10-р сарын 23
7 цаг 30 минут

Төр төсвөөр амьсгална, харин поп тулгалтууд холуур тойроосой

Хууль номоороо бол арваннэгдүгээр сарын сарын 15 гэхэд дараа жилийн улсын төсвийг баталсан байх учиртай.  Харин энэ жилийн тухайд намрын чуулган эхэлснээс хойшхи сар шахам хугацаанд хууль тогтоочид шинэ Засгийн газрын томилгоо гээд төсвөө барьж авах завгүй байв бололтой.  Одоо энэ зорилгынхоо ард гарсан болохоор энэ долоо хоногоос эхлээд төсвөө хэлэлцэж байх.  Урьд жилүүдийн төсөв баталж байсан явцаас харахад наанадаж 3-4  удаагийн хэлэлцүүлэг хийж  баталж байсан гээд бодоход шамдахгүй бол цаг хугацаа тийм ч хангалттай  үлдээгүй байна.

Төсөв гэснээс 2017 оныхоо төсөвт ч бас тодотгол хийх шаардлага үүсчихээд байгаа. Тэгэхээр улс төр нэг хэсэгтээ төсвөөр л амьсгалах гээд байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл гэхчлэн  төсвийн багц хуулиудыг УИХ-д өргөн барьсан юм. Гэвч аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.  Энэ нь шинээр томилогдох  Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс гаргасан шийдвэр байв.

Төсөв бол монголчуудын ирэх оны аж амьдралын толь. Хаанаас хэдийг олж, түүнийгээ хаана юунд зарцуулахыг шийднэ гэсэн үг. Олсноосоо илүү зарах хэрэг гарвал дутсаныг нь гаднаас зээлнэ. Тэр дутаад байгааг нь төсвийн алдагдал гэнэ. Товчхондоо ийм.  Одоогоор 2018 оны нэгдсэн төсөв батлагдаагүй байгаа ч ерөнхий төсөөллөө гаргачихсан байгаа. Төсвийн зарчим гэж бий. Тэр нь:

-Улсын төсөв нэгдмэл байх.

-Тэнцвэртэй байдлыг хангах

-Төсвийн сахилга бат, алдагдлыг үе шаттай бууруулах

-Төсвийн тогтвортой байдлыг хангах гэхчлэн. АН-ын засаглалын үед янз бүрийн нэр хаягтай олон төсөв байсныг  Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэгтгэж төсийн нэгдмэл байдлыг бий болгоод байгаа.  Ирэх жилийн төсвийг боловсруулахдаа “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг  тус тус үндэслэсэн гэдгээ мэргэжлийн байгууллагынхан тодотгоод буй.  2018 оны төсвийн ерөнхий тоймыг тодотговол:

Төсвийн орлого:

  1. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын 2 дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ.

Монгол Улсын Нэгдсэн төсвийн 2018 оны  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум  /7,2 их наяд/ төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь байхаар тооцжээ.

Энэ оны буюу 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт  тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь байгаатай харьцуулахад  нийт орлого 1.2 их наяд төгрөгөөр илүү байхаар төлөвлөжээ.  Орлогыг ингэж өсгөж тооцох бодит шалтгаан байгаа байх. Юуны урьд татварын орлого чамгүй нэмэгдсэн,  уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өсч байгаа зэрэг бодит боломжийг тооцож үзсэнийх болов уу.

Түүнчлэн энэ жилийн тухайд төсвийн орлого 2.0 их наяд төгрөгөөр давж биелчихээд байгаа нь ирэх лоны төсөвт нэлээд өөдрөг төсөөлөл болж байгаа нь тодорхой. У.Хүрэлсүхийн Засгийн газарт ийм боломж, аз таарахыг дэлхийн эдийн засаг, тэр дундаа манай өмнөд хөршийн нүүрс, зэс, төмрийн хүдрийн хэрэглээ  тодорхойлно.

Төсвийн зарлага:

  1. Төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ гэжээ.

2018 оны төсвийн төлөөлөлд нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь байхаар тооцсон нь 2017 оныхоос 1.2 их наяд төгрөгөөр  нэмэгдсэн үзүүлэлт болж байна.

Зарлага ингэж  нэмэгдснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь болохоор байгаа юм байна.

Төсвиийн алдагдлын тухайд гэвэл энэ жил орлого 2.0 их наяд төгрөгөөр нэмэгдсэн учир төлөвлөж байсан алдагдал мөн ийм хэмжээгээр буурч одоо 700 тэрбум орчим төгрөг болоод байгаа. Эдийн засаг дахь хамгийн мэдээ гэвэл энэ жилийн тухайд энэ болоод байгаа билээ.

Ер нь төсвийн алдагдлыг  ДНБ-ний 9.5 хувиас хэтрүүлэхгүй байх зарчим бий. Ирэх жилийн төсвийн алдагдал  одоогоор 8.6 хувь гэж байгаа нь энэ хэмжээний хүрээнд байгаа ч хэлэлцүүлгийн явцад хэлбэлзэж болох юм.

Одоогоор төсөөлөгдөж байгаа нь нэг иймэрхүү. Шинэ Засгийн газрын хувьд ирэх жил тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэдгээ илэрхийлсэн бол харин цалин нэмэх асуудалд тоймтой хариу өгөөгүй байгаа. Багш нар, эрүүл мэндийн салбарынхан цалин нэмүүлэх шаардлага дээрээ хатуу байгаа нь ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэх магадлалтай.

Ирэх жил бүх хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө тэтгэмж  олгоно гэж байгаа ч бүх хүүхдэд олгох ёстой гэсэн сөрөг хүчний байр суурь  ядарсан төсвийг бүр сульдааж мэдэх юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гэсэн Засгийн газрын  байр суурийн эсрэг иймэрхүү поп шаардлага тулгалтууд  төсөв хэлэлцэх үеэр нэлээдгүй дуулдах байх.

М.Нэргүй

 

 

 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.59gochoo   • 2017, 10 сарын 24. 1 цаг 14 минут

SAINSHAND DEER BOSOO HEVTEE CHIGLELIIN TUMUR ZAMIIG OGTOLTSUULJ BARIHAAS GANA DAVHAR OGTOLTSUULAHGUIGEER HOLBOJ BARIMAAR YUM

27.123.212.135Зочин   • 2017, 10 сарын 23. 11 цаг 46 минут

ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ ГЭЖ СОНИН ГАЗАР БАЙНА .ЭНЭ ГАЗРЫГ ЭСВЭЛ ХАА ҮГҮЙ БОЛ АШИГТАЙ АЖИЛЛУУЛ.ХАМГИЙН ИХ АШИГТАЙ БАЙЛГАЖ БОЛОХ ГАЗАР

202.21.113.238Зочин   • 2017, 10 сарын 23. 11 цаг 36 минут

haha

202.179.26.175Зочин   • 2017, 10 сарын 23. 11 цаг 31 минут

NUURSNII HUJAANUUDIG HURDAN ZAILUULAA

150.129.141.168Зочин   • 2017, 10 сарын 23. 11 цаг 03 минут

АЖИЛ ХӨӨЦӨЛДӨӨД АЛБАН ГАЗРУУДААР ЯВАХААР АЖЛАА МЭДДЭГҮЙ ТЙИШ ОЧ ИЙШ ОЧ ГЭДЭГ..... ОРОН ТОО ИХ БОЛЖ НЭГ ХҮНИЙ МЭДЭХ БӨГӨӨЛ ХИЙХ АЖЛЫГ Л 6 С 10 ХҮНИ ХИЙДЭГ БОЛСОН БНЛ ЭЭ ан засаг авсан жилүүдэд төрийн албанд баахан мэдлэгүй хог аваачаад чихчихсэн . тэл зүгээр л цалин авдаг улс ш дээ

202.131.230.114Зочин   • 2017, 10 сарын 23. 15 цаг 41 минут

яг үнэн. ажил хөөцөлдөөд явахаар албан тушаалаараа түрий барьж ямарч үндэслэлгүйгээр дахин дахин явуулж чирэгдэл учруулна. Татварынхан бол бүр аймшигтай. хуульд шингэж заасан байна гэхэд л хууль ч яахав ингэж байгаа, гэхдээ практик дээр тэгдэгүй юмаа гээл санаандаа орсныг шаардана, дарамтлана.

150.129.141.168Зочин   • 2017, 10 сарын 23. 10 цаг 59 минут

ХҮҮХДИЙН МӨНГӨ ИХ СОНИН ЯМАРЧ ҮЕД ХҮҮХДЭЭ ТЭТГЭЖ ӨСГӨХ НЬ ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭН БАЙСААР ИРСЭН... ӨТЛӨХДӨӨ ҮР ХҮҮХЭД ХЭРЭГТЭЙ БОЛ ХҮҮХЭД ТӨРҮҮЛ ӨСГӨ.... ТӨРӨӨМ НЭХЭХЭЭЭ БОЛЬ

150.129.141.168Зочин   • 2017, 10 сарын 23. 11 цаг 00 минут

ХҮҮХДЭЭ ӨӨРСДӨӨ ӨСГӨ. ТӨРӨӨС МӨНГӨ НЭХЭХЭЭ БОЛЬ

150.129.141.168Зочин   • 2017, 10 сарын 23. 10 цаг 57 минут

энэ доор 2 танхим гээд бичихэж .. худлаа солиорч суудаг хүний тоог нэмж төсвийн ачааг нэмнэ гэнээ. ингэж солиорч өөртөө ажил олох гэж байгаа улсуудын л саннаа.. бодит хөрөнгө үүсгэдэгүй орон тоог бүү нэм

112.72.11.108Зочин   • 2017, 10 сарын 23. 8 цаг 12 минут

Юун 2 трилион төгрөг вэ? Урьдчилсан таамгаар орлого трилион гаран төгрөгөөр давж биелэхээр байгаа. Зарлага хагас трилионоор буурчихвал алдагдлыг 1 трилионоос доош барих боломж үүсээд буй. Энд төсвийн сахилга бат хэрэгтэй. Оны эцсээр зарлагын гүйцэтгэл давж биелэх талдаа байдаг учир таамаглал биелэхэд асуудалтай.

202.9.43.91Бат   • 2017, 10 сарын 23. 8 цаг 05 минут

Параламентийг хоер танхимтай болгохгүй бол эзэнгүй төрийн эмгэнэл жалга довны үзэл хоер улсыг хөгжүүлэхгүй

Шинэ мэдээ

Солонгост нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн Монгол иргэний ялыг хэвээр үлдээжээ3 цаг 8 минутын өмнөБНСУ-ын Их Хурлын гишүүн өндөр барилгаас үсэрч амиа хорложээ3 цаг 12 минутын өмнөАлтан овооны Их тахилгад шинэ аварга Н.Батсуурь барилдана3 цаг 55 минутын өмнөНэгэн айлын нөхөр сэтгэлзүйчтэй ийнхүү ярилцжээ3 цаг 55 минутын өмнөТа хүүхэддээ байр, машин авч өгөх гэж байдгаа барьж байна уу?3 цаг 55 минутын өмнөИранд газар хөдөлж, 287 хүн бэртжээ5 цаг 35 минутын өмнөХэдхэн хоногийн аадарт хэдий болтол цохиулах вэ?5 цаг 46 минутын өмнөДэлхийд 40 сая боол байна5 цаг 56 минутын өмнөЭхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн5 цаг 59 минутын өмнөДарханы замыг шинэчлэх зээлийн хэлэлцээрийг баталлаа6 цаг 6 минутын өмнөНайман сартай хүүгээ машиндаа мартжээ6 цаг 16 минутын өмнөМонголын тулаанчид амжилт арвинтай байна6 цаг 18 минутын өмнөӨөрөө хүчирхэг бай, эсвэл хүчирхэг нэгэнтэй нөхөрлө6 цаг 26 минутын өмнөН.Энхболд: Ард иргэд, байгууллагууд үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй6 цаг 32 минутын өмнөЖижигхэн юм шиг хэрнээ эдгээр шинжийг тоолгүй орхиж болохгүй6 цаг 35 минутын өмнөХүрээ цамын тухай6 цаг 46 минутын өмнөХүзүүний өвдөлтөд БАЯРТАЙ гэх аргууд6 цаг 56 минутын өмнөДэлхийн эдийн засгийн гол эрсдэлийг нэрлэв7 цаг 6 минутын өмнөГовь-Алтайд цасаар шуурчээ7 цаг 15 минутын өмнөТэрэлжид ой гарантай хүүхдээ ганцааранг нь машиндаа цоожлоод орхисон байжээ7 цаг 16 минутын өмнөЭтиопт 970 мянга орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ7 цаг 25 минутын өмнөМөнгөний энергийг тогтоох уламжлалт арга7 цаг 35 минутын өмнөНДШ-ийн хэмжээг нэмэгдүүлснээр ;даатгалын сангийн орлого өсчээ7 цаг 45 минутын өмнөХамгийн олон "Орчин үеийн боол"-той улс бол Умард Солонгос7 цаг 55 минутын өмнөМонголд тариаланч, малчид л усыг үнэгүй ашиглаж байна8 цаг 6 минутын өмнөХөл өвдсөн үед хийвэл зохих ДАСГАЛУУД8 цаг 16 минутын өмнө"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ8 цаг 21 минутын өмнөГерманы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил зодог тайллаа : 1 цаг, 37 мин / 2018-07-23 09:42:158 цаг 26 минутын өмнөҮл таних этгээдэд бензин цацуулж, ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу нас баржээ8 цаг 36 минутын өмнө“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна8 цаг 45 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.