11-р сарын 13
10 цаг 24 минут

Өөрийн таатай орон зай

Материаллаг ертөнц бидний сүнслэг нүдийг нээхийн тулд оршин байдаг зүйл гэж үзвэл бидний өөрт хамаатай бодит зүйл бүр нэг нэгээрээ алга болж байгаа нь бидний аниасай нүдийг нээхийн тулд амьдралын зүгээс хийж байгаа үйлдэл гэж ойлгож болох юм. Хэрэв хүн нүдээ нээхээс татгалзан амьдралын зүгээс энэ хийгдэж байгаа үйлдлийн шалтгааныг ойлгоогүйгээс болж амьдралд улам шахагдан багасаж байгаа газартаа хорогдож өөрийн нэгэн таатай орчинг бүтээхийг хичээсээр байдаг. Амьдрал бидний энэ таатай орон зай доторх зүйлсийг нэг нэгээр нь "булаан" авах бүрдээ хаа нэгэн газар бидэнд зориулж шинээр нэгэн "бэлэг" бүтээж байдаг байна. Бидний нүд аниасай хэвээр байвал энэхүү бэлгийг харж чаддаггүй харин өөрийн таатай орон зай улам жижиг болж байгааг зөвхөн мэдэрдэг. Бидний бүтээсэн энэ таатай орон зайд бид өөрийгөө зөвхөн амар амгалан байж чаддаг гэж ойлгодог боловч энэ орчноос гарч дэлхий ертөнцтэй харилцах бүрд таагүй зүйлстэй тулгарч байдгаас болж энэ бүхэн таагүй зүйлс мэт санагддаг боловч үнэндээ цаад утгаараа бидний нүдээ нээхэд тус болох ёстой зүйлс гэдгийг олж мэдвэл тэдгээр нь таагүй биш харин таатай зүйлс болж хувирдаг. Таагүй зүйлсийг үнэн чанартаа таатай зүйлс гэж олж мэдэхэд биднээс нэгэн чадвар шаарддаг. Энэ чадвар нь бидэнд угаасаа байдаг зүйл боловч бид өөрийн толгой доторх бодлуудын шуугианаас болж уг чадвараа түүнийгээ хэрэглэж чаддаггүй. Бодол нь бидний өөрийн таатай орон зайд байх үед биднийг хэн болох тухай өөрт байнга тайлбарлан хэлж өгч байдаг нэгэн ёсны нээгдээгүй "нүд" юм. Бид энэ нүдээр өөрийгөө хэн болохоо олж хараад өөрт өөрийн тухай ойлголтуудыг бүтээж байдаг. Гэтэл бид бодлын нүдийг биш харин өөрийн сүнслэг нүдээ нээхийн тулд энэ материаллаг ертөнцөд түр хугацаагаар байгаа гэдгээ мэдэх тэр үед зөвхөн энэ нүдээ нээж сэрж эхэлдэг байна. Тэгвэл таатай орчин гэж юу вэ? Энэ нь бидний бодлын бүтээсэн нэгэн хийсвэр ертөнц юм. Энэ ертөнцөд бид аз жаргал, амар амгалан, найз нөхөд, эд хөрөнгө, аюулгүй байдал, амьд байх даатгал гэх мэт олон зүйлийг зөвхөн бодлоороо бүтээсэн байдаг тул энэ бүх зүйлгүйгээр өөрийгөө хэн болохоо төсөөлж ойлгож чаддаггүй. Гэтэл энэ бүх зүйлс нь бидэнд зөвхөн өөрийн сүнслэг нүдийг нээхэд туслах зорилготойгоор түр хугацаагаар олгогдсон гэдгийг ойлгоогүй бол эдгээр зүйлсийг амьдрал биднээс эргүүлэн авах бүр нүдээ улам аних биш харин бага багаар нээх ёстой юм гэж ойлгох хэрэгтэй. Учир нь өөрийн таатай орон зайд байсан нэгэн зүйл үгүй болох үед түүний оронд амьдралын зүгээс өөрт олгон өгч байгаа тэр шинэ зүйл нь биднийг нүдээ улам нээхэд туслах ёстой зүйл байдаг учраас түүнийг алдалгүй олж харах нь хамгаас чухал юм. Үүнийг бид өөрийн энэ ертөнцөд байгаа жинхэнэ зорилго юм гэж ойлгож ухаарах нь өөрийгөө өөрийн бодлын төвшнөөс илүү дээгүүр төвшинд ойлгож мэдэх тэр чадварыг олж авахад тусалдаг. Энэ чадвар хүнд байхгүй үед хүн амьдралын зорилго болон аз жаргалаа зөвхөн өөрийн таатай орон зайд байдаг зүйлсээр дүүргэж байхаар төсөөлж байдаг учраас эдгээр зүйлс үгүй болох бүр хүн улам орон зайдаа хумигдан өөрийгөө тэдгээр зүйлсээр "булшилж" байхад хүргэдэг. Тэр бол дуусан ширгэж байгаа амьдрал юм. Харин үүний оронд хүн өөрийн таатай орон зайнаас гарч таагүй гэж бодогдож болох зүйл бүрийн тухай таагүй бодлоос өөрийгөө чөлөөлж байх хэрэгтэй юм. Учир нь өөрт таагүй гэж мэдрэгдэж байгаа зүйл бүрд хүн өөрийн тухай хэн болохоо шингээсэн байдаг. Гэтэл энэ бодол бол та өөрөө биш юм гэж мэдэх нь өөрийн сүнслэг нүдийг нээж байгаа нэгэн үйлдэл юм гэж ойлгох хэрэгтэй. Бодлын нүд хаагдах тусам өөрийн сүнслэг нүд нээгдэж байдаг гэж хэлж болно. Сүнслэг нүдээр өөрийгөө хэн болохоо харах нь хүний оюун ухаан үнэн утгаараа цэцэглэж байгаа явдал юм гэж мэдвэл хүн өөрийгөө ямар зорилготой энд байгаагаа үнэн бодитоор мэдэж цэцэг болон цемент хоёрын ялгааг олж харахтай адил хүн өөрийгөө юу болохыг ухаарах тэр шатандаа шилждэг гэж ойлгож авах нь чухал. Өөрийн таатай орон зай жижигрэн алга болохоос өмнө өөрийгөө олж харах нүдээ нээх нь хүний оюун ухааны хувьд маш том ололт байдаг ч түүнд хүрэх замд хориг тавих ганц зүйл нь хүний өөрийн бодол байдаг учраас хүн өөрийн бодол гэж яг юу болохыг хөндлөнгөөс ажиглаж сурах хэрэгтэй болдог. Энэ чадварыг бясалгал хийх аргаар олж авч болно. Тиймээс бясалгал хийж байгаа хүн үнэндээ өөрийн таатай орон зайд байгаа биш харин эсрэгээрээ буюу таагүй орчинд орохыг хичээж байгаа үйлдэл юм гэж бас ойлгож болно. Энэ нь эхэндээ хүн бүх зүйлээ алдаж байгаа мэт санагдаж болох боловч үнэн чанартаа эсрэгээрээ байдаг. Учир нь бидний хуурмаг дүр зөвхөн бүх зүйлээ алдаж байгаа ба харин бидний жинхэнэ мөн чанар өөрийн үнэн утгаа олж авч байгаа явдал юм. Бид өөрийгөө олж мэдээгүй үед бясалгал хийж суугаа ядуу нэгэн хүнийг хараад ямар ч өмч хөрөнгөгүй өрөвдөлтэй нэгэн хүн мэтээр төсөөлөн ойлгож болох боловч нөгөө хүний хувьд харин өрөвдөлтэй хүн нь бид өөрсдөө байж болох юм гэж хэлж болно. Яагаад гэвэл тэр хүн амьдралын өгөх бэлэг хаана байгааг харах нүдтэй хүн бөгөөд тэр хүний энэ нүдэнд бид харин энэ бэлэг хаана байгааг харах нүдээ боолгоод хайлан урсаж байгаа хүйтэн мөсөн дээр чичрэн зогсож байгаа өрөвдөлтэй нэгэн мэт харагдах байж болох юм. Үүнийг харин буруу утгаар ойлгож нүдээ нээхийн тулд бүх зүйлээ орхин энэ хүн шиг бясалган суух хэрэгтэй юм байна гэсэн бодол өөрт орж ирж байвал энэ бодол нь зөвхөн таны таатай орон зайг үүсгэх бас нэгэн бодол гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс бясалгал хийнэ гэдэг нь өөрийн таатай орон зайг үүсгэж байгаа бодлыг олж тогтоогоод энэ бодлын зорилго юунд байна гэдгийг зөв ойлгож улмаар энэ зорилгод өөрийгөө уруу татагдуулахгүй байхыг хэлж байна. Ингэж сурах бүрд хүн бодол гэж юу болохыг мэдэх бөгөөд бодлын цаана юу байгааг бодлын тусламжгүйгээр ойлгож эхэлдэг. Энэ үед хүн бүр бид нэгэн зүйл бөгөөд бидний цаана ямар зүйл байгааг олж мэдэж бас эхэлдэг. Зөвхөн тэр зүйлийг хүн өөрийн жинхэнэ үүрдийн таатай орон зай юм гэж ухаарахыг хүн өөрийгөө олж мэдэх гэж ойлгож болно.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ё   • 11 сарын 14. 8 цаг 20 минут

Зөвхөн өөрийн горьдлог тойсон түүнийг зөвтгөх арга хайх нь мөсны мөн чанарыг ойлгохгүй мацахтай адил

Шинэ мэдээ

"The Hague Grand frix-2017": ОУХМ Н.Хадбаатар алтан медаль хүртлээ54 минут 59 секундын өмнөМонголын боксчин Кинг Төгсөөгийн тоглолтыг шууд үзэх1 цаг 11 минутын өмнөЯмх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ11 сар 18. 18:00Кюүшюү башё: Япон ёкозүна Кисеносато гурав дахь ялагдалаа хүлээлээ11 сар 18. 17:47Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх нууц жор11 сар 18. 17:21Нэг л амьдрах хорвоо11 сар 18. 16:39Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар мэдээлэл цуглуулахаар японы сэтгүүлчид монголд иржээ11 сар 18. 16:35НӨАТ-ын азтангууд маргааш тодорно11 сар 18. 15:58Өчигдөр мал нядалгаан дээр очлоо11 сар 18. 15:56Та хэр үнэнч вэ?11 сар 18. 14:35Форбес сэтгүүлээс гаргасан хүчирхэг 10 эмэгтэйн зөвлөгөө11 сар 18. 14:3030 наснаасаа хойш БИЗНЕСИЙН салбарт ӨНДӨР амжилтанд хүрсэн 8 ХҮН11 сар 18. 14:20Монгол бахархалын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно11 сар 18. 14:20Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдагдуулж байна11 сар 18. 14:10Антибиотик УУХ гэж байна уу?11 сар 18. 14:00Жаргал жаргалыг л дагуулдаг11 сар 18. 13:55Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ11 сар 18. 13:50Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай11 сар 18. 13:43Монголын хоёр сумочийг зориудаар хагаралдуулж, харүмафүжиг гүтгэжээ11 сар 18. 13:40Д.Хаянхярваа МАН-ын үе үеийн удирдлагуудтай уулзлаа11 сар 18. 13:33Аргентины шумбагч хөлөг сураггүй болж, хайх ажиллагаанд НАСА нэгдэв11 сар 18. 13:33Торгууд Дамбийжанцангийн тухай11 сар 18. 13:30Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт...11 сар 18. 13:23Э. Цоомоо: Би хамтлагаа бутарч, тарна гэж хэзээ ч бодож байгаагүй11 сар 18. 13:20Танилц: Энэ өвлийн цаг агаарын төлөв11 сар 18. 13:13Б.Солонго ”Миний амраглалцана уу, сексдэнэ үү, чамд хамаа байхгүй”11 сар 18. 13:10Маргааш хилийн боомтууд амарна11 сар 18. 13:00"ЗЭРЛЭГ" 18-р хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:53"ЗЭРЛЭГ" 17-р Хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:49Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 18. 12:45
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.