12-р сарын 5
12 цаг 22 минут

Монгол Улсын Хөгжлийн банк MNS/ ISO 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн Тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

Монгол Улсын Хөгжлийн банк болон “ISO Mongolia” ХХК хооронд “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” үзэглэх ёслолын ажиллагаа боллоо.

Санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментын тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэх зорилготой юм.

МУХБ тус стандартыг нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авилгад өртөх эрсдэлийг бууруулах, Монгол Улсын олон улс дахь авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулах түүнчлэн олон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой. Мөн Монгол Улсад анх удаа авлигатай тэмцэх менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа байгууллага болж байна.

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан билээ. 

ISO Mongolia байгууллага нь холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчиллын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг үндэсний болгож  Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

Тус стандартыг олон улсын стандартчиллын байгууллагаас (ISO)  өнгөрсөн оны аравдугаар сард авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих зорилгоор “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо. Шаардлага ба  хэрэглэх удирдамж” ISO 37001:2016 стандартыг ­баталсан. Энэхүү стандартыг баталж гаргахдаа “Авлигын эсрэг стандарт ногоон гэрэл асаалаа” хэмээн Олон улсын стандартчиллын байгууллага тодотгон онцолсон билээ.

Энэхүү стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор MNS ISO 37001:2017 батлуулсан байна.

Авлига гэсэн  үзэгдэл нь дэлхий даяар тархан сөрөг үр дагавар учруулсаар байна. Энэ нь эдийн засаг, ѐс суртахуун, улс төрийн асуудлыг хамарч, сайн засаглалын хэм хэмжээг бууруулж, хөгжил дэвшилд саад болж, шударга өрсөлдөөнд гажуудал үүсгэдэг. Мөн авлига, хахууль нь шудрага ѐсыг уландаа гишгэж, хүний эрхийг боомилж, ард түмнийг ядууралд автуулдаг үзэгдэл юм.

Энэхүү стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох,  хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй авлига үүсч болох бүх салбарт хэрэглэх бүрэн боломжтой төдийгүй авлигыг тодорхойлох, таних, урьдчилан сэргийлэх, эрсдлийг үнэлэхэд хэрэгжүүлж даган мөрдөж болох бөгөөд авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршино.

Байгууллагын соѐлд авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоог төлөвшүүлэх нь маш чухал юм. Ихэнх улс оронд хувь хүнтэй холбоотой авилга, хахуулийн хэрэг өсөж, байгууллага болон хувь хүмүүс авилга, хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байна.

ISO 37001 Авилгатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо нь олон улсын байгууллагуудад авилгатай хэрхэн тэмцэж энэ стандартчиллийг хэрэгжүүлэх мөн шударга ёс эрх тэгш байдал, болон ил тод байдлыг хэрхэн нийгэмд бий болгох тал дээр тусламж өгөх байдлаар хийгдсэн юм.

Microsoft компани энэхүү стандартыг нэвтрүүлж хэрэгжүүлэхээ дэлхий нийтэд зарласан бол Сингапур, Перугийн засгийн газрууд аль хэдийн ISO 37001–г нийтийн хангамж үйлчилгээндээ хэрэгжүүлэхээр зөвшөөрөөд байгаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй1 цаг 56 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно4 цаг 27 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн4 цаг 37 минутын өмнөТурк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна4 цаг 47 минутын өмнөАвьяаслаг шүлэгч Агай хатан4 цаг 52 минутын өмнөБидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу4 цаг 57 минутын өмнөШинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ5 цаг 2 минутын өмнөӨмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ5 цаг 7 минутын өмнөКэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан5 цаг 12 минутын өмнө2017 оны Гиннессийн номонд орох амжилтууд5 цаг 22 минутын өмнөТеррорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв5 цаг 27 минутын өмнөХатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ5 цаг 32 минутын өмнөӨвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ5 цаг 37 минутын өмнөГэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ5 цаг 42 минутын өмнөМартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв5 цаг 47 минутын өмнөАньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой5 цаг 52 минутын өмнөШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй5 цаг 55 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна5 цаг 57 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”5 цаг 59 минутын өмнөЗалуужуулах шидэт жор6 цаг 2 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн6 цаг 5 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс6 цаг 7 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн6 цаг 12 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой6 цаг 17 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц6 цаг 18 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв6 цаг 18 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав6 цаг 22 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ6 цаг 27 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз6 цаг 32 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ6 цаг 34 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.