11-р сарын 14
15 цаг 10 минут

UBtraffic.mn: Жолооч та өөрийн явах замынхаа камерын дүрсийг ч харж болно

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод удаж байна. Замын түгжрэлийн мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. Тэгвэл замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм. Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. Замын хөдөлгөөний урсгалын талаар нэгэнт бид мэдээлэлтэй болсон болохоор бусад хөдөлгөөнд оролцогчидоо хүндэтгэн ТА-БИ-ТА зарчмаар Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох л үлдлээ гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.202Зочин   • 11 сарын 14. 23 цаг 05 минут

HER HURDTAI YAVHAA HARJ BOLNO

66.181.164.234Э. Ууганжаргал   • 11 сарын 14. 16 цаг 08 минут

Энэ ёстой сайхан үйлчилгээ байна. Одоо ухрааж үздэг болчуул бүр тасрахнээ

Шинэ мэдээ

Таканохана-Исэгахама гэсэн хоёр багшийн сөргөлдөөн ёкозүна Харүмафүжи аваргад муугаар нөлөөлж байна6 цаг 42 минутын өмнөКюүшюү башё: Ёкозүна Хакүхо ганцаараа башёг тэргүүлж эхэллээ.8 цаг 21 минутын өмнөОй ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монгол Улс бусдын хамт урагшилж байна8 цаг 59 минутын өмнөГорьдож хөх хавдах үед хэрэглэх ардын арга9 цаг 29 минутын өмнөХүүхэд хурхирах осолтой9 цаг 34 минутын өмнөОлимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө9 цаг 40 минутын өмнөКеничи Кмото олимпийн мөнгөн медалиа гардлаа9 цаг 45 минутын өмнөХүн амын 40.9 хувь нь гэртээ дам тамхидалтад өртөж байна9 цаг 49 минутын өмнөМогойноос айх айдсыг чинь үгүй хийх хөөрхөн могойнууд11 сар 17. 17:31Ж.Цолмон: Он цагийн нэгэн зурвасыг хойч үедээ үлдээлээ11 сар 17. 17:2110 шилдэг эмэгтэй реппер11 сар 17. 17:15Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 17. 17:12Ш.Хишигмаа: Залбирал11 сар 17. 17:10Н.Энхболд сайд элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа11 сар 17. 17:07Жонни Депп клипэнд тоглов (видео)11 сар 17. 17:00АНУ-ын сенат Пентагон /БХЯ/-ы төсвийг 700 тэрбум доллараар баталлаа11 сар 17. 16:55Японы эдийн засгийн хөгжил хэт удааширчээ11 сар 17. 16:45Цайныхаа дээжийг халуунаар нь өргөж болохгүй11 сар 17. 16:41Тьерри Нэвилл сорил тэмцээнд тэргүүллээ11 сар 17. 16:38Дуучин Б.Энхбаяр тоглолтоо орон нутгаар хийж явна11 сар 17. 16:33Г.Отгонцэцэг "Казахстаны шилдэг тамирчин" санал асуулгад тэргүүлж байна11 сар 17. 16:30МАН дүрмээ шинэчилнэ11 сар 17. 16:25Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:21Ж.Төмөрсүх: Байгаль хамгаалагчид бидний сэтгэлд эх орноо хамгаалах зорилго үргэлж хадаатай байдаг11 сар 17. 16:15Евролигийн VII тойргийн шилдэг тоглогч тодорлоо11 сар 17. 16:03Миний байрны ах нар 70-аад оны бацаанууд11 сар 17. 16:00Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаа: БАЙГАЛИЙН МЭДРЭМЖЭЭР УРТ НАСАЛЖ БОЛНО11 сар 17. 15:57Танихгүй эмэгтэй айлын хүүхэд андуурч авч явжээ11 сар 17. 15:52Хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үүрэг өглөө11 сар 17. 15:46Олимпийн хотхонд 5G интернэт хэрэглэнэ11 сар 17. 15:41
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.