2017 оны 12-р сарын 25
15 цаг 00 минут

“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна

Төмөр замын вокзалын хажууд байрлах “1000 машины зогсоол” буюу машины захтай холбоотойгоор шүүхээс гаргасан шийдвэрийг эрх баригчид уландаа гишгэж, хууль зөрчиж байна хэмээн жагсаал зохион байгуулж байна. 2007 оноос хойш 300 гаруй худалдаа эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр “Даяар хас” компанийг байгуулан нэг тэрбум гаруй төгрөгөөр “1000 машины зогсоол”-ыг тохижуулж. Мөн гурван шатны шүүхийн шийдвэр худалдаа эрхлэгчдийн талд гарсан талаар худалдаа эрхлэгч нар хэлж байлаа.

-“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ АМЬДРАХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙГ ЗААВАЛ ӨМХИЙ БААСАН ДУНД АВААЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ”

Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл иргэн н.Бат: Шүүхээс энэ газрыг Улаанбаатар-Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшил газар биш ээ гэдгийг нотлоод гаргачихсан. Шүүхийн тогтоол нь гарчихаад байхад Нийслэлийн удирдлагууд нийтийн эзэмшлийн газар мөн “Та нар зайл” гээд байдаг. Хууль эрх зүйтэй орчинд амьдарч байгаа юм уу бүү мэд. Урдаа барьдаг байнгын шалтгаан нь түгжрэлээс сэргийлгэнэ гээд байгаа юм. Гэтэл хар даа нар “Бар” захын энэ зам түгжрэлтэй байна уу. Худалдаа эрхлэгч нар нэг нь ч машинаа унадаггүй. Бид нар бүгдээрээ явган ирж, буцдаг.

Машин үзэхээр ирсэн иргэдэд зориулсан тусдаа зогсоол байгаа. Тиймээс түгжрэл саатал үүсгэсэн гэж бодохгүй байна. Яам тамгын газрууд төр захиргааны газрууд замын түгжрэл хамгийн их үүсгэдэг. Төрийн албан хаагчдын цалин том, том машин авч унахаар цалинтай хүмүүс биш үү дээ. Төрийн албан хаагчид хотын төвөөр байгаа ихэнх зогсоолуудад машинаа тавьж бөглөрөл үүсгэж ард түмнийг гудамжинд албаар түгжрүүлдэг. Оросын хил дээр мануухай босгоно гэдэг шиг түгжрэл чинь эндээс үүсээд байгаа юм гэдгийг өөрсдөө мэдэхгүй байна.

Хэрвээ авто зогсоол барьсан юм бол зах зээлийнхээ хуулийн дагуу хангалттай сайхан үзүүлснийхээ дараа биднийг хөөх хэрэгтэй. Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах ёстой хүмүүсийг заавал өмхий баасан дунд аваачих гээд байх юм. Гэтэл мэргэжлийн байгууллага очиж судалгаа хийхэд энд хуримтлагдсан метаны хий хэзээ мөдгүй дэлбэрнэ гэсэн. Бид нарын дээрээс Улаанбаатар хотын 70-80 жилийн баасан бороо орно. Тэндээс өвчин халдвар авахгүй гэсэн баталгаа алга байна. Хамгийн гол нь би эрүүл, аюулгүй орчинд ажиллаж  амьдармаар байна.

Төмөр замын дарга Д.Жигжиднямаа, Улаанбаатар хотын дарга Су.Батболд, Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл гэх гурван хүн үгсэн хуйвалдаж гурван шатны шүүхийн тогтоолыг үл хүндэтгэн биднийг газраа чөлөөлж өгөхийг шаардаж байна. Арваннэгдүгээр сарын дөрвөнд хамгийн эцсийн шатны шүүх хурал болсон. Гэтэл Зам тээврийн дэд сайд хууль хөөцөлдөж явсаар байгаад хууль бус шийдвэр буюу гэрчилгээг гаргуулж авсан. “Даяар хас” компанийн захирал дээр хуурамчаар хэрэг үүсгэж, өдөр болгон шалгадаг хүмүүсийг дууддаг. 300 гаруй хүн өдөр болгон энд ээлжээр хонож байна. Гурван жил энэ компани тоггүй, усгүй байлаа. Дайны үед л ийм байдаг болов уу. Үе үеийн хотын дарга, төмөр замын дарга нар энэ газарт шунадаг” гэв.

34
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

34 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.125.50Зочин   • 2017, 12 сарын 26. 0 цаг 12 минут

Хурдан зайлуул

66.181.179.104Зочин   • 2017, 12 сарын 25. 20 цаг 53 минут

Энэ зах зогсоол түгжрээ үүсгээд байгааг лав хараачгүйн байна. Амьдралаа авж явж байгаа хэдэн ченжийг ингэж дарамтлах шаардлага байдаг ч юмуу үгүй юм уу

122.201.22.247Zailuul   • 2017, 12 сарын 25. 18 цаг 02 минут

Uter turgen zailuul nasduula

202.9.47.177Зочин   • 2017, 12 сарын 25. 17 цаг 21 минут

nuulgee

182.160.33.102Хнз   • 2017, 12 сарын 25. 16 цаг 50 минут

Барс захыг ч гэсэн зайлуулах ёстой.Төмөр замын дагуу ийм навсайсан зүй хэрэггүй.Төмөр замаа дээш татах нь маш зөв.

182.160.33.102Хнз   • 2017, 12 сарын 25. 16 цаг 47 минут

Угаараа Батүүлиын үед шинэ газар иж бүрэн тохижилт хийж өгөөд байхад МАН ынхан худалдаачдыг уриалж унагсан .Одоо өөд нь хаясан чулуу.........

182.160.33.102Хнз   • 2017, 12 сарын 25. 16 цаг 44 минут

Энэ хүмүүс насаараа төмөр замын газрыг ашиглана гэж яаж зүрхлэнэ вэ?Тэртэй тэргүй төмөр замын хүрээнд байгаа газар чинь нийтиын эзэмшил шүү.Жаахан эх оронч байлдаа .Одоо ингээд л машин зараад болоо юу?Юу тохижилт хийсэн юм болоо?Хэдийд хэнтэй хуйвалдаж энэ газрыг эзэмшээ болоо?Аягүй бол 60Тэрбумынхны нэр цухалзана даа.Олон усын жишигт нийцэх төмөр замын буудал барих шаардлагад тулчихаад байнаТа нар машинаа зараад хуучин вокзалтайгаа насыг барахуу?Больж үз

103.212.116.170zochin   • 2017, 12 сарын 25. 16 цаг 42 минут

il zadgsi jorlongyydiig zailyylah heregtei.

202.9.43.176Zochin   • 2017, 12 сарын 25. 16 цаг 42 минут

Zygeer tygjrel yysgeegyi , oorsdiin mongo oroo zam talbaigaa tohijuulcan gazriig toriin ner barij ard tumnees bitgii bulaahiig bod za. Bid bas erhee edleh estoi humuus shu

202.179.22.169çî÷èí   • 2017, 12 сарын 25. 16 цаг 37 минут

Óëñ ãàçðàà ìýäýýä àüàõ õýðýãòýé Òýðáóì òàãðàã çàðñàí þè áîë ýõëýýä õ¿í àæèëëàõ íºõöºëººð õàíãàæ óñ öàõèëãààíàà øèéääæã þì áèø ¿¿ ×åíó¿¿ë ÿã ÿâãàí èðý õàðàã人ÿ ìºí õóäëàà çàëäàã íºõºð þì àà Õýëæ ÿðèõàà ýõëýýä öýãíýæ áàé äóóã¿é ë ãàçðàà ÷ºëººë Äàðãà íàðò èòãýõã¿é áàéãàà áîë ÷ºëººîºõ íü çºâ áóðóó þó ãýäãèéã àðä íèéòýýñ àñóóãààä ë øèéä÷èõ òýä âó ãýíý ò¿¿ãýýð ë áîë

27.123.214.107Зочин   • 2017, 12 сарын 25. 16 цаг 20 минут

Davarsan pda nar ve? Hoinoos ireed hot miniih gedeg shig yum boloh ni ee! Duugui zailuul. Hot muu ch gesen gazraa medeh bailgui. Hunii gazar deer buuchihaad zailtcgaa!!!

202.21.115.165Зочин   • 2017, 12 сарын 25. 16 цаг 28 минут

Чам шиг юугаа ч мэдэхгүй ацнууд нь ингэж ярьж л байдгийн...

66.181.160.78Зочин   • 2017, 12 сарын 25. 16 цаг 11 минут

Хуц.

182.160.34.6Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 58 минут

багахан хуцаад газрыг чөлөөл . ард түмэн шинэ вокзалтай болмоор байна. наад машин орж гарах гарцыг нь хаачих. тэгээд л наад хувалзнууд чинь төмөр сэгээ хаяад зайлна.

202.21.115.165Зочин   • 2017, 12 сарын 25. 16 цаг 30 минут

чи тэр төмрийн сэгээ унадаггүй айхтар гар нь уу хаха

202.21.112.2Зочин   • 2017, 12 сарын 25. 16 цаг 40 минут

зүгээр л газраа чөлөөл буйраа цэвэрлээд баярлалаа гэж хэл

27.123.214.107Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 56 минут

Zalluulaachee

66.181.160.48Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 51 минут

Olon yam uariad bailgui amin huyva bodolgui nuusen deer hudlaa shaltaglaad bailgui nuu toron hashaa barichaad 1 terbum ch geh shig...Odoo zambraagui bdlaa zogsoo...

66.181.160.106zochin   • 2017, 12 сарын 25. 15 цаг 47 минут

zailyylah heregtei 1000 madhini zogcool ch geh shig

66.181.161.65Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 42 минут

Төр төмөр нүүрээ гарга. Зайлуул

27.123.214.108Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 41 минут

yu shaagaad bnaa 1 terbumaar tohijuulsan ch geh shig

202.179.11.194зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 37 минут

шинэ юм хийхээр дандаа эсэргүүцнэ .Юмыг сайханболгох гээд байгаан биш үү

66.181.185.162Би   • 2017, 12 сарын 25. 15 цаг 36 минут

Эд чинь диполматдугаартай машин унадаг этгээдүүд мөнүү?

202.55.191.99зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 34 минут

зүгээр л шууд зайлуулах хэрэгтэй. харин тэр газар дээр нь нийгэм , хүн ардад хэрэгтэй юм л хийгээсэй дээ.аваад бүр дордуулвал харин эд нар байлгасан нь дээр болно шүү,

66.181.185.162С. Дэмбэрэл   • 2017, 12 сарын 25. 15 цаг 32 минут

Энэ газрыг Улс зүгээр л хурааж аваад хэнд нь ч биш машин зарахгүй нөхцөлтэйгөөр 0,05 га-гаар нь иргэдэд дуудлага худалаагаар зарах хэрэгтэй.

182.160.33.177Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 32 минут

зүгээр хотоос зайл

27.123.214.115Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 27 минут

***** ууд зүгээр зайл

202.72.245.122Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 23 минут

Нийслэлийн Төмөр замын буудал чинь багтаж ядаж байхад Энэ хэдхэн нөхдүүд зайлахгүй юу вэ

66.181.187.152Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 19 минут

зүгээр л зайлцгаа

122.201.22.34Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 16 минут

huduunuu ochij malaa hariul

202.70.44.116Зочин   • 2017, 12 сарын 25. 15 цаг 13 минут

Түрийний бөөс толгойд гарнаа гэж, улсдаа татвар өгөх дургүй хэдэн ченж нар даварч гүйцжээ

43.242.243.202Иргэн   • 2017, 12 сарын 25. 15 цаг 09 минут

Хуцалгшй зайлцгаа

202.72.245.122ч   • 2017, 12 сарын 25. 15 цаг 07 минут

Энэ худлаа,Төмөр зам атгын чинээ газраа булаалгавал шившиг, хэдхэн машины ченж дарамтлаж Алалцаж буй нь Бөөснүүд толгойд гарсны шинж, Нийт төмөр Замчид маш эгдүүцэж байна.

66.181.160.78Зочин   • 2017, 12 сарын 25. 16 цаг 10 минут

Зайл. гээд байгаа. бүдүүлэг. баас. нар өөрсдөө. зайл. .С.Батболдын хамсаатан та нар. дагаад. шоронд. яв.

Шинэ мэдээ

Их, дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ыг хүртэл амраахаар боллоо1 минут 45 секундын өмнөЕвропын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 15:00Ихэр байлдагч1 сар 25. 14:55КДРАМ: 2020 оны нэгдүгээр сарын хамгийн шилдэг жүжигчид1 сар 25. 14:50СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ1 сар 25. 14:45УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 25. 14:40Түлэгдсэн иргэдийн тоо буурахгүй байна1 сар 25. 14:35Таксины тухай СОНИН ХАЧИН1 сар 25. 14:30Гэргий танаа1 сар 25. 14:25Леброн Жеймс трипл дабл гүйцэтггэж багаа хожилд хөтөллөө1 сар 25. 14:20Ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж дүгнэжээ1 сар 25. 14:15Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 25. 14:10“Brexit”-н нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт Б. Жонсон гарын үсэг зуржээ1 сар 25. 14:05Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ1 сар 25. 14:00Монгол Улсад коронавирусийн халдвар гарах эрсдэлийн түвшин "дунд" гэж ДЭМБ дүгнэсэн байна1 сар 25. 13:55"Токио 2020" олимпийн тасалбарын загварыг танилцуулав1 сар 25. 13:50Эрдэмтэд хортой могойн булчирхайг анх удаа ургуулжээ1 сар 25. 13:45Ирэх сарын 1-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно1 сар 25. 13:40Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй1 сар 25. 13:35Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана1 сар 25. 13:30Ухань хотын голомтод ажиллаж буй эмч бодит байдлыг бичлэгээр цацлаа1 сар 25. 13:25Хилийн боомтуудыг хаалаа1 сар 25. 13:20Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ1 сар 25. 13:15Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж1 сар 25. 13:10"Токио-2020" олимпийн эрх олгох боксын тэмцээн Йордан улсад болно1 сар 25. 13:05Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ1 сар 25. 13:00Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байна1 сар 25. 12:55Короновирус Европ тивд илэрлээ1 сар 25. 12:50"One team" клубийн тамирчин Д.Батгэрэл Лас-Вегаст тулалдана1 сар 25. 12:45Илон Маск: Ойрын дөрвөн жилийн дотор саран дээр хүний мөр гарна1 сар 25. 12:40
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.