2017 оны 11-р сарын 8
17 цаг 19 минут

Дээд тэнгэр ба билэг төөргийн квант үндэслэл

/Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва/

 Шигшмэл. Орчлон  нь бодист болон чинад билэг ертөнцөөс бүрэлдэнэ.  Орчлонгийн чинад гүнд цэг бүрт нь энергийн гаргууд нягтрал бүхий дээд оюун шүглэн оршино. Өвөг монголын билэг эрдэмд эл оршихуйг аливаа юмс, оршихуйн  хувь тавиланг хөтлөн жолооддог Дээд Тэнгэр хэмээн үзэж дээдэлжээ. Квант физикийн үүднээс ч ил юмс, билэг ертөнц хоёр бат амьсан шүтэлцэх заяаг туулна. Бодист ертөнцийн аливаа юмс, оршихуйн бүрэлдэх, зуурдын төрөл туулах хийгээд бүрлэхүйн тавилан заяа нь тийнхүү Дээд Тэнгэрээс ундрагатай. Хүмэн бол дээд оюуны шид чадал заяасан амьтан буюу орчлонгийн амьсан хувьсахуйн оройн дээд цэцэг нь мөн.

 Хүмэн тэгэхлээр  дээд тэнгэрийн төлөөний буюу жинхэндээ онгод сүнс мөн учраас  гүн бодол оюуныхаа эрч, төвлөрөл, шийдэл, залбиралаар дээд тэнгэрийн чинад ундрага- тавилан заяаг хурайлан  алив үйлсийг газарт бүтээх Мөнх Тэнгэрийн хүчийг  буулгах чадалтай. Хүмүүний хөгжил дэвшил бол үүний нотолгоо мөн. Эл үйлсийг Чингис хаан хүмүүний өмнө баталсныг их талын нүүдэлчдийн сод  түүх гэрчилж байна.  Бодист архлаатай шинжлэх ухаанаа, дээд билиг оюун лугаа амьсуулан хөгжүүлэх үйлс бол энэ зуунаас эхлэн тохиох хүмүүний дээд эрдэм болно. Чингэхүй дор бодист суурилсан  шинжлэх ухаан нь гайхамшигт технологи ухаанд хувирахын сацуу билиг салаа эрдэм нь дотогшоо гүн рүү няргаж, гадагш Орчлон тийш орой, хаяагүй тэлж, тэнгэрийн сэрэхүйн эрчээр оддын орон, харь гариг дахь дээд оюун лугаа ний болох шидийг олно.  Хүмүүний соёл иргэншлийн сансрын үе ийнхүү айсуй.

  1. Дээд Тэнгэр ба шинжлэх ухаан

Бодист ертөнц ба билэг тэнгэр. Хүмүүний билиг сэхээрэлт хэсэг нь өнөөдөр сүнсний шинжлэх ухааны үндэс унгийг тэмтрэхээр  эрэлхийлэх болов.  Угтаа  мөнхөд байсан л асуудал. Өнөөгийн давлагаа нь квант физикийн “солиотой” үзэл  ХХ зууны турш хий үзэгдэл мэт дэлээд,  шинэ зуунд бүр хүний бодол санааг бодист аргамжаатай  үзлээс нь ангижруулах хүчид хувирч эхэлсний  илрэл [1] болоод байна. Чинад ертөнцийг хурайлсан квант  физикийн  туршилтын  торгон баримт мэдээлэл улам бүр гүнзгийрсээр[2]  байна. Түүгээрч барахгүй бие цогцсоос тусдаа, тэгэхдээ  ний заяа,  шид бүхий, чинад  оршихуй - сүнс байгааг баримтаас ургуулан төлөглөж байна. Бодист үзэлд ааглуулсан хүмүүний  ой санаа дундуур  туулах их шуурганы эхлэл ч энэ мөн. Мэлхий  цөөрмөө далай хэмээдэг лүгээ төстэй өрөөсгөл төөрөгдлөөс ангижрах цаг ийн айсуй

Амьсан шүтэлцэх үйлээрээ Орчлонгийн бүхий л юмсын  бүрэлдэх, бүрлэхийн зуурдын заяаг хөтөлдөг хоёр их язгуур оршихуй байна. Нэгдэх  нь  бодист орчлон юм. Хоёр дахь нь өнөөгийн өрнийнхнөөр бол далд ертөнц, хар нүх хийгээд юмс, хар энерги, дорнын төсөөллөөр бол чинад дээд оюуны энергийн далай бөгөөд энэтхэгт prana, хятадад Qi хэмээн өнөөс өнөөг хүртэл ярьсаар ирж. Өвөг монголчууд сүүлчийнхийг нь дээд тэнгэр (чинад билэг жам) гэсэн нь бүхий л юмсын хувь тавиланг залж жолооддог дээд оюуны (чинад бөгөөд билиг) эрч хүч[3] гэх мэдрэмжийг өнө эртнээс эзэгнэн байсны бат баримт гэвэл зохиму.

Өнөөгийн физикийн шинжлэх ухааны туршилт, математик тандалтаас үзвэл чинад ертөнц бол билиг энергийн далай бололтой [1]. Энэ нь зөвхөн дээшээх тэнгэрт төдийгүй Орчлонгийн бүхий л цэгт шүглэж, хургасан асар их нягтрал бүхий билиг эрч хүчний ундарга энерги хэмээн ухаж болмоор. Энэ санааг бүр найман зууны тэртээ Чингис хаан:  “Дотоод биендээ ерөөсөө тэнгэргүй, тэнгэр хаана байна гээд асуухад дээр огторгуй руу заадаг Мухамэт эд диний дэргэд би бол бурхан мөн байна” гэж тодоос тод илэрхийлсэн байх аж [4].

 Аливаа бодист юмс тэгэхлээр гүн язгууртаа дээд тэнгэрийг агуулж, дээд тэнгэрийн далай нь бүхнийг өвөрлөн булхуулж байх аж.   

 Амьсахуй. Астрофизикийн туршилтаар дам хэмжиж тэмтэрсний дүнд одот  Орчлон улам хурдсан тэлж байгааг[2] нотолжээ. Орчлонгийн үүсэл, хувирлын талаарх Ньютоны буюу огторгуй-агуулах доторх   бодист юмсын хувьслын тухай сонгодог  физикийн  үзлийг ХХ зууны эхний мөчид хөгжсөн харьцангуйн ерөнхий онол (ХЕО) [5] үндсээр нь хувиргасан юм. ХЕО нь бодис хийгээд огторгуй-агуулах хоёрыг Орчлонгийн эрчрэлт геометр бүтцэд нь шингээсэн юм. Гэвч  бодист ил юмсын  хориг хилийг  давж, билиг далайд нэвтрээгүй юм. Тийм ч учраас ХЕО-д  их дэлбэрэлтээр анх үүссэн Орчлон  таталтын хүчний үйлчлэлээр хэзээ нэг цагт эргэж хумин нягтрах учиртай гэсэн  санаа хадгалаастай. 

Тэгтэл өмнө дурьдсан туршилтын баримттай ХЕО-ын цэгнэлт  эрс тэс зөрж байна. Орчлон хумьж ширгэхдээ  хумхи ертөнц хийгээд  чинад оршихуй буюу дээд оюунлаг шид хүч дундуур туулах  нь  гарцаагүй.  Тиймээс дан бодислог үзэл энд зохисгүй нь илэрхий. Дээд оюун-оршихуй  нь бодист шинжлэх ухааны таамагт багтахгүй  “зарлиг” гаргадаг болов уу гэсэн бодол төрүүлнэ. Дурьдсан тэлэлт бол дээд оюун- оршихуйтай холбоотой болж таараад байна. Энэ бол таамнал санаа. Яагаад гэвэл хумиж багцрахдаа Орчлон хумхи ертөцийн жамыг гарцаагүй л туулна. Хумхи ертөнц нь эрс өвөрмөц  квант зүй тогтолтой, тэнд бас  дээд оюуны  энерги  агуулаастай,[2]. Тийм учраас атомаас чинагших ертөнцөд мөр мөшгөх сонгодог үзэл бүрэн алдарч, квант жам  ноёрхдог байна. Квант жамын гоц төрх бол аливаа бодист юмс болон билиг  оюуны далай хоёр амьсан  сүлэлдэж   ний заяаг туулж  хувирна.  Бодист хорвоод шинэ  төрөл, төрх олох бас бүрлэх нь ил, далд ертөнцийн сүлэлдэхүйн үйлийг дагадаг буюу чинад билиг тавиланг туулдаг жамтай аж.    

Орчлон бүхэлдээ нэг геометр бүтцэд эмхэрч хоморголон дэнслэх  ний заяатайг   ХЕО-д    илрүүлсэн нь үүний нэг баримт мөн.  Тэгтэл мөнөөх хумхи жишиг хэмжээнд  амьсахуйн заяа нь  квант жамд гарцаагүй тулгуурлана. Эл квант амьсахуй нь  ХЕО-д  мөнөө хараахан тооцогдоогүй байгаа  юм.  Орчлон хорвоо  тасралтгүй үргэлжилсэн хумхи ертөнцөөс бүрэлдэх учраас  бодист үлэг орчлонд  нэг амь ний квант  жам нь юмсын төрөл, төрх төлөвийн заяаг хөтлөх тавилантай нь мэдээж.  Ил хийгээд чинад оршихуйн амьссан ний заяа  нь  хар ухаанд  хэрхэвч  үл багтах дээд оюунт тэнгэрийн тавилангийн төгсгөлгүй  зураглах бүтээх чадлаас эхтэй гэх санаанд квант зүй тогтол хүргэж байна. 

(Үргэлжлэл бий)

 

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190ааааббб   • 2017, 11 сарын 10. 10 цаг 49 минут

юун аймаар гүн ухааны юм бичдэг гар вэ, мань мэтийн дорд хүмүүн яагаад ч ухаан хүрэхгүй юм байна, Монголын Эйнштейн юм уу хаашаа юм, мань мэт нь өдрийн талхныхаа мөнгийг яааж олох вэ гээд толгой гашилгаж суухад зарим нэг нь иймэрхүү юм бичиж суух юм даа, хорвоо дэлхий баялаг гэж үнэн шүү, эцсийн эцэст бүгд хумхын тоос болон хувирдаг нь үнэн, ийм хүний толгой эргүүлсэн юм бичиж суухаар ард түмнээ яаж гэгээрүүлж, хөгжүүлж, амьжиргааг нь сайжруулж бусад хөгжингүй улсын зэрэгт яаж хүрэх вэ гэдэг талаар санаа тавьмаарсан

2.122.249.164Зочин   • 2017, 11 сарын 10. 1 цаг 52 минут

Хэтэрхий уянгын халилтай бичиж. Ийм бичвэрийг нэг бол академик загвараар эсхүл энгийн тайлбарлах төвшинд бичсэн нь илүү өгөөжтөй.

202.55.191.99Мх   • 2017, 11 сарын 9. 9 цаг 37 минут

Энэ уул нь дэлхий нийтээр одоо мэдэрч эхэлж байгаа сэдэв шүү, энэ талаар илүү ойлгохыг бид одооноос л хичээх хэрэгтэй байхдаа. Манай улсад хоол, таваг шанагнаас цааш юм ярихаа байчихаад байна гэхэд хэтэрүүлэг болохооргүй шахам болчихоод байна. Бид 100 гаруй жил гадаадаар аян дайн хийж, 200 гаруй жил манж хятадын нөлөөлөл доор явж, 300 шахам жил төвд, тангудын хорон санааны үйлийг амсаж, 70 гаруй жил оросын дагавар болж, сүүлийн 20 гаруй жил учир утгагүй англи, америк гэж даган хөөрцөглөхдөө ТЭДНИЙ СОЁЛ, ХЭЛЛЭГТЭЙ ХЭТЭРХИЙ ИХ ХУТГАЛДЖЭЭ. ХАЙРАН

122.201.26.171Зочин   • 2017, 11 сарын 8. 18 цаг 06 минут

Өөрийнх нь хэллэг ийм юмаа хө, уучлаарай

202.179.17.164ха   • 2017, 11 сарын 8. 17 цаг 46 минут

чи ухааниай байж болно хүнд хүргэхээр ойлгомжтой бич

202.131.225.197Зочин   • 2017, 11 сарын 9. 9 цаг 27 минут

Зарим юмыг ойлгохын тулд маш их юм урьдчилан уншсан, мэдсэн байх шаардлагатай. Эс бол ойлгохгүй ээ

202.131.246.26Зочин   • 2017, 11 сарын 9. 10 цаг 31 минут

Тийм шүү. Зарим зүйлийг ойлгохын тулд өөрөө их уншсан байх шаардлагатай. Жишээлбэл дунд сургуулийн бага ангийн түвшиний мэдлэгтэй насанд хүрсэн хүн байлаа гэхэд дээд физик гүн орсон мэдээллийг надад зориулж ойлгомжтой бич гэвэл үнэхээр харамсалтай хэрнээ инээдтэй хэрэг болно.

122.201.26.171Бор   • 2017, 11 сарын 8. 17 цаг 41 минут

Анхаарч, ухаарч уншвал гайхамшигтай юм бн. Багш танд баярлалаа

116.44.154.116zochin   • 2017, 11 сарын 8. 20 цаг 11 минут

yg tiim bi ch bas BAYRLLAA

Шинэ мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ2 цаг 58 минутын өмнөЦ.Дунжид: 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдсан байгууллагуудыг 3.8 сая төгрөгөөр торгосон3 цаг 1 минутын өмнөВ.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй3 цаг 3 минутын өмнөХятадад хар тамхитай тэмцэх үндэсний кампанит ажил эхэллээ3 цаг 8 минутын өмнөХулгана жилийг ямар даашинзтай угтах вэ3 цаг 13 минутын өмнөЧихрийн шижинтэй хүмүүсийг даарахгүй байхыг зөвлөж байна3 цаг 18 минутын өмнөОросууд үүнийг хүслээ гэж үү?3 цаг 23 минутын өмнөЗамын тэмдэг, тэмдэглэгээ хулгайд алдагдах, эвдэрч сүйдэх явдал гарсаар байна3 цаг 28 минутын өмнөИх Британийн тагнуулч эр Иванка Трамптай ямар холбоотой вэ3 цаг 33 минутын өмнөЯлаа яагаад хөлөө үрдэг вэ3 цаг 38 минутын өмнөӨнгөрсөн долоо хоногийн шилдэг багаар Милоуки Багс3 цаг 43 минутын өмнө“Алтан бөмбөрцөг” кино наадмын нэр дэвшигчид3 цаг 48 минутын өмнөОХУ: Алслагдсан бүс нутгийн оршин суугчид хоёр хувийн ипотек авах боломжтой болов3 цаг 53 минутын өмнөБ.Амархүү давж заалдах хүсэлтээ гаргажээ3 цаг 57 минутын өмнөХүүхдээ сонсдог утас ажиллуулж эхэлжээ3 цаг 58 минутын өмнөДэлхий: 2019 онд тохиосон таатай 50 үйл явдал4 цаг 3 минутын өмнөОХУ, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар Вашингтонд уулзана4 цаг 8 минутын өмнөТаван одтой зочид буудлуудаас орны матрасыг нь хулгайлжээ4 цаг 13 минутын өмнөНорвеги улс амьдралын чанарын үзүүлэлтээр тэргүүллээ4 цаг 18 минутын өмнө"Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь" сургалт зохион байгуулагдлаа4 цаг 23 минутын өмнөӨмнөд туйл руу нисэж байсан Чилийн онгоцыг сүйрсэнд тооцжээ4 цаг 23 минутын өмнөВаршав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ4 цаг 28 минутын өмнөПеп Гвардиола: Бид бууж өгөх болоогүй4 цаг 33 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Хуулийн заалтыг буруу тайлбарлаж, олон нийтэд ташаа мэдээлэл өгөх шаардлагагүй4 цаг 34 минутын өмнөСульшер багтаа Саул болон Холанд нарыг авчирна4 цаг 38 минутын өмнөАлга болсон эмэгтэй айлд байжээ4 цаг 38 минутын өмнөҮзэмний шүүс нь хүний алдагдаж буй калийг нөхөх онцгой ач тустай4 цаг 48 минутын өмнөНэймар хаашаа хөдлөхийг завдана вэ4 цаг 53 минутын өмнөНҮБ-ын Аюулгүйн зөвлөл Умард Солонгосын асуудлаар хуралдана4 цаг 58 минутын өмнө“BTS” шинэ цомогтой иргэн ирнэ5 цаг 3 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.