2017 оны 12-р сарын 26
7 цаг 30 минут

Шилдэг аймаг, дүүрэг шалгаруулах санал асуулгын дүн гарлаа

Үндэсний тэргүүлэгч ZALUU,COM  сайтаас зохион байгуулсан 2017 оны шилдэг аймаг, дүүрэг шалгаруулах цахим санал асуулга товлосон ёсоор энэ сарын 25-ны өдрийн 00 цагаар дуусгавар боллоо. Иргэд орон нутгийнхаа улирч буй оны ажилд дүгнэлт өгөв. Санал асуулга үргэлжилсэн нэг сарын хугацаанд иргэдийн оролцоо өндөр байлаа. Эрхэлж буй ажил, удирдаж байгаа орон нутгийнхаа ажил амьдралыг ард түмнээрээ дүгнүүлнэ гэдэг Засаг дарга нарын хувьд нэг боломж байв. Нөгөө өнцгөөсөө өөрийн аймаг, дүүргээ Монгол улсынхаа 21 аймаг, 9 дүүргийн хаана нь явааг жишин харах бололцоог энэ санал асуулга олгож байгаа юм.

Иргэд орон нутгийнхаа  удирдлагын ажлыг цахим орон зайд ингэж дүгнэж цэгнэж хэвших нь цаашид төрийн ажлын ил тод байдал, түүнд олон нийтийн оролцоог хангах нэг арга зам байх учиртай. Орон нутгийн удирдлага хэн нэг том дарга, сайдын өмнө  бус харин иргэдийнхээ өмнө том үүрэг хариуцлага хүлээж ажилладаг гэдгээ үүгээр илүүтэй ухамсарласан итгэл сэтгэлийг энэ санал асуулга үлдээж буй гэдэгт итгэж байна.

Жил жилийн эцэст бие биеэ дуурайсан мэт хөврөх олон шалгаруулалтаас манай санал асуулга огт өөр, хэн нь хэн бэ гэдгийг зөвхөн иргэдийн санал үнэлэмжид үлдээснээрээ онцлог байсан юм.

Санал асуулга эхлэхтэй зэрэгцэн Өмнөговь, Өвөрхангай, Завхан, Орхон аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүрэг илүү хандалт саналтай  байсан. Тэр эрчим явцын дунд өөрөчлөгдөж байсан ч нэг их хол зөрсөнгүй явсаар дүн гарах хугацаатай золгов. Санал асуулгад тэргүүлж буй эдгээр аймаг, дүүргийг хэн ч үгүйсгэх аргагүй мэт.

Өмнөговь, Орхон аймаг бол Монгол Улсын эдийн засгийн өндөр эрчимтэй бүс нутаг. Үндсэндээ энэ хоёр аймаг улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр болдог. Харин Өвөрхангай аймгийн хувьд улирч буй онд хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт хийснээс гадна мал сүргийн тоогоороо улсдаа дээгүүрт бичигддэг, Монгол орны төв цэг утгаараа дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээврийн урсгал ихтэй, аялал жуулчлалын томоохон цогцолбор газар гэдэгтэй санал нийлэх байх. Энэ тодотгол Завхан аймагт ч мөн хамаарна.

Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн хувьд нийгмийн чиглэлд хийсэн бүтээн байгуулалтаараа илүү иргэдийнхээ анхааралд өртөж, талархал хүлээж байгаа нь хүмүүсийн сэтгэгдлээс анзаарагдаж байв.

Монголын эдийн засгийн хойморт тухалсан өмнийн говь

Өмнөговь аймгийг онцлох шалтгаан олон бий. Тус аймгийн 2017 оны ажлын тайлангаас харвал орон нутагтаа 134,1 тэрбум, улсын төсөвт 29,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн ажиллажээ. Дашрамд дурдахад ирэх 2018 онд тус аймаг улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Өөрөөр хэлбэл улсаас төсөв авдаггүй, харин ч эсрэгээрээ улсын төсөвт хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгө төвлөрүүлдэг хоёрхон аймгийн нэг нь юм. /Нөгөө нь Орхон аймаг/  

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Өмнөговьчууд 2017 оныг "Бид хамтдаа"  гэсэн уриалга дэвшүүлэн ажиллаж энэ хүрээнд төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөр 4 бүлэг, 166 заалт, 17 дэд хөтөлбөртэй. Эдгээрэс зарим нэг онцлог хөтөлбөрийг  дурдвал Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх “Зөгийн үүр”  тэтгэлэгт хөтөлбөр, нигмийн хамгааллын чиглээрхи “Говийн нэмэгдэл”,  “Англи хэлтэй Өмнөговь”, “Элэг бүтэн Өмнөговьчууд” зэргийг дурдаж болно.

Усалгаатай газарх тариалан хамгийн сайн хөгжсөн, энэ талын уламжлалтай аймаг гэвэл яриангүй Өмнөговь аймаг. Энэ нутгаас улсын аварга ногоочин нэг бус удаа төрж байсан билээ. Энэ онд  тус говьчууд гүзээлгэнэ тариалалтыг эрчимжүүлж, өвлийн  хэд хэдэн хүлэмж байгуулжээ. Ирээдүйд Монголын жимс жимсгэнийн аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болох ирээдүй бий.

Өмнөговь бол хангай говь хосолсон гэмээр өвөрмөгц нутаг. Дүн өвлийн хүйтнээр ууланд нь сарлагийн бух дошиж байдаг бол тал говьд нь орсон буурын шүд тачигнаж байдаг.  Говийн энэхүү содон өнгө төрхийг бий болгож байгаа сарлаг болон тэмээн сүргээ өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх чиглэлэээр орон нутгийн удирдлага иргэдтэйгээ хамтран идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж.

Өмнөговь аймаг Монголын эдийн засгийн хамгийн идэвхтэй бүс нутаг. Оюутолгой, Тавантолгой гээд дэлхийд танигдсан том уурхай тус аймагт бий. Одоо энэ хоёрын араас Хармагтайн зэсийн орд нэрлэгдэж байна. Монголын хөгжлийн эх ундрага, эдийн засгийн гол чадавхи энд л байна. Энэ утгаараа орон нутгийн хөгжилд нэлээд нөлөөлдөг байж таарна.

ZALUU,COM сайтын санал асуулгад  Өмнөговь аймгийг дэмжиж нийт   9166  иргэн саналаа өгснөөр 2017 оны  шилдэг аймгаар нэрлэгдэж байна.  Тиймээс тус аймгийн ажил үйлсийн талаархи нийтлэл нэвтрүүлэг, сурвалжлагыг бид ойрын хугацаанд бэлтгэн  уншигчиддаа түгээх болно.

Өвөрхангайчууд хөдөө аж ахуйн салбартаа бүтээн байгуулалт хийв

Санал асуулгад Өвөрхангай аймаг удаалж байна. Тус аймгийн хувьд анхаасаа их хандалт авч байсан. Өвөрхангайчууд улирч буй онд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, өртөг шингээхэд түлхүү анхаарч ажилласан. Тухайлбал, өдөрт 500 бог, 250 бод  нядлах хүчин чадал бүхий орчин техник технологитой  мах боловсруулах үйлдвэр байгуулсан нь төв болон баруун бүсийн малчдын хувьд  мал махаа зах зээлд борлуулах боломжийг бүрдүүллээ. Үйлдвэрийн тухайд бүтээгдэхүнээ гадагш нь экспортод гаргах чиг хандлагатай ажиллаж байна. Мөн шинээр 60 шахам ажлын байр хий болж байгаа аж.

Хөдөө аж ахуйн чиглэлд хийсэн хоёр дахь томоохон бүтээн байгуулалт гэвэл “Ноос ирээдүй” компанийн ноос угааж боловсруулах үйлдвэрийг дэмжиж өргөтгөснөөр жилдээ 6000 тн ноос боловсруулах боломжтой болж байна. Одоо тус үйлдвэр угааж боловсруулсан ноосоороо цэвэр ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Мөн тус аймаг 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгож, энэ хүрээнд 10 сумандаа ахмадад үйлчлэх төвтэй болсон нь иргэдийн дэмжлэгийг ихэд хүлээсэн ажил болжээ. 

Мөн орон нутгийн иргэд аймгийн Засаг даргаа жолооч нарыг ууж согтуурахын эсрэг сайн тэмцэж байгаа, энэ нь иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар хийж байгаа үр дүнтэй ажил хэмээн нэрлэсэн байна билээ.

Өвөрхангай аймгийг дэмжиж  9138  иргэн саналаа өгсөн бөгөөд манай сайтын сурвалжлах баг орон нутагт нь очиж  өврийн сайхан хангайн ажил үйлсийг сурвалжлах болно.  

Жагсаалтын гуравдугаарт нийслэлийн Чингэлтэй дүүрэг 9000 шахам саналаар бичигдэж байна. Тус дүүргийн хувьд анхнаасаа хандалт өндөр авч байсныг дээр дурдсан. Чингэлтэй дүүрэг нийгэмд хандсан ажил, тухайлбал хүүхдийн номын сан, хүүхдийн жишиг эмнэлэг барьж байгуулсан нь иргэдийнхээ талархлыг их хүлээж байгаа. 

Санал асуулгын эхний таван байрт ӨМнөговь, Өвөрхангай, нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Орхон аймаг, Улаанбаатар хот нэрлэгдээд байгаа бол нийёлэлийн Баянзүрх, Багахангай, Налайх гэсэн гурван дүүрэг, аймгуудаас Говьсүмбэр  сүүл мушгижээ. 

 

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.22Зочин   • 2018, 1 сарын 18. 19 цаг 26 минут

Иййй чаааавааааас.

202.179.31.115Зочин   • 2017, 12 сарын 27. 9 цаг 19 минут

Энэ санал асуулга бол шал худлаа. Дээрх 2 аймгийн тайлбарыг сонсоход бүх аймагтай адилхан л юм байна ш дээ. Монголын Эдийн засагт их мөнгө оруулсанаар үнэлээд байгаа юм уу. Тэрний оронд Тухайн аймаг дүүргийн боловсрол, эрүүл мэнд, хүн амын өсөлт гэх мэт тодорхой Монгол улсын хөгжилд хэрэгтэй зүйлсийнх нь үзүүлэлтүүдийг харж байгаад Засгийн газар дүгнэх нь зүйтэй. Тэрнээс хэн нэгэн, аль нэгэн сайт дүгнэх бол буруу.

202.9.41.204Зочин   • 2017, 12 сарын 26. 21 цаг 03 минут

уралдаан, юм л бол уралдаан.Юу хийж, ямар үр дүн гарсныг хэн мэдлээ.

202.21.109.154Зочин   • 2017, 12 сарын 26. 17 цаг 52 минут

ийм солиотой уралдаан хэнд хэрэгтэй юм бэ. Өвөрхангай ямар ыүьээн байгуулалт хийсэн 2 цэцэрлэгийн мөнгөөр хятад хаалага хийсэн, зам нь байнга эвдрэлтэй там. Бүтээсэн хийсэн юм даан ч алга. Дарга нар нь мөнгө их идсэнээр нь уралуулаад байгаа гэвэл ойртохоор байна

183.81.171.3Зочин   • 2017, 12 сарын 26. 17 цаг 05 минут

Дүүргүүдийг нь Нийслэлтэй нь уралдуулж байр эзлүүлдэг ямар сонин уралдаан бэ?

183.81.171.3Зочин   • 2017, 12 сарын 26. 17 цаг 06 минут

Гэтэл аймгуудыг сумтай нь уралдуулаагүй байх юм

103.194.176.98зочин   • 2017, 12 сарын 26. 16 цаг 58 минут

Харин Баруун хэсгийн Сангийн сайд асан Чойжилсүрэн гэдэг этгээдийн мэдэлд Гурвантэс Ноён сум багтана гэх яриа байгаа шүү

103.194.176.98зочин   • 2017, 12 сарын 26. 16 цаг 55 минут

Хуйшааний хүү Батэрдэнэ Өмгөговь аймгийн зүүн сумдыг худалдаад авсан гэх яриа ч бий. Үүнд Ханбогд Манлай Цогтцэций Баян-овоо гэх мэт

103.194.176.98зочин   • 2017, 12 сарын 26. 16 цаг 48 минут

Өмнөговийхон тэр аяараа МИ МИ чид том оворийн ачаа тээврийн жолооч нар тэр чигээрээ л МИМИЧИД гэдгээрээ Монгол улсад алдартай Өмнөговийн МИМИЧИДЫГ алдаршуулсан юм биз дээ Тэд ажилгүйдэл ядуурал утгаа алдсан хогын лаларийн газар шүү

202.72.245.122ё   • 2017, 12 сарын 26. 16 цаг 46 минут

газраас ухсан хэмжээ мөнгө хоёроор хэмжих юм зэрлэгүүд Архитектур,АТ,технологи урлаг гээд

66.181.176.143ZOCHIN   • 2017, 12 сарын 26. 15 цаг 47 минут

UUL, US URGAMAL AMITNAA SUIDELJ B.GAA, GAZAR NUTAGTAI, HOG UTAANDA BARIGDSAN NIISLELTEI BAIJ UHSENII N SAIN GEJ SHALGARUULDAG B.NAA. HOT N GEJ ERGEN TOIRON SHEES BAAS, HOGIIN TAMHI HATSAN NAPALEON TORT ZARDAG TUTSEER DUURSEN SEJGIIN.

122.201.17.34zochin   • 2017, 12 сарын 26. 15 цаг 33 минут

dordohiin doloo bolov

103.87.255.42а   • 2017, 12 сарын 26. 15 цаг 29 минут

МАНАЙ ДОРНОД НУТГИЙГ ЯАГААД ДООШ НЬ ЧИХЭВ, БУХИМДАЖ БАЙНА. ЗАВХАН, ӨВӨРХАНГАЙ, ӨМНӨГОВЬ ЮУГААРАА ИЛҮҮ ЮМ, ****

202.21.100.210б   • 2017, 12 сарын 26. 16 цаг 52 минут

ДҮҮРЭН ХУЖААТАЙ АЙМАГ ГЭЖ БАЙГАА ЮМ БАЙГАА БИЗ

66.181.186.141зочин   • 2017, 12 сарын 26. 14 цаг 12 минут

Жирийн иргэн ажлыг яаж хэмжих бэ. Худлаа байна. Ганцхан төсөв бүрдүүлэлтээр хэмжихгүй биз дээ.

202.131.245.69зочин   • 2017, 12 сарын 26. 13 цаг 55 минут

яг үнэн мөнөөр нь шалгаруулбал Улаанбаатар хот, түүний 9 дүүрэг, эсвэл дүүргийн хороод л шалгарах учиртай. Монгол улсад УБ-аас өөр өнгөтэй өөдтэй нутаг алга. энд л бүтээн байгуулалт, ажил ундарч өрнөж асуудал шийдэгдэж байна. Аймгууд бол юу ч хийдэггүй төсвийн зарлага болсон газар ш дээ.

103.242.47.98Зочин   • 2017, 12 сарын 26. 12 цаг 13 минут

үнэнд нийцээгүй шалгаруулалт явуулчаад юун сүрхий дүгнэлт хийдэг юм бэ та нар тухайн орон нутаг дүүрэгт очоод иргэдээс асуусан юм уу нэг хүн хичнээн удаа дарж болох тийм өрөөсгөл санал асуулга явуулчаад аймаг дүүргийг дүгнэж болохгүй э

103.10.21.44zochin   • 2017, 12 сарын 26. 11 цаг 48 минут

ajil hiideggui aimguudiig shalgaruulsan bna bayarllaa. Hudlaa magtahaa boli.

202.21.106.163Зочин   • 2017, 12 сарын 26. 11 цаг 38 минут

xudalaa shtee.ard tumniig xuurch l bgaa.ali xediinii ali aimgiig shalgaruulaxaa toxirson bgaa gee bizdee.boliooch ee.

202.21.100.210АРАЙ БИШ ЭЭ   • 2017, 12 сарын 26. 10 цаг 54 минут

ИЙМ Т1 СУДАЛГАА ГЭЖ ЮУ БАЙДГЫН? ДҮГНЭЛТ НЬ БҮҮР Ч Т1 БОЛЧИХ ЮМ. ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ ЮМ БАЙНА. ЯМАР Ч ЗОРИЛГОТОЙ ХАЧИН ШАЛГАРУУЛАЛТ ХЭНД ХЭРЭГТЭЙ Ч ОЙЛГОМЖГҮЙ, ЗҮГЭЭР Л НЭГ ЦАГ НӨГЧӨӨЖ АЖИЛ ХИЙСЭН БОЛЖ АРГАЦААСАН ЮМ ШИГ. АРАЙ БИШ ЭЭ ЭНЭ САЙТ

202.179.31.72zochin   • 2017, 12 сарын 26. 10 цаг 50 минут

ene ***** sudalgaagaar shalgaruulsan ***** ymaa boliooch. Jinhene hugjluuruu ni amidraliin tuvshin zergeer shildeg aimgiig todruul

202.179.18.233Зочин   • 2017, 12 сарын 26. 10 цаг 46 минут

Энэ санал авсан дүн чинь СОНгуулийн хар машины дүнтэй яасан адилхан тоо вээ нэг иймэрхүү тоо ............

202.179.18.89ЗОЧИН   • 2017, 12 сарын 26. 10 цаг 44 минут

ТУХАЙН АЙМАГ РУУ НЬ МӨНГӨ НЭХЭЖ ШАНТААЖИЛЖ БАЙР ЭЗЛҮҮЛДЭГ ЗОХИОМОЛ ЖҮЖГЭЭ ЗОГСООВОЛ ТААРНА.

202.131.238.98Зочин   • 2017, 12 сарын 26. 10 цаг 16 минут

АЛЬ АЙМГИЙНХАН АЖИЛГҮЙ НЭТ ФЭЙС УХААД СУУЖ БАЙДАГ ВЭ ГЭСЭН СУДАЛГАА Л ДА. ШИЛДЭГ АЙМАГ ЭНЭ ТЭРИЙГ ИНГЭЭД ШАЛГАРУУЛЧИХДАГ БОЛ САЙХАН Л ЮМ

202.179.31.63Улиастайн иргэн   • 2017, 12 сарын 26. 10 цаг 00 минут

Завхан ямар ажил үйлсээрээ дээгүүрт оров би эндхийн иргэн хамгийн муу аймаг аймгийг удирдсан нэртэй үхлүүд өөрсдөө байнга санал өгөөд ийм дүн гардаг юм хамгийн муу гэж шалгаруулалт хийвэл ард түмэн саналаа өгч үр дүн шудрага гардаг юм

66.181.186.181Зочин   • 2017, 12 сарын 26. 9 цаг 40 минут

Yaag unen.

103.240.241.67намсрай   • 2017, 12 сарын 26. 9 цаг 39 минут

энэ хэр нутагрхаг вэ гэсэн санал хураалт болж,завхан дэлхийн ч монголын ч судалгаагаар хамгийн ядуу гэж нотлогдсон,үнэндээ ч а гарнажилгүйдэл их зам харилцаа байхгүй бараа үнэтэйш тээ,статискийн судалгаа баталгаатай

150.129.142.143Зочин   • 2017, 12 сарын 26. 9 цаг 21 минут

жил бүр биш 2-3 жилд нэг удаа шалгаруулдаг байх нь оновтой ш дээ. Тэгвэл хийсэн юмтай, үр дүн нь ч харагдана.

59.153.115.119Зочин   • 2017, 12 сарын 26. 7 цаг 55 минут

Улаанбаатарыг хас,сөүлээс 80-90 дахин их хорт утаатай хотыг шууд хас,угаартаж үхлээ

103.87.255.42Зочин   • 2017, 12 сарын 26. 15 цаг 30 минут

муу хүн чи үхэхгүй ээ

66.181.176.143Zochin   • 2017, 12 сарын 26. 15 цаг 49 минут

CHI CH BAS MUU HUN B.NA L DAA.

66.181.176.143ZOCHIN   • 2017, 12 сарын 26. 15 цаг 50 минут

MUU PYALDAGA.

Шинэ мэдээ

Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 18:00Диана гүнж АНУ-ын тэргүүн хатагтай ч болох боломжтой байжээ11 сар 11. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №2 The Rolling Stones, ‘(I Can’t Get No) Satisfaction’11 сар 11. 17:50“Tesla” цахилгаан автомашиныг үйлдвэрийг Шанхайд 6 сарын дотор барьжээ11 сар 11. 17:45Домогт Шумахерын экс менежер Михаэль олон нийтийн өмнө ил гарна гэдэгт итгэлтэй байна11 сар 11. 17:40Дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврүүд11 сар 11. 17:35Хүүхдэд унтахаас нь өмнө өгч болохгүй хүнс11 сар 11. 17:30Box office: "Midway" тэргүүлжээ11 сар 11. 17:25Гордон Хэйвард гэмтсэн ч баг нь хожиж, дорнодыг тэргүүлж байна11 сар 11. 17:20Холливудын жүжигчин Том Холланд, Том Харди нар хамт кинонд тоглоно11 сар 11. 17:15Хиймэл оюун ухааны салбарт ОХУ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох боломжтой11 сар 11. 17:10Япон маягийн "алагчлал" буюу эмэгтэйчүүд яагаад шил зүүж болохгүй вэ11 сар 11. 17:05Бүх мөс нь хайлвал, манай дэлхийд юу болох вэ11 сар 11. 17:00Н.Робертсон снукер биллиардын Аваргуудын Аварга боллоо11 сар 11. 16:55Тэян Монгол хэлээр мэндчилжээ11 сар 11. 16:50Иракт амиа алдсан хүний тоо 300 давжээ11 сар 11. 16:45Дэлхий ертөнцийг гайхшируулсан эмэгтэй11 сар 11. 16:40Өвлийн тухай шүлгийн дээжис11 сар 11. 16:35Хийлч Дээгийгийн нэгэн үдэшийн гангараа11 сар 11. 16:30Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт аппликейшн ашиглан төлж болно11 сар 11. 16:26Монгол Улсын начин Б.Серик дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ11 сар 11. 16:25“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 16:20Хамгийн их “уудаг” ард түмнийг нэрлэжээ11 сар 11. 16:15“Умард урсгал-2” төслийг ЕХ дэмжиж байгааг буруушаажээ11 сар 11. 16:10Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна11 сар 11. 16:05Их хэмжээний загас тээвэрлэсэн зөрчил илрүүлжээ11 сар 11. 16:00Английн премьер лигийн гол тоглолт Ливерпүүлийн ялалтаар өндөрлөв11 сар 11. 15:55Хайр бол ДЭМБ-ын албан ёсны жагсаалтад орсон өвчин11 сар 11. 15:50Сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна11 сар 11. 15:45Т.Бархүү сөгдөж байж хамтарав11 сар 11. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.