12-р сарын 15
7 цаг 00 минут

Гангийн үйлдвэрлэл хэмээх гайхамшгийг гартаа хэзээ оруулах вэ

Аж үйлдвэрийн салбарт гангийн үйлдвэрлэл гэж гайхамшиг байдаг.  Гангийн үйлдвэрлэлийг эдийн засгийг тэтгэх мөнхийн хөдөлгүүр хэмээн дэлхий нийтэд тодотгодог юм байна. Сайшаалтай нь монголчууд гангийн аж үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэх талаар ярьдаг бичдэг болсон.  Монголд коксжих нүүрс нь байна, төмрийн хүдэр нь өч төчнөөнөөрөө байна. Харин гангийн үйлдвэрлэл нь алга.   Гэхдээ оргүйгээс охинтой гэдэг шиг төмөрлөгийн жижигэвтэр үйлдвэр биий.  Одоогоор хаягдал төмрийг дахин боловсруулж байгаа ч хожим хойно гангийн үйлдвэрийн суурь болох магадлалтай.

Монголд хоёр тэрбум орчим тонн  орчим төмрийн хүдрийн нөөц бий гэсэн таамаг судалгаа байдаг.  Үүнээс баталгаажсан нь 600 гаруй сая. Үүний 450 сая орчим нь Урал-Сибирийн төмрийн хүдрийн их судлын төгсгөл Дархан, Сэлэнгийн бүс нутагт бий.

Төлөвлөж байгаа  хар төмөрлөгийн үйлдвэр бүрэн утгаараа ажиллабал жилд  500 мянган тонн ангижруулсан төмөр, 300 мянган тонн  цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. 

Нэг тонн төмөрлөг үйлдвэрлэхэд 1.6 тонн төмрийн хүдэр, 0.6 тонн коксжих нүүрс шаардлагатай  байдаг аж. Монголд бол аль аль нь байж л байна. Ган үйлдвэрлэх ийм бүхий л талын бэлэн нөөцтэй улс тийм ч олон бус. Жишээлбэл, төмрийн  хүдрийн арвин нөөцтэй Бразил улс коксжих нүүрс байхгүй.

Коксжих нүүрс, төмрийн хүдэр, гантай  байсан цагт юмны эзэн сумын занги шиг  сууж чадна. Түүнчлэн бусад төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлөх боломж бүрддэг. Учир нь хуруувч, тэвнээс эхлээд автомашин, нисэх онгоц хүртэлх бүхнийг гангаар хийдэг. Гангийн үйлдвэрлэлийг гартаа оруулаад авсан цагт улс орон хөгжиж хөллөх түлхүүр аяндаа атганд ороод ирдэг гэнэ. Япончууд дайны дараа ард түмнээ өлсөж байхад гангийн үйлдвэрээ түрүүлж барьж байгуулж байсан гэдэг. Тэд ингэж эдийн засгийн мөнхийн хөдөлгүүрээ “асаасан” нь өнөөгийн хөгжлийн гараа байв. Алсыг харж, алхам түрүүлэхийн жишээ гэвэл энэ байх л даа.

Гэхдээ МАН-ын  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ”Дархан, Сэлэнгийн бүсэд хар төмөрлөгийн цогцолбор байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн өгүүлбэр бий. Энэ төсөл хэрэгжээд эхлэхээр дотоодынхоо зах зээлийг  эхний  ээлжинд хангана гэсэн зорилттой. Төлөвлөж байгаа  хар төмөрлөгийн үйлдвэр бүрэн утгаараа ажиллабал жилд  500 мянган тонн ангижруулсан төмөр, 300 мянган тонн  цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.  Одоогоор  Дэлхийн банкны санхүүжилтээр “Дархан Сэлэнгийн төв бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг Дэд бүтцийн хамт байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажил судалгааны шатандаа явж байгаа гэсэн ойрмогхоны мэдээ байгаа.

Уг төслийн байгаль орчин, нийгмийн урьдчилсан судалгааг “Экотон”, “Ажэд” зэрэг мэргэжлийн байгууллагууд урьдчилсан судалгааны тайлангаа өнгөрөгч оны сүүлчээр  олон нийтэд танилцуулаад байгаа билээ.  Уг нь 2011-2016 онд Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг Засгийн газар баталсан  байдаг.

Монголчууд гангийн үйлдвэрлэлийн тухайд гэвэл тийм ч “таг” ард түмэн биш. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр гэж бэлээхэн бэлэн бааз суурь, хурааж хуримтлуулсан туршлага бий. Хүчин чадал нь даанч бага болохоос бус хүдэр боловсруулж төмөр гаргадаг жижиг үйлдвэр Эрдэнэтэд байдаг гэсэн. Гэвч  энэ салбарт эдийн засгийн урвуу хамаарал яваад байдаг нь гачлантай.Өөрөөр хэлбэл  төмрийн хүдэр, хаягдал төмрөө гадагш  нь экспортлоод оронд нь бэлэн бүтээгдэхүүн өндөр үнээр авдаг.

Дарханы төмөрлөгийн үйлдвэр гэхэд хаягдал төмөр боловсруулж гулдмай болгоод Хятад руу нэг тонныг нь 250 ам.доллараар  гар­га­даг тухай хоёр жилийн өмнө ч билүү чих дэлсэж байсан.  Харин хятадууд  манайхаас авсан гулдмайг  лист, булан төмөр, цувимал гэхчлэн бэлэн бүтээгдэхүүн болгоод  тонныг нь 650 ам.дол­ла­раар эргүүлээд манайханд зарах жишээний. Монгол Улс төмрийн хүдрээ ямар ч татваргүйгээр урагш нь гаргадаг бол, Хятадаас орж ирж байгаа төмөр нэлээдгүй өндөр татвартай байдаг гэнэ.

Энэ мэт урвуу хамаарлаас гарах  гарц нь дотооддоо гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх явдал. Хэдэн жилийн өмнө төмрийн хүдэр экспортолдог монголын 10 гаруй  аж ахуйн нэгж нэгдэж “Монгол ган нэгдэл” нэртэй компанийг үүсгэн байгуулсан. Тэд том жижиг нийлсэн 8-9 үйлдвэр барих асуудлыг ярьж байсан. Одоо сураг ажиг нь нэг л бүдэгрээд явчихлаа.  Ийм тооны үйлдвэрийг гурван жи­лийн хугацаанд барих боломжтой гэж тооцож байгаа бөгөөд нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хэ­рэг­тэй гэсэн тооцоо байв.

Монголд нэг сая тонн-ын хүчин чадалтай ганц үйлдвэр байхад л хүдрээ гадагш нь зөөгөөд байх шаардлаггүй болно гэсэн тооцоо байх юм билээ.

М.Нэргүй

61
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

61 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.231Modon hunii ulger   • 2017, 12 сарын 20. 19 цаг 38 минут

Modon buunii ulger

202.179.26.201Зочин   • 2017, 12 сарын 19. 20 цаг 36 минут

Дэлхийн технологийн гол суурь үндэс болж байгаа метал буюу төмөрлөгийн үйлдвэрллэийн анхдагч болох гангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зайлшгүй боловч МАН-АН-ын энэ хэдэн"Луйварчид"чөдөр тушаа болсоор байгаа цагт бүтэхгүй асуудал.Тэд хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа.Тэдний үгсийн санд байгаа "Эх орон ,Ард түмэн,Хөгжил"гэх мэт үгсүүд жинхэнэ утгаа алдсан.Тэдний үгийг сонсох ч хэрэггүй гаргасан "Тэнэг хуулиудыг нь мөрдөх ч хэрэггүй.Бидний хувь заяагаар тоглоод дуусч байна.

202.55.191.99Монгол хүү   • 2017, 12 сарын 19. 10 цаг 02 минут

ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ БОЛ ДЭЛХИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ГОЛ СУУРЬ ҮНДЭС БОЛЖ БАЙГАА МЕТАЛ БУЮУ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АНХДАГЧ БОЛОХ ГАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨРСӨЛДӨХ БИШ Ч ГЭСЭН АХУЙН АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ҮНДЭСТНИЙ ОРШИН ТОГТНОХ ОЛОН ОЛОН ХӨЛИЙН НЭГ ГЭЖ ҮЗЭЖ БӨӨЦИЙЛӨН БОЙЖУУЛАХ БОДЛОГО ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ .

66.181.160.100Зочин   • 2017, 12 сарын 19. 8 цаг 35 минут

маш чухал санаа хөндсөн нийтлэл байна. Хов жив хөөцөлдөж сенсаац хөөж байснаас ийм эх оронд хэрэгтэй мэдээлэл түгээж байх нь зөв

182.160.33.227Зочин   • 2017, 12 сарын 19. 6 цаг 34 минут

Монголд албан тушаал хегжихеес еер зуйл хегжих шанс байхгуй. Еедрег дуугарснаа доош чихээд еерее чадахгуй байж бусдын байр суурийг авахын телее шуналтсан хэнээтнууд "тэгнэ, ингэнэ" гэхээс еер ямарч чадваргуй байхад ... ШУ байж технологи хегждеггуй, технолигийг уусгэх, бий болгох шаардлага байж ШУ нь хегждег. Доор нэг нехер ШУ гээд л хуцаад байх юм. ШУ-ны хегжлийн шаардлага нь енеедер эм бэлдмэл болсон учир энэ чиглэл руу л ШУ нь хегжих гэж зутгэж байна. Уул уурхайтай холбоотойг нь устгасан.

182.160.32.249худал хуцах нь хуульгүй   • 2017, 12 сарын 18. 14 цаг 11 минут

БОЛОЛТОЙ. Төр нь харийн бууны нохой урвагч худалч хулгайчуудаар дүүрчихсэн байхад ЭНЭ БҮТЭХГҮЙ. Тархи угааж тайвшируулах ээлжилт хошгируулалт

203.91.118.180Зочин   • 2017, 12 сарын 18. 9 цаг 39 минут

Энэ үйлдвэрээ барьж байгуулах нь зөв шүү

202.179.25.162Зочин   • 2017, 12 сарын 18. 9 цаг 14 минут

100 жил ярисан. Нэг ч ажил бүтээгүй

202.21.106.107агубөсгц   • 2017, 12 сарын 17. 18 цаг 22 минут

Төмөрлөгийн үйлдвэр барьж болох л байх л даа. Гэхдээ тэр үйлдвэрт хэний захиалгат бүтээгдэхүнийг үйлдвэрлэх болж байнаа. Дотоодоосоо тэр үйлдвэрийг тэжээх хэмжээний захиалга орж ирэхгүй нь ойлгомжтой. 2 хөршийн энэ чиглэлийн үйлдвэрүүд хангалттай хөгжчихсөн манайхаас импортлохгүй гэдэг нь ойлгомжтой.

103.26.195.71Зочин   • 2017, 12 сарын 19. 19 цаг 03 минут

үнэн дээ

202.9.40.171Зочин   • 2017, 12 сарын 17. 10 цаг 20 минут

мэдээж гангийн үйлдвэр барихад ядаад байх юмгүй шдээ..бүх үйлдвэрлэлийн үндэс бол ган төмөрлөг..хүн саран дээр буудаг болчихоод байхад чинь ган хайлуулдаг үйлдвэр барина гэдэг инээдтэй жижигхэн асуудал..яагаад гэвэл ган хайлуулах технологи гэдэг чинь аль эрт 17-р зуунд бий болсон зүйл..гэтэл бид нар чинь одоо хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ..монголчуудыг чадахгүй мэдэхгүй гэж сурталчилдаг хүмүүс бол хужаагийн тагнуулууд..өмхий хар ***** нар өнөөдөр монголоос үнэгүй шахам ган төмрийн хүдэр зогсоо зайгүй зөөж байгаа..

103.229.121.8Зочин   • 2017, 12 сарын 16. 13 цаг 41 минут

3000ond

150.129.142.78Зочин   • 2017, 12 сарын 16. 0 цаг 18 минут

Аливаа их гүрэнээс бага улс оронд байгуулуулахгүй гэж анхаардаг нэг гол зүйл бол гангийн үйлдвэрлэл. Аятайхан, ажиг сэжиггүй юмаар саад хийнэ, тэд гар хөл бологч дотоодын урвагчидыг бас ашиглана шүү дээ.Тэднээс зөрөөд улс орондоо гангийн үйлдвэрлэл байгуулсан нэг улсын ерөнхийлөгчийг бие хамгаалагчаар нь алуулсан жишээ бий..

41.85.161.161ikuj   • 2017, 12 сарын 16. 2 цаг 30 минут

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 23 цаг 02 минут

ШУА-гаа тараах шахаж байгаа ЭНЭ ЗАСАГ ТӨРҮҮДТЭЙ хөгжлийн гарцын тухай бүү ярь. МАНАН нь түнэр харанхуй өтгөн яг УБ-ын утаа шиг болсон

150.129.142.78Зочин   • 2017, 12 сарын 16. 2 цаг 55 минут

ШУА өөрөө шинжлэх ухааны бүтээлтэй байх хэрэгтэй. Хэдэн товхимол бол ШУ огт биш...Академич нарынхаа бүтээл гэгчийг хар. Зарим нь хэдэн тайлангаас өөр юмгүй, тэгээд чадалтай хүмүүсийг ойртуулдаггүй... Одоо ШУА-аас гадуур байгаа хүмүүс илүү сэтгэх болсон...

202.9.42.193Зочин   • 2017, 12 сарын 15. 22 цаг 45 минут

Уйлдвэр барьлаа гээд монголд ямар ч ашиггуйм байна бодоод байсан чинь торийн омч хэрэггуй гээл хувьчилчна тэрийг нь яажийхад тогрог принтерлээд худалдаад авчина тэхээр одоо бондын ороо яаж толох юм ямар ч гарц байхгуй болцийм биш уу МУ нэртэй улсад

202.21.106.158Зочин   • 2017, 12 сарын 15. 21 цаг 24 минут

Луйварчид ялангуяа ардчилсан нэрний ард нуугдсан хулгайч нар хийнэ гэж мөнгө аваал алга болно. Уг нь ярьдаг шигээ хийж бсан бол Монгол өдийд юун Катар байх байлаа. Эх оронч сэтшэл байхгүй ээ лаларуудад.

202.9.41.251Эдийн засагч   • 2017, 12 сарын 15. 19 цаг 42 минут

Moнгол улсын хөгжилд металург химийн үйлдвэрийг хөгжүүлэх нь зайлшгүй хэрэгтэй зүйл. Хүсвэл хийнэ шүү дээ. Даан ч хүсэхгүй юм

178.190.44.216Зочин   • 2017, 12 сарын 18. 4 цаг 16 минут

tiim shuu

202.9.42.193Зочин   • 2017, 12 сарын 15. 19 цаг 36 минут

Ардчилсан хулгайч нарт бэлэн хоол бэлдэж огч яах гээд байгаам бэ мах комбинат томорлогийн уйлдвэр арьс ширний комбинат гээл юм юм л байсан бугдийг нь гудраа биздээ

150.129.142.107Зочин   • 2017, 12 сарын 15. 19 цаг 34 минут

2100 onooc yarival deer boluudaa

66.181.160.94йБЫ   • 2017, 12 сарын 15. 19 цаг 14 минут

зохион байгуулалттай барихгүй бгаа юмаа. барьвал төмөртэйн ордыг хятад руу зөөдөг хөг өнгөрнө. Нефтийн үйлдвэр барьвал петровис юу хийхийн. дампуурна

103.57.95.177Зочин   • 2017, 12 сарын 15. 18 цаг 20 минут

Олигтойхон мэргэжилтэнүүдээ бэлтгэж байж, зөв бодлоготой болж байж, сайн ТЭЗҮ тай байж байж хөгжих байхаа. Заавал төмрийн хүдэр боловсруулна гэж үлгэр ярьж суухаар ОДОО дотоодын хаягдал төмрийн эргэлт бараг МАНАЙ улсын хэрэгцээг хангах хэмжээний ганг үйлдвэрлэх боломжтой болсон. ***** Орос хоёр манай үйлдвэрлэсэн ганг авна гэж бодож байна уу ёстой май байлгүй. Ган гэж юу вэ гэдгийг МОНГОЛ хүн сайн ойлгох болоогүй шдээ

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 22 цаг 58 минут

Ган гэж юу вэ гэдгийг ойлгохтойгоо МОНГОЛ хүн байгаа . Ард түмнээ битгий доромжил. Дотоодын хаягдал төмөр хэзээ хэрэгцээ хангахгүй гэдгийг бүгд мэдэж байгаа.Өөрөө мэдэхгүй байвал наад зах нь 76 дээгүүр толгойтонгууд бүгд мэднэ цээжээ цохино гээд бодчих.

202.179.24.51Зочин   • 2017, 12 сарын 18. 17 цаг 53 минут

ГБ

103.57.95.177Зочин   • 2017, 12 сарын 15. 18 цаг 14 минут

Олигтойхон судалж байж бичээч малаа. Худлаа баахан юм шаагаад байхын хэзээ Төмөрлөг гулдмай урагшаа гаргасын урдаас л авч байсан байх. Төмрийн хүдрээ боловсруулаагүй цагт хэзээч төмөрлөг хөгжихгүй. Одоо ХХБ-ны мафи Төмөрлөгийг аваад худлаа баахан шоу хийж мөнгө угаагаад хөгжүүлэхээсээ өнгөрсөн

66.181.185.33Зочин   • 2017, 12 сарын 15. 17 цаг 25 минут

төрд худалч хулгайчид байхад ямар үйлдвэрлэл хөгжих вэ

103.29.144.2Бадрах Монгол   • 2017, 12 сарын 15. 16 цаг 25 минут

Үйлдвэр барихаас өөр юм мэддэггүй дарга нар л хэрэгтэй байна.... Тэгвэл үр удмыг нь хичнээн үеэр нь тэжээсэн ч яахав

103.29.144.2Бадрах Монгол   • 2017, 12 сарын 15. 16 цаг 22 минут

Социализмын үед яриад мэргэжилтэн бэлтгээд чадаагүй.: Одоо хийх хэрэгтэй. Эрчим хүчний үйлдвэр станцууд асар их үнээр труба авдаг энийг хийчихвэл ч..........

202.179.27.124Төрдөө дарлуулагчид   • 2017, 12 сарын 15. 16 цаг 18 минут

Төрийн аппаратыг цөөрүүлж, авиллагчдаас хөрөнгийг хүү торгуультай нь аваад тэр хөрөнгөөр үйлдвэрээ бариачээ. Хөгжлийн садаа болсон хэрэггүй агентлагууд, хороог татан буулгаачээв.

202.70.38.138Иргэн   • 2017, 12 сарын 15. 15 цаг 36 минут

Монгол улс нэг хүний дарангуйлал бүхий социализм эсвэл бүрэн эрхт хаант засаглалтай болж байж гэм гангийн үйлдвэртэй болно. энэ засаглалын үед мөрөөдөөд ч бүтэхгүй болов уу.

66.181.161.115Ба   • 2017, 12 сарын 15. 15 цаг 08 минут

Бариад ч нэмэргуй. Хэдэн тэргуулэх хулгайч нь эдийн засгийн онол ярьж байгаад хувьдаа авчихна

103.10.22.111Зочин   • 2017, 12 сарын 15. 14 цаг 51 минут

Хол очиж хуц гэх байлгүй дээ. УБ хотын 00 болсон цэвэрлэх байгууламжаа барьж чадах чадалгүй хэвтэж юун гангийн үйлдвэр. Баасаа гол руугаа шууд цутгадаг ард түмэн гэж байх уудаа.

103.9.90.2loohuuz   • 2017, 12 сарын 15. 14 цаг 21 минут

Hujaa nariin gar hul bolson oligarhiud b.gaa tsagt mongold ymarch uildver barigdahgui ni negent todorhoi bolson zuil

27.123.212.134Made by me   • 2017, 12 сарын 15. 14 цаг 21 минут

Made in mongolia

182.160.37.99Худалч хулгайчууд урвагчид   • 2017, 12 сарын 15. 14 цаг 09 минут

Гангийн үйлдвэр / хүнд үйлдвэр/ барьж байгуулах нь тусгаар ТОГТНОЛЫН баталгаа мөн ТӨРД дан худалч хулгайч урвагчид буй үед энэ бүтэхгүй зүгээр ХООСОН яриа ХОШГИРУУЛАЛТ. Мөрийцсөн ч болно

202.179.24.51Зочин   • 2017, 12 сарын 15. 14 цаг 07 минут

Гангийн үйлдвэр ямар хүчин чадалтай байж эдийн засгийн ашигтайг мэдэх хүн байна уу

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 16 цаг 18 минут

Хэт жижиг бол үр ашиг байхгүй. Бэрэнгийнхэн үйлдвэр бариад хэрэгггүй.тэр бол хүүхдийн тоглоом байна лээ дээ

202.72.245.122ч   • 2017, 12 сарын 15. 13 цаг 44 минут

төмөр байна нүүрс байна ,төсөл байна, Зээл чинь олигархуудын банкийг торгоож байдаг тул Зээлийг л их лообийдох юм

202.70.37.34прокат   • 2017, 12 сарын 15. 13 цаг 01 минут

зөв шдээ. Улсын уурхайнууд 20-80 бөөрөнхий төмөрийг Дарханд хийгээд байхад хятадаас зөөгөөд авдаг. Мөнгө л унагааж байгаа шдээ. Эх оронч үзэл дээдчүүдэд даана ч алга

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 16 цаг 26 минут

ХХбанк болон Төмөрлөгийн үйлдвэрийнхэн юу ч хийж чадахгүй гэдэг нь тодорхой болсон , улс буцааж авах гэхээр бөөн мөнгө нэхнэ, улсад авах нөгөө мөнгө нь бараг байхгүй. улсад мөнгөнөөс гадна бодлого байх нь чухал даа. Манай УИХ-ын гишүүд мөнгө хэрэгтэй гээд байдаг, шууд хэлэхэд зөв бодлого гаргах нь чухал. Буруу гаргавал Төмөрлөгийн үйлдвэр , Эрдэнэтийн УБҮ, Монросцветмет-ийн үлгэр болно.

202.21.125.62Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 50 минут

Turd garsan hulgaich nar albaar hiihgui bgaa

103.57.92.93Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 49 минут

HIIHGUIEE BARIHGUI, ZORIUD HIIDEGGUI YUM ZORIUD BARIDAGGUI YUM

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 25 минут

Монгол ган нэгдэл , Монгол зэс нэгдэл гээд худал хуурмаг ард түмний тархи угаагчид эхлээд улс төрөөс, дараа нь төрөөс зайлбал таарна. Одоо байтлаа бүр улс төр, эдийн засгийн коррупц маягийн бүлэглэл болон хөгжсөн байгааг ард түмэн сохор биш харж байгааг наадуул чинь мэдэхгүй л томорч суугаа даа хөөрхий.

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 15 минут

Сайншандад Кокс химийн үйлдвэр л барих хэрэгтэй. Төмөрлөгийн үйлдвэр барих хангалттай ус , цахилгааны эх үүсвэр байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэр бүс нутагт 100 жилд хангалттай ажиллах нөөцтэй төмрийн хүдрийн уурхай ч байхгүй.

139.5.218.20Металлургич   • 2017, 12 сарын 15. 12 цаг 14 минут

Төмрийн хүдрээ гадагш буюу Хятад руу зөөж буй хүмүүс өол маш том нүгэл үйлдэж байгаа гэсэн үг?!?!?! Үүнийг даруй зогсоож Монголдоо боловсруулах шаардлага тавиад чадахгүй бол лицензийг гь хураа?!?! Манай улс төмрмйн хүдрийн тмйм их нөөцтэй орон биш шүү?!?!Төмөр өод алт, зэсээс илүү их стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн?!

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 12 минут

Нүүрсээр баян байж кокс химийн үйлдвэр барих хэрэгтэй байна. Сайншандад Аж үйлдвэрийн парк буй болгоно гэж мөнгө угааж ард түмний толгой эргүүлэхээ боль

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 10 минут

Энэ бүхнийг хийж чадаагүй байж Монгол улс хөгжинэ гэж бодсоны хэрэггүй. Ойрын ирээдүйгээ аргацааж ХАА, МАА-н гаралтай түүхий эдээ боловсруулж өдөр хоногоо өнгөрөөж байхыг үгүйсгэхгүй

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 05 минут

Засаг төр минь хүнд үйлдвэрийг хөгжүүлэхэд бодлого хэрэгтэй. Ялангуяа Төмрийн хүдрийг боловсруулж эцсийн бүтээгдхүүн хийх, нефть боловсруулах үйлдвэр барих, зэсийн баяжмалаа цэвэршүүлж цэвэр гаргах, Төмөр замын сүлжээ нэмэгдүүлж шаардлагатай төмөр замыг барих шаардлагатай байна.

150.129.140.104Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 03 минут

Бид яг ган үйлдвэрлэж харагдаач. Зүгээр нэг rebar буюу ердийн арматурын төмөр үйлдвэрлэхээр тэр нь Хятадын олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээс үнэ нь хэдэн зуун мянгаар даваад гарчихдаг. Тэрнийг хэн авах юм бэ? Яах гэж авах юм? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж үү? Эсвэл чингисийн төрсөн нутагт үйлдвэрлэсэн болохоор нь үндсэрхэх үзлээ бодож авах юм уу? Тэрний оронд нефтийн үйлдвэрээ ярьсан нь арай биелэх боломжтой үлгэр болох байлгүй.

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 12 цаг 01 минут

Манай улс коксжих нүүрстэй , баян агуулгатай төмрийн хүдэртэй байж ангижруулсан төмрийн үйлдвэр барина гэж Төмөрлөгийн үйлдвэрийнхэн ХХбанкныхны толгой эргүүлж байгаад концессээр 30 жилийн хугацаатай авсан. Өөөдтэй өөдрөг юм хийгээгүй хэдэн ажилчдаа цөөлсөөр зогсонги байдалд орлоо доо

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 11 цаг 55 минут

Хэзээ байтлаа шашин гэдэг болов. Төмрийн үйлдвэр хөгжүүлэхэд шашин хэрэггүй. Харийн зөв цэгцтэй бодлого хэрэгтэй . Стратегийн ач холбогдолтой бараа гэхээсээ илүү түүнийг төмрийн хүдрээс гаргаж авах нь чухал юм. Хэдэн ч удаа хайлуулсан бүү мэд хаягдал төмрийг хайлуулж ган гаргах нь тэнэг асуудал. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 500 мянган тоннын хүчин чадалтай ангижруулсан төмрийн үйлдвэр барина гэж үлгэр ярьсаар 10 гаруй жилийг үзлээ. Энэ бол бүр төөрөгдөл. Харийн уламжлалт аргаар ган гаргах нь бидэнд хэрэгтэй.

202.72.245.122ч   • 2017, 12 сарын 15. 10 цаг 51 минут

Шарын шашнаар төмөр бол нүгэлт зэвсэг ,уурхай бол тамын ажил

202.179.27.29Зочин   • 2017, 12 сарын 15. 10 цаг 38 минут

Барьлаа гээд яахийн ардчилсан хулгайч нар хувьчлаал авчийшд

66.181.178.156Зочин   • 2017, 12 сарын 15. 10 цаг 09 минут

Ter hudriign delgersaihan uragsh n zuuguud duusgaj bgaa malnuudaa

202.55.191.99Монгол хүү   • 2017, 12 сарын 15. 9 цаг 58 минут

Монголчууд төмөрөөр юм хийхээ больсноор Монголын Их Эзэнт Гүрэн доройтон уруудсаар өнөөдөр хүрээд байна. Тиймээс ган төмөрийг хүдрээс ялган боловсруулах төмөрлөгийн үйлвэрлэлийг Монголд үнэн утгаар нь явуулан хөгжүүлэхээс нааш МОНГОЛ УЛС хөгжих нь эргээлзээтэй байна. ТӨМӨР БОЛ СТРАТЕГИЙН ЧУХАЛ БАРАА ЮМ...

122.201.24.114Зочин   • 2017, 12 сарын 15. 9 цаг 32 минут

Манайхан худал ярьсаар 20 гаруй жилийг үзлээ. Тэр хугацаанд олон удаа төмөрлөгийн салбарыг хөгжүүлнэ гэж зөндөө ярьсан . Монголд 700 мянган тонноос дээш төмөр хэрэггүй. Зах зээл байхгүй. 2025 оноос хойш орон сууцны барилгын хэрэгцээ ерөнхийдээ зогсонги байдалд орно. Бүх малчдаа орон сууцанд оруулах шааардлагагүй г.м.

202.21.106.113Зочин   • 2017, 12 сарын 15. 9 цаг 26 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу эхний эгнээнд агуулах офиссийн барилгатай 1га аж ахуйн газар зарна. 88145555

202.21.106.113Зочин   • 2017, 12 сарын 15. 9 цаг 25 минут

Шинэ авто худалдааны төвийн баруун талд, засмалаас 1000м зайд нийслэлийн захирамжтай 3га газар зарна. 88145555

202.9.43.234Зочин   • 2017, 12 сарын 15. 9 цаг 13 минут

Нэг тонн ган дэлхийн зах зээл дээр $500 $1000 ханштай байна

Шинэ мэдээ

Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ6 цаг 18 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчдын анхааралд9 цаг 55 минутын өмнөБНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна10 сар 18. 18:00Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 17:55Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй10 сар 18. 17:50БӨӨРӨӨ цэвэрлэх ДОЛООН АЛХАМ10 сар 18. 17:45Б.Цэндбаяр: 15-34 насны арван залуу тутмын найм нь бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй байна10 сар 18. 17:40Алсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ10 сар 18. 17:35Хэт үнэртэй, анхилуун саван хэрэглэх нь мөөгөнцөр үүсгэдэг10 сар 18. 17:30Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ10 сар 18. 17:25Оросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ10 сар 18. 17:20Албинос төрсөн 21 настай Настя10 сар 18. 17:15Цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа10 сар 18. 17:13Бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 18. 17:10Этиоп Улсын шинэ Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ10 сар 18. 17:05Уушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ10 сар 18. 17:00WP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ10 сар 18. 16:55Л.Балхжавын найруулагч хүү Б.Чингүүний стилл10 сар 18. 16:50Коллежийн оюутан сургууль дээрээ бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрлээ10 сар 18. 16:45Намар цагаар Японд сакура цэцэглэжээ10 сар 18. 16:40Холливудын од монгол кинонд дуу оруулна10 сар 18. 16:35Нэвтрүүлэгч Э.Халиун Бали арал дээр амьдардаг болжээ10 сар 18. 16:30Гарьд Д.Рагчаа “хурандаа” хувцасаараа гангарчээ10 сар 18. 16:25ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа10 сар 18. 16:23Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм10 сар 18. 16:20Австралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ10 сар 18. 16:15Алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ10 сар 18. 16:10Залуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Чернишев туг барина10 сар 18. 16:05Тамхины хэрэглээ хамгийн өндөр 10 улс10 сар 18. 16:00Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...10 сар 18. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.