11-р сарын 8
11 цаг 18 минут

Орчин үеийн олимпиад мөнгө олох арга болжээ

Өнгөрсөн амралтын өдөр нэгэн ерөнхий боловсролын сургуулийн нэрэмжит математикийн олимпиад болсон юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийн сурагчид оролцох эрхтэй. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн гэдгээс үл хамаарахыг энд тодотгоё.

Олимпиадын дүнг анги тус бүрээр нь гаргаж, монголын математикийн олимпиад нэртэй фэйсбүүк хуудасны группт мэдээлжээ. Оролцогч хүүхдүүдийн тоог анги бүрээр нь шүүж, нэгтгэвэл 112 дугаар ангийн нийт 2043 хүүхэд хамрагдсан байв. Мандатын 5000 төгрөгөө өгсөн л бол хүүхдийн сурлагын үзүүлэлтээс үл хамааран олимпиадад оролцох эрх нь нээгддэг. Мандатын хураамжийг оролцсон хүүхдийн тоогоор үржүүлж харвал 10 сая 215 мянган төгрөг болж байна. Нэг хүүхдийн 5000 төгрөг гэдэг их биш ч, нийлүүлээд харвал аргагүй анхаарал татсан дүн юм. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ?

Биднийг бага байхад олимпиадад тухайн хичээлдээ хамгийн шилдэг нэг сурагч л ангиа төлөөлдөг байж билээ.

Нэг удаа олимпиад зохион байгуулахад багадаа 10 сая төгрөг хураамжаар олж байна

Бас мандатын хураамж гэж зүйл байсангүй. Тиймдээ ч олимпиадад оролцоно гэдэг асар их өрсөлдөөн, нэр хүнд бас хариуцлага дагадаг байсныг санаж байна.

Тэгвэл сүүлийн үеийн олимпиад яагаад хүссэн хүүхэд бүрт нээлттэй, бас хураамжтай болов. Энэ нь л олимпиадын нэр хүндийг унагааж, мөн чанарыг алдагдуулж байгаа юм биш үү. Тодруулбал, хэт мөнгөний хойноос хөөцөлдсөн хэлбэр төдий зүйл болоо юудаа гэж дүгнэмээр.

Зөвхөн нэг удаагийн олимпиад зохион байгуулаад 10 гаруй сая төгрөгийг хураамжийн мөнгөнөөс олж байна. Харин энэ мөнгөөр олимпиадад түрүүлсэн хүүхдүүдийг урамшуулж байна уу гэвэл үгүй. Мөн зохион байгуулалтын зардалд зориулж байна уу гэвэл бас тийм биш. Тус олимпиадын удирдамжаас харвал анги бүрийн 1-3 дугаар байрт шалгарсан зургаан сурагчийг шагнана гэжээ. Тодруулбал, нэгдүгээр байрт шалгарсан нэг сурагчийг, удаах байранд орсон хоёр сурагчийг, гуравдугаар байр эзэлсэн гурван сурагчийг гээд нийт 12 ангийн 72 сурагчид шагнал гардуулах аж. Гэхдээ үүнд мөнгөн шагнал гэж байсангүй, зөвхөн өргөмжлөл, медаль өгч байлаа. Өгч байгаа диплом, медалийг агуулгаар нь харвал юу юм гэхээс үнэ хүрээд байх зүйл ч биш байв.

Олимпиадад хүүхдээ оруулсан нэгэн ээж “Манай хүүхэд өнгөрсөн жил бас энэ олимпиадад оролцон, нэгдүгээр зэргийн диплом авч байсан. Диплом нь А4-ийн цаасыг голоор нь хувааж, өнгөтөөр хэвлээд, сканнердаж, нэр усыг нь бичсэн цаас л байсан. Медалийг нь харахад “Нарантуул” зах дээр 1500 төгрөгөөр бөөнддөг медаль байна билээ” хэмээн голонгуй хэлсэн юм.

Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн өмчит сургууль эсвэл хэн нэгэн багшийн нэрэмжит олимпиадууд өдөр алгасахгүй зохион байгуулагддаг болсон гэхэд хилсдэхгүй. Математик, Монгол хэл, Байгалийн ухаан, Англи, Орос хэлний “Стандарт” гэсэн тодотголтой логикийн алдаатай бодлого, хэний ч хариулахад амархан асуулттай тестүүд нь мөнгө олох зорилготой арга гэдэг нь мэдэгдэж, эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлэх болсон. Үүнийг батлах бас нэгэн жишээг өгүүлье.

Саяхан буюу өнгөрсөн аравдугаар сард “Номч” бүрэн дунд сургуулийн нэрэмжит математикийн “Стандарт” олимпиад дуулиан шуугиантайхан болж өнгөрсөн. Ийн тодотгосны учир нь энэхүү олимпиадад хүүхдээ оруулахаар очсон эцэг, эхчүүд нэлээд бухимдаж, “Олимпиад нэрийн дор бизнес хийж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэнтэй холбоотой. Учир нь олимпиадын зохион байгуулалт тун муу буюу ашиг олох зорилгоор хэтэрхий олон хүүхэд бүртгэснээс болж асуудал үүсчээ. Тодруулбал, хүүхдүүдээс шалгалт авах анги танхим хүрэлцэхгүйн улмаас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ шалгалт болохыг хүлээж өвлийн хүйтэнд гадаа олон цаг зогссон, шалгалтын тест задарсан зэрэг олон асуудал гарсны зэрэгцээ хүүхдээ олохгүй сандралдаж, улмаар хууль хүчний байгууллагынхныг дуудсан байна.

Үймээн шуугиантай болсон олимпиад тэгсхийгээд намжив. Харин энэ бүхий эцэст “Номч” бүрэн дунд сургууль багагүй орлого олжээ. Тэд олимпиадад оролцсон хүүхэд тус бүрээс мөн л 5000 төгрөгийн бүртгэлийн хураамж авсан юм. Харин хот хөдөөгүй нийлсэн 100 гаруй сургуулийн нийт 6230 хүүхэд оролцсон юм. Ингээд 6230 хүүхдийг 5000 төгрөгөөр тооцвол “Номч”-ынхон мандатны хураамжаас нийт 31 сая 150 мянган төгрөг олсон байх нь.

ЗАРИМ СУРГУУЛЬ НЭРЭМЖИТ ОЛИМПИАДАА 2-3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛДАГ

Нэрээ нууцлахыг хүссэн томоохон их сургуулийн математикийн багшийн хэлснээр олимпиад хамгийн ашигтай бизнес болжээ. Бүр зарим сургууль нэрэмжит олимпиадаа нэг хичээлээр л гэхэд 2-3 удаа зохион байгуулдаг болсон гэв. Тэрбээр “Би нэгэн төрийн бус байгууллагад олимпиадын бодлогыг тодорхой хэмжээний төлбөрөөр бэлдэж өгдөг юм. Уг нь нийслэлийн Боловсролын газраас зөвшөөрөл авах ёстой боловч сүүлийн үед “Стандарт” олимпиад зохион байгуулах нь хавтгайрч байна.

“Стандарт” гэдэг нь сургалтын материалын тестээр 40 минут шалгалт авахыг хэлнэ. Шалгарсан хүүхдүүдэд 200 төгрөгийн наадаг медаль өгчихдөг цэвэр мөнгөний, ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа. Үүнийг эцэг эхчүүд мэдэхгүй, харин ч хүүхдүүдээ хэдэн мянгаар оруулж байна. Уг нь UB чансааны олимпиад болдог. Энэ нь Монголын математикийн олимпиадаас албан ёсоор зөвшөөрсөн Улаанбаатарын оноо цуглуулах олимпиадыг хэлж байгаа юм. Бодлого нь бодитой, чансаа шаардсан шалгалт байдаг. Ийм 7-8 олимпиад л байдаг” гэв.

“ОЛИМПИАДАД ОРЖ БУЙ ХҮҮХДЭЭС ХУРААМЖ АВАХ ЁСГҮЙ”

Төрийн болон хувийн дунд сургуулийн зохион байгуулж буй олимпиадад хэн зөвшөөрөл өгч, хаанаас хяналт тавьдаг вэ. Асуултын хариултыг олохоор салбарын яам, нийслэлийн Боловсролын газартай холбогдсон боловч тоймтой хариу өгсөнгүй, биднээс халгав. “Хувийн сургуулиудын зохион байгуулж буй олимпиадад ямар нэгэн хяналт, зохицуулалт хийдэггүй. Нийслэлийн боловсролын газар юм уу, Математикийн олимпиад зохион байгуулах хороо л хянаж зохицуулах байх” гэж салбарын яамны хүн хэлэв.

Сургуулиудын зохион байгуулж буй олимпиадад хяналт тавьдаггүй

Харин нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн “Манай үйл ажиллагааны чиг үүргийн дагуу Боловсролын тухай хууль, тогтоомжийн стандарт хэрэгжилт, сургалтын төлөвлөгөө хуваарийнхаа дагуу явж байгаа эсэх зэрэг асуудлуудад төвлөрч ажилладаг. Уг нь сурагчдаас мөнгө хураамж авахыг хориглосон салбарын сайдын А98 дугаар тоот тушаал байгаа. Хэрэв тухайн байгууллага хүүхдээс мөнгө төгрөг хураан авч, үйл ажиллагаа зохион байгуулсан бол энэ нь өөрөө хууль зөрчиж байна гэсэн үг” гэсэн тайлбарыг өгөв.

Мэдээж сурагчид мэдлэг, чадвараа сорьж, өөр хоорондоо өрсөлдөнө гэдэг сайн зүйл. Энэ бол хүүхдийг улам их сурах, хичээх, мэдэх мэрийлт олгож, шилдэг нь болох гэсэн хөшүүрэг болж өгнө.

Тиймээс олимпиад зохион байгуулах нь буруу гэж шүүмжлэх гэсэнгүй. Харин үнэ төлбөргүй хийгээд жинхэнэ мэдлэг сорьсон уралдаан байгаасай. Түүнээс биш дэлгүүрийн лангуун дээрээс чихэр худалдаж авч байгаа мэт мандатын хураамжаа төлсөн хэн бүхнийг хамруулсан арга хэмжээ байвал нэр хүнд, мөн чанар, утга учир нь ч алдагдаад байгааг сануулах гэсэн юм. 

Б.Бямбасүрэн

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.181.88зочин   • 2017, 11 сарын 11. 15 цаг 57 минут

31 сая ,10 сая төгрөг хүүхэдээр дамжуулж шулдаг энэ арга ажиллагаа боловсролын салбар дампуу болжээ гэдгийг харуулж бна.багш нар цалин нэм гэдэг бүр ч утгаа алдсан нийгэм юм даа.боловсролын салбар мөнгөний байгуулага биш шүү дээ.цаашилаад докторын зэрэг хамгаалах ажиллагаа нь бас дампуурч дууссан юм бна.доктор цол авахад мөнгөтэй л бол худалдаад авчихаж болж бна.ийм замбраагүй боловсрол байж болох уу.монголчууд оюун ухаан мэдлэгийг дээдэлдэг ард түмэн.мэдлэг боловсролоо өнгө мөнгөөр сольж шаварт хутгаж дуусчээ.

103.26.194.201Uni   • 2017, 11 сарын 9. 19 цаг 34 минут

Ene chine zugeer surguuliudiin biznes olimpiadaar mungu oldog ch ter Bol yu ch bish Ene chine zuvhun huviin surguuliudiin saihan reklam bolj ugdug bh gui yu ter surguuliinhan deeguur orson bna ter surguuli sain gej humus oilgood buuhdee ugdug gehdee huuhed sain bish Bol zugeer l orlog gesen ug

202.70.46.220зочин   • 2017, 11 сарын 8. 14 цаг 49 минут

монголын боловсролын систем хунд ямарч огоожгуй, зовхон дарамт учруулдаг байсан, одоо улам бур дарамттай болсоор байна. амьдралд ямарч ХЭРЭГГУЙ баахан юм заамар аяддаг.

202.70.34.89Зочин   • 2017, 11 сарын 8. 14 цаг 07 минут

ene yag unen surguuliud iim biznes hiideg bolson bna le unen zambaraagui. Bolovsroliin salbar anhaaraldaa abmaar l yum bna le

66.181.183.171Зочин   • 2017, 11 сарын 8. 13 цаг 02 минут

Unen test aldagdaggyiee harindendyy olon huuhed ordog yum bnlee medaln mungun Shangai dagdagyin unen shu

202.179.31.242өөндий   • 2017, 11 сарын 8. 12 цаг 56 минут

муусайн багш нар өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг хүүхдүүд дээр бизнес хиидгээ больмоор юм хичээлээ олигтой заачихдаг бол яахав

202.55.191.99өвөө   • 2017, 11 сарын 8. 12 цаг 08 минут

зохион байгуулсан газар нь ядахдаа олсон орлогоосоо улсад татвар төлөх , түрүүлсэн оролцогчдод мөнгөн шагнал урамшуулал олгох ,тестийн нууцлал , чанар зэрэгт анхаарах , зохион байгуулах зэрэг олон ажил байна даа

183.177.98.182Зочин   • 2017, 11 сарын 8. 11 цаг 56 минут

Tegeed ajil khayad ulsuud baidag ed nar er ni yu khiij giiguulsen ym iimerkhuu ymaar l ikh khuutsuldunu etseg ekhees avilga avna ter khemjeegeeree khuukhed burtei ylgavartai khandan a shuu Tsaling nemekh shaardlagaggui dee

202.9.41.182Зочин   • 2017, 11 сарын 8. 11 цаг 56 минут

Iim bj bagsh nar tsalin nemvvlne gd bgaamdaa

202.21.117.194Зочин   • 2017, 11 сарын 8. 11 цаг 45 минут

мандатын хураамж авдаг байдлыг хориглосон журам гаргамаар юм байна.

103.229.120.94Зочин   • 2017, 11 сарын 8. 11 цаг 41 минут

Манай нөгөө яруу алдарт багш нар нэг иймэрхүү л юм хийдэг улсууддаа

Шинэ мэдээ

Moody’s агентлаг Голомт банкны үнэлгээг “B3” болгон өсгөж, хэтийн төлвийг “Тогтвортой” гэж үзлээ38 минут 17 секундын өмнөХятадын эрдэмтэд уушигны хорт хавдрын эсрэг маш үр дүнтэй эмүүдийг гарган авчээ40 минут 44 секундын өмнөФОТО: Хятадын алдарт жүжигчид өмнө VS одоо45 минут 44 секундын өмнөЭнэтхэгийн автобусны шалгагч нар сэтгэхүйн ноцтой хүнд нөхцөлд ажилладаг50 минут 44 секундын өмнөЗасгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал55 минут 44 секундын өмнөМорган Фрийман зээ охинтойгоо дотно харилцаатай байжээ1 цаг 1 минутын өмнө"100 айл"-ыг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлнэ1 цаг 3 минутын өмнөПарисын халдлагын хэрэгтэн ял сонслоо1 цаг 6 минутын өмнөУмард Солонгосоос Хятадын импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс буурчээ1 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга гурван хүний генерал цолыг хасах тухай зарлиг гаргав1 цаг 16 минутын өмнөХөх нуурын номч мэргэн хутагт Сүмбэ хамба Ишбалжир1 цаг 16 минутын өмнөЭнэтхэгийн Засгийн газар хүүхэд хүчирхийлэгчдэд цаазыын ял оноох шийдвэр гаргана1 цаг 21 минутын өмнөҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо1 цаг 25 минутын өмнөХарийн “овгор”-ууд унаган шавьжнуудад заналхийлж байна1 цаг 26 минутын өмнөАмерикийн бодлого олон улсын худалдааны дэглэмийг ноцтой цочроож байна1 цаг 31 минутын өмнө"Хонх"-ын Н.Энхбаяр С.Зориг агсны хөшөөнд1 цаг 36 минутын өмнөАмерикийн эмч нар дэлхийд анх удаа шодой болон хуухнаг шилжүүлэн суулгах мэс засал хийжээ1 цаг 41 минутын өмнөЖирэмсний үедээ буруу хоолловол хүүхдийн уураг тархинд халтай1 цаг 46 минутын өмнөХамгийн үнэтэй эд зүйлс1 цаг 51 минутын өмнөНас барсан хүмүүсийг зүүдлээд, нэг л тавгүй байна уу1 цаг 56 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хачигт энцефалитаас болгоомжил2 цаг 1 минутын өмнөNBA-ын тоглолтуудын шилдэг 10 (18.04.23)2 цаг 6 минутын өмнөВашингтон Уизардс цувралыг тэнцүүллээ2 цаг 11 минутын өмнөХоёр Солонгосын удирагчдын уулзалтыг энэ сарын 27-нд эхлүүлэхэээр эцэслэн тохирлоо2 цаг 16 минутын өмнөДэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ2 цаг 21 минутын өмнөСумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан боллоо2 цаг 26 минутын өмнөХүүдээ учирлаж хэлэх үг2 цаг 31 минутын өмнөФранцын ерөнхийлөгчийн АНУ дахь төрийн айлчлал эхэллээ2 цаг 36 минутын өмнөИрина Шэйк сүйн бөгжөө харуулав2 цаг 41 минутын өмнөИ.Буян-Өлзий: 2017 онд сүлжээний бизнест 35.000 гаран иргэн хохирсон2 цаг 42 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.