2017 оны 10-р сарын 28
14 цаг 33 минут

Сайд Х.Баделхан төсөл, хөтөлбөрүүдийн ажлын явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ бямба гаригт /2017.10.28/ БХБЯ-ны хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа. Үүнд, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж эхэлж буй “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл” Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламж сайжирч, насос станцууд ба бохирын шугам хоолой шинэчлэгдэн, төслийн менежментийн дэмжлэг ба чадавхийг бэхжүүлэх ажил хийгдэж байгаатай танилцлаа. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Орон сууцны хороолол, дэд бүтэц төсөл”  Улаанбаатар хотын VII, XIV дүгээр хороололд 2592 (72*36) айлын орон сууцны барилга угсралтын ажил, МҮОНРТ, VII хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажил хийгдэж дуусах шатандаа байгаатай танилцсан. Уг төслийн хувьд МҮОНТРТ орчмын газар чөлөөлөх ажил удаж байгаагаас саатаж байгааг төслийн зохицуулагчид танилцуулж байв.

 

Дараа нь  БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд  Дулааны станц, Цэвэр ус  бохир усны ариутгах татуургын байгууламж, Цахилгааны  дэд өртөө,  Зам  холбооны байгууламж зэрэг ажлуудыг гүйцэтгэж дуусах шатандаа байгаатай танилцсан. Улсын комисст хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байгаа энэ төслийн тухайд Ашиглалтын өмнөх захиргаа байгуулж болох эсэх талаар лавлаж байсан. Учир нь хуулиараа төслийн нэгж нь хуулийн этгээд болохгүй тул ажлаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөд асуудал үүсээд байгааг төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Б.Батцэнд ярьж байлаа. Сайд Х.Баделхан “Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Ашиглалтын өмнөх захиргаа байгуулж болохгүй гэсэн. Ажлаа гүйцэтгэсэн нь сайн хэрэг, гүйцэд дуусгачих. Улсын комисс зохих журмын дагуу хүлээж авах байх” гэсэн юм.

Мөн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Э.Пүрэвжав ажлаа танилцууллаа.

Үүний дараа Франц улсын Засгийн газрын зээлээр хэрэгжиж буй “Эрдэнэт хотын бохир ус цэвэршүүлэх байгууламжийн өргөтгөл төсөл-тэй танилцсан. “Эрдэнэт хотын 24000 м3/хоног хүчин чадал бүхий бохир ус цэвэршүүлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг хийж дуусах шатандаа байна. Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн асуудал ид өрнөж байгаатай холбогдуулсан сайдын зүгээс ТЭЗҮ-ийн өртөг хэрхэн гарсан талаар сонирхсон асуултдаа хариулт авч байлаа.

Түүнчлэн Арвайхээр, Даланзадгад, Цэцэрлэг Сайншанд хотуудын цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, өргөтгөлийн ажил хийж буй Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж эхэлж буй “Зүүн өмнөд говийн хот, хил орчмын хотын хөгжил төсөл”, НҮБ-тай хамтран хэрэгжүүлж буй барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг багасгах НАМА зэрэг төслийн талаар амжилтын мэдээлэл сонсож, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. 

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.65irgen   • 2017, 10 сарын 29. 18 цаг 22 минут

seberlex baiguulamjiin barilgig ene kuun xiij mongold beleg barina

202.9.40.151Зочин   • 2017, 10 сарын 29. 4 цаг 29 минут

ene hasaguudiig toriin alband awahiig horigloh heregtei

202.179.31.67zochin   • 2017, 11 сарын 6. 20 цаг 53 минут

za ahaa bitgii atarhaad baildaa

150.129.143.147Зочин   • 2017, 10 сарын 28. 20 цаг 14 минут

tseverleh baiguulamjiig shiid tegvel ene hasag zaluugiin hushuug bosgono.uur yanz buriin yum yarilgui gants ene ajliig hiichih

Шинэ мэдээ

Монгол Улс "Саарал жагсаалт"-д орлоо10 сар 18. 19:22Монгол Улсад геологи хайгуулын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын хурал боллоо10 сар 18. 18:05Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ10 сар 18. 18:05Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно10 сар 18. 18:00ХХҮЕГ-ын газрын дарга болон мэргэжилтнийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ10 сар 18. 17:59Багшдаа хандраад хичээлээс хөөгдөв10 сар 18. 17:55Ихэр ах, дүү хоёр "ихэр" эгч, дүү хоёртой гэрлэж, 25 жилийн дараа ч бие биенээ андуурдаг байна10 сар 18. 17:50О.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг10 сар 18. 17:45Дэлхийн хамгийн "харгис" шоронг хаана10 сар 18. 17:40Дэлхийн хамгийн аюултай шашны 10 урсгал10 сар 18. 17:35Манай гаригийн хамгийн сонирхолтой нууцлаг, ховор агуй10 сар 18. 17:30Ардын эмчилгээний арга ухаанаас10 сар 18. 17:25Роналду Мессигээс илүү, илүү...10 сар 18. 17:20Үүдний өрөөгөө хэрхэн тохижуулах вэ10 сар 18. 17:15Англичууд хэсгээ тэргүүлж буй ч хараахан шалгараагүй хэвээр10 сар 18. 17:10Батсүмбэр сум 160 хүүхдийн дотуур байртай боллоо10 сар 18. 17:05Өөрийгөө анагаах чадвартай, 720 хүйстэй амьд биет10 сар 18. 17:00Нүд ирмэх зуур сармисыг хальслах арга10 сар 18. 16:55Токио-2020: Марафон гүйлт, спорт алхааг Хоккайдод явуулахаар болов10 сар 18. 16:50Гэрийн нөхцөлд нэмэгдэл хоол бэлтгэх арга10 сар 18. 16:45Венесуэл улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдлоо10 сар 18. 16:40Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг баталгаажуулсны түүхт ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно10 сар 18. 16:35Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй бол Белла Хадид10 сар 18. 16:30С.Жаргалсайхан: Залуус надад илүү их мөнгө өгч тусалдаг10 сар 18. 16:25Японы эрх баригчид олон мянган гэм буруутай этгээдэд өршөөл үзүүлнэ10 сар 18. 16:20Хүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ10 сар 18. 16:15Дуучин шувуу10 сар 18. 16:10Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ10 сар 18. 16:08“Цахим орчны хүүхэд хамгаалал” форум болно10 сар 18. 16:05Таеквондогийн Софиа гран при тэмцээн10 сар 18. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.