11-р сарын 15
13 цаг 30 минут

Сурвалжлага: Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаа ба Замын-Үүдийн иргэдийн айдас

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болоод  багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 2-ны өдөр найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 13 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал мэдээлэл хийж “Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсээс БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын консулийн газарт хүсэлт явуулсны дагуу Эрээн хотын холбогдох байгууллагууд хууль, журмын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг  өгч байсан юм. Тиймээс манай сайтын сурвалжлах баг Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар Эрээн хот болон Замын-Үүд сумыг зорьсон юм. Биднийг очиход Эрээн хотод охиныг эрж хайж байгаа гэх ямар ч шинж байхгүй оршин суугчид болон цагдаагийн албан хаагчдаас энэ талаар тодруулахад, “Хүүхэд алга болсон талаар сонсоогүй, мэдэхгүй байна. Хэрэв хүн хайж байсан бол ядаж л гудамж талбайд зурагт хуудас наасан байх ёстой. Тийм зүйл байхгүй” гэсэн юм.

БНХАУ-ын иргэн Г: Найман настай охин алга болсон талаар сонсоогүй

-Эрээнд найман настай Монгол охиныг эрэн сурвалжилж байгаа талаар сонссон уу?

-Үгүй ээ анх удаа сонсож байна.

-Охин алга болсон гэх зурагт хуудас наасан байхыг олж харсан уу?

-Хараагүй.

-Wechat-д зар тавигдсан байсан уу. Мэдээгүй биз?

-Би байнга Wechat-д байдаг. Гэхдээ тийм зар хараагүй юм байна.

Тиймээс бид Эрээн хот дахь Монгол улсын Консулын газрыг зорьсон юм. Биднийг БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол улсын дэд консул Г.Төмөрбаатар угтаж, тодорхой мэдээллийг өглөө.

-Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сураггүй алга болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүлээ гэх мэдээллийг ЦЕГ-аас өгсөн. Охиныг эрэн хайх ажиллагааг энд явуулж байгаа юу?

-Манайх эрэн хайх ажиллагаа явуулдаг хуулийн байгууллага биш. Гэхдээ Эрээн хотод Монгол хүүхдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар бол манайд мэдэгдэх ёстой. Одоогоор бидэнд охиныг эрэн хайж байгаа гэх ямар ч мэдээлэл ирээгүй байна. ЦЕГ-аас Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэс Эрээн дэх Консулын газарт албан бичиг хүргүүлж найман настай охиныг эрэн хайх ажиллагааг Эрээн хотод эхлүүллээ гэх мэдээлэл хийсэн. Би тэр мэдээллийг Цагийн хүрдээр үзсэн. Үүн дээр тайлбар хийхэд Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс манайд ямар нэгэн албан бичиг ирээгүй. Ирлээ гээд бид нар өөрсдөө бие даагаад эрэн сурвалжлах ажиллагаа хийдэг байгууллага биш. Тэгэхээр хэвлэлийн бага хурал хийсэн хүн нь буруу ойлгоод буруу ярьсан байж магадгүй. Магадгүй Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий Консулын газарт эрэн сурвалжлах ажиллагаан дээр туслалцаа үзүүлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн байхыг үгүйсгэхгүй.

-Танайх эрэн хайж ажиллагаа явуулдаггүй гэхээр хоёр орны цагдаагийн байгууллага хоорондоо тохиролцоод танайд мэдэгдэлгүйгээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байх боломжтой юу?

-Тийм байх боломжтой. Гэхдээ хоёр орны цагдаагийн газар холбоо тогтоож хайгуул явуулсан бол Эрээн хот дахь Консулын газарт бичиг ирүүлэх учиртай. Гэвч консулын газарт охиныг эрэн хайхтай холбоотой ямар ч мэдэгдэл байхгүй.

Эрээн хот дахь нөхцөл байдал болоод ЦЕГ-аас өгсөн мэдээлэл ийнхүү зөрчилдөв. Охиныг хил давуулсан байж болзошгүй гэх хардлага иргэдийн дунд их байгаа. Тэр ч утгаараа Эрээн хотод эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн талаархи мэдээллийг сонссон иргэд битүүхэн баярлаж, бяцхан охиныг олдчих болов уу хэмээн чих тавин хүлээж суусан юм. Гэтэл ЦЕГ-аас худал мэдээлэл тарааж иргэдийг хуурсан болж таарав.

Ямартай ч иргэдийн дунд хүүхдийг хулгайлж хууль бусаар БНХАУ-руу гаргасан байх гэсэн хардлага үүсээд байгаа энэ үед хамгийн өндөр магадлалтай Эрээн хотод ямар нэгэн эрэн хайх ажиллагаа явагдахгүй байгаа нь ийнхүү тодорхой болж, бидний эрэл мухардав.

Үүний дараа бид Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж эрлээ үргэлжлүүлсэн юм.

    Тус сумын цагдаагийн газарт учир шалтгаанаа хэлэн хандахад, Биднийг алга болсон найман настай охиныг Эрэн хайх ажлын хэсгийн ахлагчтай уулзуулан, ажлын хэсгийн Штабтай танилцах боломжийг олгосон юм.

  Тиймээс бид сураггүй болсон охиныг эрэн хайх ажлын хэсгийн ахлагчтай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

 -Охиныг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайж байгаа вэ. Иргэдийг дайчилж байгаа юу?

 -Эрэлийг анх сумын Цагдаагийн хэлтэс болон аймгийн онцгой комисс, төрийн байгууллагынхан болон иргэдийг оролцуулсан 500 хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулж эхэлсэн боловч зарим нэг шунахай сэдэлтэй хүмүүс эрэн хайх ажиллагааг далимдуулан хулгай хийх тохиолдол гарсан учраас иргэдээр самналт хийлгэх ажлыг зогсоосон. Ингээд энэ сарын 8-наас эхлэн Замын-Үүд суманд ЦЕГ-ын дэд даргын тушаалаар томилсон Ажлын хэсэг буюу Улсын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн газрын Эрэн сурвалжлах албаныхан, Тагнуулын албан хаагч нар, Дорноговь аймгийн Эрүүгийн төлөөлөгч нарын  бүрэн бүрэлдэхүүнээр хүрээгээ тэлсэн Ажлын хэсэг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан оролцож байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг дээр мэргэжлийн, шилдэг алба хаагчдыг ажиллуулж байна.

 -Охин алга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ямар нэгэн таамаглал байна уу?

 -ЦЕГ-аас томилсон Ажлын хэсэг ирээд болсон зүйлийн талаар тодруулж, асуулт хариулт өрнүүлэн охин алга болоход нөлөөлсөн байж болох хүчин зүйлүүдийн талаарх таамаглалуудын жагсаалтыг гаргаж, хэргийг илрүүлэх төлөвлөгөөг гаргасны эцэст ажил үүргээ хуваарилж авсан. Өөрөөр хэлбэл, маш том хүрээгээр шалгах хүрээг тогтоож байна.  Одоогоор хэрэг илрээгүй ч, сэжиглэж буй зүйл, дэвшүүлж буй таамаглал бий. Бид Эрээн дэх Цагдаагийн газарт “Хүүхэд хилээр нэвтэрч гарсан эсэхийг нягталж өгөөч” гэсэн хүсэлтийг албан бичгээр энэ сарын 3-ны өдөр хүргүүлсэн. Эрээний цагдаагаас 2017.11.12-нд хариу ирсэн.  Хилээр гараагүй байна. Ямар ч байсан орж ирээгүй байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, бид хайж байна, шалгаж байна” гэсэн мэдэгдэл ирсэн.

-Иргэдийн дунд охиныг ямар нэгэн байдлаар хил гаргасан байх гэсэн хардлага их байгаа?

 -Тийм байхыг үгүйсгэхгүй. Бид шалгаж байгаа. Гэхдээ охиныг одоогоор хил гараагүй, дотооддоо байгаа гэж үзэж буйгаа хэд, хэдэн үндэслэлээр тайлбарлаж болно. Тухайлбал, Замын-Үүдийн гаалийн удирдлагуудтай уулзаж энэ талаар лавлахад, “Гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт гэсэн гурван давхар хяналтыг давж гарах боломжгүй. Бүх машинаас ачааг буулгаж, дээр, дооргүй шалгадаг” гэсэн хариу өгсөн. Энэ хяналтыг давж гарсан байлаа ч гэсэн Хятадын талын гаалийн хяналт мөн хатуу чанга, өндөр үзүүлэлттэй рентген багаж төхөөрөмжтэй. Тэгээд ч Эрээн дэх Цагдаагийн газраас охиныг “Хилээр орж ирээгүй” гэж мэдэгдсэн нь хайнга хариулт биш. Нэг улсаас, нөгөө улсад өгч буй албан ёсны мэдээлэл учир камерын бичлэг болон бусад хяналтыг шалгаж, нарийн нягталсны эцэст өгсөн хариу байж таарна.

-Охины талаарх бодит  мэдээлэл өгсөн  хүнд 50 сая төгрөг амласан. Үүний дагуу иргэдээс ер нь мэдээлэл ирж байна уу?

 -Одоогоор иргэдээс зөвхөн “Үзмэрч, бөөд үзүүлэхэд тэгж хэллээ” гэсэн мэдээлэл ирж байна. Энэ хэдийгээр баттай мэдээлэл биш боловч Цагдаагийн байгууллага эдгээр мэдээллийг ор тас орхилгүй жагсаалт гаргаж, давхардсан мэдээллүүдийг мөн нягталж үзэж байгаа. Зарим иргэд хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэнд 50 сая төгрөг олгоно гэдэг мэдээлэлд итгэхгүй байгаа юм шиг байна лээ. Энэ бол үнэн. Мэдээлэгч ямар нэгэн байдлаар айж, эмээх, болгоомжлох шаардлагагүй. Мэдээлэгчийн аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангахыг биеэр хариуцаж ажиллана. Мэдээлэгчийн  хүссэн газарт очиж уулзахад бэлэн. Мэдээлэгч миний 91118388 дугаарт холбогдож болно. Хэрэв хүсвэл энэ мөнгийг дансаар биш, бэлнээр нь өгнө. Охиныг нуусан хүн өөрөө мэдээлэл өгч хэргээ хүлээвэл үүрэх хариуцлагаас нь ихээхэн хөнгөлдөг хуулийн заалт бий.

-Эрэн хайх ажиллагаа хэр хугацаанд үргэлжлэх вэ. Магадгүй 2-3 сар болоод олдохгүй бол зогсоох уу?

 -Зогсоохгүй. Охиныг олтол эрлийг ажиллагааг зогсоохгүй үргэлжлэх болно.

 Харин дараа нь охиныг эрэн хайх ажлын хэсгийн Штабтай танилцсан юм. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулах штабынхан өдгөө Замын-Үүд сумын ерөнхий зураглал дээр ажиллаж, самналт хийсэн болон дахин самналт хийх шаардлагатай, эсвэл сэжигтэй байж болох цэгийг тэмдэглэсэн нь зурагт харагдаж байна. Охины гэрээс сургууль хүртэлх зам 2.5 км. Энэ дагуух болон охины явсан  байж болох бусад маршрут, хил, төмөр замын дагуух судалгааг бүрэн хийж байгаа аж.

 Мөн Замын-Үүд суманд самналтын ажиллагааг удаа дараагийн давтамжтай хийж байгаа бөгөөд нэг айлд л гэхэд 3-6 удаагийн самналт хийж, тэмдэглэж буйгаа онцолсон юм.

ТЭМДЭГЛЭГЭЭ: Ягаан: Охины явсан байж болох маршрут болон сэжигтэй цэг. Шар: Самнаж, нэгжлэг хийсэн газар, Ногоон: Дахин шалгах шаардлагатай газрууд.  

 Үүний дараагаар бид иргэдтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа. Иргэд маш их айдас дунд амьдарч байгаагаа онцолсон юм.

 Замын-Үүд сумын ТҮК-ийн ажилтан Ч. Байгаль: Эрэн хайх ажлаар явж байна гэсэн хүмүүс манайхаар нэг удаа орж ирсэн

 -Манайхаар сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажлаар явж байна гэсэн хүмүүс нэг удаа орж ирсэн. Хоёр цагдаа орж ирээд гэрийг маань нэгжчихээд гарсан. Би Замын-Үүд суманд ирж суурьшаад таван жил болж байна. Иймэрхүү төрлийн хэргүүд их л гарч, янз янзын л юм сонсогдох юм. Хилтэй залгаа болохоор их хэцүү байдаг юм.

 

 Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Ц.Тогтох: Манайхаар эрэн хайх ажиллагаа явуулж байна гэсэн хүмүүс ирээгүй

 -Манайх сумаас нилээн зайтай /60 км/ хөдөө байдаг учраас манайхаар эрэн хайх ажиллагаа явуулж байна гэсэн хүмүүс ирээгүй. Хүүхэд алга болсон эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэх мэдээллийг мэдээгээр сонссон. Манай хүүхдүүд ихэнх нь энэ Замын-Үүд суманд байдаг. Ач зээ нар маань энд сургуульд сурдаг болохоор их л санаа зовох юм. Ирсэн дээрээ гээд хэдэн хүүхдүүдээ анхаарал болгоомжтой бай гээд хэлээд л байж байна.

Замын-Үүд сумын иргэн З.Т: Ажлаа таслаад хүүхдээ зөөх үү, хүүхдүүдийнхээ хичээлийг таслуулах уу гэсэн сонголттой нүүр тулчхаад байна

 -Сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайж байна. Танайд нэгжлэг хийх гэсэн юм гэсэн 5-6 хүн манайхаар 6 удаа орж ирж, гэр, амбаар гээд байж болох бүх газраар нэгжлэг хийсэн. Миний хүүхдүүдээс ялгаа юу байхав. Нялх амьтан олдчихоосой гэж их л хүсэх юм. Даанч ямар ч сураг гарахгүй байгаа нь харамсалтай. Эгч нь олон нялх нойтон хүүхэдтэй. Хүүхдүүдээ бүр гаргахаа байсан. Бөөн айдас дунд амьдарч байна. Өмнө хүүхдүүд маань хүссэн үедээ ахынх руугаа гүйгээд явчихдаг, дэлгүүр рүү гүйчихдэг байсан. Одоо бол өөрсдөө ч айдастай байгаа, бид нар ч гаргахгүй байгаа. Гарахаар бол заавал нэг хүн хамт гардаг болсон. Хүүхэд алга болсноос хойш сургуульд нь ч ганцааранг явуулахаа байсан. Нэг бол өөрөө ажлаа таслаад хүүхдээ хүргэж өгч авна. Эсвэл хүүхдүүдийнхээ хичээлийг таслуулан гэсэн хэцүүхэн сонголттой нүүр тулчхаад байна.

Т.Гэрэл

 

 

 

 

 

82
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

82 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.130Зочин   • 11 сарын 19. 15 цаг 37 минут

ene ohin, oldoogui busad huuhdees ayulgui orchind amidruulj chadaaguinhee tuluu tor ni uuchlal guij ar gert ni asar undur nuhun tulbur uguh heregtei

103.26.194.241zochin   • 11 сарын 19. 13 цаг 33 минут

hoorondoo namchirhaad uyaldaagui baidagiin tod jishee

103.9.90.98Зочин   • 11 сарын 19. 11 цаг 48 минут

гааль татварын албаныхан бүх ачаа тээшийг буулгаж үздэг гэнээ. Хэзээ тийм байсан юм. Яах гэж ингэж худлаа хэлдэг байна. Хүмүүс нь буугаад гаалиар орохоор машин нь араас ирээд суугаад явдаг биз дээ. Худал мэдээлэл өгч байгаа гааль, татвар, хилийн цэргийнхэн ичээч, тэднээс ийм мэдээлэл аваад тавьж байгаа сэтгүүлч та ичээч

27.123.214.120Зочин   • 11 сарын 18. 14 цаг 18 минут

Мундаг гэгдсэн Нямдоржийн томилсон шинэ Цагдаагийн дарга худлаа мэдээлэл ард тvмэнд хийлгэж байна гэдэг асар хариуцлагагvй vйлдэл. ЦЕГ-ын дарга, Хууль зvйн сайд 2-ыг халаачээ Ер. сайдаа.

203.91.118.180Зочин   • 11 сарын 18. 10 цаг 24 минут

цагдаагийн алба хаагчид одоо шалгаж байгаа хэргүүдээ түр арагш тавиад энэхүү эрэн сурвалжлах ажлаа эрчимжүүлж ажиллах хэрэгтэй юм даа. энэ чинь хүүхэд шүү дээ аливаа юм болгоныг өөрийнхөө оронд тавиад үзээрэй.

150.129.141.17зочин   • 11 сарын 18. 0 цаг 42 минут

Цагдаагийн ерөнхий газрын ажлын хэсэг олон нийтэд шал буруу мэдээлэл өгөх юмаа.Эрээн хотод эрэн сурвалжлах ажил өрнөж байна ч гэх шиг бүгд л худал байсан байна шүү дээ. Ийм хариуцлагагүй төрийн албатай яана даа. Хамгийн гол нь л энэ хүүхэд олдоосой.Сураг ажиг гарахгүй байгаа нь охин амьд байх горьдлого байна.Юун мэргэжлийн өндөр түвшний ажилтнуудын хүчээр эрэн хайж байх вэ.Эдгээр хүмүүсийн хариуцлагыг улам сайжруулж чанаржуулах.Эрээний цагдаагийн байгууллагатай хамтарч ажилла л даа.Та нар худлаа яриад байгаа юм байна шүү дээ.

202.131.243.190Зочин   • 11 сарын 17. 12 цаг 38 минут

манай улс үнэн арчаагүй юмааа

202.72.245.248Зочин   • 11 сарын 17. 11 цаг 30 минут

Гааль гэж газар бүхэл бүтэн хүүхэд аваад гарч байхад мэддэггүй. Арчаагүй юмаа

202.131.243.190Зочин   • 11 сарын 17. 11 цаг 15 минут

эрдэнэсан гээд зөн билэгтэн олж чадахгүй байгаа юм байхдаа. уул нь тв шоугаар бүгдийг л хэлээд байсан.

202.131.243.190Зочин   • 11 сарын 17. 11 цаг 13 минут

яанаа олдоосой. ямар хэцүү нийгэм бэ. амьд явах баталгаа бид нарын хэнд нь ч алга даа.

103.229.121.128Зочин   • 11 сарын 16. 18 цаг 42 минут

Охин амьд хажууд нь арзгар шар шүдтэй ***** байна харин эрэн хайх ажиллагаа хүчээ авсан тул охины амь насанд халдаж зүрхлэхгүй байх шиг байна олдоноо

178.72.70.159zochin   • 11 сарын 16. 15 цаг 35 минут

ene ohin Mongoldoo bnaa horiond bna hud ni bultegneed l avral goridood baina gej zuudellee hurdan oldoosoi geed zalbirch baina daa

27.123.214.88Зочин   • 11 сарын 16. 10 цаг 29 минут

охиныг Улаанбаатар руу аваад явсан байж болох уу

27.123.214.88Зочин   • 11 сарын 16. 10 цаг 28 минут

консул гээд нэг хүүхэд томроод сууж байх юм

202.131.243.190Зочин   • 11 сарын 16. 10 цаг 25 минут

konsul gej nohoi umaa zailuuldaa chadvar gej alga ogtsoruul

202.72.245.248Зочин   • 11 сарын 17. 11 цаг 32 минут

Яг үнэн. ***** нар энэ пацааныг зажлахгүй залгина биз.

97.126.31.182Зочин   • 11 сарын 16. 7 цаг 15 минут

Ingej erj haiidag uimuu. Yamar nuugdsj togloj bgaa bish. Heleh ug alga.

27.123.214.125zochin   • 11 сарын 15. 23 цаг 54 минут

11 nastai hulduj uhsen huugiin etseg ehig shalgaj bga talaar ymar ch medeelel alga uuniig todruulj ard tumend uneniig heleh heregtei

182.160.4.95Зочин   • 11 сарын 15. 23 цаг 36 минут

buhl sejiglesen gazraar haih hergteishtei huuhed alga bolwol aldoh magadlal tun baga gedeg ni haragdaj baindaa kamerjuulalt l ih heregtei baindaa j ahui negj bugd gadnaa gudamj talbaai bugd kamertai bol magadlal undur baih baisan ymdaa

103.212.118.176Зочин   • 11 сарын 15. 21 цаг 06 минут

har gyalgar uutand hiisen zuilsiig rentgen ilruulj chaddaggui

103.212.118.176Зочин   • 11 сарын 15. 20 цаг 21 минут

DOTOODIIN HUNII NAIMAA ESVEL GALT TERGEND SONIRHOOD SUUSAN VAGOND SUUJ UZEEGUI BOL TEGEJ TAARNA

182.160.37.182Зочин   • 11 сарын 15. 19 цаг 45 минут

Хүүхэд олдоосой, эрээний консулыг эргүүлэн татаж авхаалж самбаа сэтгэл зүтгэлтэй хүнээр соль. Ажил гэдэг зүгээр нэг ширээний ард суух биш

36.2.0.35Зочин   • 11 сарын 15. 19 цаг 37 минут

Ter 50 say ugnu geed bga ih hurliin gishuun odoo eren haih ajillagaand munguu uguh heregtei shdee

122.201.25.46Зочин   • 11 сарын 15. 16 цаг 58 минут

УБ-т болон орон нутгуудаар тархсан со,хуж,төлөгнүүдийн байруудыг маш сайн шалга

202.72.245.248Зочин   • 11 сарын 17. 11 цаг 33 минут

Яг үнэн

62.167.114.16irgen   • 11 сарын 15. 16 цаг 36 минут

ene konsuliin yatj baigaag hardaa, yaraltai tat ene ***** mangariig !!!!! Mongoliin tor shivshig umaa iim hyn yaj mongoliig tolooloh ve , estoi zevyy hyrchihlee ,,,,,!!!!

62.167.114.16irgen   • 11 сарын 15. 16 цаг 33 минут

iim hyniig konsulaar suulgaj baigaa toroo hardaa,,,,manaih eren survaljildag gazar bish genee, elchin konsuliin gazruud irgeniihee toloo ajillah estoi bizdee, iim yuch meddeggui hymyys mongol ulsiig toloolon gadaadad konsul geed suuj baij boloh uu????? Zagdaagiin gazar, tagnuul mash muu ajillaj baina,,!!!!!!!

202.179.24.136Зочин   • 11 сарын 15. 16 цаг 24 минут

UB-d orj irsen baih magadlaltai shyy

103.11.195.34йжб   • 11 сарын 15. 15 цаг 39 минут

2 ширхэг камертай сум 2017 оны шилдэг онигоо

122.201.25.46Зочин   • 11 сарын 15. 14 цаг 43 минут

***** том гарын босс бүх зүйлийг зохицуулаад аваад явсан байж ч болох,үнэрч мөрдөгч нохой монгол улсад сүүлийн жилүүдэд устажээ дээ,охины хувьцас хэрэглэлийг үнэртүүлээд л олмоор юм,тэр цаг,агшинд машин,тэрэг хүн мал амьтан өчнөөн хүн хараа байлгүй,замын үүд хүнгүй болсон биш дээ

124.158.126.197zochin   • 11 сарын 15. 14 цаг 08 минут

honi ubs iddeg gj hen helsiin be

202.179.26.19Зочин   • 11 сарын 15. 13 цаг 24 минут

YERUNHIILUGCH ENE AJLAA HIIDEGGUI ARIN HAALGANI TEJEEVER TSAGDAAGIN GAZARIG TATAN BUULGADAGGUIM BAIHDAA.

202.179.31.77Зочин   • 11 сарын 15. 12 цаг 48 минут

Эрээний агаа томоо том чи ажлаа өг.

202.131.225.5Зочин   • 11 сарын 15. 12 цаг 38 минут

Пээдгэр Амарболд тэнд очоод биеэ эмчлүүлнэ үү гэхээс өөр зүйл хийхгүй биз дээ.Түрүүчийн засгийн гадаад хэргийн сайд асан Мөнх-Оргил ам алдаагүйнх нь төлөөс болгож түүнийг консулаар явуулсан юм байгаа биз дээ.

202.131.243.190Зочин   • 11 сарын 15. 12 цаг 23 минут

энгийн хүмүүс аль хэдийн мэдээд шаналж байхад хууль хяналтынхан системээрээ мэдээлэл авдаггүй юм байхдаа

66.181.169.162Zochin   • 11 сарын 15. 12 цаг 09 минут

On garsaar 70 huuhed alga bolsnoos 24 ni l oldson gej medeegeer garsan Busad ni yasiin be tegeed oldohgui bga yum chini geed orhichohdog yumuu TV-uud bolson boloogyu yumnii araas huutsulduj bga bhaar ene sedviig barij avaaachee

202.179.26.19Зочин   • 11 сарын 15. 11 цаг 48 минут

NUGUU SURHII GASHUUN SUHAITAAR CHINI ALI HEZEENI GARCHAA BIZ

202.21.106.13511 настай хүүгийн аав ээжийг   • 11 сарын 15. 11 цаг 24 минут

Тэр хөлдөж үхдэг 11 настай хүүгийн аав ээжийг нь баривчилж шалгасан уу.Бид өнөөдөр 1-ч гэсэн монгол иргэнийхээ амийг нэхэж байх ёстой шүү.яагаад тэр нчлх 11 настай жаахан хүү гэртээ харьж чадахгүй гадаа хөлдөж үхэх болов гэдэг шалтгааныг олж тогтоо цагдаа нараа.ямар нэг учир шалтгаан байсан болооод хөөрхий амьтан гэртээ харьж чадаагүй байх.

103.11.195.34ж   • 11 сарын 15. 15 цаг 36 минут

жахан хүүг хөлдөж үхэхэд хүргэсэн эцэг эхийг тийм байдалд дарамтад оруулсан хүмүүсийг шалга шийтгэ. ямар сайндаа жахан амьтан очих газаргүй өвлийн хүйтэнд гадаа сууж байх вэ дээ

202.21.117.178irgen   • 11 сарын 15. 11 цаг 49 минут

ter huu gaz unertej engersen gesen

202.131.243.190Зочин   • 11 сарын 15. 11 цаг 20 минут

Эрээний консул насанд хүрээгүй хүүхэд юм уу даа 1-р ангийн хүүхдүүд л малгай толгойгоо ингэж өмсдөг дөө

180.149.93.14Зочин   • 11 сарын 15. 11 цаг 57 минут

malgaigui l bna da sn har

202.9.42.5Зочин   • 11 сарын 15. 11 цаг 20 минут

hehe elgiin amid uhdeluudiin ornii amid uhdel bolson tsagdaa huuli hyanaltiin baiguulaga ch dee huurhii amid uhdeluudiinhee amnii surgaar l ajil hiisen boldog gazar shd hehe.mongol gej yostoi jinhene amid uhdeluudiin oron

124.158.113.3зо   • 11 сарын 15. 11 цаг 14 минут

3 4 нохой тавиад үзвэл яасан юм бэ болдоггүй юм уу

103.10.22.42Зочин   • 11 сарын 15. 11 цаг 13 минут

Урагш нь хайгаад нэмэргүй юм биш үү. УБ руу аваад явчихсан байж болох уу?

103.11.195.34ж   • 11 сарын 15. 15 цаг 37 минут

болийшдэ. хүмүүс замын үүдэд буусан машинаа унаад ирлээ гээд зөндөө явдаг ш д

150.129.141.148Зочин   • 11 сарын 15. 10 цаг 58 минут

Эрээний консул ямар пээдгэр байна вэ. манайх хайдаг газар биш, манайд мэдэгдэх ёстой ч гэх шиг. яасан арилсан дотортой **** вэ. нээх албархсан бас нэг арын хаалгаар амьдрал мэдэхгүй салаавч гаргасан дээлний гол уу. сурвалжилж байгаа сэтгүүлчдэд ингэж хандаж байгаа юм чинь туслалцаа гуйгаад очсон хүнд яаж хандах нь ойлгомжтой. татаж авбал таарна. Ерөнхийгөөр нь нөгөө Мөрөн очсон гээ биз дээ.... худлаа амлаж гишүүн болдог таарч дээ....

202.179.24.93zochin   • 11 сарын 15. 14 цаг 19 минут

Yasan peedger nuhur be? konsul guai aain??

122.201.24.172Зочин   • 11 сарын 15. 10 цаг 49 минут

Эрээний консул ямар сэтгэлгүй хоолны сав вэ? Ганц км-н цаана хүүхэд алга болчихоод байхад ийм хариулт өгөөд суудаг Монгол хүн мөн үү?Хятадуудад тал алдахгүй гэсэн тэнэг байна.

202.9.42.110Зочин   • 11 сарын 15. 10 цаг 46 минут

Хөдөө байгаа малчдыг шалга

202.179.24.93zochin   • 11 сарын 15. 14 цаг 21 минут

Harin tiimee. malaa malluulaad bgam bish bgaa daa! deehen sonsogdod l bsan da.Hunii huuhder malaa malluulj bgad yasan iisen ch bilee/ Uvuljuunduu bgaa gants geruudiig hooson punz uvs geed bj boloh buh yumand ni negjee!!

66.181.161.61Зочин   • 11 сарын 15. 10 цаг 24 минут

Эрээний консул хятадуудад виз зарах монгол янхануудын цагаан хуудас сунгуулж ашиг олдог газар болсон

182.160.3.81Хоолны савнуудыг үзэн ядагч   • 11 сарын 15. 10 цаг 23 минут

Үнэрч нохой байдаггүй юм уу. Хулгай монголд гаардаг шалтгааныг мэдлээ

182.160.3.81Клнсулыг үзэн ядагч   • 11 сарын 15. 10 цаг 19 минут

Эрээн дээр хятадууд монголчуудыг нийлж зодоход өвөрмонголчууд тэдний талд зогсдог тэгэхэд консулд хандахад дараа ир л гэдэг. Ийм байгууллага байх хэрэгтэй юм уу хайран мөнгө

202.131.243.190Зочин   • 11 сарын 15. 10 цаг 19 минут

konsul gej har mal eren haih manai ajil bish genvv zailuulaach fisdaag uuriih n hvvhed alga bolchihvol yah bol. uls huuli meddeg hvnee konsul tavaichee hoolnii sav hereggvi

180.149.93.14Зочин   • 11 сарын 15. 11 цаг 13 минут

konsuliin gazar tsagdaagiin gazar bish mun gadnii nutagt eren survaljlah yamar negen uil ajillagaa yvuulah n horiotoi bdag ba ug ajlaa suugaa nutgiin tsagdaagiin baiguullagaar n yvuuldag

182.160.3.81Хүнд суртлыг үзэн ядагч   • 11 сарын 15. 10 цаг 16 минут

Монголын ямар ч төрийн байгууллагын хоолны савнуудад хандахад надад хамаагүй л гэдэг. Эдгээр хоолны савнуудаас болж бүгд дампуурч байна. Хятадуудад худалдагдсан энэ муу консулыг солих юм уу зайлуулаач

202.5.202.130зочин   • 11 сарын 15. 10 цаг 08 минут

Өршөөлөөр суллагдсан ялтнууд л ийм юм асар их хийж бга шүү

202.131.246.180ккк   • 11 сарын 15. 9 цаг 55 минут

Хэрэв иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаггүй юм бол энэ консулын газраар юу хийдэг юм бэ? Энэ талаар ТВ-ээс мэдээллээ олж авлаа ч гэх шиг. Ийм сэтгэхүйтэй хүн энэ ажилд таарахгүй байлтай.

119.40.98.162Зочин   • 11 сарын 15. 9 цаг 50 минут

Амарболдтон, Төмөрбаатар гэгчийг эргүүлэн тат

103.9.90.98Зочин   • 11 сарын 15. 9 цаг 44 минут

Сая хуулийн тэгшитгэлээр хэдэн зуугаараа хүчингийн гэмт хэргээр шийтгүүлж тэр тусмаа насанд хүрээгүй бага насны хүүхэд хүчиндсэн хэргээр шийтгүүлээд шоронгоос гарсан "гаж донтнууд" энд тэндгүй тэнэж яваа. Тэд хаана юу хийж явааг шалгах хэрэгтэй.

116.44.154.116zochin   • 11 сарын 15. 11 цаг 16 минут

ene magadgui

202.21.112.226зочин   • 11 сарын 15. 9 цаг 41 минут

Замын Үдэд замбараа алга, Засаг алга, төрийн албан хаагчид нь баасан гарагийн орой нь бүгд эрээн гарч шоудаад явахаас өөр юм алга даа. Хүүхдийн төлөө Консул Амарболд цагдаагийн генерал байсан хүн эрх биш бага ч гэсэн санаа тавьж дүгнэлт хийж байгаа байлгүй дээ.

103.9.90.98Зочин   • 11 сарын 15. 9 цаг 40 минут

Ганцхан гадагшаа биш, дотогшоо чиглүүлэх хэрэгтэй. Манайд эрхтэн шилжүүлэн суулгадаг эмч нар, эмнэлгийн байгууллагуудруу ажлаа хандуулж 11 дүгээр сарын 3-наас хойш мэс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон хүмүүсийн донорыг сайн шалгах нь зүйтэй л дээ

116.44.154.116zochin   • 11 сарын 15. 11 цаг 18 минут

eniig zailshgui hiih heregtei shalga

112.72.9.210Зочин   • 11 сарын 15. 9 цаг 38 минут

ХЯТАДУУД мөн МОНГОЛ ХҮНД туслаж харагдаач. ХАРИН ч МОНГОЛ хүн алсан хүнээ шоронгоос сулалдаг улс шүү дэ.

1.25.154.53Зочин   • 11 сарын 15. 9 цаг 26 минут

нэгд консулд ямарч хүнлэг сэтгэл алга, 2рт асуудалыг бушшухан өөрөөсөө холдуулах гэсэн өөдгүй новшийн зантай, 3-рт цагдаа бол туршлаггүй байна, цагдаа нар арга барилаа өөрчилөх шинэчлэх хэрэгтэй, дээрнь бас худлаа шаана, жирийн иргэддээ эр бяраа гаргагч,

103.57.93.212зочин   • 11 сарын 15. 9 цаг 20 минут

Нохойд барьдаг мод гэгчээр цагдаа эрж хайх ёстой л байх. Гэхдээ эцэг, эхчүүд үүргээ жоохон ч гэсэн мэдмээр байна шүү. Ийм бага насны хүүхдийг харж хандах хүнгүй явуулж байдаг. Ер нь манайхан хэнэггүй нь дэндсэн хүмүүс шд. Тэгээд ниргэсэн хойно хашгирав гэгчээр сүүлд нь өөрсдөөсөө биш буруутгаж болох хэн л байна тэднээс бурууг хайна, муулна, хараана...бүтэж байгаа юм байна уу.

103.57.92.67Зочин   • 11 сарын 15. 9 цаг 09 минут

ajlaa meddeggui konsuliin hogiin novshiig ajlaas ni halah heregtei. yag ereend yu l bol. ter ereeni hodoonii aild l bgaa bh . hujaa hun l avch yavsanaas zailahgui . zamiin uuded odor bur orj irj bgaa hujaa nariig gargah heregtei. hujaa nartai holbootoi

103.229.122.171Soongo   • 11 сарын 15. 9 цаг 06 минут

Эрэн хайх үйл ажиллагаанд гарсан бүх зардлыг буруутай эцэг эхээр төлүүлэх журам гаргасан ч яадагийн ер нь, тэгвэл эцэг эхчүүд тэгэж хэнэггүй бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй

116.44.154.116zochin   • 11 сарын 15. 11 цаг 22 минут

chi yun hun be harin iim yum bichij bigaa hun sejigtei bn

103.229.122.171Soongo   • 11 сарын 15. 9 цаг 04 минут

За олдсон байна гээд эрэлийн багт байсан хүн нь мэдээ тавьсан байна лээ шүү, нэмж хэлэхэд энэ хүүхэд нь алга болоод байгаа асуудлыг сэтгэлээсээ цэгцлэх гээд байгаа бол эхлээд эцэг эхтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй шүү, энд тэндгүй хүний наймаа гэж яригдаад байхад хүүхдээ сургууль руу нь ганцааранг явуулдаг тэдний буруу, манай бүдүүлэгүүд л тэгэж хүүхдээ ганцааранг нь явуулдаг болохоос бусад оронд бол гарнаас гаранд дамжуулж өгдөг шүү, эхлээд өөрсдийнхөө бүдүүлэг занг касчихаад хүмүүсийг буруутгаж бай,

202.9.42.238Зочин   • 11 сарын 15. 8 цаг 58 минут

Консулын нөхөр бол хууль дүрэм ярьсан,хогийн тантан бна даа.өөрөө асууж лавлаж болдоггүй мөсний хөндий дотортой гар бна даа

202.180.220.35Зочин   • 11 сарын 15. 9 цаг 15 минут

хэлээд юүхэв Огтхон санаа зовсон шинжгүй сууж байна Дэндүү юмаа

103.9.90.51Юмжав   • 11 сарын 15. 8 цаг 55 минут

Энэ хэрэгтэй яав ч монгол хүн холбоотой. Хайж байгаа хүмүүсийн дотор хэргийн хамсаатан явж лбайгаа.

66.181.180.37Зочин   • 11 сарын 15. 8 цаг 43 минут

Манай Цагдаа гэж естой ямарч чадваргуй, худлаа л суржигнэхээс оор ** шидгуй, тэгсэн атлаа ердийн хумууст дээрэлхуу, байнгийн согтуу дампуу юмнууд байдаг. Ундсээр нь оорчлохгуй бол засрахгуй газар даа.

202.131.235.74Зочин   • 11 сарын 15. 8 цаг 39 минут

Консул ямар сэтгэлгүй юм бэ

103.11.195.34ж   • 11 сарын 15. 8 цаг 34 минут

ЗАмын үүдэд 11 настай жахан хүүхдийг гадаа хөлдөөж алсан эцэг эхийг нь шалгаж байна уу Энэ хэргийн дуулианаар замхарчих вий дэ. гэр бүлийн хүчирхийлэл ш дэ

202.9.43.234Зочин   • 11 сарын 15. 8 цаг 31 минут

Энэ хүүхдийг хятад руу гаргасан бол олдохгүй

202.79.203.43иргэн   • 11 сарын 15. 8 цаг 21 минут

Эрээний консуль гэсэн эргүү юмнуудыг шалгаж болиулаач өмнө нэг монгол эрээнд зодуулсан гэхэд амаралтын өдөр энэ тэр гэсэн байсан одоо бас юу ч болоогүй юм шиг юм яриад сууж байдаг

103.212.119.97Зочин   • 11 сарын 15. 8 цаг 16 минут

Эрээний консул чинь Амарболд гэж генерал болсон. 7 сарын 1 нд хэдэн залууг буудах тушаал өгч байсан хүнд нэг жаахан охиныг хайх сэтгэл төрөхгүй хахир хүйтэн хүн л дээ.

66.181.161.6b   • 11 сарын 15. 7 цаг 48 минут

za bolj dee amjilt husie medeej oirhon l bga. oirin meddeg hun ni l .....n

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй3 цаг 54 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна3 цаг 57 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”3 цаг 59 минутын өмнөЗалуужуулах шидэт жор4 цаг 2 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн4 цаг 4 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс4 цаг 7 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн4 цаг 12 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой4 цаг 17 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц4 цаг 18 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв4 цаг 18 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав4 цаг 22 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ4 цаг 27 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз4 цаг 32 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ4 цаг 33 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ4 цаг 37 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...4 цаг 42 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли4 цаг 47 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл4 цаг 48 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна4 цаг 52 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив4 цаг 57 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ5 цаг 2 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан5 цаг 7 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ5 цаг 8 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ5 цаг 12 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ5 цаг 12 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ5 цаг 17 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа5 цаг 22 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"5 цаг 27 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”5 цаг 29 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ5 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.