11-р сарын 14
17 цаг 55 минут

Аялал жуулчлалын зориулалттай ЗАМЫГ байнгын ашиглалтад орууллаа

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Богдхан уулын дархан цаазат газарт Аялал жуулчлалын зориулалттай,  нийт 264 авто машины зогсоол бүхий  2,05 км  авто замыг барьж, ашиглалтад орууллаа.

Богд хан ууланд  нийслэлийн иргэдийн аялах, амрах зориулалттай явган аяллын 3 чиглэл байгаагаас  хамгийн том нь Зайсан-Дугуйцагаан-Баруун ширээтийн  аяллын чиглэл юм. Амралтын өдрүүдээр тус чиглэлд 5000- 10 000 иргэн аялдаг бөгөөд түүнийг дагаж 300-450 авто машин  Зайсангийн аманд түгжрэл үүсгэдэг байв.

Зориулалтын зам, тохижилт  байхгүйгээс иргэд замгүй газраар зорчих, хог хаях,  ил задгай бие засах зэргээр байгаль орчныг бохирдуулж, хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймэр гарах, түймэр унтраах машин техник орж гарах орц, гарцгүй болсон зэрэг зайлшгүй шалтгаануудын улмаас зориулалтын зам барих шийдвэрийг гаргасан юм.

Аяллын зориулалтын зам, авто машины зогсоолтой болсноор иргэдийн ая, тухтай амарч, зугаалах, агаар салхинд гарах эрх хангагдаж, амралтын өдрөөр Зайсангийн аманд үүсдэг түгжрэл арилж, тухайн бүсийн иргэдийн аюулгүй байдал,  амьдрах орчин сайжирч, тоосжилт буурч байгаа юм.

1975 онд ашиглалтад орсоноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан тус замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Наранбулаг-Хан” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэлээ  гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Солонгост нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн Монгол иргэний ялыг хэвээр үлдээжээ3 цаг 2 минутын өмнөБНСУ-ын Их Хурлын гишүүн өндөр барилгаас үсэрч амиа хорложээ3 цаг 7 минутын өмнөАлтан овооны Их тахилгад шинэ аварга Н.Батсуурь барилдана3 цаг 49 минутын өмнөНэгэн айлын нөхөр сэтгэлзүйчтэй ийнхүү ярилцжээ3 цаг 49 минутын өмнөТа хүүхэддээ байр, машин авч өгөх гэж байдгаа барьж байна уу?3 цаг 50 минутын өмнөИранд газар хөдөлж, 287 хүн бэртжээ5 цаг 30 минутын өмнөХэдхэн хоногийн аадарт хэдий болтол цохиулах вэ?5 цаг 40 минутын өмнөДэлхийд 40 сая боол байна5 цаг 50 минутын өмнөЭхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн5 цаг 54 минутын өмнөДарханы замыг шинэчлэх зээлийн хэлэлцээрийг баталлаа6 цагийн өмнөНайман сартай хүүгээ машиндаа мартжээ6 цаг 10 минутын өмнөМонголын тулаанчид амжилт арвинтай байна6 цаг 12 минутын өмнөӨөрөө хүчирхэг бай, эсвэл хүчирхэг нэгэнтэй нөхөрлө6 цаг 20 минутын өмнөН.Энхболд: Ард иргэд, байгууллагууд үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй6 цаг 26 минутын өмнөЖижигхэн юм шиг хэрнээ эдгээр шинжийг тоолгүй орхиж болохгүй6 цаг 30 минутын өмнөХүрээ цамын тухай6 цаг 40 минутын өмнөХүзүүний өвдөлтөд БАЯРТАЙ гэх аргууд6 цаг 50 минутын өмнөДэлхийн эдийн засгийн гол эрсдэлийг нэрлэв7 цагийн өмнөГовь-Алтайд цасаар шуурчээ7 цаг 9 минутын өмнөТэрэлжид ой гарантай хүүхдээ ганцааранг нь машиндаа цоожлоод орхисон байжээ7 цаг 10 минутын өмнөЭтиопт 970 мянга орчим хүн орон гэрээ орхин дүрвэжээ7 цаг 19 минутын өмнөМөнгөний энергийг тогтоох уламжлалт арга7 цаг 29 минутын өмнөНДШ-ийн хэмжээг нэмэгдүүлснээр ;даатгалын сангийн орлого өсчээ7 цаг 40 минутын өмнөХамгийн олон "Орчин үеийн боол"-той улс бол Умард Солонгос7 цаг 50 минутын өмнөМонголд тариаланч, малчид л усыг үнэгүй ашиглаж байна8 цагийн өмнөХөл өвдсөн үед хийвэл зохих ДАСГАЛУУД8 цаг 10 минутын өмнө"Таванбогд" компанийн галерейн байранд гал гарчээ8 цаг 15 минутын өмнөГерманы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил зодог тайллаа : 1 цаг, 37 мин / 2018-07-23 09:42:158 цаг 20 минутын өмнөҮл таних этгээдэд бензин цацуулж, ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу нас баржээ8 цаг 30 минутын өмнө“Хүчит шонхор”-т үхрийн мах 7500-8500 төгрөг байна8 цаг 39 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.