12-р сарын 8
17 цаг 53 минут

Оны онцлох тамирчид: Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон

2017 он Монголын чөлөөт бөхийн түүхэнд ивээлээ хайрлаж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Пүрэвдоржийн Орхон алтан медаль зүүлээ. Монголын чөлөөт бөхийн түүхэнд дэх 5 дахь, эмэгтэйчүүдээсээ гуравдахь аварга П.Орхон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул. Энэ сарын 25-нд 24 нас хүрнэ. Сонирхуулахад арванхоёрдугаар сарын 25-нд мөн хүндийн өргөгч М.Анхцэцэг мэндэлсэн байдаг.

Өнгөрсөн жил алдарт К.Ичог ялж дэлхийн бөхийн ертөнцийг доргисон П.Орхон олимпоос хойш улам шаргуу бэлтгэлээ хийсээр энэ жил Босоо аварга хэвээр явна. Тэрбээр УАШТ-ээс эхлээд оролцсон бүх тэмцээндээ тэргүүлсэн бөгөөд энэ жил ердөө хоёрхон удаа ялагдал хүлэсэн байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын төлөө Дэлхийн хошой аварга С.Батцэцэгтэй халз барилдаан хийж эрхээ авсанаар Парисыг зорисон. МЧБХ-ноос санаачлан Халз барилдаан зохион байгуулсан нь дэвшилтэд алхам болсон билээ.

П.Орхон Парисын дэвжээнд Энэтхэгийн Шилпи Шераныг 10:0, Шведийн Хенна Йоханссоныг 6:2, Нигерийн Б.Оборудудуг даралтаар цэвэр ялж, Колумбийн Жаклин Кастильог оноогоор цэвэр /13:0/ ялснаар шигшээ барилдаанд шалгарсан. Аваргын төлөө Украины Юлья Ткачыг 6:3 ялж эх орныхоо Алтан соёмбот далбааг мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлж чадсан билээ. Ийнхүү бахдам амжилт гаргаж чадсан түүнд Монгол улсын гавьяат тамирчин цолыг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан билээ.

Нүдээрээ инээмсэглэсэн, адтай сэргэлэн, хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлж чаддаг айлын отгон охин П.Орхоны бахархал бол түүний ээж Б.Пүрэвдулам. Ээжээрээ бахархаж, ээжээсээ маш их итгэл найдвар, урам зориг авдагаа тэрбээр олон удаагийн ярилцлагадаа өгүүлсэн нь бий.
Мөн Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр, Д.Энхтөр багш нараасаа олон зүйл сурч мэдэн яваадаа үргэлж баярлаж явдагаа илэрхийлсэн. Олон алдартай тамирчид төрүүлэн гаргасан 79 р сургуулийн төгсөгч тэрбээр ШУТИС-ийн оюутан.

Түүний дараагийн зорилго бол сарын дараа болох УАШТ-ээ түрүүлэх. УАШТ-ээ түрүүлж байж Азийн АШТ-ээс эхлээд ДАШТ, Азийн наадамд явах боломж нь бүрдэнэ. Хэтийн зорилго бол мэдээж Токиогийн олимп.

Санасан бүхнээ сэтгэгчлэн бүтээж, Монгол орныхоо нэрийг Дэлхийн тавцанд олон удаа дуурсгаарай П.Орхон

1. УАШТ
2. Красноярскийн ОУТ Алтан медаль
3. Оюутны УАШТ Алтан медаль
4. "Mongolia Open"  Алтан медаль
5. Польшийн ОУТ Алтан медаль
6. Мадридын нээлттэй тэмцээн Алтан медаль
7. ДАШТ-ий сонгон шалгаруулалт С.Батцэцэгийг  ялсан
8. ДАШТ Алтан медаль
9. Армийн ДАШТ Алтан медаль
10. Дэлхийн цомд багаа төлөөлөн 4 барилдаж 4 ялсан Хүрэл медаль

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.29.78.147Зочин   • 2017, 12 сарын 10. 10 цаг 21 минут

Ээ дээ формоо хадгалаад аль болох олон жил барилдаараай. Нэгэнт энэ спортод ороод ийм өндөр амжилт гаргаж байгаа үедээ Цэрэнчимэд шиг сураггүй болж болохгүй шүү. Цэрэнчимэд 19-тэй дэлхийд аваргалжь 20-той мөнгө авч гялалзаад л байхгүй болчихсон. Тэгж л болохгүй шүү.

202.131.233.190Зочин   • 2017, 12 сарын 11. 10 цаг 26 минут

Цэрэнчимэд саяхан нярайлсан. Эргээд формдоо ороод сайхан амжилт үзүүлэх байхаа.

103.229.121.230амжилт   • 2017, 12 сарын 9. 18 цаг 31 минут

форм форм бас дахин форм

66.181.161.76Kkk   • 2017, 12 сарын 9. 8 цаг 09 минут

Domog ingej l bii boldogiin bnda altaas uur medali avch uzeegui yum bnshde

98.144.97.246Амжилт   • 2017, 12 сарын 9. 1 цаг 26 минут

Ичо--гийн амжилтыг эвдэх хэрэгтэй...Хүчний дасгал сайн хийж байгаарай. Урагшаа...

202.131.243.190Зочин   • 2017, 12 сарын 8. 19 цаг 31 минут

Orhondoo amjilt husie.

103.242.46.50Мөнхөө   • 2017, 12 сарын 8. 12 цаг 37 минут

Шилдэг тамирчин. Амжилт

203.91.117.8Зочин   • 2017, 12 сарын 8. 11 цаг 31 минут

оны шилдэг мөнөөс мөн шүү,бие эрүүл мэндээ сайн хамгаалж яваарай,,,амжилт бол ирнэ шүү,тэвчээр чухал ч эрүүл мэнд нэгд байдаг юм

98.144.97.246Амжилт   • 2017, 12 сарын 8. 9 цаг 27 минут

Хүчний дасгал сайн хийгээрэй, хэнд ч дийлдэхгүй ...Дүүдээ амжилт

139.5.218.184Зочин   • 2017, 12 сарын 8. 0 цаг 35 минут

Сая оросын тамирчинд алуулсан шүү битгий биеэ тоогоорой

213.127.127.21Зочин   • 2017, 12 сарын 7. 21 цаг 52 минут

Hoorhon.SHuvuugaa.MGL.Hairlaarai.

103.212.119.226Зочин   • 2017, 12 сарын 7. 20 цаг 52 минут

Түй түй миний пэнд цагаан хэл ам бүү хүр.

139.5.218.160Зочин   • 2017, 12 сарын 7. 20 цаг 01 минут

Mundag ohin. Bagsh nar n tanij beldej chadj bg n bur mundag bndaa. Uragshaa

66.181.160.66DBaasan   • 2017, 12 сарын 7. 19 цаг 46 минут

Uzesgelentei KHuchtei dund zergiin Mongol erchuudees ILUU ILUU!!!

43.228.130.158Bold   • 2017, 12 сарын 7. 19 цаг 10 минут

Saihan. Mongoliin bas neg baharhal. duudee amjilt husie. Olimpiin altan medal udahgui engert chini gyalalzana.

112.72.15.78Зочин   • 2017, 12 сарын 7. 18 цаг 10 минут

Яах аргагүй бахархал. Орхон бол хосгүй чадалтан Баяр хүргэе Амжилт нь арвин_ байх болтугай

103.57.95.194zochin   • 2017, 12 сарын 7. 18 цаг 06 минут

Demjij bna aa. Baharhaj surtsgaanaa hu .

203.91.118.180Зочин   • 2017, 12 сарын 7. 17 цаг 24 минут

одоо болио та нар...даруухан амьдар,бие нь биш толгой нь ажилладаг хүмүүс улс оронд минь хэрэгтэй байна...

202.9.41.115Зочин   • 2017, 12 сарын 8. 2 цаг 20 минут

Толгой нь сайн ажилладаг хүмүүсээ төрд гараад буухаа болсон хүмүүстэй бид нийлээд дээш нь гаргадаггүй.учир нь тэд мөнгө муутай байдаг тул улс төрд хол явахгүй.өөр шинжлэх ухааны салбар амжилт гаргалаа гэхэд дээд улсууд дэмжихгүй.тэгж байгаад зэврэнэ.эсвэл гадаадад гарч амиа борлуулдаг жишээг байна.

103.10.22.43zochin   • 2017, 12 сарын 7. 18 цаг 03 минут

huts chi chadaj bga yumand yahiin cham shig suudaldaa ylzarsan gulug bish bitgii sain yumand buzar sulsee uschuul novshoo

103.212.119.172Зочин   • 2017, 12 сарын 8. 12 цаг 39 минут

Ene suudaldaa yalzarsan gulug bish. Uuruu yuch chaddaggui tegeed sain saixan yavaa xumuust urgelj ataarxaj xar energi tsatsan ter ni uurt ni muugaar nuluulj yavdaag adgiin shaaruudiin neg bx aa

73.162.36.19Зочин   • 2017, 12 сарын 11. 4 цаг 09 минут

Huchnii dasgal ih chuhal shii ,harvaac uhaalag, sergelen ym bna lee amjilt

Шинэ мэдээ

Монголын од Чингис хаан шигээ Улаанбаатар багаа удирдан Дэлхийн Их Дуулгын Финалд шалгарч чадах уу?3 цаг 5 минутын өмнөМонгол UB Garuda баг дэлхийн их дуулга Канад болон Японы тэмцээнийг зорилоо3 цаг 14 минутын өмнөТалархлын булан: Бөхчүүд Хавдрын Үндэсний зөвлөлд өрөө тохижуулах үйлсэд нэгдэж байна6 цаг 32 минутын өмнөСэрэмжлүүлэг: Иргэд, олон нийтийн анхааралд6 цаг 36 минутын өмнөТаргалалт халдварладаг6 цаг 46 минутын өмнөБарак Обама эмээтэйгээ бут авав (бичлэгтэй)6 цаг 57 минутын өмнөЗургаан хүний амь насыг аварсан залуу7 цаг 3 минутын өмнөМөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 цаг 3 минутын өмнөХилээр нэвтрүүлэхийг хязгаарласан, хориглосон бараа бүтээгдэхүүн - хяналт, хариуцлага7 цаг 6 минутын өмнөХорватын хөл бөмбөгийн шигшээ багийнхан шагналын бүх мөнгөө хандивлахаар шийдвэрлэжээ7 цаг 7 минутын өмнөОрдос дахь “Чингисийн онгон”-ы нууцаас …7 цаг 9 минутын өмнө40, 45, 50, 55, 60, 65 настай иргэд багц шинжилгээнд хамрагдана7 цаг 17 минутын өмнөШатахууны үнийн нэмэгдэлд ШӨХТГ яагаад дуугарахгүй байна вэ7 цаг 26 минутын өмнөХүүхдийн аминд хүрсэн тэрбумтан нас баржээ7 цаг 36 минутын өмнөДэлхийн хамгийн их дарлагдсан ард түмэн7 цаг 47 минутын өмнөӨөхөө шатаах уу: Кардио ачаалал гэж ямар дасгалыг хэлдэг вэ?7 цаг 57 минутын өмнөТарваган тахлаас сэргийлье8 цаг 6 минутын өмнөЗээлийн хүүг яаж боддог вэ?8 цаг 16 минутын өмнөПАК ГЫН ХЭГ-ийн ялыг 8 жилээр сунгалаа8 цаг 21 минутын өмнөГ.Сарангэрэлд шүүхээс 3 жилийн хорих ял оноолоо8 цаг 23 минутын өмнөӨдөрт дөрвөн аяга кофе уувал сайн8 цаг 26 минутын өмнөДенис Тенийг хөнөөсөн байж болзошгүй этгээдүүдийн нэгийг баривчилжээ8 цаг 36 минутын өмнөПак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй8 цаг 46 минутын өмнөЗэрлэг нэрсний залуужуулах чадал8 цаг 56 минутын өмнөҮерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна9 цаг 4 минутын өмнөБ.Гангаамаа “К2” уулнаас утсаар холбогджээ9 цаг 6 минутын өмнөХөвсгөл нуурын их тахилгыг хийнэ9 цаг 12 минутын өмнөЦэрэг татлагад ирээгүй есөн иргэнд торгууль оноов9 цаг 20 минутын өмнөТасалгааны цэцгээ хурдан ургуулъя гэвэл…9 цаг 26 минутын өмнөОрон орны алдартай гоймонтой хоолны жорууд Хуваалцах 4 Жиргэх9 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.