12-р сарын 20
11 цаг 40 минут

Монголчууд БНСУ-д UnionPay картаар хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ

   БНСУ-ын Соёл спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраа манай улсад нээгээд хагас жил шахам болж буй. Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци нь Солонгосын эдийн засагт 55 жилийн турш дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд дотооддоо 9, дэлхийн 21 оронд 32 салбартай. Тус корпораци нь олон төрлийн аялал жуулчлалын үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ удаад Солонгос улсад амьдардаг болон тус улсыг зорьж буй монголчуудад зориулан Юнионпэй карт /UnionPay/ гаргахаар бэлтгэж байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Өнөөдийн байдлаар Солонгост 36 мянган Монгол иргэн оршин сууж байгаа ба өнгөрсөн жил 16 мянган орчим хүн Монголоос эмчилгээний зорилгоор Солонгос Улсыг зорьсон. Мөн 5000 орчим Монгол оюутан Солонгост суралцаж байгаа аж. Мөн энэ оны эхний хагаст тус улсын ЭСЯ нь 46 мянган иргэнд виз олгосон бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн тоо гэнэ. Түүнчлэн 2017 оны 10 сарын 1-ний байдлаар 100 мянга гаруй монгол иргэн тус улсад зорчсон ажээ.

Гурвалсан валютаар гардаг төлбөрийн карт болох Юнионпэй картаар БНСУ-ын аялал жуулчлалын ихэнх үйлчилгээний газруудад хөнгөлөлт авах боломжтой. Мөн Солонгосын нэгдсэн эмнэлгүүд, Lotte department store, Shinsegae department store зэрэг их дэлгүүрүүд, татваргүй барааны их дэлгүүр, E-mart, жижиг сүлжээ дэлгүүрт хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломж нэмэгдэх ажээ.

Ингээд "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас БНСУ-д Юнионпэй картаар хөнгөлөлт эдлэхтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.

Солонгосын нийт ард иргэдийн 99 хувь бэлэн бусаар буюу картаар үйлчлүүлдэг бөгөөд үйлчилгээ авах боломжтой бүх газруудад картаар төлбөр тооцоог хийж хэвшсэн аж. 2017 оны 6 сарын байдлаар тус улсын 17 сая хэрэглэгч Юнионпай картыг ашигласан гэнэ. Уг картаар Солонгос улсад хэрэглэсэн нийт гүйлгээ 200 сая ам.доллар болсон ба энэ нь жилийн дундаж гэнэ.

Тус улсын үйлдвэр, үйлчилгээний 2.9 сая газарт Юнионпай картаар үйлчлүүлэх боломжтой. Харин Виза болон Мастер картаар тус улсад үйлчлүүлэх боломжтой газрууд нийт үйлчилгээний газруудын 30 хувь байдаг гэнэ. Виза болон мастер картаар голлох үйлчилгээтэй газруудаар хөнгөллөлтэй үйлчлүүлэх боломжгүй. Харин юнион пай картаар үйлчлүүлдэг газруудаар хөнгөлөлт эдэлж урамшуулал эдлэх боломжтой юм байна.

Тухайлбал, өнгөрсөн онд Солонгост аялал жуулчлалаар очсон хүмүүст зориулсан “Oh my girls” постерт эмэгтэйчүүд үйлчлүүлдэг газарт очиж, Unionpay картаар төлбөрөө хийвэл 8 хувийн бонус картанд нь үлдэх хөнгөлөлт эдэлж байсан аж. Мөн КТО корпорациас Зул сарын баярын дараа жил бүрийн 1 сарын 20-оос 2 сарын 28 нд зарлагддаг хөнгөлөлт байгаа. Энэ нь зөвхөн Unionpay карт эзэмшдэг үйлчлүүлэгчдэд хүрдэг урамшуулал байдаг гэнэ.

Түүнчлэн гадаадын орноос БНСУ руу ирж байгаа хүмүүс зааж өгсөн газарт ачаагаа хадгалуулбал тухайн газраас буудал хүртэл үнэгүй хүргэж өгдөг үйлчилгээ байдаг. Зөвхөн Unionpay карт эзэмшдэг үйлчлүүлэгчдэд хүрдэг үйлчилгээ гэнэ.

Тус улсыг зорьж очсон гадны жуулчдад зориулсан Unionpay хөнгөлөлт

Хонгконг: Солонгос руу аялж байгаа Хонгконгийн жуулчдад гзориулсан урамшууллыг үзүүлэхдээ Хонг Конг дахь КТО –ийн төлөөлөгчийн газар болон Unionpay карт хамтран хэрэгжүүлдэг байна. Хонгконг аялагчдын хувьд Солонгос руу аялах үзүүлэлт 5 хувиар буурсан ч гэсэн Солонгост зарцуулсан үнийн дүн нь 30 хувиар өссөн үзүүлэлт гарсан гэнэ. Яагаад өссөн гэвэл Солонгос руу зорчихоос нь өмнө Unionpay картыг ашигласнаар ямар урамшуулал, хөнгөлөлт эдэлж болох талаар хангалттай мэдээллийг аялагчдад өгсөн учраас аялагчдын тоо буурсан ч Солонгос улсад зарцуулсан мөнгөн дүн өссөн байна.

  Тайланд: Тайландын Бангкок хотын банктай хамтран ажилласан. Бангкок банк Unionpay карттай хамтарч байгаа урамшууллын мэдээллийг емайл хаягаар нь хэрэглэгчдэд өгдөг. Гэхдээ энэ нь зөвхөн Бангкок банкны хэрэглэгч харилцагчдад хамаардаг ч Солонгосыг зорьж байгаа Тайланд иргэдийн мөнгөний зарцуулалтын үнийн дүн маш ихээр өссөн.

Хятад: Хятадын Бүтээн байгуулалтын банктай хамтарсан Unionpay карт нь Солонгосын уламжлалт түүхэн барилгын зурагтай. Энэ картыг эзэмшиж байгаа хэрэглэгчдэд зориулсан бүх хямдрал урамшууллыг эдлэх боломжтой. Энэ карт хэрэглэгчдийн гар дээр хүрээд 1 сар болоход 1 сая хэрэглэгчтэй болсон.

Эдгээр мэдээлэл нь Солонгос улсыг зорин очихоос өмнө аялагчдад хангалттай мэдээллийг өгдөг талаар хэлэхийг хүсч Азийн зарим орны жишээг татсан хэмээн КТО-ийн төлөөлөгч танилцуулсан юм.

   БНСУ-д зорчиж очдог Монголчууд Unionpay картын хөнгөлөлт урамшуулалын талаар тэр бүр мэдээлэл байдаггүй. Хэрвээ аялагчид Монгол хэлд дээр эдгээр хямдрал урамшуулал хөнгөлөлтийн талаар мэдээлэл авахгүй бол Солонгост очоод Хятад англиар бичсэн урамшууллыг хараад сайн анзаарахгүй байх магадлал өндөр байдаг. КТО-Улаанбаатар төлөөлөгчийн газраар дамжуулан Солонгос руу зорчих Монгол аялагчдад зориулсан урамшууллын хөтөлбөрийг ярилцаж төлөвлөж байгаа.

Unionpay картыг яагаад Монголд нэвтрүүлэх гээд байна вэ гэвэл 2013-2017 оны хооронд Солонгос улсыг зорьсон монгол аялагчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. 2017 оны хувьд хэдийнэ 100 мянга гаруй аялагч Солонгосыг зорьсон байна. Энэ оны 1-10 сарын хооронд түрүү жилийнхээс 27.6 хувиар монгол жуулчдын тоо нэмэгдсэн. Хятадын хувьд Монголын хүн амын тооноос илүү ч гэсэн улс төрийн асуудлаас үүдэн Солонгос улсыг зорих жуулчдын тоо багассан. Харин Монгол жуулчид нэмэгдэж байна.

Монгол хэрэглэгчдийн гар дээр очих Unionpay картын талаар судалж байна. Одоогийн байдлаар Солонгосыг зорих аялагчид маань картаас илүүтэй бэлэн мөнгө авч явах нь маш их нийтлэг үзэгдэл. Гэхдээ картаар үйлчилгээ авдаг Монгол аялагчид Хятад аялагчдаас илүү үнийн дүнгээр БНСУ-аас үйлчилгээ авдаг. Unionpay картыг эзэмшигч хятад хүмүүс их байдаг ч гэсэн яг бодитоор гүйлгээ хийж байгаа үнийн дүнг нь харвал монгол хэрэглэгчид нь илүү их мөнгө зарцуулсан байдаг.

Дундажаар нэг монгол хүний Солонгост зарцуулдаг мөнгө 2000 ам.доллар орчим. Солонгосыг зорих монгол иргэд маань дэлгүүр, үйлчилгээний газраас илүү эмнэлгийн байгууллагуудад их очдог учраас үнийн дүн ийм байна. Тэгэхээр Монголын аялагчдын хувьд эрүүл мэндийн салбарт түлхүү үйлчлүүлдэг гэж харж байна. Гэхдээ аялагчдын хувьд мэдээж эмнэлэгт очиж эмчилгээ авахаар БНСУ-д зорчих нь дуусахгүй тул Юнионпай картаар дамжуулан аялагчдын аялалын хөтөлбөрт тусгая гэж бодож байгаа.

Тухайлбал, Солонгост зорчихоос өмнө буюу нисэх онгоцны үйлчилгээний хөнгөлөлт урамшуулал эдлэх, очсон хойноо нийтийн тээврийн үйлчилгээ, хамгийн чухал зүйл болох эрүүл мэндийн үйлчилгээ, аялал жуулчлалын бүс нутгуудаар аялах, ресторан дэлгүүр хэсэх үед хөнгөлөлт урамшуулал эдлэх. Бүх зорьсон ажлаа дуусаад Монгол руу буцахад нь онгоцны буудлын лоунж, татваргүй барааны дэлгүүрт үйлчлүүлэхэд урамшуулал эдлэх боломж олдох юм.

Аялалын талаарх энэ бүх зүйлийг Korean travel картанд бүгдийг нь шингээх талаар төлөвлөж байна. Мөн Солонгосын хаана ч бай энэ картаар гүйлгээ хийсэн тохиолдолд Cash bank-ийг санал болгох нь маш чухл. Ачаа бараагаа алга болгосон тохолдолд түүнтэй холбоотой даатгал нь бас байх ёстой.

Хятадад нэвтрүүлсэн Unionpay картын хувьд л гэхэд энэ картыг эзэмшигч үйлчлүүлэгчдэд илүү өндөр хөнгөлөлт хямдралыг санал болгодог. Мөн хятадын Тур операторуудтай хамтран ажиллаж, тэднээр дамжуулан хямдрал урамшуулал авах боломжтой байсан. Зөвхөн энэ картнаас болж Солонгос руу ирэх жуулчдын тоо нэмэгдсэн юм биш. Солонгосыг зориод ирж байгаа аялагчдад тохирсон, зохистой карт байсан болов уу. Энэ картыг эзэмшигч харилцагч нь ихэвчлэн Солонгос Хятадын хооронд бизнес эрхэлдэг хүмүүс байсан.

Тиймээс Unionpay картын урамшууллыг эдлэхийн тулд Монголын тур операторууд, банкуудын оролцоо маш чухал байна. Эдгээр мэдээллийг олон хүнд хүргэсэнээр Монголчууд Солонгосын нэгдсэн эмнэлгүүд, Lotte department store, Shinsegae department store зэрэг их дэлгүүрүүд, татваргүй барааны их дэлгүүр, E-mart, жижиг сүлжээ дэлгүүр зэрэг манай улсын үйлдвэр, үйлчилгээний 2.9 сая газарт хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломж нэмэгдэнэ.

П.Нарандэлгэр

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.216.85Зочин   • 2017, 12 сарын 20. 14 цаг 27 минут

Энэхүү картыг хаанаас. авах вэ?.

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ1 цаг 16 минутын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов1 цаг 21 минутын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна1 цаг 26 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов1 цаг 36 минутын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно1 цаг 36 минутын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо1 цаг 41 минутын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 48 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 56 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ2 цаг 1 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв2 цаг 8 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ2 цаг 9 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо2 цаг 16 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ2 цаг 16 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил2 цаг 18 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг2 цаг 21 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ2 цаг 26 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ2 цаг 31 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2 цаг 41 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 46 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 56 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ3 цаг 1 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ3 цаг 6 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо3 цаг 11 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ3 цаг 16 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 20 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө3 цаг 21 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав3 цаг 26 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна3 цаг 36 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа3 цаг 39 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг3 цаг 41 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.