11-р сарын 14
18 цаг 00 минут

Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаа: ОЮУНЫ ХӨГЖИЛ БИДНИЙ ХАМТЫН ЗОРИЛОГО БАЙХ ЁСТОЙ

(Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаатай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа нь сэтгэлзүйч мэргэжилээр Хятад болон Австрали, Шинэ Зеландад ажиллаж байсан бөгөөд, нэг жилийн өмнөөс монголоо буцаж ирж, сэтгэлзүйн зөвөлгөө өгөх болон, сансарын өгөгдөлийг тайлж гаргах, сэтгэлзүйн болоод одон орны чиглэлийн танин мэдэхүйн сургалтууд явуулах ажил дээр ажиллаж байгаа юм.)

 Сурвалжлагч:

Нийгэм рүү хандаж хийх ойрын ажилын төлөвлөгөөгөө та арай дэлгэрүүлж танилцуулж болох уу?

Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа:

Сансарын өгөгдөлийн мэдээлэлийг мэдэх нь амьдралд ямар хэрэгтэй, Нар Сарны нөлөө амьдралд яаж тусдаг, мөн арван хоёр ордны энергийн тухай, энэ энергүүд сөрөгжих юм бол ямар байдалтай байдаг, тухайн энергийг эерэгжүүлж, амьдралдаа амжилт олход өөрийнхөө энергийн чанарыг хэрхэн хэрэглэх тухай заах сургалтыг долоо хоног бүр нэг удаа үнэ төлбөргүй явуулах төлөвлөгөөтэй байна. Энэ долоо хоногын бүтэн сайн өдөр эхний сургалтыг явуулах тул бүртгүүлэх хүмүүс миний ФБ чатаар, бас пейж хаягаар бүртгүүлж болно.

Сургалт дээр орднуудын энергинд тохирсон сэтгэлзүйн зөвөлгөө, мөн орднуудын зан чанарыг сэтгэлзүйн талаас нь тайлбарлаж ярих танин мэдэхүйн зөвөлгөө бас багтаж байгаа. Ер нь сургалт маань мэдээлэл таниулах, хүмүүст амьдрал ажил дээрээ өөрийнхөө мөн чанарыг ашиглаж хэрхэн амжилт олж болох тухай мэдүүлэх, энерги өсгөх, сэтгэл сайжруулах гэх мэт зорилогтой байгаа юм.

Сурвалжлагч:

Сургалт яриа, лекц явуулхад, манай нийгэмийн хувьд хүндрэлтэй зүйлс, саад гэвэл юу юу илүү тохиолддог вэ?

Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа:

Сургалт хийхэд гол хэцүү зүйлс гэвэл хүмүүсийн идэвхи байдаг. Манай нийгэмд хүмүүсийн шинэ зүйлд нээлттэй байх итгэл, өөрийгөө өөрчилж шинийг хийж бүтээж чадна гэсэн идэвхи нилээд сул түвшинд байгаа харагддаг. Мэдээж бие биенээ дэмжих дэмжлэг тааруу, цалин хөлс гэх мэт санхүүгийн асуудал дандаа дарамт болж байдагаас болж бид ямар нэгэн юм руу идэвхитэй явах тал дээр баригдсан байдалтай болчихсон байх л даа. Сургалт ч бай, эсвэл ямар нэгэн үдэшлэг цуглаан дээр очоод өөрт хэрэгтэй зүйлээ олж авна гэсэн найдлага сул байгаа болхоор сургалт дээр чухам ямар үр өгөөж, өөрт хэрэгтэй зүйл байгааг мэдээ ч үгүй байж, хойш суух, идэвхигүй байх, “За тэгээд нэг хэвийн л байх биз” гэж бодож хандлага байдаг болхоор, хэдийгээр манай сургалт хүмүүсийг их цэнэглэж чаддаг, эрч хүч өгдөг, мэдээлэлүүд нь амьдрал чухал тустай мэдээлэл байдаг ч, хүмүүс цуглах тал дээр нилээд хойрго гэх үү дээ. Тэгэхээр манай нийгэмд хуучин Социалист нийгэмд байсан шиг нийгэмийн идэвхи оролцооны уриа тавьдаг байдал бага хэмжээгээр хэрэгтэй юм шиг санагддаг. Том том сурталчилгаа хийгээд байвал хүмүүс өөр байх боловч, долоо хоног бүр байнга хийхийг хүсэж байгаа, үнэ төлбөргүй сургалт дээр бол тэгэж их сурталчилгаа хийх боломж болон шаардлага гарахгүй яваад байлаа. Цаашид гэхдээ хүмүүст энэ сургалтын талаар илүү таниулах шаардлага байгаа болхоор, өргөн хэмжээнд сурталчилж байх ёстой байх.

Дээр нь бас сургалт дээр хүмүүс ирсэний дараа идэвхитэй оролцож өөрийгөө нээх тал дээр болгоомжтой, удаан байдаг. Гэхдээ азаар манай сургалт хүмүүсийг нээж, энергижүүлж, өөрийгөө таних итгэл зоригыг нэмэгдүүлж чаддагаараа онцлогтой юм. Сургалт дээр ирэхдээ хүмүүс нэг өөр байдалтай ирээд, явахдаа өөр байдалтай гардаг. Тэгсэн ч гэсэн хүмүүсийн идэвхи, эрч хүчийг сэрээхийн төлөө миний хувьд ч юмуу заримдаа их хичээж ажиллах, маш их мэдрэмжтэй байх хэрэгтэй болдог тал байгаа. Хичээл зүтгэл маань бодит байдал болж хувирч байгааг харах гэдэг надад эргээд аз жаргал болж чаддаг л даа. Тэгэхээр сургалт, яриа, цуглаан хийхдээ би үргэлж баяртай, дуртай байдаг.

Хамгийн гол нь сургалтаас авсан мэдээлэл болон энергийн эрчимжилтийг хүмүүс эргээд амьдралдаа хир удаан хадгалж хэрэглэж чадах гэдэг хамгийн их санаа зовоосон асуудал юм. Гам барих гэдэгтэй адилхан ойлголт гэх үү дээ. Хүмүүс сургалт дээр эрч хүчтэй болж, өөртөө хэрэгтэй мэдээлэлээ олж авсандаа баяртай байсан ч, гарч яваад хэдэн долоо хоног болхоороо нөгөө байдалаа алддаг. Тэгэхээр сургалтын дараа байнга холбоотой байх, эсвэл ямар нэгэн байдалаар идэвхитэй зогсохгүй явуулах, мэдээлэлийн хэрэгсэл пейж хуудасаар байнга мэдээлэл түгээж байх гэдэг их чухал байдаг.

Энэ мэтчилэн бусад бүх ажилын адилаар сансарын өгөгдөлийн талаар болон сэтгэлзүйн зөвөлгөөний сургалт хийх нь өөрийн гэсэн саад бэрхшээлтэй тулгарч л байдаг. Гэхдээ бид цаг хугацаа, хичээл зүтгэлд найдах хэрэгтэй юм. Аяндаа хүмүүсийн мэдэх мэдээлэл, сэтгэлзүйн талын эрүүл мэндийн тал дээрх ойлголт өргөжиж ирхээр хүмүүсийн юманд хандах хандлага өөр болох нь мэдээж. Тэр хүртэл сэтгэлзүйч нь хийдгээ хийгээд, улс төр ч хийдгээ хийгээд, сэтгүүлчид нь хийдгээ хийгээд, хүмүүс өөр өөрийнхөө ажилыг хийгээд, гол нь байнга эрэл хайгуул, илүү хөгжих арга хайх ажилаа зогсоохгүй байх нь чухал байх.

Сурвалжлагч:

Та өөрийнхөө ажил мэргэжилийн зүгээс нийгэмд хандаж сургалт болон мэдээлэл түгээх ажил хийж байна. Тэгвэл өөр бусад хүмүүсийн зүгээс ямар ямар ажил хэрэгийг  нийгэмдээ илүү дэлгэрүүлээсэй гэж та хүсэж хүлээдэг вэ? Тийм хүлээлт бол байдаг байх тийм үү?

Сэтгэлзүй Б.Цэцэгмаа:

Оюуны ажил эрхэлдэг хүмүүс нийгэм рүүгээ илүү их хүчтэй хандаж ажиллаасай гэж хүсдэг. Жишээ нь сэтгүүлчид, зохиолчид, нийгэм судлаачид, сэтгэлзүйчид гэх мэт. Бид нар америк, японы хөгжилийг судалж сурч байна гээд, тэдний хуучиныг дагах гээд байдаг үзэгдэл харагдаад байгаа нь жаахан ичмээр. Гэтэл дэлхий даяараа одоо оюуны хөгжил, мэдээлэлийн эрэл хайгуул, сүнсний хөгжил рүү анхаараад байгаа. Талхны мөнгөний асуудал их байгаа үед хүн оюуны ажил дээр анхаарах хэцүү болж ирдэг. Тиймээс оюуны ажилыг дэмжих, жишээ нь сэтгүүлчидийн цалинг нэмэх гэдэг асуудал бол мэдээж чухал. Гол нь овуны ажил эрхлэгчид өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлүүлэх тал дээр өөрсдөө хичээх их чухал. Ажилын чанараа сайжруулах, үнэхээр бусдад өгөөж болох оюуны бүтээлийг гаргах. Хэрэв санхүү болон дэмжлэгийн асуудал хэцүү байгаа бол, энэ дээр бид зайлшгүй өөрсдийнхөө тэмцэл, ухааны хүчээр ямар нэгэн шинэ гарцыг олох хэрэгтэй. Гол нь бид чанар болон баялаг мэдээлэл, сэтгэлгээ сэтгэмжийн хүч чадал гэдэг дээр маш их анхаарах ёстой санагддаг. Тэгэж чадах юм бол нийгэм аяндаа оюуны ажилыг үнэлэх, мөн оюуны ажилын бүтээмж өсөх, нийгэмийн оюун ухаан хөгжих, хүмүүсийн хувьд бас оюунлаг хөгжилдөө илүү анхаарч сонирхох хүсэл нэмэгдэнэ гэж итгэж байна. 

Сурвалжлагч:

Ном бичиж байгаа гэж ярисан. Ямар сэдэвтэй, ямар ном бэ?

Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа:

Хоёр номны ажилыг зэрэг эхэлсэн байгаа. Нэг нь одон орон болон арван хоёр ордны судалгаа дээр бичигдэж байгаа ном. Нөгөө нь бол нийгэмийн сэтгэлзүй гүн ухааны тал дээр нийтлэлүүдээс бүрдсэн ном байгаа. Номнууд дээр аль болох сансарын өгөгдөлийг амьдралдаа ашигтай хэрэглэх тал дээрх аргачлалыг таниулах, сэтгэлзүйн болон гүн ухааны тал дээр бас нийгэмд тулгарч байгаа болон хувь хүнд тулгарч байгаа асуудалыг давж гарах дээр гарц хайсан зорилого харагдаж байгаа. Гол нь бид хувь хүний хувьд, өөрийгөө таних тал дээр, оюуны хөгжилийн хувьд илүү хүчтэй болж илүү хөгжих тал дээр ямар арга зам, ямар шинэ санаа байж болох тал дээр л хичээж ажилласан байгаа. Тэр чигээрээ шинэ санаагаар дүүрэн сайхан номнууд болж байгаа гэж би өөрөө хараад байгаа.

Сурвалжлагч:

Сайхан мэдээ байна. Баярлалаа таньд. Ном бичих ажилд нь амжилт хүсье.

Сэтгэлзүйч Б. Цэцэгмаа:

Баярлалаа. Хамтдаа байж сайхан ярилцлага явуулсанд баярлалаа. Та бүхэний ажилд бас амжилт хүсье. Мөн бүтэн сайн өдөрийн сургалтанд бүртгүүлэх хүсэлтэй хүмүүсийг надтай холбоо барихыг урьж байна шүү.

Холбоо барих хаяг:

Facebook-Tsetsegmaa Baasanjav

Пейж хуудас: Сэтгэлзүйч, Одон орон зурхай судлаач Б.Цэцэгмаа

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.118.1804   • 11 сарын 15. 8 цаг 25 минут

гарчиг нь буруу болохоор цааш нь унших сонирхолгүй болох юм

203.91.118.1804   • 11 сарын 15. 8 цаг 25 минут

гарчигаа зөв бичээ

Шинэ мэдээ

"The Hague Grand frix-2017": ОУХМ Н.Хадбаатар алтан медаль хүртлээ54 минут 30 секундын өмнөМонголын боксчин Кинг Төгсөөгийн тоглолтыг шууд үзэх1 цаг 11 минутын өмнөЯмх охид шиг эрчүүд яасан ч олон болоов дээ11 сар 18. 18:00Кюүшюү башё: Япон ёкозүна Кисеносато гурав дахь ялагдалаа хүлээлээ11 сар 18. 17:47Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх нууц жор11 сар 18. 17:21Нэг л амьдрах хорвоо11 сар 18. 16:39Харүмафүжи Д.Бямбадоржийн талаар мэдээлэл цуглуулахаар японы сэтгүүлчид монголд иржээ11 сар 18. 16:35НӨАТ-ын азтангууд маргааш тодорно11 сар 18. 15:58Өчигдөр мал нядалгаан дээр очлоо11 сар 18. 15:56Та хэр үнэнч вэ?11 сар 18. 14:35Форбес сэтгүүлээс гаргасан хүчирхэг 10 эмэгтэйн зөвлөгөө11 сар 18. 14:3030 наснаасаа хойш БИЗНЕСИЙН салбарт ӨНДӨР амжилтанд хүрсэн 8 ХҮН11 сар 18. 14:20Монгол бахархалын өдрийн барилдаанд чансаа өндөр 128 бөх зодоглоно11 сар 18. 14:20Хилийн түгжрэл Монголын нүүрсний эцсийн найдварыг алдагдуулж байна11 сар 18. 14:10Антибиотик УУХ гэж байна уу?11 сар 18. 14:00Жаргал жаргалыг л дагуулдаг11 сар 18. 13:55Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ11 сар 18. 13:50Эр нөхрөө хүндлэхгүй байх нь асар муу үр дагавартай11 сар 18. 13:43Монголын хоёр сумочийг зориудаар хагаралдуулж, харүмафүжиг гүтгэжээ11 сар 18. 13:40Д.Хаянхярваа МАН-ын үе үеийн удирдлагуудтай уулзлаа11 сар 18. 13:33Аргентины шумбагч хөлөг сураггүй болж, хайх ажиллагаанд НАСА нэгдэв11 сар 18. 13:33Торгууд Дамбийжанцангийн тухай11 сар 18. 13:30Аав байх уу, эцэг байх уу гэдэг эр хүн таны сонголт...11 сар 18. 13:23Э. Цоомоо: Би хамтлагаа бутарч, тарна гэж хэзээ ч бодож байгаагүй11 сар 18. 13:20Танилц: Энэ өвлийн цаг агаарын төлөв11 сар 18. 13:13Б.Солонго ”Миний амраглалцана уу, сексдэнэ үү, чамд хамаа байхгүй”11 сар 18. 13:10Маргааш хилийн боомтууд амарна11 сар 18. 13:00"ЗЭРЛЭГ" 18-р хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:53"ЗЭРЛЭГ" 17-р Хэсэг /Зөвшөөрөлтэй/11 сар 18. 12:49Туркт цэргийн атташе суулгахаар судалж байна11 сар 18. 12:45
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.