12-р сарын 7
19 цаг 46 минут

С.Чинзориг: Цалин хөлсний тогтолцоог шинэчлэх цаг нь болсон

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр “Ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол, Хятадыг хариуцсан Бээжин дэх товчооны дарга Тим Дэ Мэйэр, нийгмийн түншлэгч байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.

С.Чинзориг сайд тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ цалин хөлс болон хөдөлмөрийн үнэлгээтэй холбоотой олон зүйлийг шинэчлэх шаардлага бийг онцлоод хэрхэн яаж шинэчлэх вэ гэдгийг оновчтой зөв тодорхойлоход энэ уулзалт хэлэлцүүлэг олон чухал шийдэл, гарцуудыг нээсэн ихээхэн үр дүнтэй болно гэдэгт итгэж байгаа илэрхийлсэн. Тэрбээр “Төрийн албан хаагчид шат ахих зарчмаар ажил албан тушаалд дэвшдэг, үүнийг нь дагаад цалин хөлсний гол нөхцөл нь ажилласан жил болдог. Түүнээс шалтгаалаад төрийн албан хаагчдын цалингийн шатлал нь 25 буюу хэтэрхий урт. Тэгсэн хэрнээ гол нөхцөл нь ажилласан жил байдаг нь хэтэрхий өрөөсгөл. Тиймээс цалин хөлсний энэхүү тогтолцоог өөрчилж шинэчлэх цаг нь болсон. Төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоо зөвхөн ажилласан жилээсээ биш, ажлын ачаалал, үр дүн, хариуцлага, ажлын байрны нөхцөл гэсэн хүчин зүйлүүдээс хамаардаг байх зохицуулалт хэрэгтэй байна. Хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн тогтолцоо үндсэндээ 1990 оноос бүрдсэн. Социализмын буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бид тарифт цалингийн системтэй байсан. Одоо тарифт цалингийн тогтолцоо байхгүй. Ний нуугүй хэлэхэд төр  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай асуудлаас өөрөөр хувийн хэвшилд ажиллагсдын цалинг зохицуулж байгаа харилцаа, хууль эрх зүйн үндэс байхгүй. Нөгөө талаас хувийн хэвшилд ажиллагсдад манай салбарын холбоод мэргэжлийн зэрэг олгодог. Гэхдээ үндсэндээ үүнийг үл ойшоодог гэж болно.  Тиймээс  цалин хөлсний энэ тогтолцоог боловсронгуй болгохгүйгээр хувийн хэвшилд ажиллагсдад үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн зэрэг дэв олгодог, тэр нь цалин хөлсөнд нөлөөлдөг байхаар өөрчилж шинэчлэх зайлшгүй шаардлага байна” хэмээн төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдын цалин хөлсний тогтолцоог шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлагын талаар ярьсан юм. Сайд мөн тун удахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьж ирэх хаврын чуулганаар батлуулах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаад хуулийн төсөлд болон салбарын шинэчлэлд тустай олон асуудлыг “Ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлэх нь”  гэсэн хэлэлцүүлгээс хүлээж байна гэсэн юм.

Цалин хөлсний тогтолцоог шинэчлэх зорилгоор зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааг таван үе шаттайгаар хэрэгжүүлсэн ба нүүрс олборлолт болон эрүүл мэндийн салбарын ажлын байранд үнэлгээ хийж, үнэлгээний үр дүнд үндэслэн салбарын ажлын байрны ангилал, зэрэглэлийн төслийг боловсруулаад байгаа юм.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр ажлын байрны үнэлгээний үр дүнг нийгмийн түншлэгч байгууллагуудад танилцуулж, ажлын байрны ангилал, зэрэглэлийн талаар ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд хэлэлцэн, цаашид анхаарах асуудал, хэрэгжүүлэх механизмын талаар санал бодлоо илэрхийллээ.

 Энэ ажлын үр дүнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх зорилтын хэрэгжилтийг хангахаас гадна цалин хөлсийг шударга, ил тод, бодитой тогтоох, адил хөдөлмөрт ижил цалин хөлс олгох зарчмыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.2zochin   • 12 сарын 8. 10 цаг 39 минут

tsalin nemeegui baij tatbar nemehee bolih heregtei,toriin alban haagchdad iluu tsag olgono geed uy hiisen gej ogoh um be,harin emch ,bagsh nart harin olgoj bno, zaag yalgaag ne sain gargaj ogoh heregtei chadvartai esehiig uilchluulegchdees ne asuuh heregtei hend ch hereggui sandliin bugnuud suugaad l tsag ongoroogood bdag deer ne zan hariltsaanii soel baidaggui bie tooson chadvargui humuusiig yaj uneleh ve!

43.228.130.98Зочин   • 12 сарын 8. 10 цаг 04 минут

her chadvartai gedegiig ni darga bish uilchluulegch l medne shdee.jishee ni emch nar bna.sain chadvartai unshdag setgeltei hun odor honog ongorooson hun @ adil avch bga

202.21.117.34а   • 12 сарын 8. 8 цаг 35 минут

Ажил хэрэг болгохгүй бол бослого гарна дааа

202.21.117.34а   • 12 сарын 8. 8 цаг 35 минут

Ажил хэрэг болгохгүй бол бослого гарна дааа

66.181.160.71od   • 12 сарын 8. 8 цаг 09 минут

ene yum bichij bui uxaantai nobshuudiig buu too naad ajlaa mash xurdan xeregjuuleed uzuuleed uguu saida chadaxgyi gexiin zoblon bax bish tand ajliin amjilt uragshaa

66.181.160.71zub sn b,na saidaa ingebel c   • 12 сарын 8. 8 цаг 06 минут

mash xurdan xeregjuuleeche saida ajliin amjilt

103.229.123.216zochin   • 12 сарын 7. 23 цаг 31 минут

yasanch ydaan yaridag yum oligyoi shiidber garahgyi ee hydlaa smlaltyydaas zalhaj b na

66.181.177.160Zochin   • 12 сарын 7. 22 цаг 37 минут

Ta nar tsaduuliinkhaa yarisand itgeed sanalaa uguu bizdee odoo oilgovuu tsalingiin chini yu bolgov ulger yariad ajilsan jil khamaagyi gene shuu.khamaraar chini shoroo umkhuulev

66.181.172.213Зочин   • 12 сарын 7. 21 цаг 51 минут

Энэ улсын ард түмэн ДОХ, ХАР ТАМХИ, ХҮНИЙ НАЙМАА, АВИЛГАЛ, АЛЛАГА, ДЭЭРЭМДнд идэгдэж үгүйрэн хоосорч алга болж устах болтугай гэж ерөөе.

66.181.177.131zochin   • 12 сарын 7. 20 цаг 47 минут

Mongolchuudiin tsalin ,ajliin unelemj uneheer erevdeltei, bas 1.5 saya tegregiig ender tsalin gej tootsoj baigaa, Getel ted ny delhiid baikhgui ender huutei mortgage-iin zeel avsan baidag, tslin ulam buurah shatlaltai, teheer Mongolchuud yaduu tsalingaas tsalin hurtel amdrah zam l ulddeg, tedend hurimtlal hiih bolomj baina uu, MAN-iinkhan sain tootsood uz dee

66.181.176.102Зочин   • 12 сарын 7. 20 цаг 07 минут

Chi chadahgyi ee

207.244.77.11Зочин   • 12 сарын 7. 20 цаг 07 минут

ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ ЯАГААД НЭМСНЭЭ ЯРЬ ДАА. МАН-ЫГ 2020 ОНД БҮҮ СОНГО.

Шинэ мэдээ

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй1 цаг 55 минутын өмнөХайлаастын уулзвараас Дарь эх хүртэлх зам ирэх онд ашиглалтад орно4 цаг 27 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн4 цаг 37 минутын өмнөТурк улс Иерусалимд ЭСЯ-аа нээхээр төлөвлөж байна4 цаг 47 минутын өмнөАвьяаслаг шүлэгч Агай хатан4 цаг 52 минутын өмнөБидний хэрэглэж байгаа хоол хүнсний шим тэжээлийг үнэн зөв тодорхойлж байна уу4 цаг 57 минутын өмнөШинэ “Star wars” нээлтийн 7 хоногтоо 450 саяыг олжээ5 цаг 2 минутын өмнөӨмнөд Солонгост 90 минутын дотор 4 нярай энджээ5 цаг 7 минутын өмнөКэмерон Диас: Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан5 цаг 12 минутын өмнө2017 оны Гиннессийн номонд орох амжилтууд5 цаг 22 минутын өмнөТеррорист халдлагыг таслан зогсооход тусалсан АНУ-д В.Путин талархал илэрхийлэв5 цаг 27 минутын өмнөХатан хаан II Элизабет зул сарын баяраар ажилтнууддаа ямар бэлэг өгдөг вэ5 цаг 32 минутын өмнөӨвөө нар татвараас зайлсхийхийн тулд гэрлэхээр шийджээ5 цаг 37 минутын өмнөГэрлэн бүрхүүлээ тэргэл сартай үед цэвэрлэ5 цаг 42 минутын өмнөМартэн Фүркад алтан медалиа жаахан охинд бэлэглэв5 цаг 47 минутын өмнөАньсны навчийг ашиглан уушги, бөөр, давсагны үрэвсэл бусад өвчинөөс салах боломжтой5 цаг 52 минутын өмнөШЕЗ: Г.Номуундарь хохирогчтой эрүүгийн хэрэг ирээгүй5 цаг 55 минутын өмнөСупермодель Кандис Сванепоел хоёр дахь хүүхдээ тээж байна5 цаг 57 минутын өмнөХотын даргын “Төрийн захиргааны үйлчилгээг хялбаршуулах ажлууд”5 цаг 59 минутын өмнөЗалуужуулах шидэт жор6 цаг 2 минутын өмнөҮл үзэгдэх нисдэг биет, харь гаригийн гийчид дэлхий дээр ирдэг нь үнэн6 цаг 4 минутын өмнөХоорондоо үл зохицох хүнс6 цаг 7 минутын өмнөЛиам Пейн: Шерил миний амьдралыг илүү ихээр гэрэлтүүлж өгсөн6 цаг 12 минутын өмнөХахууль өгсөн, авсан аль нь ч хариуцлага хүлээх ёстой6 цаг 17 минутын өмнөЖүжигчин Жона Хиллийн 30 кг жин хасч чадсан нууц6 цаг 18 минутын өмнөДээд шүүхээс МАН-ын даргын нэр, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв6 цаг 18 минутын өмнөБекхэмийн хүүхдүүд ээжийгээ уяраав6 цаг 22 минутын өмнөЖорж Клуни найзууддаа сая, сая доллар бэлэглэжээ6 цаг 27 минутын өмнөШинэ жилийн Ева даашинз6 цаг 32 минутын өмнөМАХН-ын Нарийн бичгийн дарга П.Ангарагийг эрэн сурвалжилж эхэллээ6 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.