12-р сарын 5
8 цаг 00 минут

Элчин сайд Б.Ганболд: БНСУ-д ажиллаж байгаа иргэд гэрээгээ дуусгаад хугацаандаа явбал дараа дараагийнх нь боломж нээгдэнэ

БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч буй. Албан ёсны гэрээгээр ажиллахаар, сурч боловсрохоор, хууль бусаар ажиллаж амьдрахаар явж байгаа иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм. Тиймээс БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын асуудлаар тус улсад суугаа Элчин сайд Б.Ганболдтой ярилцлаа.

-БНСУ-ыг зорих монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. Яг одоогийн байдлаар хэчнээн монгол иргэн тус улсад оршин сууж байна вэ?

-БНСУ-ын Элчин сайдын яам бусад яамдыг бодвол хамаагүй ачаалал ихтэй байдаг. Учир нь Монгол, Солонгосын харилцаа олон салбарт өргөн цар хүрээг хамарсан байдаг. Мөн монголоос БНСУ-ыг зорих иргэдийн тоо ч өдрөөс өдөрт өсч байна. Жил бүр 10-аад мянгаар нэмэгдэж байгаа гэсэн статистик тоон мэдээлэл байна. Хамгийн сүүлд БНСУ-ын Хууль зүй яам, Цагаачлалын албанаас авсан мэдээллээр 42750 мянган монгол иргэн БНСУ-д оршин сууж байна.

-Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоон мэдээлэл бий юу?

-Хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Сүүлийн 3-4 жилийн байдлаар жилд 2000 мянган иргэн харлаж байна. Энэ нь БНСУ-ыг зорих дараа дараагийнхаа иргэдэд ихээхэн саад болох хандлагатай байна. Сүүлийн үед БНСУ-ын виз мэдүүлэхэд их чанга, хүндрэлтэй болсон гэдэг асуудал яригдаж байгаа. Энэ нь хууль бусаар оршин сууж байгаа иргэдтэй шууд хамааралтай. Албан ёсны гэрээгээр ирж ажиллачихаад хугацаа нь дуусахаар буцахгүй байгаа юм. Энэ нь хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд хүндрэл учруулж байна. Уг нь гэрээгээ дуусгаж явчихаад, буцаад ирээд ажиллах эрх хүн бүхэнд нээлттэй байгаа. Гэтэл ерөөсөө тэгэхгүй, шууд л хууль бусаар үлдчихээд байна. Албан ёсны гэрээгээр ирж ажиллаж байгаа иргэдийн нас сүүлийн жилүүдэд улам залуужиж байна. Тиймээс залуучууд маань гэрээгээ дуусгаад яваад буцаж ирвэл дахиад хэдэн ч удаа ирээд ажиллах эрх нь нээгдэж байгааг сайн ойлгох хэрэгтэй байна. Мөн нөгөө талаасаа нас залуужихын хэрээр гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна.

-Ер нь гэмт хэргийн гаралт хэр байна вэ?

-Өнгөрсөн жилийн мэдээллийг авч үзвэл өмнөх жилүүдтэйгээ харьцуулвал 20 хувиар өссөн байна. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа бусад улс орнуудтай харьцуулвал манай иргэдийн гэмт хэрэгт холбогдсон байдал дээгүүр байранд орж байна.

 -Энэ нь юутай холбоотой байдаг юм бол. Судалж үзсэн үү?

-Манай улсын иргэд БНСУ-ын хууль тогтоомжийг сайн мэдэхгүй ирж байна. БНСУ-ын хууль маш чанга. Энэ улсад хууль сахиулах, дагаж мөрдөж, биелүүлэх нь маш өндөр түвшинд байдаг. БНСУ-ын хуулиудад ихээхэн өөрчлөлт орлоо. Ингэхдээ танхай, хулгайн гэмт хэрэгт оноох ялын хэмжээг чангалж өгсөн. Тиймээс манай улсын иргэд БНСУ-ын хуулийг сайн судалж байх хэрэгтэй. Гэмт хэрэгт холбогдож байгаа шалтгааныг судалвал, нэгдүгээрт хэл ус мэдэхгүйгээсээ болж хэрэгт орчих хандлагатай байна. Мөн санаатайгаар танхай, хулгайн хэрэг их хийж байна. Түүнчлэн архи дарс хэтрүүлэн хэрэглэж байна. Амралтгүй ажиллаж байгаад цөөн хоног амрахдаа архи хэтрүүлэн хэрэглэж байна. Архи уусан үедээ хэрэгт холбогдчих гээд байна.

-Энэ асуудалд Элчин сайдын яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байна. Иргэдтэйгээ уулзаж заавар зөвлөгөө, сэрэмжлүүлэг хүргүүлж байна уу?

-Элчин сайдын яамнаас энэ чиглэлээр ажил хийж байгаа. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэддээ зориулж, БНСУ-ын хууль тогтоомжийг монгол хэл дээр хэвлүүлэн 3 боть номыг иргэддээ тараасан. Энэ номыг зөвхөн БНСУ-д байгаа иргэд гэлтгүй солонгосыг зорин ирж байгаа иргэд ч олж судлах шаардлагатай байна. Элчин сайдын яамнаас иргэдтэйгээ холбоотой ажиллах олон ажлыг хийж байгаа. БНСУ-д ажиллах, амьдрах сурч боловсрохтой холбоотой өөрт тулгамдаад буй асуудлаар зөвлөгөө авч болно. Холбоотой бүх мэдээллийг вэбсайтдаа байршуулахаас гадна фэйсбүүк, твиттер болон гар утсаараа 24 цагийн турш нээлттэй ажиллуулж заавар зөвлөгөө өгч байна. Мөн сэрэмжлүүлэг зөвлөмж гаргаж, БНСУ-ын хэвлэл мэдээллийн байгууллага, цагаачлалын алба, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ эрхийг хэрхэн хамгаалж ажиллаж байна вэ?

-Албан ёсоор гэрээтэй 7000-д иргэн ажиллаж байна. Гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн хувьд асуудал гайгүй. БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн товчоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүх зүйл нь асуудалгүй байдаг. Гол нь гэрээгээр ажиллаж байгаа иргэд гэрээгээ дуусгаад хугацаандаа явбал дараа дараагийнх нь боломж нээгдэж байгааг  анхаармаар байна. Эндээ дахин дахин ирээд нэг мэргэжлээрээ дагнан ажиллавал мэргэжлийн үнэмлэх авах боломж нээлттэй. Тиймээс гэрээний дагуу ажиллаад буцах нь дараа дараагийнхаа хүмүүст ч гэсэн боломжийг нь хаахгүй байх боломжтой. 

 -БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монгол иргэд ажилгүй байгаа иргэдээ ажилд зуучилж байгаа нэрээр залилан мэхлэх хэрэг ч цөөнгүй гардаг тухай ярьж байна. Энэ асуудалд Элчин сайдын яамнаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Ажиллахтай холбоотой асуудлаар иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Албан ёсны гэрээгээр ирж байгаа иргэдийн дунд сургалт зохион байгуулдаг. Энэ жил 1000-аад иргэн гэрээгээр ажиллахаар БНСУ-д ирсэн. Энд ирээд хоёр өдрийн сургалтад суудаг. Үүнд Элчин сайдын яамнаас очиж, хууль эрхзүйн талаас нь сургалт явуулдаг. Харин хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд тулгамдсан асуудал их бий. Хууль бусаар хөдөлмөр эрхлэнэ гэдэг нь оршин суугаа орныхоо хууль тогтоомжийг зөрчиж байгаагаас гадна эрүүл мэнд нь эрх ашиг нь хохирсон нөхцөлд эрхээ хамгаалуулахаар солонгосын байгууллагуудад хандах эрх байхгүй. Тиймээс энэ асуудалд Элчин сайдын яам онцгой анхаарч, эдгээр иргэдийг бичиг баримтжуулах,  шаардлагатай бол визнийх нь ангиллыг өөрчилж өгөх, асуудалд орсон хүний араас явж хөөцөлдөж, тодорхой байдлаар шийдүүлэх ажлыг хийж байна.

Мөн иргэдийн зүгээс нэгэндээ туслаж, дэмжиж зөвлөх зорилгоор ажилд зуучилдаг юм билээ. Ингэхдээ нэг нэгийгээ хохироосон, нэгнийхээ эрх ашигт халдсан гомдлууд ирж байгаа. Түүнийг бид тухай бүр нь  шийдэж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж, шийдвэрлэдэг. Гол нь иргэд өөрсдөө анхааралтай байх хэрэгтэй.

-Тийзний үнэ бас хэт өндөр байна гэх шүүмжлэлүүд байдаг. Бууруулах боломж байгаа болов уу?

-Хоёр улсыг зорих иргэдийн тоо жилд 20 хувь нэмэгдэж байна. Энэ ачааллыг агаарын тээврийн компаниуд, ялангуяа аялал жуулчлалын саруудад дийлэхээ байдаг. Тэгэхээр нислэгийн тоо, суудлын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрвээ олон нислэг нисээд ирвэл буурах байх. Нислэгийн тоог нэмэгдүүлэх ёстой.

Ярилцсанд баярлалаа. 

Б.Чимэг 

17
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

17 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.5.224korea   • 2017, 12 сарын 13. 1 цаг 12 минут

mgl chuud bi boloo l bol busad ni hamaagui sh dee gedeg bodol zondoo.tiimees eniig pyaruulah argaa sedeech haan ch yavsan gai bolj yavdag erguunuud sh dee

78.250.104.48Зочин   • 2017, 12 сарын 12. 0 цаг 14 минут

erguu mal shuu hunee ch toolj medehgui

202.131.249.202Зочин   • 2017, 12 сарын 11. 5 цаг 24 минут

odroosodort nemegdseer bna. gex yum. ene ylsad xiix ajil alga. eswel ta nariig xaraad tyrj vxex yum yy.zalyychyyd yagaad gemt xereg vildej shorongiin amidral songox bolow gedgiig bodoj vzsen xvn bna yy.ydaj l tend chini dylaan bair xool xywtsas ogdog gesen.narand tyrj vxsenees narsand ami zogoox eswel xarid booliin xodolmor erxlex xoer songolt l mongold bna.vvn xariy ogno vv eronxiilogch ooo.

122.201.21.222Мөнхөө   • 2017, 12 сарын 9. 18 цаг 53 минут

42сая 750мянга нь тэнд байдаг юм байж

61.105.164.41Агь   • 2017, 12 сарын 5. 21 цаг 33 минут

Солонгос улс хэдэн хүн авна гэх нь ямар хамаатай юм албан хүчээр явуулж байгаа юм шиг ярих юм өөрсдөө хэдэн мянгаараа хууль бус ажиллаж байж муулаад одоо бусаддаа саад болоод

103.10.22.119Зочин   • 2017, 12 сарын 5. 21 цаг 00 минут

Эр гүү юм ярьж байхаар монголдоо ажлын байраа нэмэгдүүлээч. Наад солонгос чинь хамаг юмаа өөрсдөө хийж байна. Хийж чадах бүх зүйлээ өөрсдөө хийцгээе.

202.9.43.234Зочин   • 2017, 12 сарын 5. 20 цаг 15 минут

Солонгос улс Монголоос ажилчин авахаа бууруул

202.9.40.6Зочин   • 2017, 12 сарын 5. 19 цаг 29 минут

Elchin gj manuuhai

202.72.245.122Ч   • 2017, 12 сарын 5. 16 цаг 49 минут

ИНДИАНЧУУД ШҮҮ ДЭЭ мОНГОЛЧУУД , БААХАН ЮМ ЦЭЭЖИЛДЭГ ЦААШ БОДОЖ БОЛОВСРУУЛАХ ГҮНЗГИЙ СОЕЛ ТӨЛӨВШӨӨГҮЙ ,СОНССОН ЗҮЙЛЭЭ МЭДДЭГ ГЭЖ ОЙЛГОДОГ

202.55.191.42Зочин   • 2017, 12 сарын 5. 13 цаг 32 минут

Sain bna. Jinhene mergejliin mundag hun bna

203.91.118.180Зочин   • 2017, 12 сарын 5. 11 цаг 44 минут

та нарт хөдөөнийхөн,соёл боловсролгүй бүдүүлэг,ажилгүй,зэрлэгүүдэд эд зүйлс,мөнгө,архи өгдөг хүмүүс л их сайн хүн санагддаг байх даа...гэтэл та нар эх орноо,сонгох эрхээ худалдаж байдаг аа мэддэг үү...

182.160.34.104good   • 2017, 12 сарын 5. 11 цаг 35 минут

saiin hun sain ajiltan

103.57.95.153balai um nuud sugnuud   • 2017, 12 сарын 5. 10 цаг 41 минут

Uch chadah umgui hiih ajilgui tsag ongrooson tsalin huleesen umnuud l bdag shuu dee

122.201.23.226Zochin   • 2017, 12 сарын 5. 10 цаг 04 минут

Ene neg ym hurdan yvaasai. Mongolchuudiin tuluu Yu ch hiigeegui shu!! Muu hun!

182.160.4.209Зочин   • 2017, 12 сарын 5. 17 цаг 38 минут

yu hiih yum huuliinhaa daguu l uil ajilgaa hiinshdeee tenegee

203.91.118.180Зочин   • 2017, 12 сарын 5. 9 цаг 26 минут

ийм мэдлэг,боловсролтой,мэргэшсэн дипломат ажилтнуудаа халаад оронд нь Хурц мэтийн нөхөд очно гэхээр манай орны нэр хүнд гэж шалдаа унах байх даа...

75.82.92.137Ганаа   • 2017, 12 сарын 6. 12 цаг 51 минут

Хурц очоод Сарнайх дэлгүүр лүүгээ өдөр бүр Солонгосоос амьд сарнай, бусадхүнсний зүйл МИАТ-ын онгоцоор үнэ төлбөргүй тээвэрлүүлнэ

Шинэ мэдээ

ПАК ГЫН ХЭГ-ийн ялыг 8 жилээр сунгалаа42 минут 2 секундын өмнөГ.Сарангэрэлд шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо44 минут 9 секундын өмнөӨдөрт дөрвөн аяга кофе уувал сайн47 минут 13 секундын өмнөДенис Тенийг хөнөөсөн байж болзошгүй этгээдүүдийн нэгийг баривчилжээ56 минут 45 секундын өмнөПак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй1 цаг 7 минутын өмнөЗэрлэг нэрсний залуужуулах чадал1 цаг 17 минутын өмнөҮерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна1 цаг 25 минутын өмнөБ.Гангаамаа “К2” уулнаас утсаар холбогджээ1 цаг 27 минутын өмнөХөвсгөл нуурын их тахилгыг хийнэ1 цаг 33 минутын өмнөЦэрэг татлагад ирээгүй есөн иргэнд торгууль оноов1 цаг 42 минутын өмнөТасалгааны цэцгээ хурдан ургуулъя гэвэл…1 цаг 47 минутын өмнөОрон орны алдартай гоймонтой хоолны жорууд Хуваалцах 4 Жиргэх1 цаг 58 минутын өмнө“Time” сэтгүүл Путин, Трамп хоёрын аль аль нь танигдахаар хөрөг зуржээ2 цаг 7 минутын өмнөЭнэтхэг улсад жуулчилж явсан 21 настай бүсгүй хүчирхийлэлд өртжээ2 цаг 18 минутын өмнөАадар борооны улмаас завь хөмөрч, 11 хүн амиа алджээ2 цаг 28 минутын өмнөАянга гэж юу вэ?2 цаг 38 минутын өмнөОрдос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …2 цаг 48 минутын өмнөА.Чингүүн хос цэцгэн эрхээр амрагтайгаа гангарав2 цаг 48 минутын өмнөТа хүүхэдтэй бол заавал хэрэгжүүлээрэй2 цаг 51 минутын өмнөМэргэн бууч “сибирийн бөө”2 цаг 53 минутын өмнөАваргуудгүй Нагоя башё ширүүн өрсөлдөөнтэй байна2 цаг 56 минутын өмнөХувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ2 цаг 57 минутын өмнөХүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана3 цаг 8 минутын өмнөФОТО: Дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагт3 цаг 17 минутын өмнөМөнгөөр тасрахгүй байя гэвэл...3 цаг 27 минутын өмнөХорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ3 цаг 38 минутын өмнөЧихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог3 цаг 47 минутын өмнөАлунгоо эхийн сургаалийн баяр энэ сарын 28-30 өдрүүдэд болно3 цаг 58 минутын өмнөГ.Сарангэрэлийн шүүх хурал үргэлжилж байна4 цаг 7 минутын өмнөБ.Гангаамаа К2 уулын 3 дугаар камп дээр ирээд байна4 цаг 17 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.