11-р сарын 14
9 цаг 48 минут

Д.Тогтохсүрэн: Ирэх онд тэтгэвэр нэмнэ

Монгол Улсын 2018 оны төсвийг батлах хуулийн хугацаа маргааш дуусна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа дуусах гэж байна. Та УИХ-аас томилсон Төсвийн ажлын хэсгийг ахалж ажилласны хувьд ирэх оны төсвийн төслийг хэр болсон гэж дүгнэж байна вэ?

-Засгийн газрын зүгээс ирэх оны төсвийг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд өргөн барьсан ч Шинэ Засгийн газар татан авсан. Ингэхдээ зарим өөрчлөлтийг хийж дахин УИХ-д өргөн барьсан юм. Тэгэхээр ирэх оны төсвийг их давчуу хугацаанд хэлэлцэж, батлах гэж байна. Гэхдээ Шинэ Засгийн газрын өргөн барьсан төсөв хамаагүй сайжирч орж ирсэн.

-Жишээ нь?

-Төсвийн алдагдлыг 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн. Энэ бол маш сайн үзүүлэлт. Төсвийн алдагдал их байх нь муу зүйл. Хасах баланстай л явна гэсэн үг. Үүнийгээ л багасгах ёстой. Тэгж ч чадсан.

-2018 оны Төсвийн орлогыг хэр бодитой гэж харж байна вэ?

-Орлогыг тун дажгүй төсөөлсөн гэж бодож байгаа. Энэ оны тодотголд хийсэн орлогоос ирэх оны төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр илүү байна. Энэ бол их боломжийн дүн. Татварын төрөл, хувь, хэмжээ нэмэгдээгүй байхад ийм хэмжээний орлого нэмнэ гэдэг бол тун боломжийн. Ирэх онд тэтгэвэр нэмэхээр 134 тэрбум төгрөгөөр нэмж оруулж ирж байна. Мөн малчдын насыг таван жилээр урагшлуулах хуулийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна. Хүүхэд бүр цэцэрлэгт хөтөлбөрийг бас хэрэгжүүлнэ. Гурван ээлжээр хичээллэдэг 59 сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх төлөвлөгөө багтсан. Эрүүл мэндийн даатгалын санг тусад нь бие даалгана. Ингээд харахаар 2018 оны төсөв тун боломжийн харагдаж байна.

-Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд өөрсдийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг барих ажлыг түлхүү хувиарласан гээд байгаа. Энэ үнэн үү?

-Худлаа мэдээлэл байна. Тийм ёсзүйгүй хариуцлагагүй үйлдэл байж болохгүй биз дээ. Ажлын хэсгийн гишүүд өөрсдийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг барих ажил хувиарлаад яваад байвал хүн бүр л ажлын хэсэгт орох гэж уралдана. Тийм зүйл огт байхгүй. Би өөрийнхөө тойрогт нэг ч сургууль, цэцэрлэг барих ажил тавиагүй.

-Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгох шийдвэр нэлээн шүүмжлэл дагуулсан ч батлагдсан. Энэ тал дээр ямар бодолтой байсан бэ?

-Төрийн албан хаагчдад олгох ажлын үр дүнгийнх нь урамшуулал байна. Энэ онд 54.9 тэрбум төгрөг, 2018 онд 56 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Бид төрийн албан хаагчдын цалинг нэмж чадахгүй байгаа. Тиймээс нэмэх арга нь л ажлынх нь үр дүнг урамшуулах хэлбэр болчихоод байгаа юм.

Б.Чимэг

 

 

 

 

 

 

 

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.183.190tetgever sudlaach   • 2017, 11 сарын 14. 19 цаг 34 минут

eregtei n 35 jil ajillaad,emegtei n 20 jil ajillaad tetgevert garch bolno gej huuli gargasan sanagdana ene bolison yum u.tetgever oligtoi nemj chadahgui bizee.ih avch bn geed 5 tsaas baga tetgevertei geed 10 tsaas olgoj yalgavartai handdagaa bolivol taarna.urdnii jishig iim l baisan.harin songuuliin umnu bugded n 20000g ugsun du.ih tulj baij tetgever yalgaatai togtono.uuniig tegshil bolno gej u shudarga bus.

103.50.206.62Зочин   • 2017, 11 сарын 14. 17 цаг 10 минут

энэ нөхөр палдик нь ЗГ унагахад тодорсондоо.Хүрэлсүхийг долоох гэж гүйгээд байсан балиар нөхөр ахиж үүнийг Өвөрхангайчууд бүү сонго.Хуурамч дүр исгэгч балиар нөхөр.

122.201.31.226Hiisen umtai heleh ugtei hun   • 2017, 11 сарын 15. 0 цаг 31 минут

Chamaar zaalgah umuu gutsaadaarai

103.50.207.150монгол   • 2017, 11 сарын 14. 14 цаг 34 минут

тэтгэврийн насыг нэмэх нь өнөөгийн нийгэмд арай болоогүй байна 55 60 нас бол монгол хүний ажиллах насыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон. татвар төлөгчдийг мөнгийг эрх баригчид буруу зарцуулснаас болж нас нэмнэ гэж ярьаад байна Үдоохондоо нас уртсгах арай болоогүй байна шүү энэ нийгмийн байдал арай дорой байна. МОНГОЛ ХҮНЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН БАЙЖ УЛС ИХ ОРОН ОРШИН ТОГТОНО ШҮҮ

122.201.24.141Зочин   • 2017, 11 сарын 14. 14 цаг 04 минут

Tetgebepii naciig nemce ni xagiin bypyy...uym xiij bx uymaa.ene shiidbepiig bytsaax xepegtei...ene bol ve -iinxnii xiij bga ajil...

185.89.248.35Өвөрхангай   • 2017, 11 сарын 14. 13 цаг 07 минут

Өөрийнхөө тойрогт сургууль цэцэрлэг барих төсөв тусгачихгүй дээ

202.9.43.223иргэн   • 2017, 11 сарын 14. 13 цаг 05 минут

дандаа л амьдралд нийцэхгүй зүйл гаргах юмаа.малчдын насыг наашуулж яадаг бна.өөрсдөө малчинтай болохоор тэд нарынхаа төлөө бдаг юм бх даа

150.129.143.229Зочин   • 2017, 11 сарын 14. 12 цаг 43 минут

ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМСЭН НЬ ХАМГИЙН БУРУУ. 60-ТАЙ ХҮНИЙГ АЖИЛД АВАХ АЖИЛ ОЛГОГЧ БАЙНА УУ? ЗАЛУУСТ АЖИЛ ОЛДОХГҮЙ БАЙХАД ...

202.131.245.182zochin   • 2017, 11 сарын 14. 12 цаг 27 минут

tetgebriin nasiig nemeh buruu shvv estoi shinjleh uhaani vndestei

202.131.245.182zochin   • 2017, 11 сарын 14. 12 цаг 25 минут

yamar ***** yum be malchdiig ert tetgebert gargaad bhda yahab de heden honi vher zarahad l 15.20 say tugrug olj bna sh de deer ni maliin ashig shim aaruul tsagaa ni buun mungu

27.123.214.122Зочин   • 2017, 11 сарын 14. 11 цаг 15 минут

Huuhdiin toogoor ajillasan jiliig 1.5 r nemeh asuudal yu bolson be ireh onoos heregjvel teygevriin nasnii emegteichuudud bad heden jil nemegdene dee yagaad suraggui bolson be

49.0.141.65Зочин   • 2017, 11 сарын 14. 10 цаг 42 минут

Бидний төлсөн тэтгэврийн даатгалаар малчдыг таван жилийн өмнө тэтгэвэрт гаргаад тэжээчих юм байна л даа. Хотын иргэд тэтгэвэргүй бол амьдарч чадахгүй. Тэтгэвэрт гарсан малчин бол чадна. Хотынхны тэтгэвэрт гарах насыг уртасган шимтгэлээ нэмж л байдаг

122.201.23.158Молигодуулсан иргэн   • 2017, 11 сарын 14. 10 цаг 22 минут

Сайхан худал ярих юмдаа. УИХ-ын гишүүд амнхаа зоргоор дандаа худал ярих юм.

103.50.207.150монгол эмэгтэй   • 2017, 11 сарын 14. 10 цаг 18 минут

Тэтгэврийн насыг 55 60 настай хуучинаар болгомоор байна. Энэ нас шинхлэх ухааны үндэслэлтэй гаргасан нас юм шүү дээ нас нэмэхээр ажиллах чадвар улам муудана ажилгүй залуучуудаа ажлын байраа тавьж өгмөөр байна ӨӨРӨӨ ХҮСВЭЛ 55, 60 НАСТАЙ ГАРАХ ХУВИЛБАР БАЙНА УУ ИЙМ ЗААЛТ ХУУЛИНД ОРУУЛАХ НЬ ЧУХАЛ БАЙНА ШҮҮ

122.201.24.141Зочин   • 2017, 11 сарын 14. 10 цаг 01 минут

Tetgebep nemne l gene .nemeed nemeed 20000 tugpug l nemne biz umnu ni tegj nemj bcn..tetgepiinxen gexerp xvn bish bodog bxgvi uy...tetgepiig dood tal ni.200000 tugpuguup nexex xepehtei

Шинэ мэдээ

 “Эрдэнэс алт ресурс”ХХК байгуулж, Д. Ариунболдыг гүйцэтгэх захирлаар томиллоо4 сар 23. 18:16Малчид, ард иргэдийн анхааралд4 сар 23. 18:10“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ4 сар 23. 17:56Хиймэл оюун ухаант технологиор хангагдсан мотоцикль4 сар 23. 17:55ХУРХИРАЛТЫГ зогсоох АРГУУД4 сар 23. 17:50Шоронгоос оргосон эелдэг хулгайчийг хайж байна4 сар 23. 17:45XIX зууны сүүлчийн хүн таалал төгсөв4 сар 23. 17:40Өрхийн аж ахуйд зөгий үржүүлэх аргачлал4 сар 23. 17:35Та мөнгө угаах гэмт хэргээс сэрэмжилнэ үү!4 сар 23. 17:32Бороонд дуртай хүмүүс бусдаас илүү аз жаргалтай байдаг 7 шалтгаан4 сар 23. 17:30Чухам үнэнийг зөвхөн зургаар...4 сар 23. 17:25Энэ онд 5000 өрхөд ипотекийн зээл олгоно4 сар 23. 17:20Хар тамхи биедээ нуусан этгээдийг баривчилжээ4 сар 23. 17:15Зургаан настай Монгол хүү Жюү жицүгийн Дэлхийн аварга болжээ4 сар 23. 17:10"Зуучийн худалдаа, түүний төрөл, онцлог" сэдэвт сургалт4 сар 23. 17:10Хүүхдийн эрүүл мэндэд чихэр хэрхэн нөлөөлдөг вэ?4 сар 23. 17:05Хатан хаан 92 нас хүрлээ4 сар 23. 17:00Архаг хууч өвчнийг эмгэн хумсны тусламжтай эмчилнэ4 сар 23. 16:55Э.Цэрэн: Би хөөрхөн болж уу4 сар 23. 16:50Иргэдийн гомдлын дагуу 40 гаруй нарс модыг тайрчээ4 сар 23. 16:45Согтууруулах ундаа элдэв өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг4 сар 23. 16:35Хувцасныхаа өнгийг хэрхэн тохируулж өмсөх вэ?4 сар 23. 16:30Кейт Бекинсейл: Хайр сохор учраас л би хүү шигээ залууд дурласан байх4 сар 23. 16:25Нүцгэн эр 4 хүнийг буудан хороожээ4 сар 23. 16:20Саудын Арабын аюулгүйн хүчнийхэн хааны ордны ойролцоох дроныг устгажээ4 сар 23. 16:1521-25 насны залуус таксинд явах нэрийдлээр дээрэм хийдэг байжээ4 сар 23. 16:10Татварын буцаан олголт авах эсэхээ ингэж шалгана уу4 сар 23. 16:05Кофе зүрхэнд "тустай"4 сар 23. 16:00С.Баяр, Т.Ариунсан нарын бие мууджээ4 сар 23. 15:55Ирина Шейк хуримын бөгжөө ГАЙХУУЛАВ4 сар 23. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.