11-р сарын 14
15 цаг 16 минут

Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 33 захиргааны дарга оролцсон юм.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд нээлттэй ажиллана гэдгээ мэдэгдээд “Байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй хэрнээ олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл түгээдэг иргэдийн асуудлыг техник технологийн хүчээр шийдэх ёстой” хэмээсэн юм. Тодруулбал, байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд тэрбээр “Мэдээж энэ бүхнийг эхлүүлэхэд цаг хугацаа, санхүүжилтын асуудал тулгамдах ч олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран байгаль хамгаалагч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх эхлэлийг тавихын төлөө ажиллана, харин та бүхнийгээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дундаас Ханхөхийн тусгай хамгаалалттай газрын дарга газар нутгийн хэмжээг нь тэлэх асуудалд анхаарал хандуулж, энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлуулж өгөхийг хүссэн. Мөн Их богдын тусгай хамгаалалттай газрын дарга захиргааны байртай болгож өгөх санал тавьж байлаа. Уулзалтын дараа Н.Цэрэнбат сайд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа захиргаадын дарга нарын асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон юм.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.178.17Зочин   • 2017, 11 сарын 14. 16 цаг 09 минут

ЦЭРЭНБАТЫН УРУУЛ НЭГ СОНИН ХҮҮХЭН ШИГ

Шинэ мэдээ

Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ6 цаг 21 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчдын анхааралд9 цаг 59 минутын өмнөБНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна10 сар 18. 18:00Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 17:55Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй10 сар 18. 17:50БӨӨРӨӨ цэвэрлэх ДОЛООН АЛХАМ10 сар 18. 17:45Б.Цэндбаяр: 15-34 насны арван залуу тутмын найм нь бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй байна10 сар 18. 17:40Алсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ10 сар 18. 17:35Хэт үнэртэй, анхилуун саван хэрэглэх нь мөөгөнцөр үүсгэдэг10 сар 18. 17:30Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ10 сар 18. 17:25Оросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ10 сар 18. 17:20Албинос төрсөн 21 настай Настя10 сар 18. 17:15Цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа10 сар 18. 17:13Бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 18. 17:10Этиоп Улсын шинэ Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ10 сар 18. 17:05Уушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ10 сар 18. 17:00WP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ10 сар 18. 16:55Л.Балхжавын найруулагч хүү Б.Чингүүний стилл10 сар 18. 16:50Коллежийн оюутан сургууль дээрээ бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрлээ10 сар 18. 16:45Намар цагаар Японд сакура цэцэглэжээ10 сар 18. 16:40Холливудын од монгол кинонд дуу оруулна10 сар 18. 16:35Нэвтрүүлэгч Э.Халиун Бали арал дээр амьдардаг болжээ10 сар 18. 16:30Гарьд Д.Рагчаа “хурандаа” хувцасаараа гангарчээ10 сар 18. 16:25ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа10 сар 18. 16:23Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм10 сар 18. 16:20Австралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ10 сар 18. 16:15Алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ10 сар 18. 16:10Залуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Чернишев туг барина10 сар 18. 16:05Тамхины хэрэглээ хамгийн өндөр 10 улс10 сар 18. 16:00Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...10 сар 18. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.