12-р сарын 7
13 цаг 59 минут

Сайд Х.Баделхан Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр /2017.12.6/ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Мануэл Микаллер, Мянганы сорилтийн корпорацийн Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнуудын компакт гэрээний үйл ажиллагаа эрхэлсэн Дэд ерөнхийлөгч Фатима З.Сумар нар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-тай холбоотой асуудлаар санал бодлоо солилцож, зарим зүйлийг тохиров.

Сайд Х.Баделхан Улаанбаатар хотын ТЦБ-ийг барих шалтгаан, хэрэгцээ, шаардлагыг товч танилцуулан, Монгол Улсын Засгийн газар Францын “Артелиа Билл анд транспорт” компаний боловсруулсан ТЭЗҮ, Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдвэрлээд байгаа бөгөөд барилгын ажлын шавыг 2018 оны 2 дугаар улиралд багтааж тавих чиглэлтэй байгааг мэдээллээ.    

Тэрбээр ТЦБ-ийн урьдчилсан цэвэрлэгээ, байгууламжаас гарах цэвэршүүлсэн ус нь стандартын шаардлага хангахуйц техник, технологийн шийдэл бүхий ажлын даалгавар, зураг төсөл, тендерийн баримт бичгийг иж бүрнээр боловсруулах, олон жилийн туршид байгаль орчин, агаарын бохирдолд сөрөгөөр нөлөөлж байгаа лагийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх хүсэлтийг тавьсан юм.

Америкийн тал Мянганы сорилтын корпораци (МСК)-аас хэрэгжүүлэх төсөл нь хоёр орны эдийн засгийн харилцаанд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ МСК нь Монгол Улсын Засгийн газрын түнш байна гэдгээ нотлон дээрх саналыг хүлээн авч, хуучин олон жил хуримтлагдсан лагийн асуудлыг  судалж үзэхээр болов.

Талууд ТЦБ-ийн техник, технологийн шийдэл нь МСК-ийн санхүүжилтээр баригдах урьдчилсан цэвэрлэгээ болон гүн цэвэрлэгээний технологийн шийдлүүд, стандартын шаардлагатай яг нийцэж байх ёстой бөгөөд цаг хугацааны хувьд мөн төслүүдийг хамтад нь хэрэгжүүлэх үүднээс харилцан уялдааг хангах тал дээр сайтар анхаарч, шуурхай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Үүний тулд МСК, Үндэсний ажлын албаны техникийн баг хамтран төслийн ажлын даалгавар, техникийн шийдэл, стандартын шаардлага, зураг төсөл, тендерийн баримт бичиг зэрэг яг ямар баримт бичгүүдэд дэмжлэг үзүүлэх жагсаалтаа гарган  Барилга, хот байгуулалтын Яаманд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Талууд 2018 оны 2 дугаар сарын сүүлч гэхэд Монголын Засгийн газар, МСК бүх тал дээр нэгдсэн ойлголтод хүрсэн байхаар тогтов.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

223.39.188.172Зочин   • 2017, 12 сарын 8. 5 цаг 43 минут

Hyataduudaar hiilgehee bolij bgaa yum uu..aahgui dee

Шинэ мэдээ

Монголын од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу?2 цаг 53 минутын өмнөМонгол UB Garuda баг дэлхийн их дуулга Канад болон Японы тэмцээнийг зорилоо3 цаг 2 минутын өмнөТалархлын булан: Бөхчүүд Хавдрын Үндэсний зөвлөлд өрөө тохижуулах үйлсэд нэгдэж байна6 цаг 20 минутын өмнөСэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд6 цаг 25 минутын өмнөТаргалалт халдварладаг6 цаг 34 минутын өмнөБарак Обама эмээтэйгээ бут авав (бичлэгтэй)6 цаг 45 минутын өмнөЗургаан хүний амь насыг аварсан залуу6 цаг 51 минутын өмнөМөнгөөр тасрахгүй байя гэвэл...6 цаг 51 минутын өмнөХилээр нэвтрүүлэхийг хязгаарласан, хориглосон бараа бүтээгдэхүүн - хяналт, хариуцлага6 цаг 54 минутын өмнөХорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ6 цаг 55 минутын өмнөОрдос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …6 цаг 57 минутын өмнө40, 45, 50, 55, 60, 65 настай иргэд багц шинжилгээнд хамрагдана7 цаг 5 минутын өмнөШатахууны үнийн нэмэгдэлд ШӨХТГ яагаад дуугарахгүй байна вэ7 цаг 14 минутын өмнөХүүхдийн аминд хүрсэн тэрбумтан нас баржээ7 цаг 24 минутын өмнөДэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн7 цаг 35 минутын өмнөӨөхөө шатаах уу: Кардио ачаалал гэж ямар дасгалыг хэлдэг вэ?7 цаг 45 минутын өмнөТарваган тахлаас сэргийлье7 цаг 55 минутын өмнөЗээлийн хүүг яаж боддог вэ?8 цаг 4 минутын өмнөПАК ГЫН ХЭГ-ийн ялыг 8 жилээр сунгалаа8 цаг 9 минутын өмнөГ.Сарангэрэлд шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо8 цаг 12 минутын өмнөӨдөрт дөрвөн аяга кофе уувал сайн8 цаг 15 минутын өмнөДенис Тенийг хөнөөсөн байж болзошгүй этгээдүүдийн нэгийг баривчилжээ8 цаг 24 минутын өмнөПак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй8 цаг 34 минутын өмнөЗэрлэг нэрсний залуужуулах чадал8 цаг 44 минутын өмнөҮерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна8 цаг 52 минутын өмнөБ.Гангаамаа “К2” уулнаас утсаар холбогджээ8 цаг 54 минутын өмнөХөвсгөл нуурын их тахилгыг хийнэ9 цагийн өмнөЦэрэг татлагад ирээгүй есөн иргэнд торгууль оноов9 цаг 8 минутын өмнөТасалгааны цэцгээ хурдан ургуулъя гэвэл…9 цаг 14 минутын өмнөОрон орны алдартай гоймонтой хоолны жорууд Хуваалцах 4 Жиргэх9 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.