11-р сарын 13
10 цаг 35 минут

"ЗЭРЛЭГ" 12-р хэсэг /Зөвшөөрөлтэй/

Үдшийн бүрий буух үед Бадамлянхуа хонь малаа эргэхээр гарахад нилээд согтсон Жаргал 
-Би хамт гаръя гээд гуйвлан бослоо. Буджав
-Яах гэсэн юм бэ. Охин ганцаараа чадна гэхэд далд өөр санаатай байсан Жаргал юун амар болих билээ дээ. Түрүүнээс хойш л нүд унаган, шүлэнгэтээд байсан түүнд санаагаа гүйцэлдүүлэх сайхан шалтаг гарч байгаа нь энэ. Жаргал өөрт таалагдсан бүсгүйчүүдийг яаж ийж байгаад өвөртөө оруулчихдаг туршлага болон чадвартай залуу. Зорьсондоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй шаргуу байдал нь шалиг занд нь их нэмэр болдог аж. 
Жаргал
-Зүгээр зүгээр. Тэгээд ч би бие засъя гэж бодоод байсан юм гээд Бадамлянхуан араас гарахад цаад санааг нь ойлгосон Хасар жуумалзаж, Буджавын царай барайн, ээж нь санаа зовлоо. 
Бадамлянхуа хониныхоо хашаа руу алхахад Жаргал үнээ дагаж байгаа бух аятай араас нь дагаж “хөөрхөн бүсгүй минь хүлээж байгаач” гээд гараас нь атган
-Хүлээгээч гэвэл түүний шалиг, эрээ цээргүй харцнаас залхаад байсан тул гараа татан авч
-Яах гээ вэ? гэж ширүүхэн асуув. 
-Хамт алхах гэсэн юм
-Зугаалж байгаа биш, өөрөө дураараа алхахгүй юу
-Хотод байсан бол ч чамтай дуртайяа зугаалах байлаа
-Тийм бол тэр хотынхоо хүүхнүүдтэй зугаал
-Хотод хүүхнүүд олон боловч чам сайхан сайхан нь үгүй. Би чамайг анх хараад л миний насаараа хайж байгаа хүн мөн байна гэдгийг мэдсэн юм.
Бадамлянхуа эрчүүдээс иймэрхүү сээтэгнүүр яриа бишгүй л их сонсож байсан болохоор баярлах биш харин бөөлжис нь цутгаад хариу үл хэлэн цааш алхавал Жаргал “хэлсэн үгэнд минь хөөрч ичээд явчихлаа” хэмээн эндүү бодож урам орон араас нь дагаж
-Чиний хажууд байвал хорвоогийн хязгаарт ч байсан аз жаргалтай байх юм байна гэдгээ мэдэрч байна. Урьд нь ийм мэдрэмжийг хэзээ ч мэдэрч байсангүй. Зүрх минь нэг л хачин, ер бусын гэмээр цохилоод байх юм гэж уран үгсийг урсгалаа. 
Харамсалтай нь Бадамлянхуа түүний үгийг сонсоогүй юм шиг, тэр байтугай түүнийг хажуудаа байхгүй юм шиг ажиггүй ажилаа хийсээр. Жаргал тэсгэл алдан араас нь тэвэрч
-Чамайг хэсэгхэн ч болов тэвэрч зүрхэндээ илүү ойр мэдрэхийг зөвшөөрөөч гэхэд Бадамлянхуа эргэж харан хацар руу нь улаа бутартал алгадахад хонинууд цочин дэрхийлээ.
Бадамлянхуа хэрэгтэй үед хатуу байж чаддаг хүн. Тиймдээ ч одоо хүртэл энгэрээ чанга барьж, эрчүүдийн “дэвсгэр” болчихоогүй байгаа юм. 
Өдий хүртэл эмэгтэй хүнд ингэж алгадуулж үзээгүй Жаргал
-Чи чинь яаж байнаа? гэж гайхан өөдөөс нь ширтэхэд Бадамлянхуа 
-Дахиад дарвалзаад байвал үхрийн хөлдүү хөрзөнгөөр цохино гэж мэдээрэй гэж ширүүн харцаар ширвэн, шийдмэг занав. 
-Яасан гэж алгадаж байгаа юм бэ?
-Алцагнасны чинь төлөө!
Бадамлянхуа цааш эргэн алхахад Жаргал шүд зуун “өөрийг чинь харин алцайлгаад хаячихъя л даа” гэж амандаа үглээд араас гүйж очин нэг гараараа амыг нь таглаж нөгөө гараараа бэлхүүсээр нь тэврэн авлаа...

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.84z   • 2017, 11 сарын 15. 11 цаг 42 минут

vrgeljleliig ni tavij ogooch

202.72.245.122ч   • 2017, 11 сарын 15. 10 цаг 03 минут

коммент нь зохион байгуулалттай дэмжлэг үү

202.179.31.84zochin   • 2017, 11 сарын 15. 9 цаг 02 минут

daraagiin hesgiig ni oruulah boloogvi yum uu

202.179.16.113Уншигч   • 2017, 11 сарын 14. 16 цаг 45 минут

Үргэлжлэлийг нь тавина уу?

202.179.16.30нараа   • 2017, 11 сарын 14. 14 цаг 07 минут

үргэлжлэлийг нь хурдан уншмаар байна. Хэзээ оруулах вэ. Арай л багахан хэсэг тавиад байна боломжтой бол ахиухан унших хэсэг оруулаарай

Шинэ мэдээ

Монгол цуст Тува эр С.Шойгу1 минут 11 секундын өмнөГоломт банк гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагчаар өргөмжлөгдлөө1 минут 11 секундын өмнөҮнэртэй усны үнэрийг хэрхэн удаан хугацаанд хадгалах вэ6 минут 11 секундын өмнө“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүд сонгогджээ11 минут 11 секундын өмнө“ЗАЛУУЧУУД СУДЛАЛ 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа16 минут 11 секундын өмнөКерчь хотод халдлага болсны улмаас 19 хүн амь үрэгджээ21 минут 11 секундын өмнө“Маша и медведи” хамтлагийн дуучныг хөршүүд нь зоджээ26 минут 11 секундын өмнөТрамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс бэлэн31 минут 11 секундын өмнөКартын хэмжээтэй гар утсыг олон нийтэд танилцуулна36 минут 11 секундын өмнөГан гачигт нэрвэгдсэн афганчуудад НҮБ олон сая ам.долларын тусламж үзүүлжээ41 минут 11 секундын өмнөА.Гитлерийн бэлгийн чиг хандлагын талаархи нууцалсан илтгэлийг нийтэлжээ46 минут 11 секундын өмнөЗендая ”Tommy Hilfiger” брэндийн нүүр царай болжээ51 минут 11 секундын өмнөШинжаанд тахь үржүүлэх Азийн хамгийн том бааз байгууллаа гэв56 минут 11 секундын өмнөУдирдах ажилтанд зориулсан сургалт1 цаг 2 минутын өмнөТул загасыг тусгай зөвшөөрөлгүй агнасан иргэдийг шалгаж байна1 цаг 7 минутын өмнөНурмагомедовтой тулаан хийхийг Ф.Мэйуэзер зөвшөөрчээ1 цаг 12 минутын өмнө“Цайны их зам”-аар аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг Чита хотод хэлэлцэнэ1 цаг 17 минутын өмнөТрансжендер Б.Солоно шилдэг арван миссийн нэгээр тодров1 цаг 22 минутын өмнөХонины орд: Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил1 цаг 27 минутын өмнөАНУ Олон улсын шуудангийн холбооноос гарна1 цаг 32 минутын өмнөПарламентын сонгуульд нэр дэвшигч амь үрэгджээ1 цаг 37 минутын өмнө“YouTube”-ын үйл ажиллагаа түр хугацаанд доголджээ1 цаг 42 минутын өмнөМанай гараг дээр 3,4 тэрбум хүн өдөрт 5,5 хүрэхгүй ам.доллараар амь зогоож байна1 цаг 47 минутын өмнөТархины даралттай хүүхдийг эмчлэх ардын арга1 цаг 52 минутын өмнөИзраиль Газын зурваст агаарын цохилт өгч эхэлжээ1 цаг 57 минутын өмнөЗЦГ-ын ойролцоо ШИНЭ ГҮҮР барих ажил үргэлжилж байна2 цаг 2 минутын өмнөӨндөр бүтээмж Дэлхийн жишигт хүргэнэ2 цаг 7 минутын өмнө“Спорт ба хөгжил” биеийн тамир, спортын 4-р чуулган Төрийн ордны их танхимд хөшгөө нээлээ2 цаг 12 минутын өмнө“Х Apartment” хотхоны лифтнээс хүн унаж гэмтжээ2 цаг 17 минутын өмнөМөнхдорж: Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүг банкуудын зээлийн хүүгийн түвшинд хүргэх боломжтой2 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.