12-р сарын 7
15 цаг 55 минут

Хан-Уул дүүргийн нэрэмжит суугаа волейболын анхдугаар тэмцээн боллоо

“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр”-ийг угтан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар   энэ сарын 2-нд Хан-Уул дүүргийн нэрэмжит шилжин явах цомын аварга шалгаруулах суугаа волейболын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар анхлан зохион байгуулсан бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ихээхэн дэмжлэг үзүүлсэн цаг үеэ олсон сайхан  арга хэмжээ болсоныг онцоллоо. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг усан спорт, байт харваа зэрэг спортын төрлүүдээр хичээллэх нөхцөлийг нь хангаж өгнө хэмээн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгынг газрын дарга Б.Энхболд хэллээ. Мөн Хан-Уул дүүргийн нэрэмжит Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. 

Тэмцээний нээлтэд  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд,  Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, 130 дугаар сургуулийн захирал Баярбаатар, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2 дугаар хорооны Засаг дарга Э.Батмөнх, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн О.Гэрэл, Монголын Паралимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Оюунбат, Монголын Параволейболын Холбооны тэргүүн Амаржаргал, Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн   Ч.Уранчимэг болон албаны бусад хүмүүс оролцов. Тус тэмцээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс:

  • Чингэлтэй дүүргийн баг –Алт медаль, шилжин явах цом
  • Баянзүрх дүүргийн баг –Мөнгөн медаль. Мөнгөн шагнал
  • Хан-Уул дүүргийн баг-Хүрэл медаль, мөнгөн шагнал тус тус хүртлээ.

Шилдэг тоглогчоор Чингэлтэй дүүргийн тамирчин А.Баярхүү, Хан-Уул дүүргийн Г.Соёлсайхан нар өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Хан-Уул дүүргийн багийн тамирчин 2 дугаар хорооны иргэн Нармандах, 6 дугаар хорооны иргэн Цэвэлмаа,  11 дүгээр хорооны иргэн Г.Соёлсайхан нарт тусгай хэрэгсэл гардуулав гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй3 цаг 57 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна3 цаг 59 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”4 цаг 1 минутын өмнөЗалуужуулах шидэт жор4 цаг 4 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн4 цаг 7 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс4 цаг 9 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн4 цаг 14 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой4 цаг 19 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц4 цаг 20 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв4 цаг 20 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав4 цаг 24 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ4 цаг 29 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз4 цаг 34 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ4 цаг 36 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ4 цаг 39 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...4 цаг 44 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли4 цаг 49 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл4 цаг 51 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна4 цаг 54 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив4 цаг 59 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ5 цаг 4 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан5 цаг 9 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ5 цаг 11 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ5 цаг 14 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ5 цаг 15 минутын өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ5 цаг 19 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа5 цаг 24 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"5 цаг 29 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”5 цаг 32 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ5 цаг 34 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.