12-р сарын 7
15 цаг 24 минут

1​.5 тэрбум хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгоно

Татварын шинэчлэлтийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг өөрчлөх, илүү тодорхой заалттай болгох асуудал яригдаж байгаа. Энэ хууль 2007 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 10 жил өнгөрч байгаа нь зарим нэг заалт зохицуулалт нь цаг үеийн шаардлагатай учлдахгүй байна хэмээн үзжээ.

 

Тоо баримтаас харвал эдүгээ жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр 51,917 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 719,172 хүн энэ салбарт ажиллаж байна. Нийт ажиллах хүчний 57%-ийг жижиг дунд үйлдвэрийн салбар эзэлдэг бөгөөд ДНБ-ний 17,8%, экспортын бүтээгдэхүүний 2,3%-ийг үйлдвэрлэж байна. Эндээс жижиг дунд үйлдвэрийн эдийн засаг дахь жин бан анзаарагдана.

2017 онд 154 аж ахуй нэгжид 49,8 тэр бум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ирэх оны улсын нийт 62 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн байна.

Жижиг, дунд үйлдвэрүүд нь борлуулалт болон ашгийн хувьд том компаниудтай харьцуулахад бага хэдий ч илүү олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар нь хангадаг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар олгосон зээлийн эргэн төлөлт маш сайн, одоогийн байдлаар 98 хувьтай байгаа юм.

Тиймээс ХХААХҮ-ийн яам “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид”-ийг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаар зорьж байна.

Энэ хүрээнд эхний ээлжид салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэн баталгаажуулж, зээл олгох сангийн хөрөнгийг нэмэх шаардлагатай гэж үзжээ. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэлх орлоготой аж ахуйн нэгжийн төлдөг 10 хувийн татварыг нэг хувь болгохоор ярилцаж байгаа нь хамгийн том дэмжлэг болж байна.  Хэрэв энэ  асуудлыг шийдэж чадвал олон мянган иргэдийн ажлын байрыг хадгалахаас гадна шинээр ажлын байр бий болгох нөхцөл бүрдэнэ. Энэ бол жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн, тэднийг дэмжих төрийн зөв бодлого гэж харж байна хэмээн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг  онцолж байгаа юм.

Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдэнэ. Бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломжтой. Улмаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо нэмэгдэнэ. Цаашлаад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэнэ.

Цагийн аяс, зөв бодлогын үрээр жижиг дунд үйлдвэрлэгчид цаашдаа өсч тэлж, том үйлдвэрлэгчийн хэмжээнд хүрнэ. Тэднийг “эрийн цээнд хүргэхэд” төр засгийн дэмжлэг ихээхэн дэм болох бөгөөд эхний удаад татварын бодлогоор, цаашид хөнгөлттэй зээлээр  дэмжих бооломжийг салбарын яамныхан  эрэлхийлж байна.

 

П.Булган

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.67Зочин   • 12 сарын 9. 22 цаг 30 минут

нөат ын босго 200 сая болгох маш чухал . 1,5 тэрбумын босгоо хурдан батлаа ч шинэ оноос юму у хугацаа нь хэзээнээс юм бэн

202.9.42.190Зочин   • 12 сарын 9. 21 цаг 50 минут

Жижиг уйлдвэр эрхлэгчдийг залхааж байгаа зуйл бол татвараас гадна НОАТ шуу Босгыг нь урдны ярьсан шигээ 200 сая болговол жинхэнэ дэмжлэг болно

202.131.243.190Зочин   • 12 сарын 8. 8 цаг 07 минут

Үүн дээр НӨАТ-ыг 5-н % болгоод босгыг нь 200 сая болговол орчин сайжрах төдиигүй татварын орлого нэмэгдэнэ

59.153.112.76zochin   • 12 сарын 8. 1 цаг 11 минут

hudlaa goshigoruulj bna

202.179.26.6Зочин   • 12 сарын 7. 21 цаг 46 минут

Төсвөө яаж бүрдүүлэх гэж байгаа юм болоо, буруу л бодлого байна даа

202.9.40.0Зочин   • 12 сарын 7. 20 цаг 04 минут

хотын татвараа болиочээ ийм их утаа бас түгжрээнд амьдруулж байж харин хотын иргэддээ нөхөн олговор олгомоор юм

202.9.42.238Зочин   • 12 сарын 7. 17 цаг 35 минут

НӨАТ -с болоод өндийж өсөж чадахгүй,татвар төлөх дургүй болоод бна шүү.Босгыг нь ядаж 100 саяар тогтоовол болоо

202.9.43.131Бигэр   • 12 сарын 7. 16 цаг 23 минут

НӨАТ-ын баримт өгөхгүй орлогоо нууна дээр нь татварын хөнгөлөлт юун нэг хувь иргэд 10 хувийн татвар төлөөд амьдарч байна. Улсын төсөв алдагдалтай байнга өрийн дарамтанд энэ улс орон сүйрлээ. Татварын бааз суурь нэмэгдэхгүй. Одоо байгаа аж ахуйн нэгжээс татвараа цуглуулж чадахгүй хэвтэж битгий тэнэгтээд бай.

202.9.42.190Зочин   • 12 сарын 7. 15 цаг 46 минут

Туунээс гадна НОАТ гэж айхтар зуйл бидэнд байдаг НОАТ-ын босгыг нэмэх шаардлагатай Тэгвэл жинхэнэ дэмжлэг болно

202.21.118.6Зочин   • 12 сарын 7. 15 цаг 44 минут

olon jijig kompani baiguulagdah ni dee

202.9.40.46Зочин   • 12 сарын 7. 15 цаг 30 минут

Nemegdhvvnii bairiig soliod nemergvishdee

66.181.164.229Баадай   • 12 сарын 7. 15 цаг 28 минут

Худал болдог юмдаа. Түрүүчийн их хурлын үед байсан төрийн эрх мэдэлтэнгүүд мөн л 1 хувь болгоно гэж баахан улс төр хийж байгаад эцэстаа өөрсдийн хамаарал бүхий хэдэн салбараа харж үзээд дууссан

Шинэ мэдээ

ШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй3 цаг 42 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна3 цаг 44 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”3 цаг 46 минутын өмнөЗалуужуулах шидэт жор3 цаг 49 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн3 цаг 52 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс3 цаг 54 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн3 цаг 59 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой4 цаг 4 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц4 цаг 5 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв4 цаг 5 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав4 цаг 9 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ4 цаг 14 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз4 цаг 19 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ4 цаг 21 минутын өмнөХамгийн түрүүнд өрсөлдөхөө зарласан Ксения Собчак сонгуулиас нэрээ татахад бэлэн гэлээ4 цаг 24 минутын өмнөГэртээ сайн сайхныг даллаж, муу муухайг зайлуулах арга...4 цаг 29 минутын өмнөХүйтэнд хүүхдүүдээ хөлдөөх дөхсөн Анжелина Жоли4 цаг 34 минутын өмнөАйлийн гэрт зовлон дууддаг 10 зүйл4 цаг 36 минутын өмнөБНСУ хуулийн хориглолтоо бууруулна4 цаг 39 минутын өмнөЛ.Мөнхбаясгалан ”сайн ахдаа чадуулсан” Сарангэрэлийн хэргийн тухайд юу ярив4 цаг 44 минутын өмнөХятадад үйлдвэрлэсэн хоёр дахь "Си 919" онгоц анхны туршилтын нислэгээ үйлджээ4 цаг 49 минутын өмнөЧ.Ану: Учирна гэж бодсон залуутайгаа учирсан4 цаг 54 минутын өмнөХ.Баделхан төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж байр сууриа илэрхийллээ4 цаг 56 минутын өмнө“Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдсан ээжүүд ямар материал бүрдүүлэх вэ4 цаг 59 минутын өмнө“ГЭРЭЛТЭЙ БАЙШИН” зорилтот нэвтрүүлэг өнөөдөр эхэлнэ5 цагийн өмнөТолгой өвдөлт, зовиурыг ямар хоолоор анагаах вэ5 цаг 4 минутын өмнөХангалттай "шийтгүүлсэн" Ц.Алдармаа5 цаг 9 минутын өмнөЖастин: "Би Селенад маш их хайртай. Миний зүрх сэтгэл хэзээд түүнийх байсан"5 цаг 14 минутын өмнөОнцлох дүүрэг “Хоггүй Хан-Уул”5 цаг 17 минутын өмнөДэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал 1000 гаруй нислэгээ цуцалжээ5 цаг 19 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.