11-р сарын 13
10 цаг 29 минут

ЗЭРЛЭГ 11-р хэсэг /Зөвшөөрөлтэй/

Сансар
-Буджав ах аа, ирвэс буйлдаг гэж үнэн үү? гэж асуухад Жаргал 
-Юугаа солиороод байгаа юм бэ? Ямар тэмээ биш дээ гээд даапаалсан янзтай хөхөрлөө. 
Буджав
-Тиймээ, ирвэс буйлдаг юм. Архирч, бархирч, улиж, хуцдаггүй. Харин харшиж, тамирдсан тэмээ шиг гунганаж дуугардаг юм гэхэд Жаргал
-Та үнэн хэлж байна уу? Эсвэл дүүгээ цаашлуулаад байна уу? гэж инээсэн хэвээр лавлав. 
-Хүнээр байтугай тоглоомоор ч тоглож өссөнгүй ээ. Ирвэсийн цээж нь хүржигнэхээс биш чоно шиг архирч, бар шиг хүрхэрдэггүй амьтан. Ирвэсийн буйлж байгаа нь их гаслантай, зовиуртай, сэтгэл сэртхийм, дотор зарсхиймээр сонсогддог. Хууччуул ярихдаа ирвэсийн буйлахыг сонсох муу ёр гэж үзээд гүрэм дом ч хийлгэдэг байсан гэнэ билээ.
Хасар энэ талаар сайн мэдэхгүй ч мэддэг дүр эсгэн
-Нэг тийм яриа байдаг гэж бөөрөнхийлөв. 
Сансар 
-Сонин юмаа. Яагаад муу ёр гэдэг байсан юм бол? гэж асуулаа. 
-Ирвэсийг их зуумхай, өш санамтгай амьтан гэдэг юм билээ. Ижлээ юм уу үр зулзагаа алуулсан ирвэс өшөөгөө авахын тулд буйлсаар алуурчинг өдөр шөнөгүй дагаж хонзонгоо авдаг гэдэг юм
Сансар 
-Пөөх тийм үү? гэж гайхахад Жаргал
-Агнуулахгүй гэж зохиосон хэтрүүлэг л биз. Хөдөөнийхөн иймэрхүү зүйл зохиохдоо сүрхий юм билээ гээд нүд ирмэн мушилзав. 
-Ийм нэг яриа байдаг юм. Нэгэн анчин хосоороо явж байсан ирвэсний нэгийг нь намначихаад, нөгөөг нь алдчихжээ. Тэр хавиараа нэгжиж хайгаад олсонгүй. Ирвэсийн өширхүүг сайн мэдэх учир хэдэн уул, хөндий гатлан нүүдэллэж, нутгаа сольжээ. Нэг удаа ангаас эргэж иртэл гэрийг нь тойрсон ирвэсийн мөр байна гэнэ. Сэжиг авсан анчин морио хол уяад, сэмхэн гэтэж тотгоороо шагайвал эхнэр хүүхдийг нь зооглочихсон цатгалан ирвэс орон дээр нь хэвтэж байв гэнэ. Анчин тотгоороо буудаж ирвэсийг намнасан ч голомтоо самруулсан тул удалгүй ухаан самуурч тэнэж яваад нас барсан гэдэг. Иймэрхүү хууч яриа нэг бус байдаг гэж Буджавыг ярихад Жаргал, Хасар хоёрын бие зарсхийлээ. 
Сансар
-Та ирвэстэй хэр олон удаа таарч байсан бэ? гэж асуухад Буджав цайнаас оочоод
-Нэг их олонгүй ээ. Гэхдээ улаан халз тулж л явлаа. Ямар ч амьтан хүнтэй тулахаараа харцаа бууруулж зугтдаг байтал харин ирвэс тэгэхгүй шүү. Өөдөөс хараад мэлрээд зогсчихдог юм. Эр чадалдаа эрддэг юм уу гэмээр. Бас хэнэггүй ч юм шиг гэхэд Сансар шимтэн
-Та тэгээд яасан бэ? гэж лавлав. 
-Алах гээгүй л бол аажуухан буцаад явчихвал яах ч үгүй. Харин биеэ хураагаад урт бүдүүн сахлаг сүүлээ цээжин доороо гогцооруулаад эхэлвэл тун аюултай. Үсрэх гэж байгаа нь тэр. Хэрэв ирвэс дайрвал ямар ч аврал байхгүй. Маш тэнхээтэй амьтан. Тэмээг ч ноолсоор байгаад унагаачихдаг юм. 
Хасар жаахан эвгүйцсэн шинжтэй муухан инээмсэглэж
-Ирвэс ч таны зүрхэнд орчихжээ гэхэд гэрийн үүд гэнэт дэлгэгдэн бөөн уур манан савсуулсаар хонинд явсан Бадамлянхуаг орж ирэхэд гэрт байгсад бүгд цочин харцгаалаа. Танихгүй хүмүүсээс бишүүрхэн томоотой сууж байсан бяцхан хүү “ээж ээ” хэмээн дуу алдаж чавхны сум адил үсрэн ээжийгээ тэврэхэд зочидтой толгой дохин мэндэлсэн Бадамлянхуа үнэгэн лоовуузаа тайлангаа хүүгийнхээ түнжгэр толгойг илэв. 
Хот суурин газар ч ховор тааралдах сайхан бүсгүйг харсан Жаргал, Хасар хоёрын нүд сэргэн хөдөө нутгийн уулын мухарт гялалзах үзэсгэлэн гоог шимтэхэд Бадамлянхуа эрээ цээргүй харцнаас нь санаа зовж гэрийн зүүн талд орон дээр суулаа. 
Буджав
-Хонио хотлуулчихав уу? гэж асуугаад
-Аавынх нь танилууд хотоос иржээ. Миний охин ээждээ туслаж буузнаас нь хийлц гэхэд Бадамлянхуа “за” хэмээн толгой дохиод гараа угаахаар босов.
Жаргал
-Та чинь ийм охинтой байсан юм уу? гэж нүд нь сэргэн асуухад Буджав 
-Тиймээ. Би чинь уртаашаа хоёрхон л хүүхэдтэй хүн. Ах нь хотод ажилдаг. Яагаа вэ нөгөөх... гэвэл
-Аан, би тэр талаар Хасар даргад хэлчихсэн гэлээ. 
Хасар 
-Тэрэнд санаа зоволтгүй ээ гээд архинаас балгахад Буджав яаран хундагыг нь сэргээж дүүргэв. 
Хасар 
-Та ч ирвэсийн талаар овоо мэдлэгтэй юм байна шүү. Би ч бас нилээд судалсан гээд бусад руугаа харан
-Ирвэс их хэнэггүй амьтан гэдгийг та нар мэдэх үү? Мануухай байтугай галаас ч айхгүй малчны хотонд ирээд хашаан дээгүүр нь ганц хайрайгаад л хонь ямааг нь дарчихдаг гэж байгаа. Хий буудаж сүрдүүлээд байхад ч тоохгүй цээжээ хэржигнүүлээд хэвтээд байдаг гэсэн. Наана нь амьтан хүн сарвагнаж, орилж, гал түймэр тавьж, тогоо түмпэн нүдэж байхад ч ер тоодгүй гэж байгаа юм даа гэхэд Сансар, Жаргал хоёр үл итгэн Буджав руу харцгаавал толгой дохин
-Хүмүүсийн ярих нь халуун цусанд мансуурчихдаг л гэдэг юм билээ. Тэр үед нь ташуураар нүдэж байсан ч тоодоггүй гэсэн. Гэхдээ би ямар тэгж үзсэн биш дээ гэв. 
Жаргал
-Өө тийм бол агнахад амархан юм биш үү? Бараг хажууд нь очиж байгаад цохонд нь тулгаад буудчихмаар юм байна гээд инээхэд Сансар Буджав руу харан
-Ирвэсийг яаж агнадаг юм болоо? гэж асуулаа. 
-Буудна, хавх тавина, бугуйлдана гээд олон арга байна даа.
Жаргал
-Хавх тавьдаг гэнээ? Ямархуу хавх байдаг юм бэ?
-Тарвага, үнэгэнд тавьдаг ердийн бөөрөнхий ултай хавх тавиад нэмэргүй. Хад руу ганцхан савж хаячихаад л яваад өгнө. Чонын хар гэгддэг хавтгай ултай том хар хавх тавьдаг юм. Тэгэхдээ гадаслаж аргамждаггүй. Тэгвэл хөлөө суга татчихдаг. Хэрвээ гадаслах бол газраас хөдлөхөөргүй хадаж өгдөг. Харин том гинж чиргүүлээд, гинжнийхээ нөгөө үзүүрээс том гадас дүүжлээд орхидог нэг арга бий. Гадастай гинж чирсэн мөрөөр нь мөшгин олж авладаг гэдэг. Хуучин цагийн л анчдийн арга. Ер нь тийм хүчирхэг амьтныг аргаар л авлана шүү дээ
Сансар
-Та сая бугуйлддаг гэсэн үү?
-Тиймээ. Тийм нэг арга бий. Бугуйланд маш амархан боогдож муужирдаг юм. Гэхдээ маш сурамгай, шаламгай байхгүй бол болохгүй. Тэгэхгүй бол ганцхан эргэж хараад л бугуйлыг тас хазаж орхино. Толгойг нь бугуйлдсан л бол шууд чирээд давхих хэрэгтэй.
-Тэр ч их авъяас шаардсан арга байна даа. Мэргэжлийн анчид л хийдэг байх даа? гэж Сансарыг хэлвэл Хасар
-Маргааш намайг яаж ирвэс агнахыг та нар хараарай. Бугуйлдаж чадахгүй ч буудаж бол чадна шүү гээд чангаар инээхэд Жаргал түрэн авч даган инээлээ. Бадамлянхуа санаа зовсон янзтай аав руугаа харахад харц тулгарч чадахгүй доош харав.

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ё   • 2017, 11 сарын 16. 8 цаг 17 минут

түргэн авч инээх гэж юу гэсэн үг вэ

202.72.245.122Зочин   • 2017, 11 сарын 15. 9 цаг 59 минут

галзуу хүмүүсийн цуглаан мэт

66.181.160.12hi   • 2017, 11 сарын 14. 15 цаг 56 минут

ene nomiig ni haanaas avch boloh ve

202.179.26.112Зочин   • 2017, 11 сарын 13. 13 цаг 32 минут

bayrlalaa

Шинэ мэдээ

 “Эрдэнэс алт ресурс”ХХК байгуулж, Д. Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томиллоо4 сар 23. 18:16Малчид, ард иргэдийн анхааралд4 сар 23. 18:10“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ4 сар 23. 17:56Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан мотоцикль4 сар 23. 17:55ХУРХИРАЛТЫГ зогсоох АРГУУД4 сар 23. 17:50Шоронгоос оргосон эелдэг хулгайчийг хайж байна4 сар 23. 17:45XIX зууны сүүлчийн хүн таалал төгсөв4 сар 23. 17:40Өрхийн аж ахуйд зөгий үржүүлэх аргачлал4 сар 23. 17:35Та мөнгө угаах гэмт хэргээс сэрэмжилнэ үү!4 сар 23. 17:32Бороонд дуртай хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг 7 шалтгаан4 сар 23. 17:30Чухам үнэнийг зөвхөн зургаар...4 сар 23. 17:25Энэ онд 5000 өрхөд ипотекийн зээл олгоно4 сар 23. 17:20Хар тамхи биедээ нуусан этгээдийг баривчилжээ4 сар 23. 17:15Зургаан настай Монгол хүү Жюү жицүгийн Дэлхийн аварга болжээ4 сар 23. 17:10"Зуучийн худалдаа, түүний төрөл, онцлог" сэдэвт сургалт4 сар 23. 17:10Хүүхдийн эрүүл мэндэд чихэр хэрхэн нөлөөлдөг вэ?4 сар 23. 17:05Хатан хаан 92 нас хүрлээ4 сар 23. 17:00Архаг хууч өвчнийг эмгэн хумсны тусламжтай эмчилнэ4 сар 23. 16:55Э.Цэрэн: Би хөөрхөн болж уу4 сар 23. 16:50Иргэдийн гомдлын дагуу 40 гаруй нарс модыг тайрчээ4 сар 23. 16:45Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг4 сар 23. 16:35Хувцасныхаа өнгийг хэрхэн тохируулж өмсөх вэ?4 сар 23. 16:30Кейт Бекинсейл: Хайр сохор учраас л би хүү шигээ залууд дурласан байх4 сар 23. 16:25Нүцгэн эр 4 хүнийг буудан хороожээ4 сар 23. 16:20Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн хааны ордны ойролцоох дроныг устгажээ4 сар 23. 16:1521-25 насны залуус таксинд явах нэрийдлээр дээрэм хийдэг байжээ4 сар 23. 16:10Татварын буцаан олголт авах эсэхээ ингэж шалгана уу4 сар 23. 16:05Кофе зүрхэнд "тустай"4 сар 23. 16:00С.Баяр, Т.Ариунсан нарын бие мууджээ4 сар 23. 15:55Ирина Шейк хуримын бөгжөө ГАЙХУУЛАВ4 сар 23. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.