11-р сарын 14
15 цаг 24 минут

Дээд тэнгэр ба билэг төөргийн квант үндэслэл

                               (Эйнштейний шагналт, доктор профессор О. Лхагва)

  Бодист цогцсын хувирал байгалийн тулгуур хуулийг дагана. Харин орчлонгийн  аливаа амьд юмсын амьсан сүрэглэхүй тухайлбал,  нийгэм болон зон олон гар санаа нийлэн найрах, дохио чимээ, хэл зангаагаар  ний болох нь дээд оюуны далд залуур бүхий “үйл, мэдээллийн” чинад заяаг түшсэний бат баримт мөн. Хэл, хийгээд соёл бол амьсуулан залах дээд тэнгэрийн билиг ундаргаас  сурвалж эхтэй аж. Бодист хорвоогийн дэвжихүйн оройн дээд цэцэг- хүмэнд тэр билиг ундаргаас хүртэж, тандан төсөөлөөд улмаар эсгэж бадрааснаа ярих, сэтгэн дүрслээд яруу илэрхийлэх шид заяажээ. Энэ бол хүмэнэй гоц ялгаа буюу тэнгэрийн билиг хишгийг сэтгэлийн дуудлага, хурай болгон ундруулах шидтэй. Орчин ахуй лугаа уялдан хэдийгээр олон өнгөн ялгаатай хэл үүссэн боловч язгуур зүй нь билиг тэнгэрийн зарлиг дагуу тэрлэсэн нэг унгитай  хэмээнэм. Адгуус амьтны дуу дохио ч бас тийм л чанар агуулдаг байх  даа, тэгэхдээ дээд тэнгэрийн билиг дутсан байна.  Харин хүний хэл бүрэлдэхдээ  нүүхүйн тэрхүү доод жамыг туулсан байж таарна. Байгалийн догшин хувирлын дарамтыг туулах замд  сүрэг амьтанд заавал  ухаалаг үйл хийгээд хамтын харилцаа, бусдыг дуурайж байж орчноо бүрэлдүүлэх чанга хавчлага тохиохуйд зангаа, яваандаа үг авиа, улмаар яриа хэлд шилжсэн биз-ээ.  Энэ бол дээд тэнгэрийн оюун тавилан хэрэгжих нөхцөл газарт бүрэлдсэний  баримт буюу.

Өгүүлснийг эрэгцүүлэхүйд  дээд тэнгэрийн эрч үйл бол бодист оршихуйд өгөөж  нөхцөл бүрэлдэхүй дор  эхлээд ухаалаг чадвар улам бүр шатлан дэшсээр хэл сэтгэхүй бүрэлдүүлэх чинад шид заяатай аж. Амьд цогцос бол үй түмэн эд эс, нейрон,  оюунлаг сэрэхүйн харилцан мэдээлэлд  хамсахуйн үйлийн “ухаалаг” багцрал гарц мөн.  Амьд юмс, цогцос болгон  үл салгам нэг амьд багцардгийг хэн ч мэднэ.

Үүн лүгээ бодисын олон төрөл зүйлийн үүсэл бүрэлдэл ч хамаарах буюу. Амьгүй бодис юмст бол амьсахуйн заяа нь  аяндаа үл салах бүтэц тогтоцын барилдлагаар илэрнэ. Эл амьсахуйн бүтэц тогтцын жамыг илрүүлээд  байгалийн тулгуур хууль хэмээжээ. Шинжлэх ухаан бодисын бүтэж бүрэлдэхүйн зуурдын заяаг  туршилтаар  илрүүлээд  “дом” маяг хууль зүйг  тодруулжээ. Өгүүлснээс бодохуйд бодист болон чинад ертөцийн амьсан барилдахуйн  гарц нь  байгалийн тулгуур хуульд суурилан өрнөнө. Тиймээс байгалийн тулгуур хуулиуд нь  бас яалт ч үгүй  далдаас шид унгитай байх бөлгөө.   

Дээд тэнгэр-дээд оюуны ундарга. Орчлон нэг цул амь мөнийг туршилтаар баталсан шинжлэх ухааны  баримт тойронд  физикээс санаа ургуулан таамнаж ярив.  Хорвоогийн амьсахуйн заяа нь Орчлон бүхэлдээ оюун ухаант, бүр дээд оюуныг тээсэн  их цогцос юм гэх санаа шууд төрүүлж байна. Да Будда багштан: “орчлонд оюун ухаарлаас өөр юу ч алга” гэсэн байдаг.  Тэгэхлээр адаглаад  бодист орчлонгийн юмс дээд тэнгэрийн оюуны түгээмэл жамаар бүрэлдэж бүрлэж байдаг гэсэн санаа шууд төрж байна. Бодист ертөнцийн юмс бүр нь чинад  буюу дээд тэнгэрийн оюун ухааны далайд эмхэрч, түүгээрээ дамжин амьсан “шүтэлцэх” заяаг туулж болохоор  аливаа юмс амьтай, амьгүй ялгаагүй дээд оюун, тэнгэрийн сэрэхүйн ямар нэгэн шид эрчтэй байж таарах юм. Энэ бол ил хийгээд чинад ертөнцийн шүтэн  барилдлагын  гарцаагүй үр дагавар нь  буюу. 

Харин хүмэн бол  бүхий л төрлийн бодист юмсын дотроос дээд тэнгэрийн оройн билиг оюуныг  цогцостоо шүглүүлж бүрэлдсэн “гэгээн” шид чадалт амьтан юм.  Дээд  Тэнгэрийн оюуны гоц шид бол шинээр бүрэлдэх хийгээд бүрлэхүйн  заяаг хөтөлдөг буюу дээд тэнгэрээс заяаг шийддэгт  оршино. Тиймээс дээд тэнгэрийн тэр эрч хүчийг өвчиж тээсний хувьд хүн бүр угтаа  бүтээлч ухааныг эзэгнэжээ.  Хүмүүн газарт бүрэлдэж  босоод тийм ч удаагүй  боловч гайхамшигт соёл иргэншлийг  бүтээжээ.  Энэ бол дээд тэнгэрийн билиг оюуны шийдлийг хурайлан гаргуулаад Мөнх тэнгэрийн хүчин доор аугаа соёл, иргэншил бүтээсний баттай баримт мөн. Энэ бол хүмүүний дээд тэнгэрлиг шид чадлын үр гарц мөн. Хүмэн бол Орчлонгийн оройн дээд шагналтан мөн.

Орчлонгийн ил хийгээд чинад  оршихуй нь шүтэн барилдаж, физикийн хэлээр бол тулгуур хүчний үйлчлэл, өвөг монголын эрдэм ёсоор бол Мөнх Тэнгэрийн хүчин доор орших учраас нэгэн бүхэл амь лугаа  ний болдог аж.  Орчлонгийн улам хурдсан тэлж байгаа нь тохиосон нөхцөлд  маний огтхон ч төсөөлөх боломжгүй Дээд Тэнгэрийн чинад билиг заяа   гэж үзэх санааг өмнө дурьдсан.   Дээд тэнгэр, дээд оюуны  унги учрыг физикийн шинжлэх ухааны үүднээс   илрүүлэн тайлах нь ирээдүйн шинжлэх ухааны хамгийн тулгуур асуудал мөн. Түүний утга учрыг илрүүлснээр хүмүүн, байгаль, тэнгэрийн  алив оршихуй Дээд Тэнгэрийн жам- зарлиг дагуу эвсэн амьдарч аж төрөх ёсон гийх цаг ирнэ. Тунгаан бодвол эх болсон аливаа  зүйл амьтан хийгээд юмсын амьсан оршихуйн заяаг сахин дээдэлж чадвал этүгэн эх дээрх  амьдарлын аз жаргалт ивээлийг эдлэх юм.

Амьсахуй, шинжлэх ухаан, Мөнх Тэнгэр. Ил юмсын бүтэц, хувирлын зүй тогтлыг судалж, байгалийн тулгуур хуулиудыг “нээж”, хүмүүний соёл, иргэншлийг өнөөгийн өндөрлөг рүү хөтөлсөн өрнийн аугаа шинжлэх ухааны ололт дэвшлийг  үнэлж яахин барнам. Гэвч өрнийн шинжлэх ухааны үзэл Орчлонгийн язгуур эх- дээд оюун, бүхий л ил хийгээд далд юмс амьсан ний болох тэнгэрлиг заяатайг   үгүйсгэж, зөвхөн бодист юмс, ахуй тойронд бэдэрч, бүдэрсээр өндийсөн нь өрөөсгөл юм.   Бодист юмсын бүтэц, хувирлыг туршин судлаад ойролцоо зүй жамыг илрүүлснээ, “нээсэн” гэх томьёоллоор хэлэх болсон нь чинад түгээмэл оюуныг  илт  огоорч, хүн бол Орчлонгийн цөм нь гэх Христийн эртний бурангуй санааны үнэр ханхлуулсны баримт аж.  

Өвөг дээдсийн дээд тэнгэр номлолд бол Орчлонгийн язгуурт нь дээд билиг  байх бөгөөд  тэр нь ил юмст хорвоогийн бүрэлдэх, бүрлэхүйн заяа тавиланг хөтөлдөг тэнгэрийн хүч буюу  зарлиг   мөн хэмээн үзсэнийг дахин саная. Эрин цагийн физикийн шинжлэх ухааны тулгуур нь болдог дөрвөн тулгуур хүчийг дээд тэнгэрээс бодист ертөнц дэх амьсахуйн заяаг хөтлөх төлөөний залуур эрч  зүй гэвэл зохилтой мэт.  Дээд билиг бол  залуур энерги ундарга мөн. Хүний бодол санаа ч  мэдээлэл тээсэн энерги юм. Үлгэрлэвэл, цахилгаан соронзон орны энергид дүрс, дуу, хөг аялгууг дайж илгээх лүгээ адил буюу. Хүмүүн цахилгаан соронзон долгионд  радио, телевизорын мэдээлэл, дүрс дайж илгээгээд буулгаж авдаг аргыг олоод бүтэн зууныг ардаа орхив. Тэгээд бүр чинад руу   өнгийж  билиг далайн шид чадлаар харилцах ирээдүйг хурайлж [6]  байна.

Нэхэн санамаар зүйл бол дээд тэнгэрийн эрч хүч нь  орчлонгийн бүхий л цэгт шүглэн байх чинад оршихуй юм. Тиймээс дээд тэнгэр амьтай, амьгүй алив юмсын гүнд ч гадна нь ч огторгуйн бүх цэгт, эгшин бүрт шүглэн бас “амилуулан” амьсгалуулж байх ажээ. Физикийн өөр нэг тулгуур туршилтаар Орчлонгийн бүх масс- энергийн 96 хувь нь чинад ертөнцөд хамаарахыг нотолжээ[2]. Та  бидний бие цогцсын 96 хувь нь ч мөн чинад ертөнцөд хамаарах чинад тэнгэрийн сэрэхүйн энерги, эрчийг агуулна.

Физик төсөөлөл. Дээд тэнгэрийн талаар өнөөгийн физик ямар  төсөөлөлтэй байна гэсэн асуулт мэдээж гарна.  Хумхи ертөнцөд  бөөмс, атом ширхэглэг, долгиолог хос төрхтэй. Бөөмс, фотон дифракцийн тор дундуур нэвтрэхдээ долгиолог, электрон, цөм бусад бөөмстэй мөргөлдөхдөө ширхэглэг төрх илрүүлдэг.   Тор руу тулж ирэхдээ бөөм тэнгэрийн сэрэхүй үйлийн эрхээр  “ухаалаг” шийдэл олж,  торын аль нэг завсрыг  сонгох нь угтаа  долгиолог- оюунлаг төрх илэрч байгаа болов уу гэмээр.  Ухаалаг сонголтын улмаас атомын доторх электрон сонгодог физикийн  мөр мөшгөх  зарчим үл захирагдах болжээ гэвэл зохиму.  Гэвч далдын ухаалаг шид бүхий электрон атом  дотроо л байх нь гарцаагүй. Тиймээс атомыг нэг амьд багцалж байгаа нь тодорхой.

 Өгүүлснийг нэг хэмжээст огторгуйд цэгнэе. Атомын доторх электрон  жишиг зайд нь орших нь гарцаагүй. Электроны байрлалыг туяагаар “гэрэлтүүлж” нарийн тодорхойлъё гэвэл  долгионы урт нь наана хэлэхэд 10-15  метрээс бага байх шаардлагатай.  Тийм гэрлийн фотоны энерги асар их учир  түүнээс  электрон их тийрэлт авч атомыг орхин,[5] одно. Тэгэхлээр  атомын дотор электроны байрлалыг тодорхойлох туйлаас боломжгүй болж байгаа юм. Хумхи ертөнцөд бөөмс нь тодорхой байрлал, тэнд мөн тодорхой хурдтай байх сонгодог физикийн мөр мөшгөхүйн “яхир” зарчим бүрэн алдарна.

Атом  түүнээс дотогших орон зай, хугацаанд зөвхөн квант жам л ноёрхоно.  Чингэснээр квант физикийн нэг үндсэн  бас амьсахуйн  гэмээр буюу  тодорхойгүй зарчим цэгцэрсэн юм.  Эл тодорхойгүйн харьцааг гүн рүү няргаж хэрэглэвэл, метр жишиг зайнаас чинагш бодисын ширхэглэг чанар бүрэн баларч, дан долгиолог төрхт хар нүх, бие, энерги  ноёлохыг  үнэлгээ харуулж[2] байна.   Өмнө дурьдснаар Орчлонгийн гүнд  бүх цэгт нь шүглэсэн  энэхүү “хар нүх” Орчлонгийн энерги- массын 96  хувийг эзлэх ажээ.

 Холограф  буюу билиг орон. Физик дэх нэг сод ололт бол  холограм мөн. Аливаа долгио нь далайц энерги бас өнцгөөр тоологдох хэлбэлзлийн (дугуйны хигээс мэт)фазаар[3] тодорхойлогдно.  Ердийн фото зураг бол гэрлийн долгионы далайц энергийн үйлчлэлээр фото зургийн хальсанд үүссэн ул мөр нь юм. ХХ зууны сүүлийн мөчид олон янзын  фаз- хигээс(дугуйд бол хигээсийн өнцөг) бүхий гэрлийн долгио нийлэхэд үүссэн  холограф гэх барзгар ул мөрлөлөөс  3D  зураг босгох аргыг нээсэн юм. Зургийн холохальсыг хэд ч хигж хуваасан мөнөөх 3D дүрс бүрэн бүтнээрээ хадгалаастай байдаг.

Нэрт физикч  Давид Бом Орчлон бол нүсэр холограф юм гэсэн таамнал дэшүүлсэн юм. Таамналёсоор нэг бөөмд  ч Орчлонг сэргээн  босгох мэдээ хадгалаастай байна гэсэн санаа буй. Хожмоо энэ нь Орчлон судлал дахь Холо хөтөч үзлийг үүсгэжээ. Бомын санааг долгиолог төрх дагнасан илээс чинадын  чинад оршихуйд хэрэглэвэл хар нүх, хар энерги бол цэг бүртээ Орчлонгийн гурван цагт тохиосон,  байгаа, тохиох оршихуйн  тавилангийн далд(virtual) төөргийн  мэдээллийг  хадгална. Тэгэхлээр  чанад холограф бол мөнөөх Орчлонгийн түгээмэл зүй жам , дэгийг хурааж нягтруулсан билиг төөргийн далай гэмээр.. Чухам ямар долгионы билиг холограф вэ?  гэж асуух бизээ. Энэ тухай тандан ярилцъя.

 Скалар энерги, долгио. Дэлхийг  эдүгээ цахилгаан соронзон долгионы өртөөгөөр хэржээ.  Маквеллийн цахилгаан соронзон долгионы онол, Фарадейн туршлагад суурилуулан эрдэм яван дэвжсээр эл аугаа дэвшилд хүргэж. Сонгодог буюу илийн физикт бол цахилгаан соронзон долгио нь зөвхөн хөндлөн  цахилгаан Е болон соронзон H   векторын ээлжлэх хам хувирлаар төлжиж тарах бөгөөд замдаа орчинд  энергиэ шингээж барна гэх үзэлд  суурилна.  Үлдэж хоцрох юмгүй замхарна гэж үзсээр эл зууныг үзэв.

 Гэвч   давшиж чиглэх мөртлөө огторгуйд юүлж орчлонд тархдаг  “скалар” энерги буюу долгио  байгааг бүр ХХ зууны эхэнд Сербийн физикч  Тесла[3] илрүүлсэн байж. Цагаасаа түрүүлсэн эрдэмтнийг тухайн үед нь хэн ч ухаж ойшоогоогүй  ганцаардаж явжээ.  Эдүгээ скалар энерги долгиог илрүүлээд шимтэн судалж байна.  Гол шид чанар нь скалар долгио чинадын учир бодист хорвоод энергээ алдаж саардаггүй тэгэхлээр дэлхийг эгшин зуур тархаж  хаа сайгүй[1,3] дүүргэнэ. Тэгэх мөртлөө мөнхүү скалар энерги алс далд  дахь өмнөх орны мэдээллийг ч шууд шингээнэ. Энэ бол амьмахуйн зарчим мөн. Тиймээс чинагш хүмүүнд далдыг харах билиг “нүд” болох шидтэй  аж. 

Энергээ алдаггүй “чинад” шидтэй болохоор шинжлэх ухаанд ч шууд баригдаж ажиглалтад өртөхгүй. Гагцхүү эдүгэ гагцхүү дам хувирлаар нь илрүүлж байгаа юм. Бүр гайхалтай нь аливаа юмсын бүтэц дэх  амин-дотоод хувьсах чанарыг өөрчлөх шидтэй.  Хүмэн хийгээд адгуусын ой санамжийн төрөлх хүрдийг бусниулах аюул бий. Орон зайд юүлбэл хүчтэй цахилгаан соронзон орон- скалар энерги хураах учир шинэ “бөмбөг”ч бүтээх болов.

Эйнштейний онол ёсоор орчлон анх 13.5 тэрбум жилийн өмнө цэг мэт зай дахь нягтрал  дэлбэрэхэд үүсжээ. Тэгэхэд  цахилгаан соронзон долгионы гаргууд нягтарсан  дөл бадарч байсан хэмээн төсөөлмөөр. Чингэхэд ихэнх нь богино рентгенээс чинагших богино долгио үүсэх магадал илүү их. Харин орчлонг аажим хөрөх явцад урт долгионууд цацарчээ.  Хурдсан тарж буй бодисыг “гүйцэж” шингээгүй өнийн(relic) гэгдэж буй Орчлонг дүүргэсэн долгио долгионы үлдэц ойролцоогоор 2.70 К температуртай орчил үүсгэдгийг[7] нотолжээ. Үүнээс сэдэж бодвол их дэлбэрэлтээс инагш Орчлон даяар  скалар цахилгаан соронзон долгионы их давхардал- харилцан үйлчлэл- дифракц, улмаар холограф сан бүрэлдэж, бас шинэ үзэгдэл хувирлын скалар мэдээллээр   тасралтгүй арвижсаар байх аж. Тиймээс Орчлон  нь бүхий л  төрлийн  скалар цахилгаан соронзон долгионы холограф бүрэлдлийн их санг агуулна. Энэ бол Дээд Тэнгэрийн тавилан заяаны далай мөн буюу.  

Биоскалар долгио. Хүний удмыг тээгч молекул ДНХ, нейрон биоскалар долгионоор хоорондоо харилцдагийг бас илрүүлсэн,[8] байна. Тэгэхлээр биоскалар цахилгаан соронзон долгио  хожуу үүсч, орчлонг даяар амьдрал үүсэх сан мэдээллийг бүрэлдүүлсэн гэх төсөөллийг төрүүлж байна. Эцэст хэлэхэд дээд тэнгэр буюу хар энерги, нүх бол долгионы   асар өргөн хүрээнд цацагдсан  скалар болон биоскалар цахилгаан соронзон долгионы сүлэлдлээр үүссэн холограм бүрэлдлийн сан хэмээн төсөөлж болмоор.

 Тэгэхлээр Орчлонгийн чинадын чинад гүнд алив оршихуйн бүрэлдэх, бүрлэхүйн  жам тавилангийн скалар цахилгаан соронзон долгионы холограф буюу билиг тавилангийн  орон байж таарах нь.  Тэр оронд Орчлонгийн бүрэлдэх хувирахуйн дэг тавилан төөргийг жолоодох заяа хадгалаастай байна хэмээнэм. Эл скалар холограф орныг  өвөг дээдэс маань билгээр тандан бадруулаад Дээд Тэнгэр хэмээн оновчтой нэрлэсэн мэт санагдана.   Цахилгаан соронзон долгионы хөндлөн Е болон Н вектор бол ил юмс- атомт бодист үйлчлэх хүчний орон юм. Харин чинад руу шүглэж  буй скалар орон бол  дээд оюуны тэнгэр рүү ухааралт  мэдээллийн энергийг юүлэн нийлүүлж байна гэж үзвэл зохиму. Амьтай, амьгүй бүхий л юмс чинад скалар орны үйлчлэлд байнга байж [1], залбирч санаснаар буюу сайн үйлийн төөргийг хурайлан биежүүлж болохоос гадна бас хүч алдсан гутранга үзэл хийгээд хорон санаа, сэтгэлийн бузардлаар муу үйлийг ч  өдөөж болох юм. Хүмэнэй санаа мэдрэхүйд цахилгаан, соронзон орныг үүсгэнэ. Түүнээс уламжилсан скалар орон-хүсэл нь далд скалар орон лугаа ний болсноор  чинад  тавилан заяаг хөгжөөж, газарт хэрэгжүүлэх хөврөл болох юм. Ийнхүү Дээд Тэнгэр нь хүмүүний үг- хүслийг сонсох шидтэй аж.

(Үргэлжлэл бий)

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.62Зочин   • 11 сарын 18. 11 цаг 48 минут

Ойлгомжтой үгээр цэгцтэй бичиж болохгүй юм бхлаа. Бөөн уран зохиол **** гэж

Шинэ мэдээ

"The Hague Grand frix-2017": ОУХМ Н.Хадбаатар алтан медаль хүртлээ50 минут 32 секундын өмнөМонголын боксчин Кинг Төгсөөгийн тоглолтыг шууд үзэх1 цаг 7 минутын өмнөЯмх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ11 сар 18. 18:00Кюүшюү башё: Япон ёкозүна Кисеносато гурав дахь ялагдалаа хүлээлээ11 сар 18. 17:47Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх нууц жор11 сар 18. 17:21Нэг л амьдрах хорвоо11 сар 18. 16:39Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар мэдээлэл цуглуулахаар японы сэтгүүлчид монголд иржээ11 сар 18. 16:35НӨАТ-ын азтангууд маргааш тодорно11 сар 18. 15:58Өчигдөр мал нядалгаан дээр очлоо11 сар 18. 15:56Та хэр үнэнч вэ?11 сар 18. 14:35Форбес сэтгүүлээс гаргасан хүчирхэг 10 эмэгтэйн зөвлөгөө11 сар 18. 14:3030 наснаасаа хойш БИЗНЕСИЙН салбарт ӨНДӨР амжилтанд хүрсэн 8 ХҮН11 сар 18. 14:20Монгол бахархалын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно11 сар 18. 14:20Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдагдуулж байна11 сар 18. 14:10Антибиотик УУХ гэж байна уу?11 сар 18. 14:00Жаргал жаргалыг л дагуулдаг11 сар 18. 13:55Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ11 сар 18. 13:50Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай11 сар 18. 13:43Монголын хоёр сумочийг зориудаар хагаралдуулж, харүмафүжиг гүтгэжээ11 сар 18. 13:40Д.Хаянхярваа МАН-ын үе үеийн удирдлагуудтай уулзлаа11 сар 18. 13:33Аргентины шумбагч хөлөг сураггүй болж, хайх ажиллагаанд НАСА нэгдэв11 сар 18. 13:33Торгууд Дамбийжанцангийн тухай11 сар 18. 13:30Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт...11 сар 18. 13:23Э. Цоомоо: Би хамтлагаа бутарч, тарна гэж хэзээ ч бодож байгаагүй11 сар 18. 13:20Танилц: Энэ өвлийн цаг агаарын төлөв11 сар 18. 13:13Б.Солонго ”Миний амраглалцана уу, сексдэнэ үү, чамд хамаа байхгүй”11 сар 18. 13:10Маргааш хилийн боомтууд амарна11 сар 18. 13:00"ЗЭРЛЭГ" 18-р хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:53"ЗЭРЛЭГ" 17-р Хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:49Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 18. 12:45
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.