12-р сарын 5
16 цаг 56 минут

Хөгжлийн банк Авлигын эсрэг стандартыг нэвтрүүлэв

Өнөөдөр Монгол Улсын Хөгжлийн банк "ISO Моngolia" ХХК-тай "Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчиллын байгууллагаас баталсан "Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж" стандартыг Хөгжлийн банканд нэвтрүүлэх юм.

Монгол Улсын Хөгжлийн банк уг стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр авлигын эсрэг тогтолцоог бүрдүүлэх, авилгад өртөх эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат

Хөгжлийн банк байгуулагдаад зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. УИХ 2017 оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны хуулийг шинэчлэн баталсан. Энэ  хуулийн хүрээнд дөрөв дүгээр сарын 1-ээс банкны бодлого, дүрэм, журмыг шинэчлэн батлан ажиллаж байна. Цаашид Хөгжлийн банк нь нээлттэй, хариуцлагатай, илүү бүтээлч байхын  тулд  MNS/ISO  37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэн ажиллахаар болж байна. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр Монгол улсад анх удаа авлигатай тэмцэх менежментийн тогтолцоог нэвтрүүлж байгаа анхдагч байгууллага болох юм. Нөгөө талаас гадаад дотоодын хөрөнгө оруулалт банк санхүүгийн байгууллагад Хөгжлийн банкны нэр хүндийг өсгөх, мөн  Монгол улсын зээлжих зэрэглэлийг тогтооход эерэгээр нөлөө үзүүлнэ

ISO Mongolia ХХК-ийн захирал Б.Оюунгэрэл

Олон улсын стандартчиллын байгууллагаас 37001:2017 Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо хэмээх шинэ стандарт баталсан. Энэхүү стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчиллын Үндэсний зөвлөлийн 2017 оны хоёрдугаар сарын 23-ны  өдрийн 05 дугаар тогтоолоор MNS/ISO  37001:2017 батлуулсан. Дэлхий нийтэд авлига маш том тулгамдсан асуудал болдог. Тэр утгаараа ISO буюу Олон улсын стандартчиллын байгууллагаас 2013 оноос хойш гурван жилийн турш судалгаа хийж 38 орон саналаа ирүүлж, зургаан техникийн хороо стандартыг хэлэлцүүлсний эцэст 2016 онд  стандартыг баталсан. Манайд авилгатай тэмцэх асуудал, хууль, АТГ гээд дэд бүтэц бий болсон. Тэгсэн хэдий ч бүтцээ хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн тогтолцооны хувьд асуудалтай байсан. Энэ асуудлыг шийдэхээр MNS/ISO  37001:2017 Авилгатай тэмцэх ажлын менежментийн тогтолцооны стандартыг гаргаад байна.

Хөгжлийн банк Монгол Улсад авлигын эсрэг ISO 37001:2017 стандартыг нэвтрүүлсэн анхны байгууллага боллоо.

Г.Дугар

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.34.32Хнз   • 2017, 12 сарын 6. 7 цаг 18 минут

Том найдваргүй зээл дандаа дээгүүр явагддаг.Харин иргэдэд зээл олгох гэж цалхаадаг биздээ.Жаахан алдаа гаргавал хамаг юмыг нь хамаад авчихна.Тэгээд найдваргүй зээл яаж үүсдэг байнаа

202.9.43.209Зочин   • 2017, 12 сарын 5. 17 цаг 02 минут

Энэ хүүхэн стандарт мэдэх үү, элэг элэг

Шинэ мэдээ

ПАК ГЫН ХЭГ-ийн ялыг 8 жилээр сунгалаа37 минут 5 секундын өмнөГ.Сарангэрэлд шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо39 минут 12 секундын өмнөӨдөрт дөрвөн аяга кофе уувал сайн42 минут 16 секундын өмнөДенис Тенийг хөнөөсөн байж болзошгүй этгээдүүдийн нэгийг баривчилжээ51 минут 48 секундын өмнөПак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй1 цаг 2 минутын өмнөЗэрлэг нэрсний залуужуулах чадал1 цаг 12 минутын өмнөҮерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна1 цаг 20 минутын өмнөБ.Гангаамаа “К2” уулнаас утсаар холбогджээ1 цаг 22 минутын өмнөХөвсгөл нуурын их тахилгыг хийнэ1 цаг 28 минутын өмнөЦэрэг татлагад ирээгүй есөн иргэнд торгууль оноов1 цаг 37 минутын өмнөТасалгааны цэцгээ хурдан ургуулъя гэвэл…1 цаг 42 минутын өмнөОрон орны алдартай гоймонтой хоолны жорууд Хуваалцах 4 Жиргэх1 цаг 53 минутын өмнө“Time” сэтгүүл Путин, Трамп хоёрын аль аль нь танигдахаар хөрөг зуржээ2 цаг 2 минутын өмнөЭнэтхэг улсад жуулчилж явсан 21 настай бүсгүй хүчирхийлэлд өртжээ2 цаг 13 минутын өмнөАадар борооны улмаас завь хөмөрч, 11 хүн амиа алджээ2 цаг 23 минутын өмнөАянга гэж юу вэ?2 цаг 33 минутын өмнөОрдос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …2 цаг 43 минутын өмнөА.Чингүүн хос цэцгэн эрхээр амрагтайгаа гангарав2 цаг 43 минутын өмнөТа хүүхэдтэй бол заавал хэрэгжүүлээрэй2 цаг 46 минутын өмнөМэргэн бууч “сибирийн бөө”2 цаг 48 минутын өмнөАваргуудгүй Нагоя башё ширүүн өрсөлдөөнтэй байна2 цаг 51 минутын өмнөХувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ2 цаг 52 минутын өмнөХүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана3 цаг 3 минутын өмнөФОТО: Дэлхийн гоо үзэсгэлэн гэрэл зурагт3 цаг 12 минутын өмнөМөнгөөр тасрахгүй байя гэвэл...3 цаг 23 минутын өмнөХорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ3 цаг 33 минутын өмнөЧихэрлэг ундаа тогтмол уудаг хүүхдүүд намхан, бүдүүн болдог3 цаг 42 минутын өмнөАлунгоо эхийн сургаалийн баяр энэ сарын 28-30 өдрүүдэд болно3 цаг 53 минутын өмнөГ.Сарангэрэлийн шүүх хурал үргэлжилж байна4 цаг 2 минутын өмнөБ.Гангаамаа К2 уулын 3 дугаар камп дээр ирээд байна4 цаг 12 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.