12-р сарын 7
8 цаг 07 минут

Монгол Улс оффшор бүс, монголчууд бүгд оффшорчид уу

Монголчууд бүгд "оффшор" бүсэд данстай болов

 Тус холбоо түүхэндээ анх удаа оффшор бүсүүдийн нэрсийг багтаасан хар жагсаалтыг зарлаж байгаа нь энэ бөгөөд жагсаалтад орсон 17-ны нэгэээр  Монгол Улсыг нэрлэжээ. Европын холбооны орнуудын Сангийн сайд нарын баталж гаргаӨчигдөр өглөө өөрийгөө оффшор бүсэд данс эзэмшигч гэдгээ гэнэт мэдэв. Энэ тухай мэдээг Европын холбоо дэлхий нийтэд зарлалаа. сан энэ жагсаалтаа яг оffshor  гэж нэрлээгүй ч “Tax haven” буюу “Татварын диваажин” гэжээ. Гэхдээ  энэ нь оффшор бүсийг олон улсад илэрхийлдэг нэршил юм.

Үндэстэн дамнасан компаниудад татвараас зугтах боломж олгодог, татвараа хугацаанд нь төлдөггүй аж ахуйн нэгжүүдэд орлогоо нуух нөхцөлийг бүрдүүлсэн татварын орчинтой, Европын холбоотой татварын мэдээлэл солилцдоггүй улс орнуудын хар жагсаалт юм байна. Энэ жагсаалтад багтсанаар ямар сөрөг нөлөөлөл Монголд ирэх вэ гэдэг нь асуудал. ВВС-ийн дээрхи мэдээнд дурдснаар Европын санхүүгийн зах зээл дээр хориг арга хэмжээтэй  тулгарч болох эрсдэл хамгийн түрүүнд байгаа аж.

Монгол Улс Европын холбооны зах зээл дээр бараа бүтээгдэхүүнээ гаргах өргөн боломж нээгдээд байгаа үед ийн хар жагсаалтад орсон нь манай экспортлогч нарт тун таагүй мэдээ болон ирж байна.  Харин энэ талаар эрх мэдэл бүхий хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Юмны эзэн сумын занги гэгчээр энэ асуудлаар хамгийн түрүүнд байр сууриа илэрхийлсэн хүн бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар.  Тэрбээр ”Манай улс татварын мэдээллийн хувьд ил тод бус байна гэдэг нь анхаарал тавих шаардлагатайг харуулж байна. Түүнээс биш оффшор бүстэй хамаагүй асуудал” гэдгийг тодотгосон.  Өөрөөр хэлбэл Монгол улс татварын мэдээллийн хувьд ил тод бус,  мэдээллээ олон улстай солилцдоггүйгээс гадаадын мөнгө угаагчид Монголд хөрөнгө оруулалт нэрээр хууль бус орлогоо нуух боломж ихтэй байгааг харуулж буй хэрэг. Ёстой нөгөө ирж л байдаг , явж л байдаг гэдэг шиг хэн нэгэн гаднаас хөрөнгө мөнгө оруулж л байвал гарал үүсэл, хууль ёсны эсэх нь хамаагүй гар тосон угтдаг болсон нь  эцсийн бүлэгт Олон улсын зүгээс хориг арга хэмжээнд өртөж болзошгүйн сануулга энэ болж байна.

Энэ талаар Сангийн сайд: "Европын холбооны орнууд өөрсдийнхөө иргэдтэй холбоотой мэдээллийг манай татварын байгууллагаар дамжуулж авах хүсэлтэй байгааг зөв гэж бодож байна. Арилжааны банкуудтай холбоотой иргэдийн мэдээллийг татварын байгууллагаар дамжуулж авч байх, олон улсын стандартад нийцсэн шаардлагууд тавигдаж байгаа. Үүнтэй холбоотой асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр сайдуудын саналыг аваад оруулах гэж байна”  гэлээ.

Оффшор бүс: Сайн уу, муу юу

Оффшор бүс өөрөө дэлхий нийтийн нэг хэм  хэмжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оффшор бүс олон бий. Гэхдээ үүнд тийм ч таатай хандахаа больж байгаа аж. Оффшор бүс зөвхөн татварын диваажин гэдэг утгаа гээж  хууль бусаар олсон мөнгөө байршуулах, угаах боломж болсон гэх өнцгөөр дэлхий нийт хардаг болжээ.

С.Баярцогтын “буян”-аар анх оффшортой танилцсан монголчуудын хувьд өнөөдөр Европын холбооны үнэлэмжээр бүгд оффшор бүсэд данс эзэмшигчид болж таарч байна.  Оффшор бүсийн тухайд бидэнд сайн саар хоёр хандлага бий. Саар нь бол тодорхой. Улсаас хулгайлснаа оффшорт аваачиж нуудаг гэх хар сэр. Оффшорчдын эсрэг иргэдийн хөдөлгөөн хүртэл байгуулагдсан. Ерөнхийлөгчөөсөө эхлээд оффшорт аллергитай хүн олон бий.

Харин зарим нэг нь оффшорыг Монголд хөрөнгө орж ирэх боломж гэж хардаг. Үүнийгээ батлахын тулд Монгол Улсад нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсний 10 орчим тэрбум ам.доллар нь оффшороос орж ирсэн гэдгийг иш татдаг.  

Оффшор бүсээс хөрөнгө босгож түүнийгээ Монголд бүтээн байгуулалт болгосон олон бизнесмэн байгаа гэдгийг бас санах хэрэгтэй болж байна.  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Манайхан оффшор гэхээр өрөөсгөл талаас нь олж хараад байна. Нийгэмд зөв ойлголтыг өгмөөр байна” гэжээ.

Хар жагсаалтад орсон асуудлаар улстөрчид ямар байр суурьтай байна вэ

Европын холбооны хар жагсаалтад орсон шалтгааныг УИХ-ын гишүүд дараах байдлаар дүгнэж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Оффшорын тухай ойлголт дэлхий нийтэд сөрөг байгаа. Гадны орнуудад оффшортой холбогдсон төрийн албан тушаалтнаа огцруулж, ард иргэд нь жагсаал хийж байна. Хууль бус аргаар олсон мөнгө оффшор бүсэд байршдаг гэж үздэг. Манай зарим улс төрчид Монгол улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэж бахархаж ярьдаг. Энэ бол буруу. Бид байгалийн баялгаа зөв ашиглаж чадвал хар мөнгө орж ирээд байхгүй. Манай улсын Засгийн газраас оффшор бүсийн жагсаалт гаргаж хориглосон бүсэд хөрөнгө байршуулсан тохиолдолд хууль бус шүү гэж зарлаад байгаа. Европын холбооны хар жагсаалтад орвол яг үүнтэй ижил зүйл болно. Хулгайн мөнгө байршуулна гэдэг сайхан зүйл биш. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир

-Арилжааны банкуудын зээлийн болон хадгаламжийн хүү их өндөр байгаа. Үүнийг гадны хөрөнгө оруулагчид ашиглаж зарим банк, банк бус санхүүгийн байгууллагыг санхүүжүүлж мөнгө угааж байж магадгүй. Дэлхийд байхгүй хадгаламжийн хүүтэй банк Монгол улсад байна. Энэ олон банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоонуудын санхүүгийн эх үүсвэр дээр асуудал байж магадгүй гэж хардаж байгаа. Татварын орчинг боловсронгуй болгон гээд хууль санаачилдаг. Уг нь бол өмнө нь баталсан хуулиудаа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал шинэ хууль санаачлах шаардлагагүй. Европын холбооноос гаргасан мэдээлэлд хариу мэдэгдэл хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

-Манай улс өндөр татвартай орны тоонд ордоггүй. Харин Монгол Улсын татвар тогтворгүй, тодорхой бус байна гэсэн гомдлыг гадаад дотоодын хөрөнгө оруулагчид хэлдэг. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь дээр татварын бодлогыг тодорхой, тогтвортой байлгах тал дээр хууль гаргах асуудал яригдаж байгаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Яг ямар үндэслэлээр оффшортой холбоотой асуудалд Монгол Улсыг оруулж байгаа талаар Европын холбооноос тайлбар авах ёстой. Манай улсын татварын тогтолцоотой холбоотой асуудал яригдаж байгаа болов уу гэж бодож байна. Монгол Улсын мөнгөний бодлого, татварын бодлого бол олон улсын хэмжээнд хар дансанд орох болоогүй гэж харж байгаа. УИХ-ын гишүүдэд энэ талаар мэдээлэл алга байна.

Монгол оффшор бүсээр нэрлэгдлээ. Ямар сөрөг үр дагавар ирэх вэ

Европын холбооны хар жагсаалтад орсон нь сайны дохио биш гэдгийг санах ёстой болж байна. Тус холбооны 20 гаруй улстай Монгол улс хэзээнээс улс төр, эдийн засгийн хэлхээ холбоотой явж ирсэн.  Гэтэл хар жагсаалтад орсон улс орнуудад  санхүүгийн хориг арга хэмжээ ирж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Энэ талаар улстөрчид болон эдийн засагчид байр сууриа ингэж илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:-Европын холбоо бол Монгол Улсыг оффшор бүс гэж зарлаагүй. Оффшорын асуудалд холбогдсон учраас найдваргүй, харилцахад эрсдэлтэй орон гэж үзээд хар жагсаалтад оруулсан гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу. Ингэснээр Европын холбооны улс орнууд Монгол Улстай харилцахдаа болгоомжлоорой гэсэн дохиог өгч байна. Тэгэхээр улсын эдийн засгийн бодлогоо төвлөрүүлж, уялдуулж чадахгүй байгааг илтгэсэн мессеж ирлээ гэж харж байна.

МУИС-ийн багш, эдийн засагч П.Хашчулуун: -Монгол Улс бол оффшор бүсэд хамаарахгүй. Европын холбооноос ямар зүйл дээр үндэслэж ийм шийдвэр гаргасныг хэлэхэд хэцүү. Гэхдээ манай эдийн засагт ямар нэг нөлөө үзүүлэхгүй. Европын холбооноос тийм ч их хөрөнгө орж ирээд, эргэлдээд байдаггүй. Тиймээс сөрөг нөлөө багатай гэж харж байна.

 

М.Нэргүй

Г.Дугар

57
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

57 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.32.189Хнз   • 12 сарын 9. 8 цаг 50 минут

Европын холбоонд нэр хүндгүй болно гэдэг нэг их нөлөөгүй гэж хэлж байгаа нөхөр бол намдаа сайн хүн болох гэж л тэгж байна .Яаж ч бодсон ямар сайн юм байхав дээ.Манай орон олон сайхан оффшорчидтой,татварын тал сул нууж хааж боломж их зэрэг нь энэ байдалд хүргэлээ.Жижигхэн орон ядмаг байж яасан их мөнгө нуудаг юм вэ гэж харагдаад байгаа нь олны анхаарлыг татсан шүү дээ.Одоо энэ мөнгөө нуугчдыг яая гэж байна даа.Тэр Оюунгэрэл гээд МАН аар бүрэн хамгаалуулж монголыг цөлмөсөн хүүхэн ядаж татвараас зугтааснаа зөв гэж хэнэгч үгүй орилоод байх юм.

66.181.160.70Зочин   • 12 сарын 8. 8 цаг 07 минут

okokok unen

203.91.118.254Зочин   • 12 сарын 8. 7 цаг 57 минут

оффшор гэдэг үгийг оффорчдын зүрхэнд шаа монголыг хар дансанд оруулсан хүмүүс хариуцлагаа хүлээ монголын төрийн ялзрал төр ард түмнээ хуурч залилсан гэмт хэрэг

203.91.118.254Зочин   • 12 сарын 8. 7 цаг 54 минут

заз оффшор гэдэг үгийг бүх монголчуудад тохлоо өмхий монголын баялагийг зарж татвараас нуугдагсадыг үе удмаар нь цаазал ал гороо амсана даа та нар

103.26.192.190Зочин   • 12 сарын 8. 6 цаг 55 минут

Естой яршиг л байна. Европын холбоотой холбоогуй Монгол байсан байсаар ч байх болно. Америкийг дуурайж бусдыг эрхшээх дээрэмчид болсон капиталист луйварчид Харин эсрэгээр нь татварын диваажин бодлогыг хучтэй явуулахад одоо цагт асар том боломж гарч байна. Даанч манай мулгуунууд ойлгохгуй гелег царайлаад балайрч хашгичаад унах юм.

88.179.25.227zochin   • 12 сарын 8. 4 цаг 01 минут

ene hamag buruu songoltiig hodooniihon hiideg unen medeelel bagatai eh oron geh ymarch setgelgeegui bolgochihson ,bolovsrol bgui humuus ihtei yana daa naad surguul soeloo chanartai sain demjij sain bags nariig beldej ur hoichdoo bolovsroltoi bolgohod anhaarah cag bolsoon humuusee ulsiin surguuluudiig ulsaas sain demjij chanar juulah oor songolt bgui suu !!!

27.123.212.132Зочин   • 12 сарын 8. 1 цаг 21 минут

ХЭЛЭХ ҮГ АЛГАА . ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОР . БУЗАРУУД УДАХГҮЙ ЭЭ ЦАГ ЧИНЬ ИРНЭЭ .

92.50.236.82баттулга   • 12 сарын 7. 23 цаг 24 минут

жингэр хуцажл баидаг юм жингиин цуваа явжл баина засгиин эрхэннд баигаа бид нарыг та нарухэрууд яах юм бэ яажч чадахгуи маи бооснуудээ

202.131.243.190Unen   • 12 сарын 12. 13 цаг 44 минут

CHi mun hutsdag amid huuree absandaa orooch

66.181.161.44зочин   • 12 сарын 7. 20 цаг 14 минут

европын холбоо андуурсан байхаа. монгол бол ардчилал, шударга есны улгэр жишээ орон гэж элбэгдорж маань ярьдаг байсан. ийм цэвэр ариун улсыг ингэж доромжлох нь буруу.

66.181.172.180Зочин   • 12 сарын 7. 20 цаг 38 минут

За, чи хол очиж хошигор.

66.181.185.130Зочин   • 12 сарын 7. 18 цаг 29 минут

za MAH-GARUUD MAN-DUULNAA GESEN YAALAA!!! HUDUUNII MALUUD ENE MAN GEH PSDA NARIIG SONGOJ GARGADAGDAA!!!!!!

103.229.123.132Зочин   • 12 сарын 7. 18 цаг 05 минут

TA BUDNII SONGUULIAR EH ORONCHID GEJ GARGASAN HYMYYS CHIN BYGD ULAAN LUIBARCHIND BAINA SHYY DEE. HEDHEN GER BYLHAGARTLAA BAJAAD ARD TYMEN YADUURAAD

103.229.123.132Зочин   • 12 сарын 7. 18 цаг 04 минут

TA BUDNII SONGUULIAR EH ORONCHID GEJ GARGASAN HYMYYS CHIN BYGD ULAAN LUIBARCHIND BAINA SHYY DEE. HEDHEN GER BYL HAGARTLAA BAJAAD ARD TYMEN YADUURAAD

203.91.117.8Зочин   • 12 сарын 7. 17 цаг 57 минут

Монголчууд бүгд оффшорчид уу?? гэсэн бичвэр нь МОНГОЛЫН ард түмэнд бүгдэд хавтгайруулан хамааруулсаныг улсад 52 жил ажилласан ахмад инженер би харамсаж байгаагаа бичих ялдамд бидний үеийнхэн өнгөрсөн зууны 70,80 90 онуудад бий болгон барьж байгуулсан ,хийж бүтээсндээ харамсан суух боллоо, Цөөхөн монголчууд бидэнд\ 16 нам бий болж НАМ нэрээр ард түмнийхээ цусыг хачиг шиг сорж ХУВАЛЗ болсон төр засгийн болон ашгийн бүс байгууллагуудын зарим хүмүүст монгол орноо гэсэн чин сэтгэл оюун ухаанд нь шингээсээ билээ

62.167.114.16irgen   • 12 сарын 7. 19 цаг 24 минут

Nergui gej hooson tolgoitoi um yadaj garchigaa zov ogch chadahgui. Mongolin tor dendyy archaaguig gadniihan harj oilgoson uchraas ene tenegyyded yuch helsen bolno gesen utgaar harzaj baina.Hamgiin ichmeer ni tord suugaa hymyys ni offshore gedeg ygiin utgiig oilgoh ch medleg baihgui. Mongoliin toriinhon hulgaich bygd offshore-t ulsiinhaa horongiig hulgailaad hiichihsen bolohoor , tegeed tor geed baigaa um ni teriigeech olj avch chadahgui, dendyy ochyyhen hymyys bolohoor doromjluulj ehellee

66.181.161.100Зочин   • 12 сарын 7. 16 цаг 41 минут

ene 76 neg IH ard tvmenfee hairtai bolchih ymaa estoi tenehvvd gedhee medejgvi l yawaa bololtoi huurhii yana daa uridahaa yarisan hulhaich nariig bvhdiig ni buudah hetehtei

66.181.185.130Зочин   • 12 сарын 7. 16 цаг 22 минут

MAH-NHAN MONGOLOO ZARAAD AMERICAD HOUSE OFFSHORED 300 SAYA DOLLAR NUUJ L BLAA!!! TEGEED BOLOOGUI BAIRAA SHATAALGAJ NEREE SOLIJ HUN ALJ HUCHIN HIISENDEE!!!!

103.212.118.207Балт   • 12 сарын 7. 16 цаг 07 минут

Баттулга 17 чингэлэг спирт, Отгонбаяр МИ-8 нисдэг тэрэг монголын хилийг зөрчин оруулж ирж байлаа, тэгээд улсад ямарч татвар төлөөгүй. Ганцхан энэ 2 ч биш, саарал байшингийнхны компаниуд татвар төлөхгүй явж байгаад хууль гаргаад цагаатгачихдаг. Үүнийг л хэлж байгаа байхгүй юу. Одоо энэ нөхдүүд хар тамхи руу орж байгаа байх. Монголд мөнгө угааж болж байгаа биз дээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм!

203.91.117.8Зочин   • 12 сарын 7. 18 цаг 04 минут

Ийм хүн монголыг монолоор нь хөгжүүлэхгүй шуу нам нэрийн дор бий болсон луйварчид ард түмний цүс сорогчид, ХУВАЛЗ болсон хүмүүс мөн

202.9.43.178Зочин   • 12 сарын 7. 16 цаг 03 минут

Болгоомж, сэрэмжтэй байгаарайдаа!!! ***** нар юу ч сэдэж магадгүй шүү!!!

202.21.118.6Зочин   • 12 сарын 7. 15 цаг 40 минут

za ingeed offshor nohoin baas bolov oo hu

112.72.11.117Зочин   • 12 сарын 7. 15 цаг 39 минут

Монголд мафи жинхэнэ утгаараа байгааг хараад л байна шүү дээ.Бүр төр засаг нь сайд дарга нар нь мафи болсныг л хэлээд байна.Банк санхүү нь хүртэл оролцсон тэгээд мөнгийг яаж угаахаа мэддэг банкны мэргэжилтнүүдтэй болсон.Авилгын хэрэгт оролцсон хүмүүс яаж шүүх цагдаа хуулийг уландаа гишгэж байдагд өгсөн олон улсын үнэлгээ юм даа.Ер нь цаашдаа Монголчуудад итгэх гадаадын шударга улс орон улам цөөрөх юм болов уу.

202.180.218.38зочин   • 12 сарын 7. 17 цаг 09 минут

угаасаа ерөнхийлөгч нь хүртэл жэнко гэж мафийн киноны нэртэй

46.149.119.176mart   • 12 сарын 7. 14 цаг 31 минут

Bayrtsogtod arga khemjee avch baij caashaa temcel yavna.Ekhniih,khuuchirsan gej bolokhgui...

203.91.117.8Зочин   • 12 сарын 7. 13 цаг 35 минут

Төрийн албаныхан хир зэргийн эх оронч сэтгэлгээтэй хүмүүс байна вэ гэдэг нь тодорхой болжээ Тэд ард иргэдийн татварын мөнгө гадаад оронд зувчуулан байрлуулж өөрсдөө баяжиж байгаа Баярцогт, сү Батболд нарын 41 хүнийг югославчууд Титог эхнэртэй бүүдлага шиг болговол төрийн албаныханд сургамж болох болов уу??

202.131.245.243Зочин   • 12 сарын 7. 14 цаг 12 минут

Ааааааа ха ха ха ха ха ха. Югославчууд Титог эхнэртэй нь яасан гэнэ ээ? Хэзээ вэ? Хэдэн онд вэ? Татаадаг гар уу, үгүй юу?

62.167.114.16irgen   • 12 сарын 7. 19 цаг 26 минут

tiin bainaa hoo ene hyn joohon budiljee, ruminii eronhiilogchiig avgaitai ni buudsan um

202.9.43.134Зочин   • 12 сарын 7. 13 цаг 29 минут

ard tumeng yamar buruu baih be dee biniig uher bolgoj haragduulj tuiliin hund amidruulj baigaa hedeh hulgaichuudbii shuu dee eh oron hurtel zaraad idchihsen baigaa baz dee hyatad huuliar bolo selem gyas tolgoi bondgos boloh hohduud shdee

203.91.117.8Зочин   • 12 сарын 7. 13 цаг 27 минут

ИРГЭДЭЭ МАЛЧИНЧ БАЙ АЖИЛЧИН Ч БАЙ МОНГОЛООС ЭХ ОРНООСОО МӨНГӨӨ НУУЖ ГАДААДАД МӨНГӨӨ БАЙРЛУУЛСАН ХҮН БАЙХГҮЙ ТӨРИЙН ТОМЧУУД Л МОНГОЛ ЭХ ОРОНООС МӨНГӨӨ ГАДААДАД БАЙРЛУУЛААД БҮСАД ҮЛЁ ОРНООС ЛУЙВАРЧИН ЦАРАЙЛААД БАЙГАА ТӨРИЙН АЛБАНЫХАН ЭХ ОРОНЧ ЯАСАН Ч БИШ

203.91.117.8Зочин   • 12 сарын 7. 13 цаг 21 минут

НЭГ ТӨЛӨГ ХУЛГАЙЛБАЛ ХУЛГАЙЧ БОЛНО ОФФШОРТ ТАТВАРГҮЙГЭЭР МӨНГӨӨ НУУВАЛ Ч ЭХ ОРОНЧ БИШ Л ХҮН БАЙНА ХУВИЙН Ч БАЙ, ХУВЬГСГАЛЫН Ч БАЙ МӨНГӨӨ ТАТВАРГҮЙ БАЙРЛУУЛБАЛ ЭХ ОРЧИН ҮХЭР МОНГОЛ БИШ

27.123.215.222Зочин   • 12 сарын 7. 13 цаг 18 минут

Нөгөө ерөнхийлөгчийн 49 хоногт оффшорт байгаа мөнгөө оруулж ирэх хугацаа нь дуусаагүй юмуу. Одоо оффшорчдоо шалгах болоогүй юмуу?

203.91.117.8Зочин   • 12 сарын 7. 13 цаг 12 минут

РАДИО ТЗЛЕВИЗЫХАН БИЧИГ ҮСЭГТ ТАЙЛАГДАХ БОЛЖЭЭ ЯГ ОДОО НЭВРҮҮЛЖ БАЙГАА БИЧВЭРТЭЭ ,,, СУРГАЛЖ ЯВАГДАЖ БАЙНА ГЭЖ ДҮНХҮҮРЭХ ЮМ СУРГАЛТ ГЭЖ БИЧ МАЛ АА???

202.9.40.38зочин   • 12 сарын 7. 13 цаг 04 минут

Ерөнхийлөгч Баттулга оффшорт мөнгөтэй гээд л хэсэг мэдээ гарсан. дэрээс эхлээд цөөнгүй эрх мэдэлтнүүд мөнгөө гадагш нь хадгалж нуудаг юм шив дээ. Бие даасан улс шиг бодлоготой, хуультай, дэг журамтай, эдийн засгаа сэргээж ард олноо амар жимэр амьдруулах чадвартай төр засагтай болох юмсан. Бөөн асуудалтай хүнийг Элчин сайдаар томилох гэж буй далд хүчин төрд байгаа нь цаашид ард олны итгэлийг үгүй болгож байна.

66.181.161.51Зочин   • 12 сарын 7. 12 цаг 31 минут

Ene anhaaruulga n yovroopiin holboo mongoltoi hariltsahiig husej bna, tulgarj baiga berhsheel deer iluu anhaarch idvehtei ajlach gedgiig helj bna.

27.123.214.106Зочин   • 12 сарын 7. 12 цаг 27 минут

gadnii luivarchin kompanuudaas tatvar avdaggui...ene chin l offishor...har mungo ugaadag oron bpolj huvarsan bna...sain zuild hurgehgui....eronhiilogch odoo l uls orniihoo neriig tseverleh uldlee

202.9.42.36ts   • 12 сарын 7. 12 цаг 20 минут

novshnuud

202.179.27.17277777   • 12 сарын 7. 12 цаг 11 минут

Ene gahaINUUD BUGD BANKTAI BOHIR MUNGU ERGELDUULDEG YUM BAINALDAA

66.181.166.201Зочин   • 12 сарын 7. 12 цаг 07 минут

Гайхаад байх юмгүй энэ дээгүүр байгаа авилгалчдын хийж байгаа үйлдэл ийм байдалд хүргэсэн манай томчууд бүгд банктай ашиг сонирхол нэгтэй тул банкыг хууль гаргаж эсвэл хууль бусаар дэмжиж байдгийг европын холбоо илрүүллээ гээд л ойлгочихож болно .дээр нь оюутолгой гэж монголд 5 %-ын татвар төлдөг компани цаанаа татвараа төлдөггүй байна мөн банкны нуудаг хар мөнгөнүүд ийм байдалд хүргэлээ.Эцсийн эцэст энэ систём нуран унж байгааг харуулж бна даа.

66.181.185.130Зочин   • 12 сарын 7. 12 цаг 02 минут

ENE HULGAI HUCHIN LUIVAR HIIJ BAIRAA SHATAALGAJ HUN ALJ NEREE SOLISON NAMIIG TER S.BAYAR SU.BATBOLD MI.ENHBOLDTOI BUGDIIG NI BUUDAJ ALAHGUI BOL BID UDAHGUI BH SHUU!!!!!

202.179.25.191ккк.   • 12 сарын 7. 11 цаг 27 минут

зөөө зө. улсаараа аан. офшорчин . Ухаандаа би бас офшорчин. Чи ч бас офшорчин ..

202.21.100.210ИНЭЭД Ч БИШ ДЭЭ   • 12 сарын 7. 11 цаг 43 минут

ОФФШООР БАЙТУГАЙ ХАДГАЛАМЖ, ХУРИМТЛАЛ Ч БАЙХГҮЙ МАНЬ МЭТЭД НЬ ЯМАР ОЛДОХ БИШ.ДОХ ШИГ ДЭЭГҮҮРЭЭ Л ХУВААГААД АВЧИХДАГ БИЗ, МОНГОЛ УЛСАА МУУХАЙ ХАРАГДУУЛЖ БАЙГАА НАМ БҮЛЭГЛЭЛИЙН ОФФШООРЧДОО ЗАРЛААЧ ЭЭ. БУУТАЙСАН БОЛ БУУДЧИХ ЮМСАН

99.70.235.30qe   • 12 сарын 7. 10 цаг 55 минут

odoo orj irsen mungiig ni xusaad baix bxdaa ene xulgaichid

66.181.160.35Са ах   • 12 сарын 7. 10 цаг 47 минут

Гадаад л гэвэл бурхан гэж үздэгээ болих,хар мөнгө монголын арилжааны банкуудад угаагдах боломж маш өндөр гэдгийг сануулж байна шүү дээ.

203.91.117.8zochin   • 12 сарын 7. 10 цаг 17 минут

eronhiilogch odoo erchimtei temtseh heregtei baina shvv tsaazaar avah ylaa hurdan sergeej ofshorchdoos ehleh heregtei

103.229.123.8Зочин   • 12 сарын 7. 10 цаг 17 минут

Хүнээс илүү харагдах гэсэн хүсэл

103.229.123.8Зочин   • 12 сарын 7. 10 цаг 15 минут

Аргагүйшдээ цалин авах юмгүй гэчээл брэнд хөөгөөд байхаар

124.158.95.14ЗОЧИН   • 12 сарын 7. 10 цаг 13 минут

ӨӨ ЗА ЗА БАЯРЦОГТ, БАЯР, СҮ БАТБОЛД, ЦОГТБААТАР ГЭЭД ЖАГСААЛТ ГАРГААД БАЙСАН ЧИНЬ ОДОО БҮР УЛСААРАА ХАР ЖАГСААЛТАНД ОРДОГ ЮМ БАЙНА. ЭНЭ ОФФОРШТОНГУУДАД Л САЙХАН ЮМ БОЛЖ БАЙГАА БИЗ. ОДОО Ч НӨГӨӨ ЯРИАД БАЙСАН МӨНГӨ НЬ ОРЖ ИРЭХЭЭСЭЭ Ч БҮР ӨНГӨРЛӨӨ.**** ЮМАА.

66.181.185.130Зочин   • 12 сарын 7. 10 цаг 13 минут

TANAI PSDA NAM BUGD OFFSHORECHID!!! S.BAYAR SU.BATBOLD GEH DAN UNDESNII URVAGCH MONGOLIIN DAISAN PSDA NAR!!!! BUUR BAIRAA SHATAALGAJ HUN ALJ SONGUULI LUIVARDAJ HUCHIN HULGAI HIISEN NAM!!!! TANAI NAMAIIG TAHAL NERGEJ TAMD SHATAASAI!!!!!!

202.55.191.99зочин   • 12 сарын 7. 10 цаг 09 минут

европыг болохгүй бол АНУ ахдаа хэлнээд айлгана даа

182.160.32.175Зочин   • 12 сарын 7. 10 цаг 08 минут

Монголыг оффшор улс гээд зарлачихсаан УИХ ын гишууд гэхэд дэндуу мэдээлэлгуй байна шуу Засаад явбал манайд ашигтай Засаж чадахгуй бол маш их хохиролтой Наад зах нь ОУВС болон дэлхийн санхуугийн байгууллагууд харилцахаа болино Ирэх саруудад оффшор улсуудын эсрэг ямар хориг хэрэглэхээ тодорхойлно гэж байна Тургэн ходлох хэрэгтэй Наад зах нь арилжааны банкуудын эздийг зарлах хэрэгтэй Зовхон энэ шаардлагыг л гэхэд МАНАН нууцлаад л ходлохгуй Дээ

202.131.245.243Зочин   • 12 сарын 7. 10 цаг 01 минут

Энэ чинь АСЕМ-ийн үр дүн, ардчиллын ач буян юм шүү дээ.

150.129.142.61ZOCHIN.   • 12 сарын 7. 9 цаг 49 минут

ENE YANZAARAA HAR JAGSAALTIIG MANLAILAH BAILGUI. BUZARTAI YUMNUUD.

103.57.94.251Дэлдэгч   • 12 сарын 7. 9 цаг 26 минут

Унэндээ бол Монгол Оффшорын жинхэнэ орон мен.Яагаад гэвэл энэ улсад зевхен менге л уйлчилдэг болохоор еереер яалтай ч билээ. Рио тинто зэрэг элдэв долоонуудын еерийн улсад нь газар доорхи алт менге бугд л байгаа. Тэд улийгээ хийж манайд ирж газар шороо ухах хэрэгтэй юм. Ганцхан л тархины тураалтайг минь мэдчихээд л ирсэн хэрэг шуудээ.

150.129.142.107Irgen   • 12 сарын 7. 8 цаг 44 минут

Mongol ulsiig uduun khatgaj doromjilson khereg.Ene uildeld Mongolchuud uursduu guij ochij khov jiv khurgej baigaata shuud kholvootoi.

202.131.243.190Зочин   • 12 сарын 7. 8 цаг 40 минут

С.Баярцогт, Сү.Батболд, Дэлгэрсайхан зэрэг оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан хүмүүсээс болж хар жагсаалтад орж байна, тэрнээс оффшорт улс орнуудад оруулсан бол Швеицарь Панамтай л хамт зарлагдана тэгэхээр юуны түрүүнд ОХУ, Хятад шиг оффшорчингууддаа арга хэмжээ аваад эхэлбэл гаргах байлгүйдээ, олон оффшорчинтой Улсын ТАТВАРЫН АЛБЫГ яаж сайн татварын алба гэхэвдээ оффшорт хөрөнгө байрлуулах сонирхолтой хүмүүс Орос Хятадаас монголын иргэн болоод эхлэнэ биз

66.181.160.14Зочин   • 12 сарын 7. 8 цаг 09 минут

Европын холбоо зарлачихсан болохоор мөн л болж таарах байх даа. Ямао ч л байсан Монголд ирж буй маш том сануулга болж байна

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй3 цаг 45 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна3 цаг 47 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”3 цаг 49 минутын өмнөЗалуужуулах шидэт жор3 цаг 52 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн3 цаг 55 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс3 цаг 57 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн4 цаг 2 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой4 цаг 7 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц4 цаг 8 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв4 цаг 8 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав4 цаг 12 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ4 цаг 17 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз4 цаг 22 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ4 цаг 23 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ4 цаг 27 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...4 цаг 32 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли4 цаг 37 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл4 цаг 39 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна4 цаг 42 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив4 цаг 47 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ4 цаг 52 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан4 цаг 57 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ4 цаг 59 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ5 цаг 2 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ5 цаг 2 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ5 цаг 7 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа5 цаг 12 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"5 цаг 17 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”5 цаг 19 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ5 цаг 22 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.