2017 оны 10-р сарын 24
14 цаг 07 минут

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 7 сая еврогийн өртөг бүхий тоног төхөөрөмж суурилуулна

Энэ оны 12-р сараас эхлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дэргэдээ 246 ортой, 6 хагалгааны өрөөтэй, 1 нойрны эмчилгээний өрөө бүхий эмнэлгийг нээн ажиллуулахаар болжээ. Тус эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх Б блокын барилгын ажлыг 11-р сард багтаан дуусгах юм байна. Эмнэлгийн Б блок ашиглалтад орох хугацаа ойртсон учир Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн өртөг бүхий эмчилгээний тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг 5 сарын хугацаанд багтаан хийхээр боллоо. Энэхүү хөрөнгөөр хагалгааны 4 өрөөг иж бүрэн тоноглож, олон улсын стандартад нийцсэн хүчилтөрөгч, хийн хангамжийн системийг суурилуулах аж. Үүнээс гадна эмнэлгийн дүрс оношлогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх юм байна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь цаашид гэмтэл, согогийн чиглэлээр нарийвчилсан эмчилгээ оношлогоог хийж дүүргүүдийн болон нэгдсэн эмнэлгүүдийн ачааллаас хуваалцах учир Хууль зүй, дотоод хэргийн яам, Австри улсын Засгийн газартай хамтран тус эмнэлэгт дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр талууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

2017 оны нэгдүгээр сараас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 160 гаруй мянган хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээд байна.

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.25.130иргэн   • 2017, 10 сарын 24. 14 цаг 54 минут

ашгүй дээ. сайхан мэдээ байна. бүхэл бүтэн улс байна даа. Ганц хавдрын оношлогоо шинжилгээ хийдэг РЕТ СТ-ийн ганц аппараттай болоосой. үүнийг хийлгэх гэж гадагшаа явж 6-7 сая төгрөг гадныханд өгч байна. Монгол Улсын хэмжээнд ийм аппарат ганц ч байхгүй гээд бодохоор өрөвдмөөр байгаа биз дээ

203.91.115.36Зочин   • 2017, 12 сарын 6. 18 цаг 30 минут

udahgui 2-r emnelegt PET CT suurligdana

Шинэ мэдээ

Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд4 цаг 54 минутын өмнөБНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа4 цаг 57 минутын өмнөЭцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог4 цаг 59 минутын өмнөМиами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа5 цаг 4 минутын өмнө“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ5 цаг 9 минутын өмнөХятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ5 цаг 14 минутын өмнөАхмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ5 цаг 19 минутын өмнөШинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа5 цаг 19 минутын өмнөШинэ жилийн баяр ба дуучдын ханш5 цаг 24 минутын өмнөТанзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө5 цаг 29 минутын өмнөНисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ5 цаг 34 минутын өмнөЖирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу5 цаг 39 минутын өмнөБ.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан5 цаг 44 минутын өмнөБНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна5 цаг 49 минутын өмнөЗасгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ5 цаг 54 минутын өмнөЭЗБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв5 цаг 59 минутын өмнөРохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна6 цаг 4 минутын өмнө“BTS” агентлагтайгаа заргалдана6 цаг 9 минутын өмнөХөгжим сонсоод хийхэд бүтээмж нэмэгддэг ажлын байрууд6 цаг 14 минутын өмнөБяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ6 цаг 19 минутын өмнөАНУ-тай “ХХI зууны гол тулалдаан” хийнэ гэж Орост үзэж байна6 цаг 24 минутын өмнөДэлхийн анхны цахилгаан онгоц нислэг үйлдлээ6 цаг 29 минутын өмнөОНЦЛОХ ТОО | Google, Facebook: Цалин хэд вэ?6 цаг 34 минутын өмнөСогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дөрвөн жолооч зам тээврийн осол гаргажээ6 цаг 39 минутын өмнөГэрээ тохижуулахад гаргадаг БИДНИЙ АЛДАА6 цаг 44 минутын өмнөЖүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй6 цаг 49 минутын өмнөХөнөөлт мэйк-ап буюу таны оо энгэсэгт ямар бактериуд нуугддаг вэ6 цаг 54 минутын өмнөСаудын Арабын оюутнуудын сургалтыг зогсоожээ6 цаг 59 минутын өмнөХамгийн сонирхолтой нэр7 цаг 4 минутын өмнөШатаж байсан байшингаас хоёр хүүхдийн амийг аварчээ7 цаг 9 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.