11-р сарын 13
17 цаг 44 минут

Сэтгэлзүйч, одон орон судлаач Б. Цэцэгмаа: АМЬДРАЛЫН БҮХ АСУУДАЛ ЗОХИЦУУЛАГДАХ БОЛОМЖТОЙ

(Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаатай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа нь сэтгэлзүйч мэргэжилээр Хятад болон Австрали, Шинэ Зеландад ажиллаж байсан бөгөөд, нэг жилийн өмнөөс монголоо буцаж ирж, сэтгэлзүйн зөвөлгөө өгөх болон, сансарын өгөгдөлийг тайлж гаргах, сэтгэлзүйн болоод одон орны чиглэлийн танин мэдэхүйн сургалтууд явуулах ажил дээр ажиллаж байгаа юм.)

Сурвалжлагч:

Та сэтгэлзүйчээр ажиллахаас гадна сансарын өгөгдөлийг нь хүмүүст гаргаж, өгч зөвөлгөө өгдөг гэж ярилаа. Сансарын өгөгдөлийг зурж гаргах гэж яг ямар ажил вэ? Энийг яаж хийдэг юм бол? Бид яагаад сансарын өгөгдөлөө мэдэх ёстой байдаг вэ?

Сэтгэлзүйч Б. Цэцэгмаа:

Сансарын өгөгдөл гэдэг нь хүнийг төрөх үед Нар, Сар, гаригуудын байршил ямар байж, тухайн хүнд ямар энергийг бий болгож өгч байгаа тухай асуудал юм. Жишээлбэл Нарны энерги бол бидний амьдралын ерөнхий хөдөлгөөн, нийгэмийн дунд бидний өөрийгөө харуулах ерөнхий дүр төрх, Сар болон бусад гаригуудын хөдөлгөөнийг эцэсийн мөчид ерөнхийлөн захирч чадах удирдлага болж байдаг. Сар бол бидний дотоод мөн чанарын хөдөлгөөнийг голчилж удирддаг. Тухайн хүнийг төрөх үед Сар нь ямар ордны энергинд захирагдаж байсанаас болж, дотоод сэтгэл болон бодол санаа, мэдрэмжийнх нь чанар байдал бий болдог. Нарны орд бидний ерөнхий нэрийн хуудас болхоор, хүмүүс өөрийгөө ямар ордонд төрсөнийг танилцуулахдаа нэг сард нэг удаа өөрчлөгддөг Нарны ордоороо нэр барьж хэлдэг. Тэгсэн хирнээ Нарны ордоороо өөрсдийгөө болон бусадыг шинжээд явхад яг адилхан Хилэнцийн ордонд төрсөн хүмүүс өөр хоорондоо  өөр зан чанартай байгаа явдал бас харагддаг. Энэ нь бидний дотоод мөн чанарыг удирддаг Сарны орд ямар ордны нөлөөнд байгаагаас болж өөр давхар шинж чанарууд тухайн хүнд нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Нар Сар хоёрын нөлөөгөөр бидний дотоод гадаад мөн чанар бүрэлддэг гэж үзнэ.

Дээр нь бас нарыг тойрон эргэлдэх гаригууд бидний амьдралд тухайлан ямар нэгэн үйлдэлийг голчилж удирдаж байдаг. Жишээлбэл Бархасбадь гариг л гэхэд бидний өсөж тэлэх хөдөлгөөнийг захирч байдаг. Өсөж тэлэх хөдөлгөөн гэхээрээ биеийн хөгжил, сэтгэл санааны хөгжил, орон зайны хувьд бидний хөдөлж явах газар ороны хүрээ тэлэгдэх хөдөлгөөн нэг ёсондоо амьдралдаа бидний хийх аялалын хэмжээ зэрэгийг нэрэлж болно. Бархасбадь гариг нь Нумын ордны нөлөөнд байх юм бол ийм байдалд хүн олон газараар аялж, олон эрдэмийг зэрэг сурах энергитэй байдаг. Энерги бүхэн өөрийнхөө ажиллах зарчим, дотоод нарийн бүтэцтэй байдаг. Нумын ордны энергийн ажиллах зарчим нь хурд ихтэй, зоригтой, шийдэмгий, олон талт арга сэдэх, гүн ухаан болон мэргэн ухааны аргаар асуудалд хандах зэрэг байдаг. Тэгэхээр Бархасбадь гариг нь Нумын нөлөөнд байх юм бол бие хурдан өсөж хөгжих, эр зориг болон шийдэмгий зан чанар илүү өсөж тэлэх, сурах боловсрох тал дээр гүнзгий суралцах, мөн амьдрал дээрх асуудалд зохицуулах арга ухаан олох талын авъяас өсөж байдаг гэсэн үг юм.

Сая хэлсэнээс хархад Нар Сар бидний гадаад дотоод мөн чанарыг бүрдүүлж, амьдралын ямар нэгэн хөдөлгөөн хийх үед хөдөлгөөний зарчим болон чиглэл дээр гаригуудын энергийн нөлөө нэмж нөлөөлж байдаг гэдэг нэг хэлбэрийн тайлбар гарч байна. Өөр олон талын зохицол болон Нар Сар, гаригуудын харилцан хамаарал бий л дээ. Гэхдээ энд бид юмийг анхан шатанд илүү хялбараар таниулахын тулд нэг хоёр жишээгээр жишээ татаад өнгөрч байгааг анхаараарай. Нар, Сар, гаригуудаас бидэнд өгч байгаа энергийн зохицол бол бидний сүнсэн биеийн бүтэц ч гэж нэрэлж болох юм. Сүнс болгон өөрийнхөө дэлхий дээр амьдрах амьдралын хувь тавилан, үйлийн үрийг тээж ирдэгийг олон шашины ухаан, гүн ухаан, шинжлэх ухаан нотолдог. Одон орны зурхай дээр бол бид хүний хувь тавилангын хөдөлгөөн, үйлийн үрийг ойлгох тодорхой аргатай байдаг нь, арван хоёр хаусын байдалаар хүний амьдралын ерөнхий тавиланг задалж унших арга юм. Сая хэлсэн Нар, Сар, гаригын ажиллах зарчимын нөлөөгөөр бий болж байгаа сүнсэн энергийг амьдрал дээр тавихад эхлээд махан биенд шилжиж, дараа нь аль нэг гэр бүл юмуу орчин нөхцөлд төрж өсөх хэрэгтэй болдог. Эндээс арван хоёр хаусуудын ажиллагаа буюу, хүний хувь тавилангын хөдөлгөөнт амьдрал үүснэ. Нэгдүгээр хаус бидний бие мах бодийг бий болгож, хоёрдугаар хаус бол бидний эцэг эх болн өсөж торних орчин нөхцөл ямар байхыг харуулдаг.

Хүн болгон одон орны өгөгдөлөөрөө өөрийн гэсэн туулах ёстой амьдрал, хийх ёстой ажил, үзэх ёстой жаргал зовлонтой төрнө. Гэхдээ энэ жаргал зоьлонгын урт удаан байх, ямар хэлбэртэй байх, ямар хэмжээтэй байхыг бид өөрсдийнхөө сонголтоор хийх хэрэгтэй юм. Жишээлбэл аравдугаар хаус бол бидний ажил кареерийн хувь тавиланг зааж байдаг. Энд Матарын орд хаусыг удирдаж байх юм бол, чанарын хувьд нилээд албархаг, хариуцлага өндөртэй, эрх мэдэлтэй, эсвэл үйлдвэрлэл бүтээн байгуулалтын нөлөөтэй ажилын чанарыг заана. Яг тийм ийм ажил гэдэг нэр хэлбэрийг шууд заахгүй ч гэсэн, ерөнхийдөө хэд хэдэн мэргэжилийг түлхүү санал болгож байдаг. Гэхдээ эцэстээ аравдугаар хауст байгаа кареерийн тавилан ямар чанарын кареерийг зааж байгаагаар л бид хөдлөх бөгөөд, чухам ямар нэртэй, яг ямар ажил байх, тэрийгээ хир амжилттай хийхийг бидний өөрсдийн сонголт, хичээл зүтгэл мэдэх хэрэг юм.

Энэ мэтчилэн энергийн бүтэц, хувь тавилангын хөдөлгөөний байдал гэх хоёр хэсэгээс бүрдсэн сансарын өгөгдөл, хувь хүний зурлага зурхайг би одон орон судлаачын зүгээс хүмүүст гаргаж өгөх боломжтой бөгөөд, сэтгэлзүйчийн зүгээс энерги засах, сэтгэлзүйгээрээ сансарын өгөгдөлөө зөв удирдах арга зэрэг дээр зөвөлгөө өгөх боломжтой. Сансарын өгөгдөлөө мэдсэнээрээ бид энэ хорвоо дээр чухам юуны төлөө яах гэж ирсэн, дотоод мөн чанартаа ямар чадвар агуулж байгаа, амьдралд ерөнхийдөө ямархуу саад болон амжилтууд ирж болохыг мэдэх боломжтой юм. Энийг мэдэх нь мэдээж хэрэг бидэнд өөрийгөө илүү таних, амьдралын утга учирыг илүү таних, амьдралд илүү итгэх, мөн өөрийнхөө чадварыг бүрэн дүүрэн хэрэглэж, хувь хүнийхээ зүгээс амьдралд амжилт олох тал дээр тустай байх болно.

Сурвалжлагч:

Сансарын өгөгдөлөө мэдсэний дараа бид энэ мэдээлэл дээрээ хэрхэн яаж ажиллах ёстой вэ? Ямар ямар нэмэлт тусламж, ашигтай арга замыг одон орны зурхай санал болгож болох бол?

Сэтгэлзүйч Б. Цэцэгмаа:

Сансарын өгөгдөлөө мэдэж авсаны дараа бид энергийн эерэгжилт ямар хэмжээнд байна. Энергийн сөрөгжилт ямар хэмжээнд байна. Тэнцвэржилт олохын төлөө яах ёстой гэдэг дээр хамгийн эхлээд анхаарч ажилдаг. Жишээлбэл Үхэрийн ордны энерги сөрөгжих юм бол хэт өмчлөмтгий, хаалттай болж ирдэг. Энэ нь хүнийг амьдралаас таслах, нэг хэвийн байдалдаа хэт автаж суух, гараасаа зардал гаргах дургүй болж, үүнээсээ болоод харилцан солилцоо дээр сул болж ирэх байдал бий болгодог. Гэтэл Үхэрийн энерги нь хөрөнгө оруулалт, худалдаа арилжаа дээр гол амжилт нь төвлөрч байдаг. Энэ салбар дээр амжилт гаргахын төлөө Үхэрийн энерги нарийн тооцоотой болгоомжтой чанартай байдаг. Харин энэ чанар нь сөрөгжиж эхлэх юм бол ашигтай зүйл байсанаа хор хөнөөлтэй зүйл болж хувирч болно. Худалдаа арилжааны ашигтай ажил хөрөнгө оруулалтын амжилт дээр тодорхой хэмжээний зардал гаргах зориг, бусадтай аюулгүй боловч нээлттэй харилцах шаардлага байгаа. Хэт сөрөгжсөн Үхэрийн энерги өөрийгөө хаахад энэ энергийн зориулагдсан амжилт нь бас давхар хаагдана. Тиймээс энергийн сөрөгжилтийг олж илрүүлж засах нь чухал юм. Хэрэв энерги хэт сөрөгжсөн бол эерэг энергийг идэвхижүүлэх аргаар үүнийг эмчилдэг. Харин зарим нэг чухал хүчтэй ажилыг амжуулах хэрэгтэй бол санаатайгаар энергээ идэвхижүүлж, эерэгжүүлэх арга хэрэглэж болно. Гэхдээ хамгийн сайн байдал бол энергийн тэнцвэртэй байдал байдаг.

Мөн тухайлан ажил кареер дээр юмуу, мөнгө санхүү дээр, хайр дурлал дээр ямар ямар ахиц амжилт хэрэгтэй байгаа, ямар асуудалууд тохиолдоод байгааг бид өөрсдийнхөө амьдралын туршлага, тухайн цагын нөхцөл байдалаар олж хараад, сансарын өгөгдөл болон хувь тавилангын хөдөлгөөний зурагыг ашиглаж, амжилт олход туслах чанаруудаа тэндээс эрж олох, олсон чанараа хөгжүүлэх, мөн тулгарч байгаа асуудалуудыг зохицуулах аргыг сансарын өгөгдөл болон хувь тавиландаа тохиолдох хөдөлгөөнүүдийн зурагаас олж авч болдог.

Жишээлбэл хэн нэгэн нь хайр дурлал дээрээ байнга бүтэлгүй явдалтай тулгараад, хайр дурлалынхаа төлөө тэмцэж чадахгүй байна гэж бодъё. Сансарын өгөгдөлөөс харах юм Сарны энерги болон тэмцэл хөдөлгөөнийг удирддаг Марс гариг, дурлаж таашаах хөдөлгөөн удирдаж байдаг Венус гаригын байдалыг харах ёстой. Тухайн хүний Марсыг хархад Загасны нөлөөнд байх юм бол энд бид тэмцэлээс зугатаж, бүх юм аз жаргалтайгаар, ид шидтэйгээр өөрөө бүтэхийг хүлээдэг чанартай тэмцэгчийг харж байна. Гэтэл тухайн хүний Венус нь Нумын ордонд байх юм бол дур таашаал, хүсэл тэмүүлэл нь болхоор хүчтэй, тогтож хүлээх дургүй, тэмцэж тэмүүлдэг байдалтай болж ирж байна. Дотор хүсэл шунал их байгаад, байнга урагшаа тэмүүлж байсан ч, тэмцэл хөдөлгөөн дээр ирхээр Загасны нөлөөнд байгаа Марсаас болж, хүлээлт, идэвхигүй байдал үүсээд байдаг. Гэтэл дотоод мөн чанарын илтгэх Сарыг хархаар тогтуун хөндий чанартай Бумба байдаг. Венусын нөлөөгөөр хүчтэй тэмүүлж хүсэж байсан ч, Сарны нөлөөгөөр сэтгэлийн гүнд байнга шунал тэмүүлэлээ дарах, тэгсэн хирнээ тэмцэлийн үед шаналж хүлээх гэх мэт байдалд байсанаар энэ хүний хайр дурлалын харилцаа нилээд бүтэмж муутай болж ирэх шалтгаан бий болж болно.

Ийм байдал дээр бид Загас Марсны хүлээлт, Сарны хүйтэн хөндий чанар зэрэгийг, Венусын халуун тэмүүлэлтэй чанарт нөлөөлүүлэх, эсвэл Загас Марсны өөрийнх нь дотор байгаа хүлээж суух чанарынхаа эсрэг өөр чанарыг нь олж идэвхижүүлэх гэх мэт аргыг хэрэглэж болно. Жишээ нь Загасны энерги сэтгэл хөдлөл өндөр, хэрэв ямар нэг тэмцэлийг үнэхээр ертөнцийн төгсгөл, амьдралын эхлэл гэж бодсон бол маш хүчтэй тэмцэж эхэлдэг, ингэж бодох хүртэлээ бүхэнийг уучилж харж байдаг энерги юм. Хайр дурлалын бүтэлгүй явдалаа арай өөрөө харах сэтгэлзүйн засалыг бид энэ хүнд хийж болно. Жишээ нь бүтэлгүй болоод байгаа энэ хайр дурлалын явдал нь зөвхөн хувийн зовлон биш, эргээд бүхэл амьдралын хувьд ямар чухал утга учиртай зүйл болохыг сэтгэлзүйгээрээ ойлгосон тохиолдолд, Загас энергийн хүчтэй тэмцэх нөгөө тал нь гарч ирж болно. Гэх мэт аргаар бид сансарын өгөгдөл засал хийх, тохиолдох асуудалыг энэ засалаар өөртөө эерэгээр зохицуулах ажил хийж болдог.

Сурвалжлагч:

Сансарын өгөгдөлийг гаргаж өгөх дээр сэтгэлзүйн зөвөлгөөг яаж нэмж өгдөг юм бол?

Сэтгэлзүйч Б. Цэцэгмаа:

Би нэн түрүүнд бол сэтгэлзүйч хүн. Энэ бол миний үндсэн мэргэжил бөгөөд гол чухалчилдаг ажил маань юм. Сэтгэлзүйн зөвөлгөөг үйлчлүүлэгчиддээ улам илүү бүрэн дүүрэн, баяжмал аргаар хүргэхийн төлөө сансарын өгөгдөл дээр судалдаа хийж эхэлсэн гэсэн үг. Сансарын өгөгдөлөө хувь хүн өөрөө сэтгэлзүйн талаасаа сайн ойлгох, мөн сансарын өгөгдөлөөс гарсан хувийн зан чанар болон хувь хүний нийгэмээс тусгаж авсан сэтгэлзүйн хандлага хоёрыг хооронд нь амжилттай холбож өгч ойлгуулах, нэг ёсондоо өөрийг нь өөрт нь ойлгуулж өгөх, мөн дээр нь сансарын өгөгдөлийг нийгэмийн харилцаа дээр хэрэглэх аргыг зөвлөх, нийгэмийн харилцаанаас үүсэж байгаа сэтгэлзүйн асуудал болон хэв маягыг сэтгэлзүйн ухаанаар болон, гүн ухаанаар, сансарын өгөгдөлийн ухаанаар шинжих, шалтгаан болон засах аргыг олох гэдэг бол гол ажил маань. Сэтгэлзүйн зөвөлгөөг үйлчлүүлэгч тусдаа авч болно. Бас сансарын өгөгдөл дээрээ тулгуурлаж зөвөлгөө авч болно. Сүүлийн үед миний хамгийн их хэрэглэж байгаа арга бол эхлээд сансарын өгөгдөлийг нь гаргаж өгөөд, үүн дээр нь нэмэлт зөвөлгөө өгөх. Үүний дараа шаардлагатай бол сэтгэлзүйн зөвөлгөөг курс маягаар үргэлжлүүлж явуулах санал гаргах. Гол нь монголчууд өөрсдөө тэнгэрт болон сансарт сүжиглэж байдаг, асуудалыг ярилцах, туршлага солилцох, өөрийгөө дэлгэж нээх аргаар биш тэнгэрлэг аргаар шийдэх дуртай хүмүүс байдаг гэсэн онцлогтой болхоор, сансарын өгөгдөлөөр эхлээд өөрийгөө таних нь сэтгэлзүйн зөвөлгөө шууд авч эхлэхээс арай ойр тусдаг санагдада байгаа. Гэхдээ мэдээж хүн хүн өөр л дөө.

Сурвалжлагч:

Сэтгэлзүйн зөвөлгөөг зөвхөн асуудал зовлонтой, сэтгэцийн өвчтэй хүн л авдаг гэсэн ойлголт зарим хүмүүст байдаг. Энэ зөв ойлголт мөн үү?

Сэтгэлзүйч Б. Цэцэгмаа:

Энэ бол маш өнгөц ойлголт юм. Хүн болгон өөрийнхөө сансарын өгөгдөлийг мэдэж авах хүсэл сонирхолтой байж болохтой адилхан, хүн болгон өөрийнхөө сэтгэлзүйн байдал ямар хэв шинжтэй гэж дүрслэгдэж болохыг мэдэх нь сонирхолтйо бөгөөд харилцааны амьдралд ашиг тустай байж болно.  Жишээ нь хэн нэгэний зан аашыг бид судалж дүгнээд, эндээс тухайн хүн нийгэмийн харилцаанд орох үедээ тодорхой нэг үйл явдал, тодорхой нэг харилцаатай тулгархад, хамгийн түрүүнд ийм ийм хариу үйлдэл хийх боломжтой ч гэдэг таамаг дүгнэлт гаргаж болдог. Энэ нь тухайн хүнд өөрт нь ч бас өөрийгөө таних, мөн болзошгүй аюул болон эрсдэлээс өөрийгөө хамгаалах, эсвэл харилцаан дээр бусдад өөрийгөө амжилттайгаар ойлгуулах тал дээр тусалж болдог. Зөвхөн асуудалтай, сэтгэцийн өвчтэй, зовлон тохиолдсон хүмүүс л сэтгэлзүйч дээр очдог гэдэг бол маш буруу ойлголт. Сэтгэлзүйч нэг талдаа хүний тархины өвчлөлтэй ажилдагч ч гэсэн нөгөө талдаа дэвшилтэт үзэл санаа, өөдрөг үйл ажиллагаа, хөгжилтэй явдалуудтай холбогддог. Жишээ нь өөрийгөө яаж илүү “funny” болгож хувиргах вэ гэдэг дээр ч гэсэн угын хөгжилтэй зантай хүмүүс нэмэлт зөвөлгөө, санал бодол, мэргэжилийн талын арга тактикын зөвөлгөөг сэтгэлзүйчээс авч болно шүү дээ.

Сурвалжлагч:

Таны ойрын ажилын төлөвлөгөө гэвэл бидэнд сонирхуулах юу юу байгаа вэ?

Сэтгэлзүйч Б. Цэцэгмаа:

Сансарын өгөгдөл гэж яг юуг хэлэх вэ гэдэг дээр танин мэдэхүйн хэлбэрийн сургалт хийх төлөвлөгөө байгаа. Мөн олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр дамжуулж үнэ төлбөргүй боловч дэлгэрэнгүй мэдээлэлүүдийг хүмүүст хүргэхийн төлөө хэд хэдэн мэдээлэлийн нийтлэл дээр ажиллаж байгаа. Ер нь бол миний ФБ хаяг дээр, пейж хуудас дээр хүмүүс анхаарлаа хандуулж байвал тэнд бас олон танин мэдэхүйн мэдээлэл байгаагаас гадна, чөлөөт асуулт хариултын цагууд гаргаж, мэдэхийг хүссэн зүйлээ асууж мэдэж авч болж байгаа гэдэгийг бас давхар дуулгамаар байна.

Сурвалжлагч:

Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Таньд амжилт хүсье.

Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа:

Та бүхэнд бас хамт байсанд баярлалаа. Ажилын өндөр амжилт бүгдэд нь хүсье. Баярлалаа.

Холбоо барих хаяг:

Facebook-Tsetsegmaa Baasanjav

Пейж хуудас- Сэтгэлзүйч, Одон орон зурхай судлаач Б.Цэцэгмаа

 

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.246Зочин   • 11 сарын 13. 18 цаг 11 минут

Benus gj tsolmon garig yumuj.garigaa orchuulaad bicheechdeeee

Шинэ мэдээ

"The Hague Grand frix-2017": ОУХМ Н.Хадбаатар алтан медаль хүртлээ57 минут 42 секундын өмнөМонголын боксчин Кинг Төгсөөгийн тоглолтыг шууд үзэх1 цаг 14 минутын өмнөЯмх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ11 сар 18. 18:00Кюүшюү башё: Япон ёкозүна Кисеносато гурав дахь ялагдалаа хүлээлээ11 сар 18. 17:47Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх нууц жор11 сар 18. 17:21Нэг л амьдрах хорвоо11 сар 18. 16:39Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар мэдээлэл цуглуулахаар японы сэтгүүлчид монголд иржээ11 сар 18. 16:35НӨАТ-ын азтангууд маргааш тодорно11 сар 18. 15:58Өчигдөр мал нядалгаан дээр очлоо11 сар 18. 15:56Та хэр үнэнч вэ?11 сар 18. 14:35Форбес сэтгүүлээс гаргасан хүчирхэг 10 эмэгтэйн зөвлөгөө11 сар 18. 14:3030 наснаасаа хойш БИЗНЕСИЙН салбарт ӨНДӨР амжилтанд хүрсэн 8 ХҮН11 сар 18. 14:20Монгол бахархалын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно11 сар 18. 14:20Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдагдуулж байна11 сар 18. 14:10Антибиотик УУХ гэж байна уу?11 сар 18. 14:00Жаргал жаргалыг л дагуулдаг11 сар 18. 13:55Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ11 сар 18. 13:50Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай11 сар 18. 13:43Монголын хоёр сумочийг зориудаар хагаралдуулж, харүмафүжиг гүтгэжээ11 сар 18. 13:40Д.Хаянхярваа МАН-ын үе үеийн удирдлагуудтай уулзлаа11 сар 18. 13:33Аргентины шумбагч хөлөг сураггүй болж, хайх ажиллагаанд НАСА нэгдэв11 сар 18. 13:33Торгууд Дамбийжанцангийн тухай11 сар 18. 13:30Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт...11 сар 18. 13:23Э. Цоомоо: Би хамтлагаа бутарч, тарна гэж хэзээ ч бодож байгаагүй11 сар 18. 13:20Танилц: Энэ өвлийн цаг агаарын төлөв11 сар 18. 13:13Б.Солонго ”Миний амраглалцана уу, сексдэнэ үү, чамд хамаа байхгүй”11 сар 18. 13:10Маргааш хилийн боомтууд амарна11 сар 18. 13:00"ЗЭРЛЭГ" 18-р хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:53"ЗЭРЛЭГ" 17-р Хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:49Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 18. 12:45
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.