10-р сарын 18
9 цаг 19 минут

"Хэвлийдээ хүүхдээ тээж хилээр гарчихаад хүүхэдгүй ирдэг"

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын /ХЭҮК/ 16 дугаар илтгэлийг хэлэлцэв. Мөн сүүлийн үед бага насны охид хүчирхийлэлд их өртөж байгаа асуудлаар ч хуралдсан юм.

 Хуралдааны эхэнд хурал даргалагч УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар горимын санал гаргав. Бага насны хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод шүүх эмнэлэгт очиход үзлэгийн төлбөр нэхдэг эсэх асуудал сүүлийн үед нэлээн шүүмжлэл дагуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Хүүхэд хохирогч болоод очиход 10000 төгрөг нэхээд үзэхгүй буцаасан байна. Мэдээж ийм асуудал олон гардаг байх. Тиймээс хүүхдийн эрхийн сан байгуулах эсвэл насанд хүрээгүй хүнтэй холбогдсон асуудал гарахад үзлэгийг үнэгүй болгож өг. Аль нь боломжтойг судалж саналаа оруулж ирнэ үү” хэмээн ХЗДХЯ болон ХЭҮК-ынхоноос хүссэн юм.

 Түүний хүсэлтийн дараа ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж мөн хоёр санал нэмж оруулах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Энэ асуудал ганцхан дэд хороогоор зогсмооргүй байна. Хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс тогтоолын төсөл өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлэх шийдвэрийг гаргаж өгөхийг хүсч байна. Жишээлбэл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой Эрүүгийн хуулийн одоогийн заалт нь өмнөхөөсөө сул болсон. Өөгшүүлсэн гэхэд ч хаашаа юм. Хамаагүй дордуулсан. Сонсоод нойр ч хүрдэггүй баримтуудыг та бүхэнд хэлэх болно. Үүнийг засах ганц арга зам нь хуулинд өөрчлөлт оруулах юм” гэлээ.

 Хилийн тухай хуулинд өөрчлөлт оруулахгүй бол хүүхдээ тээж гаргаад зарах тохиолдол буурахгүй гэв

 Мөн тэрбээр нэгэн ноцтой мэдээллийг ил болголоо. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Хүний наймаанд тавих хяналтыг сайжруулсан учраас хүний наймаа барагтаа гарахгүй байна. Гэтэл хүүхдээ тээж гаргаж зарж байгаа тохиолдол гарсан. Хилээр нэвтрэхэд рентгений үзлэг хийдэг. Буцаад ирэхэд нь таны хэвлийд байсан хүүхэд хаана байна гэж асууж, эрж хайдаг байдлыг хилийн хуулинд оруулж өгөхгүй бол энэ төрлийн хэрэг буурахгүй” гэлээ.

 Ийнхүү тэрбээр илтгэлээ танилцууллаа.

12-17 насны 1613 эх амаржжээ

 Ж.Бямбадорж “Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг ярина. Монгол Улсын хэмжээнд 2015-2016 онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүнээс 295 нь эмэгтэй, гурав нь эрэгтэй. Гэхдээ энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдээд шалгагдсан хэрэг. Цагдаад шалгагдаагүй хэрэг зөндөө бий. Гэтэл үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болсон байна. Одоо таван настай охины асуудал их яригдаж байна. Гэтэл Булган аймагт дөрвөн настай охин хүчирхийлүүлсэн хэргийг шалгаж байна. Нэг ой дөрвөн сартай хүүхдийг хүчиндсэн хэрэг одоо шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Хамгийн аймшигтай нь энэ бүртгэгдсэн 298 хэргийг задалбал, хүчирхийлэл үйлдэгчийн 18 төрсөн эцэг нь, 49 хойд эцэг буюу хамтран амьдрагч нь байна. Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд жирэмслэлт их байна. 2017 оны нэгдүгээр сарын байдлаар 12-17 насны 1613 эх амаржсан байна. 20 хүртэлх насны 18168 охин үр хөндүүлсэн байна. Энэ бүрэн тоо биш. Энэ ихэвчлэн улсын эмнэлгээс гардаг. Хувийн эмнэлэг тоогоо өгдөггүй.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд нийгмийн амьдралаас ангид байна. Сэтгэл санааны асар тогтворгүй болдог. Нэлээд хэсэг нь сэтгэцийн өвчтэй болж байна. Нэг жишээ дурдахад, Дарханд нэг охин найман настай байхдаа хүчиндүүлсэн. Тэгээд Дархандаа сургуульд сурах боломжгүй учраас Улаанбаатар хотод ирж суралцсан байдаг. Улмаар Улаанбаатар хотод сурч байхад нь сургуульд нь охидын үзлэг явагдсан байгаа юм. Үзлэгийн дараа ангийн багш нь орж ирээд “Чи ямар ичдэггүй хог вэ, ийм жаахан байж юм үзчихсэн” гэж хэлсэн байдаг. Охин сургуулиасаа гарч, одоо сэтгэцийн өвчтэй болчихсон. Тэр нийгэмдээ амьдрах боломж нь хэцүү байдалд орж байна. Тиймээс охидын үзлэгийн хариуг зөвхөн эцэг, эхэд нь л хэлэх хэрэгтэй. Өөр хүнд хэлж болохгүй. Энэ бол хүүхдийн эрхийн асуудал юм. Гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны асуудал нь ганц тэр хүний асуудал биш болж байна. Амиа хорлож байна. Маш их тохиолдолд бүртгэгдэж байна” гэлээ.

 Ингээд илтгэлийн дараа гишүүд асуулт асууж хариулт авав.

 13 настай охин буудалд амиа алдсан хэрэгт хоёр хүнийг цагдан хориод шалгаж байна

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Насанд хүрээгүй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэх асуудал нэлээн хурц яригдаж байна. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн дурдсан илтгэлүүдийн жишээг сонсоход нэлээн эмзэглэж байна. Асуулт асууя. 13 настай охиныг зочид буудалд хөнөөсөн гэмт этгээдүүд сул чөлөөтэй явж байна гэнэ. Энэ үнэн үү. Таван настай охин хүчирхийлүүлсэн гэх хэрэгт шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан уу. Мөн ШШҮХ-гийнхэн охиноос 10 мянган төгрөг нэхээд шинжилгээ хийгээгүй эсэх асуудал олныг цочроож байна. Гурван сайдын гаргасан журам байгаа гэсэн. Мэдээж журамдаа захирагдах байх. Гэхдээ эхлээд шинжилгээгээ авчихаад дараа нь мөнгөө олоод авчих боломж байгаагүй юм уу"

ШШҮХ-гийн дэд захирал Ч.Алтанхишиг "Болсон явдлыг товчхондоо хэлье. Энэ сарын 14-15-нд шилжих шөнө 01.00 цагийн үед ХУД-ийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн хүчиндүүлсэн гэх хүүхдийг хоёр хүнтэй хамт авчирсан байгаа. Тэр нь хүүхдийн нагац ах болон түүний эхнэр нь байсан. Эмэгтэй нь согтуу ирээд ухаан алдаж унасан. Манай бүрэлдэхүүн эмч дуудаж үзээд гайгүй болгосон. Тэднийг ирэхэд манай шинжээч эмч нар дуудлагад явсан байсан. Ажлын бус цагаар хоёр шинжээч эмч 24 цагийн жижүүрт ажилладаг. Нийслэлийн зургаан дүүрэг хариуцаж ажилладаг учраас тэднийг ирэхэд эзгүй байсан юм билээ. Тэр хооронд үүдний жижүүр ирсэн хүмүүсийг хүлээн авч, учир байдлыг асууж лавласан байгаа юм. Бичиг баримт, гэрчилгээ зэргийг асууж, байхгүй болохоор нь эхний ээлжинд бичиг баримт үзүүлж хэн гэдэг хүүхэд юм, хаана амьдардаг юм, ямар шалтгаанаар энд ирсэн гээд лавлаж, улмаар одоо шинжээч эмч нар ирж байгаа түр хүлээж байхгүй юу гэж хэлсэн байна лээ. Тэгэхдээ гурван сайдын баталсан журмын дагуу үзүүлэхдээ 10000 төгрөг төлдөг шүү гэж хэлсэн байгаа юм. Түүнээс биш шууд чи 10000 төгрөгөө төлөөд үзүүл гэж шаардлага тавиагүй. Харин 01.30 цагийн үед шинжээч эмч нар ирж, 02.30 цагийн үед үзлэг дууссан байна лээ. Шаардлагатай бүх шинжилгээнүүдийг охиноос авсан. Шинжилгээний хариу өнөөдөр гарчих байх. 10000 төгрөг өгөхгүй бол үзэхгүй гэсэн асуудал яригдаагүй"

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Батчулуун "БЗД-т гарсан хэрэгт 13 настай охины хэрэгт А, Ж гэсэн хоёр хүнийг сэжиглэн, өнгөрсөн сарын 20-ноос эхлэн цагдан хориод шалгаж байна. Эрүүгийн хуулийн дагуу бага насны хүүхдийг хүчиндсэн хэргээр зүйлчлэн шалгаж байгаа. Мөн таван настай охины хэрэг үйлдэгдсэн газар нь БЗД, дуудлага өгсөн газар нь ХУД. Охины ээж эзгүй байсан учраас охины нагац ах, эгч нь ирээд өөрсдийн амьдарч байсан ХУД рүү аваад явсан юм билээ. Тэгээд ойролцоох цагдаагийн газарт хандаж, дуудлага өгсөн учир ХУД-ийн хоёрдугаар хэлтэс шалгаад хэргийг харьяаллын дагуу шилжүүлж байгаа. Дуудлага авсан даруйд цагдаагийн байгууллагын албан хаагч нар ажиллаж, сэжигтэн этгээдийг саатуулан байцааж байна. Уг хэрэгт хамтарсан баг ажилласан.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Манай комисс өчигдөр өглөөнөөс хойш тал тал тийшээ явж мэдээлэл цуглуулж, хангалттай мэдээлэлтэй болсон. Гэтэл энэ хэрэгт цагдаагийн байгууллага хариуцлага алдсан байна лээ. Таван настай охины хэрэг энэ сарын 12-ны өглөө үйлдэгдсэн байгаа юм. Гэтэл мэдээлэл нь 14-ний орой 22.00 цагт очсон. Ийм хэрэг гарчихаад байхад хоёр согтуу хүнд охиныг өгч явуулсан нь маш том алдаа. Энэ хооронд сэжигтнээ хайгаад явчихсан. Сэжигтнийг есөн цагийн дотор барьсан байна лээ. Хохирсон хүүхдийг согтуу хүнд өгч явуулах биш, ШШҮХ-нд өгөх юм уу, өөрсдөө аваад явсан бол болох байсан. Үүнд хуулийн байгууллагууд бас л уялдаа холбоогүй ажиллаж байгаа нь харагдаж байна. Нөгөө талаар охин бараг 36 цагийн дараа шинжилгээнд орсон. Энэ бас л ноцтой асуудал. Өчигдөр хүртэл ЭХЭМҮТ-ийн эмч мэдээлэл өгөхдөө хүчиндүүлээгүй гэж дүгнэсэн маягийн юм ярьсан байна. Одоо тэр ярианаасаа буцаад байж байх жишээтэй"

УИХ-ын гишүүн Н.Учрал "Манай улс 30 гаруй гэрээ конвенцид нэгдэн орсон байгаа. Мөн олон хуулиуд байна. Гэрээ, конвенцид орсон мөртлөө үүнийгээ дагаж мөрдөхдөө анхаарал тааруу байна. Манай улсад хүний эрхийн хамгаалалтын тогтолцоо гээч зүйл алга болж. Үүнээс болж гэмт хэрэгтэн ялаа аваад явдаг, цаана нь хохирогч гэдэг хүн үлддэг. Сэтгэл санааны гэм хорыг үнэлэхгүй байгаа учраас үүний цаана хохирогч хохироод үлдэж байна. Тиймээс хүний эрхийг хамгаалахад ямар алдаа дутагдал байна. Юу хийх хэрэгтэй байна. Энэ саналаа УИХ-д оруулаад ир. Цаазын ялын асуудлаар Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээнэ гээд сууж байна. Бид ямар гэрээ конвенцид нэгдэн орсноо санах, харах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд хүний эрхийн талаар ямар ойлголттой байна. Сэтгэл зүйн талаарх ойлголтыг төдийлөн сайн өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийн талаарх хичээл хэр их орж байна. Хөтөлбөр төлөвлөгөө нь ямар байгаа юм. Нийгмийн ажилтан хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцдаг юм. Эсвэл нийгмийн ажилтан гэдэг нь зүгээр л урлагийн үзлэгт хүүхдүүдийг бэлдүүлж оруулдаг хүн болчихсон уу. Үүнийг боловсронгуй болгоход анхаарахгүй бол болохгүй болжээ. Өсвөр насны хүүхдийг цахим сүлжээг зөв ашигладаг болгохгүй бол болохгүй нь. Мөн соёлын тухай хуулинд даруй өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол соёлын бүх төрлийн хэлбэрээр, жишээ нь хар тамхийг сурталчилж байна. Монголын уран сайхны киног харахад хар тамхи хэрэглэхийг сурталчилж байна. Үүнийг нүдэн дээр харуулж байна. 

Жишээ нь, хоёр хүүхэд амиа хорлоход нийгмийн сүлжээгээр тэр чигт нь цацаж байна. Үүнийг өсвөр насныхан харж байна. Хүүхдүүд 6, 7 настайгаас л фэйсбүүк ашиглаж сурч байна. Боловсролын салбар бас анхаармаар байна. Зөвхөн ХЭҮК-ын ажил гээд орхимооргүй байна. Бүгдээрээ хамтраад хуулиудад өөрчлөлт оруулая. Хүний эрхийг хамгаалах тогтолцоог нь бүрдүүлье. Соён гэгээрүүлэх ажлыг хамтарч хийе. Яг ямар ажил хийх шаардлагатай байгаа вэ гэдэгт ХЭҮК-ийн байр суурийг сонсмоор байна"

Төсөв мөнгийг нь тавьж өгөхгүй байж хүний эрхийг хамгаал гэж шаардах нь утгагүй

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Монгол Улс хүний эрхтэй холбоотой 50 гэрээ конвенцид нэгдэн орсон байгаа. Тодорхой хугацаанд Засгийн газарт тайлан хүргүүлж байгаа. Хамгийн сүүлд тавдугаар сард Хүний эрхийн хороонд хүүхдийн эрхийн асуудлаар тайлан хэлэлцсэн. Мөн 2010 оноос эхлээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд Засгийн газрын ээлжит хэлэлцүүлэг хийж зөвлөмж авдаг болсон. Монгол Улс хоёр дахь удаагаа зөвлөмж авчихсан байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Зөвлөмж авч л байдаг. Тайлан бичиж л байдаг хэвээрээ л байгаад ХЭҮК-ынхон ихэд эмзэглэж явдаг. Тиймээс 2015 онд Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар илтгэл бичиж УИХ-д оруулахаар бэлдэж байна. Иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагаас судалгаа шинжилгээгээ аваад явна. ХЭҮК-ын төсвийг зохих хэмжээнд байлгахгүй хассаар ирсэн. Өнөөдөр 700 хэдхэн сая төгрөгийн төсөвтэй улсын байгууллага байна уу үзээрэй. Цэцэрлэг ч байхгүй. Суманд ч ийм төсөвтэй байгууллага байхгүй байх. Тэгсэн хэрнээ орон даяар үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бид зүгээр сууж чадахгүй байна. Аргагүй эрхэнд төрийн бус болон гаднын байгууллагад хандаж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ жил бид хуулиа барьж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ төсөв дээр анхаарч өгөөч. Тэгэхгүй бол ажил явахад хэцүү байна.

Хүний эрхийн талаарх хичээлийг бид хөөцөлдөж байгаа. Үүний үр дүнд хуулийн мэргэжил олгодог их дээд сургуулиудын үндсэн хөтөлбөрт оруулж чадсан. Харин  бүх их дээд сургууль болон Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулж чадаагүй байна. Мөн нөхөн үржихүйн хичээлийг ч гэсэн заавал оруулах хэрэгтэй байна. Одоо бол маш ичмээр байдалтай байна. Сургуулиуд жилийн турш хоёрхон цагийн л хичээл орж байна. Хоёр цагийн хугацаанд ямар ойлголт өгч амжих вэ. Тиймээс би энд суугаа сайд болох гэж байгаа хоёр хүнд хандаж хэлж байна. Хэдүүлээ сууж байгаад энэ асуудалд эргэлт гаргамаар байна.

ХЭҮК-ын гишүүн Оюунчимэг "2008 онд  Монгол Улс даяар хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой өчигдрийн гарсан хэрэг шиг тийм л сенсацитай хэрэг гарсан. Иймэрхүү асуудлыг ХЭҮК 2003 оноос хойш ярьсан ч бусад газрууд анхаарахгүй явсаар эцэстээ хүн амины хэрэг болоод хүмүүсийн анхааралд орсон. Тиймээс бид төрийн бус байгууллагынхантай ярьж байгаад хуучин элчин сайд байсан Р.Эрдэнэчулуун гуайн ТББ-тай хамтарч Швейцарийн хөгжлийн агентлагтай ярьж байгаад зөвхөн наймдугаар ангийн сурагчдын сурах бичигт Хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу вэ, яаж урьдчилан сэргийлэх вэ гэх хөтөлбөрийг оруулсан. Гэтэл бас явц дунд л хасаад хаячихсан. Их дээд сургуулийн үндсэн хөтөлбөрт орохгүй болохоор үр дүн гарахгүй байна" 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "УИХ Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд элсээд гурван жил болж байна. Уг нь үүрэг авсанаараа урьдчилан сэргийлэх протокол соёрхон баталсан бол үндэсний байгууллагыг зургаан сарын дотор байгуулах ёстой. Байгуулаагүй өнөөдрийг  хүрч байна. Тухайн үед Засгийн газар энэ ажлыг ХЭҮК хийж болох юм аа гэж өргөн барьсан юм. Бид болно оо гэсэн. Яагаад гэхээр бид өнөөдрийг хүртэл хийж байгаа учир болох юм байна гэж бодсон. Гэхдээ одоо үүнийг яаралтай байгуулахгүй ёстой болоод байна"

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 16 дугаар илтгэлийг хэлэлцэж байна. Тав болон 13 настай охинтой холбоотой хэргүүд ном журмынхаа дагуу шалгагдаж байна уу гэдэгт асуулт асууж хариулт авч байна, бид. Хууль хяналтынхантай холбоотой гомдол их байгаа. Энэ бүхэн дээр УИХ анхаарлаа хандуулж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлд Засгийн газарт чиглэл өгөх ёстой гэж харж байна. Хүний эрхийн үндэсний комиссоор гаргасан саналууд маш чухал байдаг. Дарангуйлалын сөрөхийн тулд хүний эрхийг хөгжүүлдэг. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хүний эрхийг хөгжүүлдэг. Төсөв мөнгийг нь тавьж өгөхгүй байж хүний эрхийг хамгаал гэж шаардах нь утгагүй. 700 сая төгрөгөөр гурван сая иргэнийхээ хүний эрхийг хамгаал гэж ярьж суугаа нь УИХ-ын ичгэвтэр үйлдэл. Энэ алдаагаа засах хэрэгтэй. Бид хуралдааныхаа саналыг УИХ-д явуулах хэрэгтэй байна. Ингэж байж ажил болно.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж: Үнэхээр их баярлаж байна. Хэн нь ялгаагүй өөрийнхөө төлөө ажилладаггүй. Д.Цогтбаатар даргатай хамтарч ажиллаж л байгаа. Арга ядахдаа танай туслахуудад хүний эрхийн хичээл орж байгаа шүү дээ. Үнэхээр манай зөвлөмжийг ямар нэг хэлбэрээр Засгийн газар биелүүлээд явсан бол бид баатар байх байлаа. Бидэнд нүүр бардам нэг зүйл байдаг юм. Гишүүдэд бахархалтай нь аргагүй хэлэх байна. Эмнэлэг бариагүй байж шорон барилаа гэж шүүмжилдэг. Монголд нөхцөлийн эрүү шүүлт арилсан шүү" гэлээ.

Б.Чимэг 

 

 

 

63
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

63 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.140.102Зочин   • 10 сарын 20. 16 цаг 28 минут

БАГШ НАР УТГАА АЛДАЖ БАГШ ШИГ БАЙХАА БОЛЬСООН

150.129.140.102Зочин   • 10 сарын 20. 16 цаг 11 минут

хэцүү эхээс хэцүү эцгийн хззхэд болж төрвөл тэгээд л... төр засаг ачаагаа даахаа байлаа.... ард иргэд өөрсдийн амьдралаа зөв аваад явдаг байх, ухаантай нь төрөөс хүүхдийн мөнгө нэхэхгүй байх хэрэгтэй. хүүхдээ зовоосон тэнэгүүдэд мөнгийг нь зориулахаас өөр арга алгаа

150.129.140.102Зочин   • 10 сарын 20. 16 цаг 02 минут

ЭМЭГТЭЙЧҮҮД АРХИЧИН ТАНХАЙ ХАНЬ ИЖЛЭЭ ХАЙРЛАХ ШИНЖГҮЙ БОЛООД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙНА. үүлбаатар нар энэ улсад ЮУ ХИЙСНЭЭ ЭРГЭЖ ХАРЖ БЙАНУУ. залуу бүсгүйчүүд хэцүү болсон. хүнй хань болох нь цөөн.

150.129.140.102Зочин   • 10 сарын 20. 15 цаг 55 минут

ХАНАНЫ ЦААНААС НЭГ СЭЖИГТЭЙ АЙМААР ЮМ СОНССОН БОЛХООР ЦАГДААД ХАНААД ЯВСАН ЧИНЬ ИХЭД АЙДАСТАЙ ҮЛДЛЭЭ. ЗАРИМ ЦАГДАА НАР ЧИНЬ БАС ХЭРЭГ ХИЙДЭГ ХҮМҮҮСТЭЙГЭЭ БАТ БАЙДАГ ЮМ БИШ ҮҮ. ҮГҮЙ Л БАЙГААСАЙ

139.5.219.22Зочин   • 10 сарын 20. 11 цаг 44 минут

ХЭҮК-ын даргад энэ хүн таарахгүй ээ яагаад ч. Өмнө нь дуугарч яагаад болоогүй юм нь ер нь. Заавал нэг хүүхэд хүчиндүүлэхээр л бөөн бөөнөөрөө л орилоод эхлэх юм. Харин тэр Оюунчимэг нь бодит амьдралд ойр хүн санагдсан.

103.229.123.70irgen   • 10 сарын 20. 3 цаг 44 минут

Hudalaa yarihkaa boliochee . Arai ugui bailgui dee gedesee chirch gadaadad ochij huuhkdee gargachihkaad hayachihkaad irne gej yuy baidagiin

119.40.100.66Зочин   • 10 сарын 20. 8 цаг 22 минут

ene baidag asuudal shuu ylanguya urd horshruu zaluuhan jiremsen eejuud garchaad gedesgvi irdeg shuuu

62.167.114.16irgen   • 10 сарын 19. 21 цаг 06 минут

huuliinhan , zagdaagiinhanch ih medleg muutai umaa, gemt hergiin yyseltei hyyhed zaluuchuudiin hereg umiig shinjlehed mongo tolbor avaad baihdaa yadag um be???? ymarch ulsad ene asuudliig hurdan shiidej shyyhed shiljyyldeg,,,!!!! Surguuld bas ymar ***** bagsh nar ajillaj bainaa !!!!

62.167.114.16irgen   • 10 сарын 19. 21 цаг 07 минут

mulguu bagsh nart arga hemjee avah heregtei !!!!

202.179.31.61Зочин   • 10 сарын 19. 20 цаг 29 минут

Тэр 5 настай охиныг ШШҮХ-гийхэний ажилтан л хүчиндсэн байхгүй юу. Тэгээд л мөнгө нэхэж дарамталж байгаа юм бна доо

103.229.178.10Зочин   • 10 сарын 19. 14 цаг 53 минут

аймшигийн болж бна даа Монгол

103.10.20.58иргэн   • 10 сарын 19. 13 цаг 48 минут

бага ярьж ихийг хийе

103.206.193.66дарамтанд байгаа нэгэн   • 10 сарын 19. 11 цаг 46 минут

над шиг эмэгтэйчүүд олон байгаа гэж бодож байна яаж ч болдоггүй салж өгдөггүй нийлж амьдарч чадахгүй бас эрчүүд ч байгаа эхнэрнь архичин тэнээд завхайраад явдаг зовж байгаа эрчүүд ч байна дээдэх нь суудлаа олохгүй болхооор доодох нь суудлаа олохгйү яг л Эмүжингийн бичдэг үнэн байнаа

103.206.193.66дарамтанд байгаа нэгэн   • 10 сарын 19. 11 цаг 37 минут

ард түмэн та бүхэн энэ сэтгэгдлийг уншаад надад туслаач цагдаа шүүх эмнэлэгээр хэдэн ч удаа явсийн тоогоо алдлаа би бараг энэ хүнийг алхад бэлэн байна согтуудаа зүгээр л араатан эрүүлдээ гайгүй байдаг байсан одоо уусаар байгаад худал ярьдаг хоол идэж надтай унтах гэж л аргалж худлаа ярьдаг болсон би хаалгаа тайлж өгхөө больж цагдаа дууддаг болж хэрүүлч орилоо ууртай хүн болж байна урьд шөнө хаалгаа тайлж өгөөгүй сайхан унтлаа харин хүү цочиж сэрээд аав согтуу байна хаана нуугдах вээ гээд л нүд нь аниастай айгаад байсан арай гэж тайвшруулсан

103.206.193.66дарамтанд байгаа нэгэн   • 10 сарын 19. 11 цаг 31 минут

хэнд ч чинь хэлэхгүй оршуулна та нар угаасаа үхээсэй гэж бүгд хүсдэг биздээ намайг хохь нь муу хар авгай гэдэг билүү үхсэн хойно сайн хүн болцгоож яасан их уйлцгаах бол миний 2 хүүхдийн унагаасан нулимс нойргүй хоносон шөнө болгоны төлөөсийг танай гэр бүл төлөх болно

103.206.193.66дарамтанд байгаа нэгэн   • 10 сарын 19. 11 цаг 28 минут

ээж 9 эгч нар нь холбоо тасраад хэдэн сар болж байна надад даатгаад хүүхдээ архичин гээд ээжийгэ нуугаад уулзуулахгүй утсаа ч авдаггүй энэ нь согтох болгондоо халхын атаман том залуу гэж орилон гэж орилон ээжийгээ дуудаж уйлна гэрийнхэн нь хаяж болдоог харин эхнэр нь салж болдоггүй хүүхдээ буруу хүмүүжүүлсан тэр эгч гэр бүлийг үзэн ядаж байна цагаан сар хэн нь ч хийхгүй дүүтэйгээ золгохгүй та нар их гайхуулдаг байхаа нэр төр ярьдаг би нэг л өдөр монголын ард түмнээс тусламж гуйж танай гэр бүлийн үнэн төрхийг илчилнэ дүү чинь гударч яваад үхвэл

103.206.193.66дарамтанд байгаа нэгэн   • 10 сарын 19. 11 цаг 22 минут

заримдаа нөхөр согтуу ирээд л хүчиндэж байна үгүй гэхээр бараг хүүхэд сэртэл элдэв юм хэлдэг тэгээд чимээгүй болгохын тулд тэрийг нь хийлгэдэг дээрээс нь тавьсангүй дуугарсангүй гэж дарамталдаг болдог бол нэр ус аймаг сумаар нь тараах юмсан найз нөхөд гэрийнхнийхээ хажууд нэг л сайхан сэтгэлтэй хүн нөгөөдүүл нь энийгээ мэдэххгүй дургүй хүргээд байвал нэг л өдөр зарлаж тэр гэр бүлээс өшөөгөө авна гэж бодож байгаа үс зулгаан амруу салаавч чихнэ сунасан алтай гээд л орилоод байна салах үхлээ хатлаа гэнэ

203.91.118.180зүчи   • 10 сарын 19. 9 цаг 52 минут

ХЭҮК гэж дандаа хулгай нарыг хамгаалсан газар.Хохирсон ард иргэдийнхээ төлөө юм хийгээч

124.158.88.13chi ireech hu uurtuu tusluul   • 10 сарын 19. 10 цаг 08 минут

rrrr

93.219.152.82unen   • 10 сарын 18. 23 цаг 19 минут

aimshig gamshigiin tuvshind hursen bna..... bid iim uls törtsidiig höhuulen demjin örgön zalj tahin deedlej huvi zaja ireeduigee atguulj baisandaa gutarts bna.... helmegdeliin on jiluuded heden hunee hilsduulj buudaj bailaa..... odoo ardtsilal högjööd 27 jil öngörlöö jild 200garui huuhed hutsinduulj 18 000 garui huuhed abortoor alj bna ...ene bol genotsid !!!!!!!!

182.160.32.213зочин   • 10 сарын 18. 22 цаг 48 минут

Тэр муу үзлэг хийсэн эмч, хөгийн муу хүний үнэргүй адгийн тэнэг багш хоёр үхээсээ.

202.9.43.130Иргэн   • 10 сарын 18. 20 цаг 48 минут

Бямбадорж бүгдииг нь сайн мэдээд байдаг авсан арга хэмжээ байхгүй орилоод бдаг. Албан ажилдаа хариуцлагагүй хандсан тэр 263 -р өөрөө хариуцлагаа хүлээ. Буг болтлоо МХЭҮК-т дарга хиилээ .гавьсан ажилгүй зайлчих эхлээд би тэр семенарыг чи!ь хииж чадна наад хажуудах авгай нараа бас халаарай .би нэгэн хохирогчиин өмнөөс орж байсан ёстой бүтэхгүй газар цай ууцгаасан хөгиин новшнууд л байсан та нар аас тусламж авч чадахгүй юм билээ одоо ч хариу өгөөгүй 3 жил болж байна .

202.179.27.249Зочин   • 10 сарын 18. 19 цаг 49 минут

TER EMNELEGIIG NI SHUUD HAA,DOTOR NI BAIGAA JOOMUUDIG BUGDIIG ZAHIRGANI ARGA HEMJEE AVHUULJ GADAA BARILGIN AJIL 1 JIL TSALINGUI HIILGEED GUDAMJIND HUUJ GARGA.

202.179.31.89ЗУЛАА   • 10 сарын 18. 19 цаг 22 минут

Тэр өдөөр ичих нүргүй 10,000 төг яриад зохцож байгаа хүрээлэнгийн нөхөрийг ажиллаас нь шууд хаалах хэрэгтэй учир нь ямар ч байгуууллага дотороосоо ямар ч асуудлыг зохицуулах ёстой ажиллаа мэддэгүй ярж байгааа цариагийн харааач оронтоо бөглөхгүйгээр гарга

202.179.31.89ЗОЧИН   • 10 сарын 18. 19 цаг 14 минут

Бэлгийн хүчирхлэлд өртсөн гэх хүүмүүс шууд өрсдөө эх үсвэрийн бүржүүлэж өгдөг хүмүүс байдаг анх боловсрол эзэмших үед сурах дургүй багаасаа хөнгөн замаар амьдрахыг боддог жн: наад жохон охины ээж нь өөрөө алга болсон гээ биз дээ ийм хүмүүсийг яаж хүмүүжүүлэх юм бэ ! Эхийн эмэгтэйчүүдийн хориход явуулах хэрэгтэй новчийг

202.179.27.249Зочин   • 10 сарын 18. 18 цаг 54 минут

NUURSNII HUJAANUUDIG HURDAN ZAILUULAA

203.91.118.180Зочин   • 10 сарын 18. 18 цаг 21 минут

Хүний эрхийн үндэсний комисс гэж хэдэн сул мөнгө цохисон хувалзнууд. Энэ Бямбадорж гэж худлаа орилсон буруу зөнөсөн нөхөр байна. Эд нар хүний эрх ярихаараа л хулгайч, дээрмчин, алуурчдын эрхийг ярьдаг. Гэтэл цаана нь эд зүйл, хүнээ алдсан иргэд байгаагогт тоодоггүй.

103.212.117.188Зочин   • 10 сарын 18. 17 цаг 20 минут

БОЛЬЁ ОО

78.250.187.126Зочин   • 10 сарын 18. 16 цаг 25 минут

ene huuhdee zardag buzar yanhanuudiig yal edluuleed saviig ni boodog bol

202.72.245.122б   • 10 сарын 18. 16 цаг 20 минут

Энэ Бямбадорж гэж нийгмийн хариуцлгын орчин цагийн тогтолцоог ойлгож ажиллах ёстой

202.9.43.10Зочин   • 10 сарын 18. 15 цаг 56 минут

БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭД ӨРТӨӨӨД ТОГОО ШИГ ГЭДЭСТЭЙ БОЛЖ ӨНГӨНИЙ ӨВЧИН АВЧИХСАН ОХИНЫ ГОМДОЛЫГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХ ГЭХЭД ТЭР ОХИН ЧИНЬ ӨӨРӨӨ ТЭР ЭМЭГТЭЙ ӨВӨРТ ОРООД ЖИРЭМСЭН БОЛСОН БАЙНА, БЭЛГИЙ ЗАМЫН ӨВЧИНГ ТҮҮНЭЭС ХАЛДСАН ГЭЖ ЯАЖ МЭДЭЖ БАЙГАА ЮМ ЭРҮҮ ҮҮМГЭХГҮЙ ГЭЭД СУУЖ БАЙСАН ЭМЭГТЭЙ ПРОКУРОР ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧХЭЭР ЦАГДААГИЙН ДАРГА НЬ ПРОКУРОРЫГ ӨМӨРЧ ДАРАМТАЛЖ БАЙСАН ШҮҮ ЭНЭ БОЛ БАРИМТТАЙ ЗҮЙЛ ПХОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН АРХИВТ БАЙГАА БАРИМТЫГ ҮЗХЭД ЭНЭ ГАРЧ ИРНЭ

150.129.140.102Зочин   • 10 сарын 20. 16 цаг 07 минут

харин хэрэг хийсэн хүнийг хэлэхэд юун ч хэл амтай авгай вэ гэсэн байдлаар хандсан. хажуу айл гээд бдг . би л айлаасаа айдаг хэвээр үлдсэн. харин ч дордсон.

103.26.195.251Зочин   • 10 сарын 18. 15 цаг 45 минут

Ene zunug uvgun Bymbadorj odoo zailaachee yuch hiihgui iim zavaan baiguullagaar yadgiin be tatan buulgaachee . Tatvar tulugchdiin munguur tsalinjij baigaa biz dee

103.212.119.49Зочин   • 10 сарын 18. 15 цаг 42 минут

UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI

66.181.181.216Зочин   • 10 сарын 18. 15 цаг 33 минут

Бямбадоржоо чи одоо болиоооо...тэтгэвэртээ гар. Ингэж хүүхэд нохойн доог болохоо болиоооо.

103.242.44.7зочин   • 10 сарын 18. 15 цаг 28 минут

Дунд сургууль, баг хорооны нийгмийн ажилтнууд үндсэн үүргээ гүйцэтгэхгүй захиргааны албан хаагч шиг л болсон байна. Аймгуудад байдаг хүний эрхийн комиссын ажилтан юу ч хийдэггүй, төсвөөс цалин авч хоригдлуудын өргөдлийг дээш доош нь дамжуулахаас өөр юу ч хийдэггүй, зүгээр сууж цалин авч байж төсөв нэмэх тухай ярьж байгаадаа ичих хэрэгтэй

202.72.245.122ё   • 10 сарын 18. 15 цаг 16 минут

Монголчуудын Ядуурал дээр ШОу хийх юм.Ард түмнээ бүдүүлэг тэнэгийг гайхсан Хууль гаргаж шийтгэх сэдэлтэй хүмүүс л ширээний цаана

202.72.240.5Зочин   • 10 сарын 18. 15 цаг 10 минут

олон улсын эрх зүйч хүний эрхийн сургууль төгссөн залуучуудыг болгооч эд нараас шахаад ч юу ч гарахгүй одоо болимоор юмаа

202.179.31.65Иргэн   • 10 сарын 18. 14 цаг 48 минут

Энэ балай өвгөн одоо гэнэт ухаан орж дугарч байгаа юм байх даа өөрийгөө хамгаалаад сайн хүн болж жүжиглээд Монгол хүний эрх, эрх чөлөө дээдсүүдэд л байдаг жирийн иргэд бол хохирогч нь болоод удаж байхад хичнээн жил дуугүй байв энэ өвгөнийг зайлуулаач ээ

122.201.22.73Зочин   • 10 сарын 18. 15 цаг 05 минут

харин тийн Энхбаярыг хаан байхад хүний эрх чөлөөнд халддаг МАНГАС байсан ш дээ

202.9.41.21Зочин   • 10 сарын 18. 14 цаг 44 минут

Heseg hesgeer n tasdaj medeenii too gvitseej deerees n uuriin dvgnet hachiraa nemsen medee gehed hetsvv zvils l yawaad bsn. Bvvr iim urgutgusun huraldaan bolj, ingej yarigdsiimuu. Yamar negen nemelt hachirgvigeer medeelliig hvrgesend bayrlalaa

202.72.245.122ч   • 10 сарын 18. 13 цаг 35 минут

Иргэдээ шийтгэх хууль хийгээд байдаг Ядуурлаас гаргаач тэнэг ЭРх баригчидаа

116.44.154.116zochin   • 10 сарын 18. 14 цаг 04 минут

muu pisda mn AH iin ued iim irgedee gesen hural boldog bisanuu gemt heregten g oogshuuleh huuli AH zasagiin ued hiigdseniig sana an iin iljig hujaa

93.82.159.72Zochin   • 10 сарын 18. 13 цаг 04 минут

Ee Burhan mine yamar aimaar yum be hevliideh uree zarna gesen chine yu gesen ug ve?

112.72.11.109Нямка   • 10 сарын 18. 12 цаг 24 минут

Миний таньдаг 1нөхөр авгайгаа жирэмсэн урагшаа дагуулж яваад төрөнгүүт нь Зарсан сурагтай ...энэ тохиолдол биш юм байна ...эргүү үхэр монголчууд

150.129.141.57Зочин   • 10 сарын 19. 21 цаг 58 минут

xa xe

27.123.212.141Цнд   • 10 сарын 18. 12 цаг 04 минут

Одоо яах билээ. Хөл хүндтэй эмэгтэйчүүдийг хилээр гаргахгүй гэсэн хууль гаргаж мөрдөх хэрэгтэй болжбн даа

103.242.47.6Зочин   • 10 сарын 18. 11 цаг 52 минут

Хүний эрхийн комиссууд аа. Хөдөөгүүр та нар явж судалгаа хийдэг юм уу. энд чинь төрөл бүрийн асуудал байна шүү. Ялангуяа тосгоны иргэдэд байна шүү

202.179.24.38Зочин   • 10 сарын 18. 11 цаг 28 минут

NUURSNII HUJAANUUDIG ZAILUULAA

103.87.255.427777   • 10 сарын 18. 11 цаг 14 минут

БАГШ НАР НЬ ХӨХ БӨГСӨӨ ГАРГАСАН ХУВЦАСТАЙ ХИЧЭЭЛЭЭ ЗААДАГ БОЛСОН БАЙХАД ХҮҮХДҮҮД НЬ САДАР САМУУН ТАЛДАА ХЭТ ДАВАМГАЙЛААД БАЙХ БОЛЖЭЭ, БАГШ НАР МИНЬ ХУВЦАСЛАЛТАНДАА АНХААРНА УУ. БАС ХҮҮХДИЙГ ХЭТ ИХ ХИЧЭЭЛ НОМ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ БИЕИЙН ТАМИРЫГ НЬ ТҮЛХҮҮ ОРУУЛЖ БИЕД АНХААР

150.129.140.102Зочин   • 10 сарын 20. 16 цаг 26 минут

ТЭГЭЭД ДӨНГӨЖ 6 Р АНГИЙН ХҮҮХДИЙГ БАГШИЙН ХӨХ ДЭЭР МЭНГЭ БАЙНА ГЭЖ ХЭЛЛЭ ГЭЭД ИНЭЭД АЛДАН ОРЖ ИРСЭН БАЙГШ БСН Ш ДЭЭ. ЕР НЬ ДУНД СУРГУУЛИЙН БАГШ НАР ЭВГҮЙ ДЭЭД АЖЛАА ХИЙХ ДУРГҮЙ ХҮРЭЭД ГАРСАН ШҮҮ

122.201.28.14Зочин   • 10 сарын 18. 10 цаг 53 минут

Багш нар үнэндээ л тэнэг юм даа тэгээд бас цалин нэм гэж хуцаад сууж байдаг эхлээд өөрсдийгөө сурга дараа нь хүний хүүхдүүдийг чин сэтгэлээсээ сурга дараа нь цалин энэ тэрээ ярь

112.225.87.226Zochin   • 10 сарын 18. 10 цаг 51 минут

ESTOI GENET UHAAN ORSIIN BHDAA ED NAR.TER 13NASTAI OHINII HEREGIIG ZAAVAL OLON NIITED IL 2 ALUURCHING UNEN MONIIN HELUULNE SHUU.UNHEER IH EMZEGLEJ BNA TER KAMERR BICHLEG DEER UTASIIN BULAACHAAD HEEV NEG DAMJUULAAD DAGUULAAD YAVJ BGAAN YAJ 13 NASTAI OHIINIIG HUURCH HUCHINDENE GEJ BODOO VEE.5 NASTAI OHINIIG 2 ERGUU SOGTUUDAN OGOOD YAVUULDAG ERUULUU.

66.181.160.3Зочин   • 10 сарын 18. 10 цаг 44 минут

Suuliin ueiin ohid busguichuud er ni dendej bga shu

112.72.11.118Зочин   • 10 сарын 18. 10 цаг 25 минут

Нэг л их ярьсан суудлийн бөглөөс нар хүний эрхийн комисс гэж бүгд тусгай хангамж элэлсэн татвар төлөггчдийн мөнгийг дэмий үрсэн новшнууд

116.44.154.116zochin   • 10 сарын 18. 14 цаг 06 минут

yrij l bival HEREGJINE chi aij bn uu

103.229.177.18Зочин   • 10 сарын 18. 10 цаг 23 минут

багш нар минь дээ багш нар минь .өөрсдийгөө хүн болгочихоод өрөөлийг хүн болгоно гэж хичээх цаг нь болсон.Багш гэдэг номон дээр байгааг хүүхдүүдэд заадаг,буцааж асуудаг хүнийг хэлэх биш хүүхдийг хүмүүжүүлж,төлөвшүүлж нийгэмд нийлүүлдэг гэдгийг сүүлийн үеийн залуу багш нар мэдэх ээ байсан .ӨӨрсдөө бусдыг хүндэлдэггүй хүн бусдад нэгнээ хүндэл гэж мянга худлаа хэлээд яахав дээ.бодох л асуудал.......

182.160.3.242зочин   • 10 сарын 18. 10 цаг 22 минут

хэвлэл мэдээлэл ч гэсэн өөрсдөө хэргийн дараа бөөн юм болж ярьдаг. Өөрсдөө энэ хэвлэл мэдээлэлдээ зөв амьдрал дадлын сургалт суртачилгааг түлхүү оруулах хэрэгтэй

202.179.31.8zochin   • 10 сарын 18. 10 цаг 04 минут

Мэдээллийн хэрэгсэлүүд хүмүүсийн сонирхолыг татах гэж нийгмийг цочроосон хэргүүдийн хойноос маажигнан уралдаж эпирт шууд оруулж байна. Жишээ нь: хар тамхи, хүчин,дээрмийн хэргүүдийн талаар зүгээр л хичээл зааж байна.Тэд нийгэмд энэ нууцлаг байх ёстой мэдэллүүдийг нийгэмд цацсанаар зарим муу хүмүүст сэдэл төрүүлж байна шүүдээ.ТВ-д нийгмийн маст чиглэсэн танин мэдэхүйн чанартай нэвтрүүлэг бэлдэж чадахгүй. ТВ зар мэдэхнээр аргацааж байгаа нь нийгмийг улам догшин болгоход түлхэц болж байна. Зарим ТВ-г хаах нь зөв

182.160.33.223иргэн   • 10 сарын 18. 9 цаг 48 минут

Хууль,хүчиний байгууллагаыг Улс төржүүлсэнээс ажилаа ч шуурхай явуулаж чадахаа байжээ

202.21.117.62Зочин   • 10 сарын 18. 9 цаг 43 минут

Ажлаа хийж чадахгүй бол ажлаа өгЦГӨӨ

103.26.195.134Зочин   • 10 сарын 18. 9 цаг 34 минут

Албан тушаал, эрх мэдлийн төлөө энд сууж байгаа амьд үхдэлүүдийг толгойг нь тасдах хэрэгтэй!

116.44.154.116zochin   • 10 сарын 18. 14 цаг 10 минут

aa AHiin juivarchidiig heleed bigaa yumuu .. ter ch unen shuu

Шинэ мэдээ

Таканохана-Исэгахама гэсэн хоёр багшийн сөргөлдөөн ёкозүна Харүмафүжи аваргад муугаар нөлөөлж байна6 цаг 43 минутын өмнөКюүшюү башё: Ёкозүна Хакүхо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.8 цаг 21 минутын өмнөОй ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улс бусдын хамт урагшилж байна9 цагийн өмнөГорьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга9 цаг 30 минутын өмнөХүүхэд хурхирах осолтой9 цаг 35 минутын өмнөОлимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө9 цаг 40 минутын өмнөКеничи Кмото олимпийн мөнгөн медалиа гардлаа9 цаг 45 минутын өмнөХүн амын 40.9 хувь нь гэртээ дам тамхидалтад өртөж байна9 цаг 50 минутын өмнөМогойноос айх айдсыг чинь үгүй хийх хөөрхөн могойнууд11 сар 17. 17:31Ж.Цолмон: Он цагийн нэгэн зурвасыг хойч үедээ үлдээлээ11 сар 17. 17:2110 шилдэг эмэгтэй реппер11 сар 17. 17:15Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 17. 17:12Ш.Хишигмаа: Залбирал11 сар 17. 17:10Н.Энхболд сайд элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа11 сар 17. 17:07Жонни Депп клипэнд тоглов (видео)11 сар 17. 17:00АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа11 сар 17. 16:55Японы эдийн засгийн хөгжил хэт удааширчээ11 сар 17. 16:45Цайныхаа дээжийг халуунаар нь өргөж болохгүй11 сар 17. 16:41Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ11 сар 17. 16:38Дуучин Б.Энхбаяр тоглолтоо орон нутгаар хийж явна11 сар 17. 16:33Г.Отгонцэцэг "Казахстаны шилдэг тамирчин" санал асуулгад тэргүүлж байна11 сар 17. 16:30МАН дүрмээ шинэчилнэ11 сар 17. 16:25Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:21Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг11 сар 17. 16:15Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо11 сар 17. 16:03Миний байрны ах нар 70-аад оны бацаанууд11 сар 17. 16:00Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаа: БАЙГАЛИЙН МЭДРЭМЖЭЭР УРТ НАСАЛЖ БОЛНО11 сар 17. 15:57Танихгүй эмэгтэй айлын хүүхэд андуурч авч явжээ11 сар 17. 15:52Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө11 сар 17. 15:46Олимпийн хотхонд 5G интернэт хэрэглэнэ11 сар 17. 15:41
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.