсвэл сэрүүн байна уу

Өмнөх долоо хоногийг шинэ Засгийн газрын хүлээлттэй өнгөрөөсөн ч хүсэхэд хясна гэдэг шиг л юм болов. Шинэ долоо хоногийн эхний өдөр ч бас анир гүм өнгөрлөө. УИХ дахь намын бүлгүүд хуваарь ёсоор хуралдах байсан ч таг чиг. Ингэхэд улс төр унтаж байна уу, эсвэл сэрүүн байна уу гэсэн эргэлзэх сэтгэл төрж эхэллээ. Өнөөдөр өрнөл байх нь уу, үгүй юу.

Маргааш буюу лхагва гараг  гэхэд Засгийн газраа байгуулсан байх учиртай. Хуулийн хугацаа нь ийм. Ерөнхий сайд нь томилогдчихсон, сайд нарынх нь нэрс тодорхой болсноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өмнөх долоо хоногийн дундуур Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн барьсан У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэр өнөөдрийг хүртэл чимээ алдрав. Өчигдөр буюу даваа гарагт зарим цахим мэдээнд “Ерөнхийлөгч өнөөдөр сайдуудын нэрстэй танилцана” гэсэн мэдээлэл  явж байгаа харагдсан. Ерөнхийлөгч тулгамдаад байгаа асуудалд арай ингэж хойрго хандаагүй байх гэж найдъя.  

Уг нь тэр шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ-ыг шавдуулж, ээлжит бус чуулган зарлаж Ерөнхий сайдыг батламжлах хүсэлтийг М.Энхболдод илгээж байсан нь саяхан. Бас “Эх орныхоо төлөө сэтгэл гаргаж ажиллах бол хэдэн дээлтэй байсан ч дэмжинэ”  хэмээн Засгийн бүрэлдэхүүний талаархи байр сууриа илэрхийлж байсан билээ. 

Харин яг цаг нь болоод ирэхээр ийн алгуурлаж байгааг харахад   хэлэх хийх хоёр нь өдөр шөнө шиг ялгаатай байдаг улстөрчдийн жишгээс тэрбээр холуур тойрч чадахгүй юм шиг байна.

Засгийн газрыг байгуулах асуудал ингэж алгуурласан нь Сангийн сайдад нэр дэвшээд байгаа Ч.Хүрэлбаатартай холбоотой гэсэн мэдээлэл бий. Тэр ч үнэн бололтой. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудалд хэдийнэ хошуу дүрж, жиргээд явж байна билээ. Түүнчлэн Г.Уянгатай харилцсан чат  гээд үнэн худал нь тодорхойгүй юм цахимаар түлхүү явж буй. 

Ерөнхийлөгчийн нөгөө их яарч бачимдаад байсан шинэ Засгийн газрыг байгуулах асуудал ингэж алгуурлаж байгаа нь зөвхөн Ч.Хүрэлбаатартай холбоотой юм бол ганц хүнээс болж төрийн ажлыг гацаах хэрэг байгаа юм уу гэж  асуух нь зөв байх.

Төр төмбөгөр, ёс зүй гэдэг үүднээсээ Ерөнхийлөгчийн саналыг өдий хүртэл хүлээж байгаа болов уу даа. Тэгснээс  хэрэв Ерөнхийлөгч саналаа ирүүлэхгүй байлаа ч гэсэн Ерөнхий сайд өөрөө Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барьж батлуулах бүрэн эрхтэй. Хэрэв энэ жишгээр явбал өнөөдөр ч гэсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан зарлах боломжтой байх.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд гэвэл сөрөг хүчний бүлгийн удирдагч нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн, үүнийг бүр парламентыг  тараах асуудалтай холбож ярьсан байна билээ. Чанга дуугарч, том ярьж гарч ирсэн Ерөнхий сайд эргээд эсрэг  талынхантайгаа эвлэрсэн нь илтгэл алдарч байна гэсэн тайлбар зүүлттэй үг ярьсан байна билээ.  Түүнчлэн нэг намын “эвсэл”-ийн Засгийн газар гэж нэрлээд байгаа.  Ингэж ярих, эсвэл ингэж ойлгож төсөөлөх нь улстөрийн хувьд соёлгүй зүйл. Яагаад гэвэл олонхи болсон намын дотоодын асуудал учраас сөрөг хүний тааллаар эсвэл захиалгаар Засгийн газраа бүрдүүлнэ гэж угаасаа байхгүй. Ерөнхий сайдыг дэмжсэн нь АН-ын бүлгийн дотоодын шийдэл бөгөөд үүний хариуд ямар нэгэн хүлээлт, хүсэмжлэл байх учиргүй нь бүр тодорхой.

Хэдийгээр ойрын хэд хоногтоо намар налайж байгаа ч цаг хугацааны хувьд үнэ цэнэтэй, өвлөөс өрсөх их ажлын улирал шувтрах тийшээ хандаж байна.

Өвөлжилт, Улаанбаатарын утаа,  төсвийн орлого, нүүрсний экспортоо дундлахгүй байх,   сонгуулийн амлалт, хугацаа нь тулчихаад байгаа их өр гээд  юу байна, асуудал л байна. Ийм байсаар байхад Засгийн газаргүй, гадаад ертөнц байтугай дотоод талдаа ч ойлгомжгүй өдөр хоногууд үргэлжилсээр байна. 

Улстөр унтаж байна уу, аль эсвэл сэрүүн байгаа эсэх нь  өнөө маргаашдаа тодорхой болох байх.

М.Нэргүй

47
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

47 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.50$ bool   • 2017, 10 сарын 18. 10 цаг 59 минут

tor maani baychuudiin bool boltsiimuuu

103.9.90.98Зочин   • 2017, 10 сарын 18. 8 цаг 27 минут

Төрийн өндөрлөгт гарч төрөөс тэрбумтан болсон нөхдүүдийн толгойг авахгүй бол эд хэзээч засрахгүй идсээр л байх болно

103.229.123.171Зочин   • 2017, 10 сарын 18. 4 цаг 45 минут

М. Энхболдыг цаазын тавцанд аваачаад намуудыг татан буулгаж Монголын төрийг цэвэрлэвэл ард түмэн ядуурлаас гарна

202.21.106.124Зочин   • 2017, 10 сарын 18. 1 цаг 28 минут

Хороо найруулаад хөнжилдөө унтах завгүй байгаа биз яасан найр ч дуусдаггүй хор вэ???

59.153.115.214Зочин   • 2017, 10 сарын 17. 22 цаг 30 минут

судалгаагаар монголын 3 хүний нэг буюу 900 мянган хүн ядуу гэж гарсан байна ийм улс гэж байх уу 2 нам тэдний тэргүүнүүд ийм байдалд хүргэсэн дээр нь өр дийлдэшгүй боллоо даанч дээ

103.26.194.237тайван   • 2017, 10 сарын 17. 22 цаг 18 минут

Монгол хүн бүр Ерөнхийлөгчөө хүндэтгэж харьцах ёстой байх учиртай.... Бүх ардаасаа сонгогдсон хүн бол Ерөнхийлөгч мөн.... Ерөнхийлөгчийн татгалзсан хүнийг сайдаар ажиллуулахаар зөвшөөрч буй Байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгч илүү эрх эдлэх үгүй сэн...Ерөнхийлөгч үүргийнхээ дагуу ҮХ-ийн ЦЭЦ-д хандмаар юм...

202.9.42.5Зочин   • 2017, 10 сарын 17. 23 цаг 14 минут

ene muu orontsogiin ulsiin erunhiilugch gej haashaa harsan yum baidiin uhsen baas

202.179.24.116ИИИ   • 2017, 10 сарын 17. 20 цаг 35 минут

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ НОХОЙ МЭТ ҮЗЭЖ БГАА МАН-ЫНХАНД СУРГАМЖ БОЛОГ. ЭСВЭЛ ЭНЭ ЧИГТ НЬ БЛГАЖ БГААД УИХ-ЫГ ТАРААЧИХ.ЭНЭ УИХ-ААС ОЛИГТОЙ ЮМ ГАРАХ НЬ ӨНГӨРСӨН ДӨӨ.

62.203.244.149unshigch   • 2017, 10 сарын 17. 18 цаг 49 минут

ene Heden hulgaich nar yaj amjuulj husaj hulgailah ve gesen bodoldoo daragdaad uls ornoo bodoh manatai baigaa biz dee. baas archdag tsaasnaas hevreg mongoliin tor gutamshig. hulgaich aluurchin luivarchdaar dyyrsen mongoliin tor baasnii yalaanaas tsoon honogiin nastai. modhon daraachiin 3-r eeljiin hulgaich nar hoolondoo orno

202.179.25.124Зочин   • 2017, 10 сарын 17. 16 цаг 13 минут

Төрийн тербумтнууд хангалттай мөнгө хийчихсэн учир ард түмэнд үйлчилж ажил хийх шаардлагагүй, сонирхолгүй болсон байх. Тааваараа сууж байгаад унацтай төсөл гарч ирвэл орж хувиа авчихаад бусад үед хувийн ажлаа амжуулаад сонгуульт хугацаагаа өнгөрөөнө. Улс орон ямар байх нь хямралтай байна уу тэдэнд сонин биш. Харин орлого оруулж ирдэг төсвийн урсгалыг нь саатуулбал улс орон хямарч, ард түмэн хэцүү байна гэж дуугарч байгаад мөнгөө гаргуулж аваад таг чиг.

203.91.115.37Зочин   • 2017, 10 сарын 17. 15 цаг 15 минут

УНТАЖ БАЙГ ХАВР АЯНДАА СЭРНЭ БИТГМЙ СЭРЭЭ ТҮҮНИЙГ

202.9.42.5Зочин   • 2017, 10 сарын 17. 14 цаг 58 минут

elgiin mongoliin ulstur yun untah sereh ali hediinee uhsenshd taliigaach bolson

66.181.176.204Зочин   • 2017, 10 сарын 17. 13 цаг 38 минут

Neg namiin dotorhi surug huchin ene Ardiin namiig zugeer l taraaval zohino

103.229.121.33Зочин   • 2017, 10 сарын 17. 13 цаг 23 минут

АРД ТҮМНИЙ УНАГАСАН АН- ЫН НӨГӨӨ ХЭДЭН АВИЛГАЧ НАР ИХ ХУРЛЫГ ТАРААЖ ӨӨРСДӨӨ ДАХИН СОНГОГДОХЫГ ХҮСЧ БАЙНА .

202.179.24.116ИМС   • 2017, 10 сарын 17. 20 цаг 37 минут

АЛТАН ЦАГТАНГУУДЫГ ТӨРҮҮЛДЭГ УИХ-ЫГ ТАРААСАН НЬ ДЭЭР БХ АА.

103.229.121.33Зочин   • 2017, 10 сарын 17. 13 цаг 19 минут

ЗА ЭНХБОЛД НАМЫН ДАРГАА ӨГНӨ Л ГЭСЭН Ш ДЭЭ . БАТТУЛГА ЗИ ХҮРЭЛСҮХ НАР ИХ ХУРЛЫГ ТАРААЖ АН - ХАНЫ АРД ТҮМНИЙ НӨГӨӨ ХЭДЭН АВИЛГАЧДЫГ ГИШҮҮН БОЛГОХ ГЭЖ САНААРХАЖ БАЙНА . ГАР ХӨЛ НЬ ТОПООР ХЭДЭН УРВАГЧ ГИШҮҮД .

106.161.224.22Зочин   • 2017, 10 сарын 17. 13 цаг 07 минут

Zov sh Dee nymdorj oor huuli zvin said tavij eroosoo bolohgvi shuu hvrelsvhiin zov

202.179.25.213эрка   • 2017, 10 сарын 17. 12 цаг 54 минут

Энэ их хурал бүтэн жил унтсан цаашид ч энэ байдлаараа унтаа ажил хийнэ.Ард түмэн нэг их зүйл горидоод хэрэггүй байх.ИхТОМ зүйл ярисан улс төрчид юу ч бүтээдэггүйг хичнээн удаан харж хулхдуулах юм бэ?Гэрэл гэгээтэй нэг ч юм алга

74.62.226.210МАНАН нийслэл дахь хуваалт.   • 2017, 10 сарын 17. 12 цаг 40 минут

МАН ийн том тендерvvдийг нийслэлд АН-аас НИТХ д ерселдеед ялагдсан хvмvvс авч байгаа гашуун vнэн. АХБ ны 12-15 тэрбумын тендерvvдийн ялагчидыг хараарай

202.9.42.193Зочин   • 2017, 10 сарын 17. 12 цаг 35 минут

Муу аргаар гарсан хумуус сайн уйл хийнэ гэж хэзээ ч байхгуй уйлс нь бутэх ч гуй жээнко топорр хээроо 3

139.5.217.76Зочин   • 2017, 10 сарын 17. 12 цаг 26 минут

Hogiin ner tur huusun novshiin uls turchid niigmiin gainuudaas zalhaj bna.Uhsnii shudraga Hurelsuh 1 terbum 800 say tugrugiin hadgalamjiig ni jolooch aav ni uldeesen uu? Uur zamaar olson uu?

202.9.41.65Зочин   • 2017, 10 сарын 17. 12 цаг 19 минут

Асуудлын гол нь Хүрэлсүхэд байгаа юм уу, Асуудлын гол чинь МАН-ын даргын суудлыг алдах вий гэхээс сүнс нь зайлж байгаа М. Энхболдод байгаа юм биш үү, шударгаар шинэ даргыгаа сонгож чадах уу, МАН-ын Их хурлын төлөөлөгч хэн байх вэ, хуралд суусан төлөөлөгч хуралд ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг нь сонин байна. УИХ-ын зарим гишүүд тойрог тойрогийнхоо намын үүр дээр юу хийж явна вэ???????

66.181.185.168Зочин   • 2017, 10 сарын 17. 12 цаг 00 минут

Хүрэлсүхтэнгүүдийн сүхдэж хийсэн ажлаа одоо яах ч бол доо

202.179.27.116Зочин   • 2017, 10 сарын 17. 11 цаг 39 минут

NUURSNII HUJAANUUDIG HURDAN ZAILUULAA

27.123.214.105ZOCHIN   • 2017, 10 сарын 17. 11 цаг 38 минут

INGEJ ERGUUTEJ BAIHAAR 3 SAYA ARD TUMNEE URD HOID 2 HORSHDOO HUVAAGAAD OGCHIHVOL YASIIN BEEE. TA NARAAS BUR ZALHAJ GUITSLEE ERGUUNUUD MIN.

27.123.214.105ZOCHIN   • 2017, 10 сарын 17. 11 цаг 36 минут

SERJ BOSCH IREED IDCHIHEED UNTAAD OGDOG ERGUUNUUD YUM BISH UU.

66.181.189.180Зочин   • 2017, 10 сарын 17. 10 цаг 56 минут

Яааааж ийж байгаад гараад ирцгээсэн юм чинь Одоо хэнд хэн юуны хамаа байнаа айн

119.40.103.162зочин   • 2017, 10 сарын 17. 10 цаг 44 минут

Монголчууд шинэ төр засгаа дэмжиж эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй,, ингэж байж л амьдрал ахуй дээшлэнэ шүү дээ, Хүрэлсүхээс өөр хотын мафи-гаас салгаж чадах хүн байхгүй шүү

203.91.117.8Зочин   • 2017, 10 сарын 17. 10 цаг 27 минут

ОДООГИЙН МОНГОЛЫН УЛС ТӨРЧИД МОНГОЛ ОРНЫГ ХӨГЖҮҮЛЖ ЧАДАХ ХҮМҮҮС БИШЭЭ ?? ОДООГИЙН УЛС ТӨРИЙН БОЛОН ОЛОН НИЙТИЙН УЛСЫН ТӨСВӨӨС ХУВАЛЗ АДИЛ СОРОН БАЙГАА 180000 ХҮНИЙ 20 ХУВЬ ЦОМТГОЛД ОРУУЛ ТЭД ӨЛСӨХӨӨРӨӨ БАЯЛАГ БЭЭГЧ РҮҮ ШИЛЖНЭ 100 ГАРҮЙ ЧАНАРГҮЙ ИХ ДЭЭД СҮРГУУЛИЙГ НЭГТГЭ МОНГОЛ ҮЛСАД 4-5 ДЭЭД СЭРГҮҮЛЬ БАЙХАД ХАНГАЛТТАЙ

202.131.238.150зочин   • 2017, 10 сарын 17. 10 цаг 06 минут

Монгол ЭХ ОРОН-оороо Монгол хүн бүхэн бахархаж Монгол улс, Монгол хүний ҮНЭЛЭМЖийг дэлхийд дээгүүр орох хэмжээнд авч явах ХҮН байна УУ. ЗӨВХӨН хар амиа бодож хэдэн халтар төгрөгний төлөө ажиллаж байгаа БИ тодотголтой луйварчид зайлуулж болдоггүй юм УУ. СОНГОЛТ СОНГОЛТ СОНГОЛТ

103.229.123.60зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 53 минут

Хүрэлсүх АН-д орчихсон нь дээр дээ. Арвин ороод л болсон юм чинь. 33 тэнэг одоо хүртэл ойлгоогүй сайдын суудлаа горьдсоор байгаа байх даа. Тоглоомон хүүхэлдэйнүүд.

202.21.100.210Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 49 минут

Х.Баттулгыг яагаад огцруулж болохгүй гэж ард түмэн сонгосон бас төлөөний гишүүдээр дамжуулан хугацаанаас өмнө огцруулах эрх байгаа

103.212.119.76Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 38 минут

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээрээ гэж засгаа унагасаны гор нь гарч бна даа

202.9.40.38Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 36 минут

Хүрэлсүх хүүхдийн тоглоомон дуураймал хуурамч сүх болов.

182.160.0.174Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 34 минут

Улсын их хуралд ерөнхийлөгчийг огцруулах эрх нь байгаа шүү дээ.Энэ 65 хойлог чадахгүй л байхгүй юү,шившиг тарвал таарна.

202.9.40.38Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 32 минут

Төрөөс төрсөн тербумтан Хүрэлбаатарыг сангийн сайд болговол төр дампуурч байгаан тэр. Сайд болхын тулд юу ч хийхээс буцахгүй байгаа хүнийг дэвшүүлэн тавьж яаж болох юм вэ. Их хүссэн хүнд төрийн жолоог буй атгуул гэсэн хаадын захиас байдгийг санах хэрэгтэй.

182.160.0.174Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 29 минут

Орилж хашгирч,хөөрч гарч ирсэн У.Хүрэлсүх ийм олхиогүй арчаагүй **** байсан юм уу,бэлтрэг Энхболдод хөтлөгдөөд гөлөг царайлаад энэ юү болж байна вэ.Өнөөдөр ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг хүний нэр дээр Монгол улсыг 4 хөн жилийн дотор хуульгүй болгож дампууруулсан З.Энхболд гэдэг эсэрггүү дайсан тоглож байна.Тэгвэл ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх бас энэ хүний дохио зангаагаар хөдлөх болох нь,арайч дээ.Зөвшилцөхгүй бол өөрөө их хуралд сайд нараа өргөн бариад явах эрх нь хуулиар олгогдсон байхад энэ гөлөг юунд барьцаалагдчихваа.

202.21.100.210Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 28 минут

Хэрвээ У.Хүрэлсүх ерөнхийлөгч Х.Баттулгатай сүйжрээд байвал өөрийн дэмжсэн 33 бүлгийн гишүүд дэмжихгүй. МАН-н 65 гишүүдэд МАН-н түүхэн үнэт зүйлийг хүндлэх ёс зүй улс төрийн карьер байгаа. МАН аа дагахгүй Х.Баттулгатай найзлах сонголт ерөнхий сайдад үлдлээ

202.70.46.229Irgen   • 2017, 10 сарын 17. 9 цаг 28 минут

Erunhiilugchuu ta tamgiin dargaa hor harryi hyn tomillohgyi bol tanii ner hynd udur tutam unah handlagatai bolj baina shyy .

122.201.22.70zochin   • 2017, 10 сарын 17. 9 цаг 06 минут

HUUSH HURDLAACHE HURDAN NAAD ZASAG SHIG UMSA BAIGUULAAD AJILAA HIILDEE ESVEL BUGD AJILAA UG DARAAGIIN SONGUULI YAVUUL IIM BALAI UM BAIHDAA YADGIIN TA NARIIG HERELDEJ BH HOOROND ZAMIIN UUD BOOMTOOR NUURS EKSPORT ZOGSCHLOO UUNIIG HEN HARIUTSAH UM VEE

202.21.107.9Зочин   • 2017, 10 сарын 17. 9 цаг 03 минут

АН хуралд орохгүй. 32 -н хэсэг гэдийвэл яана.33 хуралдаж чадахгүй бас Засгаа ч байгуулж чадахгүй.Тэгвэл Их Хурал төрхөмдөө буцна тарна.Ийм сонирхол байх уу.

103.9.90.51Дамчаа   • 2017, 10 сарын 17. 9 цаг 00 минут

Улстөр унтаагүй бна. Харин хорондоо хордоод хөдөлж чадахгүй болчихоод тэрүүхэн зайндаа улстөрийг хийгээд улс орноо умартаад бна. Энэ хорны үйлчилгээ 2020 он хүртэл үргэлжилнэ. нэг нь үхэж байж гарц олдоно.

66.181.165.17Зочин   • 2017, 10 сарын 17. 8 цаг 59 минут

bagsh nar daraa ni emch emnelgiin ajilchid odoo urlagiin salbariixan daraa ni busad olon salbar niileed ajil xayad bosood irexed ene ix xural yax yum bol medeej yaj ch chadaxgui tarna gedgiig ene daam garsan 65 oilgodog yum bolov uu? nirgesen xoino xashgirav gedeg l bolno shuu.ertxen uxaaraad ter 65 uilganasan alban tushaal bulaaldaj toriin ajil gatsaasan novshnuudiig zoligt ni gargaach.ene xediigeer xetsuu bolovch ix aldnaas l deer gedgiig uxaardaggui yum bx daa.er ni ix sanasan xund toriin joloog buu atguul gej ix ezen maani surgasan daa,

122.201.24.224Zochin   • 2017, 10 сарын 17. 8 цаг 59 минут

Hurelsuhed ajillah bolomj uguh heregtei. Uvul aisui hurdan ajildaa orood ajilaa hiigeesei

202.9.42.238Зочин   • 2017, 10 сарын 17. 8 цаг 58 минут

ЦААНАА ТОХИРЧ ЧАДАХААРГҮЙ ЭРХ АШИГ БАЙДАГ БИЗ

202.72.245.122ы   • 2017, 10 сарын 17. 8 цаг 58 минут

Ардчилалын ганц давуу тал тэмцэх эрх чөлөөг Монголчуууд зөвхөн сонгууль гэж ойлгож байгаа нь өнөөгийн гамшгийн эх үүсвэр,эцэг эхчүүд нь одон медалд хууртаж төр байгаа гэж мал мэт итгэнэ.

139.5.219.212Зочин   • 2017, 10 сарын 17. 8 цаг 54 минут

УИХ гээчийг тараах л улдлээ. Тэдний хэрэг алга болж. Оерчлегддег Шинчлэгдэж чаддаг Алдаагаа ухаарч денгедег Нам бусчуудаар парламентыг бурдуулмээр байна.

182.160.34.191МУ-ын иргэн   • 2017, 10 сарын 17. 8 цаг 47 минут

Төрийг үндэсээр нь өөрчилөх хэрэгтэй байна.Одоогийн Ерөнхийлөгч,УИХ,Засгийн газар бүгд наймааны шинжтэй ажиллаж байна.Юун унтаа байдал вэ? Үхэж байна.Сэхээнд оруулаад ч найдлаггүй болсон байна.Ард олон минь эх орноо аврая.Сэрцгээ.

66.181.176.23Иргэн   • 2017, 10 сарын 17. 11 цаг 48 минут

Сэр сэр. Та нар энэ хулгайчуудыг 20 мянгаар саналаа худалдан гаргаж ирсэнээрээ тэмц. Би эд нарт саналаа өгөөгүй учир компьютерийн цаанаас дэмжье

49.0.218.221Зочин   • 2017, 10 сарын 17. 8 цаг 27 минут

их хурал тарах хэмжээнээс хэтэрлээ. энэ их хуралын бүлэглэлүүдэд улс орны төлөө бодох хийх ажл огт үгүй бололтой зөвхөн хувийн эрх ашгийг хамгаалж үлдэх гэсэн хийрхэлээс өөр юу ч алга ажлаа хийхгүй бол их хурлыг тараахын төлөө тэмцэлд нэгдэхээс өөр замгүй боллоо монголчуудаа сэрээч босооч

202.21.106.149zochin   • 2017, 10 сарын 17. 7 цаг 37 минут

z. enhboldiin utsan kukla bolson baina ene battulga

66.181.191.36Иргэн   • 2017, 10 сарын 17. 9 цаг 18 минут

Тэгвэл ч хол явахгүй дээ

Шинэ мэдээ

Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ6 цаг 17 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчдын анхааралд9 цаг 54 минутын өмнөБНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна10 сар 18. 18:00Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 17:55Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй10 сар 18. 17:50БӨӨРӨӨ цэвэрлэх ДОЛООН АЛХАМ10 сар 18. 17:45Б.Цэндбаяр: 15-34 насны арван залуу тутмын найм нь бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй байна10 сар 18. 17:40Алсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ10 сар 18. 17:35Хэт үнэртэй, анхилуун саван хэрэглэх нь мөөгөнцөр үүсгэдэг10 сар 18. 17:30Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ10 сар 18. 17:25Оросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ10 сар 18. 17:20Албинос төрсөн 21 настай Настя10 сар 18. 17:15Цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа10 сар 18. 17:13Бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 18. 17:10Этиоп Улсын шинэ Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ10 сар 18. 17:05Уушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ10 сар 18. 17:00WP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ10 сар 18. 16:55Л.Балхжавын найруулагч хүү Б.Чингүүний стилл10 сар 18. 16:50Коллежийн оюутан сургууль дээрээ бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрлээ10 сар 18. 16:45Намар цагаар Японд сакура цэцэглэжээ10 сар 18. 16:40Холливудын од монгол кинонд дуу оруулна10 сар 18. 16:35Нэвтрүүлэгч Э.Халиун Бали арал дээр амьдардаг болжээ10 сар 18. 16:30Гарьд Д.Рагчаа “хурандаа” хувцасаараа гангарчээ10 сар 18. 16:25ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа10 сар 18. 16:23Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм10 сар 18. 16:20Австралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ10 сар 18. 16:15Алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ10 сар 18. 16:10Залуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Чернишев туг барина10 сар 18. 16:05Тамхины хэрэглээ хамгийн өндөр 10 улс10 сар 18. 16:00Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...10 сар 18. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.