11-р сарын 14
17 цаг 17 минут

Замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо

Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь замын түгжрэл болоод удаж байна. Замын түгжрэлийн мэдрээгүй хүн Улаанбаатарт байхгүй гэж болно. Өнөөдөр нийслэл хотод 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Их хотын иргэдийн хувьд замын хөдөлгөөнд оролцохдоо замаа төлөвлөж, явах маршрутаа зөв мэдээлэл дээр тулгуурлан сонгож зорчих нь түгжрэлд саатахгүй, цаг заваа хэмнэх том давуу талыг бий болгодог. Тэгвэл замын хөдөлгөөний мэдээллийг шуурхай авч, явах маршрутаа сонгон саадгүй зорчих боломжтой боллоо. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын ачааллыг бууруулах зорилгоор жолооч нарт замын хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүднээс нэгэн шинэ технологийг нэвтрүүлжээ. Ингэснээр жолооч нар явах чиглэлийнхээ зай, туулах дундаж хугацааны тооцоолол, хөдөлгөөний ерөнхий байдал, уулзвар, гарцууд дахь түгжрэл, осол саадын мэдээлэл, зам засвар, замын саад, төлбөртэй зогсоолын талаар шууд мэдэх боломжтой болсон байна. Хүсвэл жолооч та өөрийн явж өнгөрөх уулзварынхаа камерын дүрсийг ч харж болно. Харин эдгээр мэдээллийг авахын тулд www.UBtraffic.mn вэбсайтаар болон өөрсдийн гар утас, таблетад UBtraffic.mn аппликейшныг Play store, App store-оос үнэ төлбөргүй татан авч суулган ашиглах боломжтой юм. Мөн тус төвөөс жолооч нарт зориулан илүү хялбар шийдэл, хэрэглээг бий болгосон дараа дараагийн аппликейшнуудыг тун удахгүй гаргахаар ажиллаж байгаа аж. Замын хөдөлгөөний урсгалын талаар нэгэнт бид мэдээлэлтэй болсон болохоор бусад хөдөлгөөнд оролцогчидоо хүндэтгэн ТА-БИ-ТА зарчмаар Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөндөө соёлтой оролцох л үлдлээ гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

 




0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

С.Бямбацогт: Үнэгүй, зээлээр олгох өвс тэжээл малчдад нүдээ олж хүрэх нь чухал шүү9 цаг 1 минутын өмнөЛ.Түдэв: Хүүхдийг авьяасыг 3-6 насанд нь олж нээ... Үгүй бол "жирийн л хүн болчихдог9 цаг 4 минутын өмнөЦас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна9 цаг 24 минутын өмнөГазын зурваст палестинчууд эсэргүүцлийн жагсаал хийжээ9 цаг 34 минутын өмнөХацу башё: Ахмад бөх Ёшиказе "Аварга, арслангуудын эрлэг" болж байна9 цаг 37 минутын өмнөАмьдралын зөв хэвшлээр төгс арьсыг бий болгоцгооё9 цаг 39 минутын өмнөКисеносатогийн аав нь үнэн л хэлж байж дээ9 цаг 41 минутын өмнө30 сая төгрөгийн шагналын сантай халз барилдааны Ялагч хэн бэ?9 цаг 44 минутын өмнөМуурны үсийг хусаж Сфинкс муур хэмээн хуурч өндөр үнээр заржээ9 цаг 44 минутын өмнөДамжин өнгөрөх тээвэрлэлтийг евро стандартаар гүйцэтгэнэ9 цаг 49 минутын өмнөОХУ цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэгдэхээс татгалзав9 цаг 49 минутын өмнөЕрөнхий сайдын өгсөн даалгавар биелэлээ олж, ДЦС-4 ТӨХК бусдад “булаалгасан” газраа буцааж авлаа9 цаг 52 минутын өмнө“Соло” нэртэй эко автомашин 2018 оны сүүлээр худалдаанд гарна9 цаг 54 минутын өмнөЗайгаар "цэнэглэгдсэн" эр9 цаг 59 минутын өмнөВитафит монголчуудыг "хөгз мөөгөнцөр"-тэй жүүсээр угжиж байна /Видео/1 сар 19. 17:30Жижиг завин дээр загасчилж байсан хүмүүсийг хөлөг онгоц дайрах шахжээ1 сар 19. 17:30“YouTube” орлого хуваах зарчмаа чангална1 сар 19. 17:25Загалмайтнуудыг чичрүүлсэн Арабын жанжин Саладин1 сар 19. 17:20Осоржамаагийн хамтрагч Уянга "хайр"-аас болж хөгжлийн бэрхшээлтэй болжээ1 сар 19. 17:15Супермаркетууд онлайн худалдаанд шахагдаж эхэллээ1 сар 19. 17:10Олимпын үеэр зочилж болох газрууд1 сар 19. 17:05"Гал ба уур хилэн" номоор дэлгэцийн бүтээл хийнэ1 сар 19. 17:00Умард Солонгосын цөмийн зэвсгийн тоог шинжээчид гаргажээ1 сар 19. 16:55Өвлийн Олимпийн VIII наадам: Ско-Валли-19601 сар 19. 16:50Та өсвөр насны хүүхэдтэй юу1 сар 19. 16:45Марк Цукербергийн охин цэцэрлэгт явж эхэлжээ1 сар 19. 16:40Бөөрний өвчин эдгээх уламжлалт Монгол аргууд1 сар 19. 16:35БОАЖЯ ТИКА төсөлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 сар 19. 16:33Э.Эрдэнэжамъян: О.Баасанхүүг МАХН-аас уучлал гуйхыг шаардаж байна1 сар 19. 16:32Их Британи ганцаардлын асуудал хариуцсан сайдтай болжээ1 сар 19. 16:30
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.