2018 оны 12-р сарын 25
11 цаг 15 минут

Өөр өнцгөөс: М.Анхцэцэг "Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон"

Монгол улс түүхэндээ анх удаагаа Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авлаа. Энэхүү бахдам амжилтын эзэн бол Мөнхжанцангийн Анхцэцэг. Хорин насны босго дөнгөж алхах гэж буй Анхаа маань огцом өргөлтөөр 107 кг-ыг өргөж түүхэн амжилтийн эзэн боллоо.

Түүний дотоод ертөнцөөр аялагтун

Сайн байна уу? Дэлхийн аваргаас медаль зүүн, Хүндийн өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэнд баяр хүргэе?

- Сайн байна уу? Баярлалаа. 

Шагналын тавцанд гараад "Мөнхжанцангийн Анхцэцэг IN MONGOLIA гэж дуудуулах" тэр мөчид хамгийн түрүүнд юу бодогдох бол?

- Монгол гэдэг нэрээр овоглож, энэ нэрийг сайнаар гаргаж байгаадаа л хамгийн их баярладаг. 

М.Анхцэцэг гэж хэн бэ? Өөрийгөө нэг үгээр илэрхийлээч

- Анхцэцэг гэдэг хүн зорилгодоо хүрэх гэж тэмүүлж яваа жирийн нэг охин.

Хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдыг бяр хүч ихтэй учраас юунаас ч айдаггүй байх гэж хүмүүс боддог.

 Би их аймхай. аймшгийн кино, өгүүллэгүүдэд их дуртай ч орой ганцаараа явахаас айна. Аалзнаас бүүр үхтлээ айна. Заримдаа айхаараа уйлчихдаг юм. 

МХӨХ-ны шинэ жилээр та нарыг харж байсан чинь ихэнх нь туфлитэй явж чадахгүй байсан. Мэдээж эмэгтэй хүн учраас гоёж гоодохыг хүсдэг л байх?

- Би өсгийтэй гутал байнга өмсдөг. Хэдий тамирчин ч гэлээ эмэгтэй хүн гэдгээ мартаж болохгүй биз дээ. Бас олон хүмүүс намайг харж байгаа учраас биеэ зөв авч явах гэж, үлгэр дууриалал болох гэж хичээдэг.

Залуу насыг хайр дурлалгүйгээр төсөөлшгүй. Хайр дурлал таны бодлоор чухам юу юм бол?

- Хайр байхгүй бол дэлхий сөнөнө гэж уншиж байсан юм байна. Гэр бүлээ, найз нөхдөө, бас хүн болгоныг хайрлаж чадсан хүн хамгийн жаргалтай байдаг байх гэж боддог. Бас эрэгтэй эмэгтэй хүн нэг нэгнээ хайрлах хайр бол үлдсэн бүх амьдралын утга учир байх насан туршийн аз жаргал шүүдээ. Би тэр хайраа олсоон. 

Аав ээж тань цэргийн хүн. Анхаа маань ч гэсэн "Алдар" спорт хороонд албатай. Эх орон гэдэг таны бодлоор?

- Maнaйхан ер нь ихэнх нь цэргийн хүмүүс. Ээжийн маань аав бас цэргийн хүн, аавын минь ах бас цэргийн хүн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Ми-8 нисдэг тэрэгний ослоор эх орныхоо төлөө амиа алдсан хүн. Миний төсөөлөл бол дуучин Отгонжаргалын "Өнө мөнх эх орон". Тэр дууг сонсохоор огшоод уйлчихдаг. Тэмцээний өмнө сонсвол бүр гоё.

"Хүрээд ир гэж аав шиг дуудна

Хүүг минь өршөө гж

ээж шиг хурайлна" гээд дуулдаг биздээ. 

Ирээдүйд М.Анхцэцэг ямар мэргэжил эзэмших вэ? Зорилго Мөрөөдөл

- Би ер нь их олон юм мөрөөддөг. Хамгийн том мөрөөдөл өөрийн гэсэн асрамжийн газартай болохсон гэж боддог. Яг үнэндээ халамж муутай асрамжийн газраас хүүхдүүд зугтдаг шүү дээ. Ирээдүйд 18 хүрээд асрамжийн газраас гарахдаа шууд ажилгүйдэл, амьдрах орон байр энээ тэрээ гээд ихэнх нь гудамжинд гардаг. Тэгэхгүйгээр мэргэжил эзэмшүүлдэг, ажил амьдралтай болтол нь харж ханддаг, тийм газартай болохыг хүсдэг.  

Яруу найрагч Р.Эмүжин "Охид уйлдаггүй" хэмээн чиний тухай бичиж байсан. Хэдийгээр олны танил мундаг тамирчин болсон ч гэсэн уйлах үе олон тохиолддог уу?

- Би их амархан уйлдаг юмаа. Айхаараа, хүн чангахан дуугарчихвал, гомдохоороо гээд. Өдөр болгон биш юм аа гэхэд өнжөөд нэг уйлах нь зоолттой шүү дээ. Гоё өгүүллэг уншаад уйлна, Кино үзээд уйлна, ер нь их уйлдаг юм биш үү

Өнгөрсөн зун чиний хувьд нилээдгүй хэцүү зун байсан байх. Ард түмэн, хамт олон, найз нөхдийнхөө буянаар энэ бүхнийг шантралгүй туулаад гарсан уу?

- Гэхдээ Р.Эмүжин эгчийн бичсэн шиг уйлах л хамгийн хэцүү байсан. Дүүгээ түлэгдсэний дараа айлын ТОМ охин юм болохоор ихэнх юманд нь яваад л заримдаа өөрийн эрхгүй нулимс урсаад, замын хажуу руу машинаа зогсоож байгаад уйлдаг байлаа. Тэнгэр нураад ирсэн юм шиг л хэцүү байсан. Дүүгээ харахаас нүд халтирам, сэтгэл шимшрэм  байсан. Одоо харин сайхан сэтгэлтэй ард түмнийхээ буянд манай гэр бүл жаргалтай болсон доо. Яг тэр Хандивын аяны үеэр хaмт олон, найз нөхөд маань үргэлж хамт байж, тусалдаг байсан, бас сэтгэлийн дэм өгсөн асар олон хүн байгаа. Тэр хүмүүсийн ачаар улам урам зоригтой болсон доо.  

Таны аав, ээжээс нь эхлээд олон хүн сургамжтай үг хэлж байсан нь мэдээж. Тэдний захиж хэлсэн үгнээс хамгийн мартагдахааргүй нь?

- Бaгшийнхаа хэлсэн "Хэн байснаа, хэн болсноо хэзээ ч битгий мартаарай" гэдэг үгийг байнга баримталдаг. аав ээж хоёр минь "Хүн шиг хүн яваарай" гэж үргэлж захидаг. 

"Шантрах байсан юм бол яах гэж эхэлсэнээ сана" гэдэг үгийг хэзээ амьдралынхаа чиг зорилго болгосон бэ?

- Тэр үгнээс илүүтэйгээр "Энд хүрээл буцаж болохгүй" их боддог болсон. Одоо харин Шантрах эрх байхгүй. Ард түмэн минь надад тийм их тус хүргэсэн, хазайхад минь өлгийдөөд авах Ард түмэнтэй хүн шүү дээ. Ард түмэндээ төлж баршгүй буяны өглөгтэй хүн би. Тийм болохоор миний ганц чадах зүйл бол олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх юм шүү дээ. 

Айлын том охины эрх үүрэг хариуцлага гэж бий.

-  Мэдээж айлын том охин байна гэдэг хариуцлага. Өнөөдөр би тамирчин ч гэлээ аавдаа жоохон охин нь, дүү нартаа хайртай эгч нь. Гэхдээ тэр бүр хамт байгаад байх боломж олддогүй. Олдсон боломжоо хамт өнгөрөөхийг л хүсдэг дээ

Үеийнхээ залуус охидоос юу нь шүүмжлэлтэй, юу бахархалтай харагддаг вэ?

-  Хэтэрхий их бэлэнчлээд байгаа нь таалагддаггүй. Оюутны мөнгө энээ тэрээ болохоор жагсаад, утаа, хүчин гээд тиймэрхүү юмны төлөө чимээгүй байгаад байдагт нь харамсдаг. Бид энэ улсын ирээдүй шүү дээ. Бид л хийж бүтээх ёстой. Цаг зайгаараа ажил хийхгүй байж мөнгөгүй ядуу оюутан гэж хэлэхэд нь дургүй. Гадаад улс ийм сайхан гээд байдаг. Гэтэл тэнд сурдаг оюутнууд яаж хөдөлмөрлөдөг билээ. Мэдээж сайн залуус, үлгэр дууриалалтай олон мундаг залуучууд байгаа. Тэд нараараа үргэлж бахархдаг. Үеийнхэнийгээ сайн үйлсийн аян их өрнүүлээсэй, нийгэмд идэвхитэй байгаасай гэж их хүсдэг. 

Гадаадын олон орноор явж үзсэн. Монголоо тэдгээр улстай харьцуулахад?

- "Монголын үнэртэй салхи" гэж дуу байдаг даа. Нээрээ л манай салхинаас Монгол үнэртдэг шүү. 

Гэр бүл гэдэг таны хувьд маш нандин үнэт зүйл. Тэмцээнд яваад гэрээ маш их санадаг гэсэн?

- Гэр бүл бол хүн бүрийн хамгийн нандин зүйл. Тэмцээн гэлтгүй байрласан үедээ ч гэсэн гэрээ их санадаг. Хорвоогийн хамгийн жаргалтай гэр бүл юм шиг санагддаг.

Хоёр дүү нь чамайг дагаад хүндийн өргөлтөөр хичээллэж байна. Эгч дүү гурав нэг олимпод оролцож байна гэж төсөөлж үзсэн үү?

- Toм дүү маань дахиж өргөж чадахааргүй болсон. Харин бага дүүгээ, авга эгчийнхээ хүүхэдтэй олимпод авч явна гэж төсөөлж үзсээн. Өсвөрийн шигшээгийн Батзаяа багшийнхаа туслах нь болоод олимпод явж байна гэж төсөөлж байсан.

Чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг бол? Спортоос өөр авъяас.

- Чөлөөт цагаараа ном их унших дуртай. Уран зохиолын ном их уншдаг 

Ярилцсанд баярлалаа. Хамгийн сүүлийн асуултыг таньд үлдээе

- Юуны өмнө өдийн зэрэгтээ хүн болгож өсгөсөн аав ээждээ, багшдаа маш их баярласанаа илэрхийлье. Намайг үргэлж тусалж дэмждэг найз нөхөд, хамт олон, МХӨХ, БТСГ, -Алдар" спорт хороо, МҮОХ, "Мongolian properties", "Souviner house", "Есүүдийн батууд" , "Мoнгол жонш", "Үнэн анд", "Талст"- төв, Спортын анагаах ухааны алба гээ та бүхэндээ маш их баярлалаа. Энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хүн бүрийн чин сэтгэлээр миний энэ амжилт бүтсэн юм шүү. Улам их хичээнээ. 

30
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

30 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.167.55Зочин   • 2018, 12 сарын 25. 11 цаг 13 минут

Ийм залуус улам олон болж байгаа шүү. Хичнээн сайхан. Монгол орны минь ирээдүй гэрэлтэй. Миний дүүгийн минь амжилт аз жаргал улам дэлгэрэг.

122.201.31.24bb   • 2018, 1 сарын 2. 20 цаг 47 минут

Olimpiin avarga bolohiig husen erooe. ter ue oirhon baih boltugai

68.33.100.206Зочин   • 2018, 1 сарын 1. 23 цаг 08 минут

Mash olon asargaa shaardlagatai onchin huuhed baina, tedniig asrah yumsan gesen ug...

103.57.94.40зочин   • 2018, 1 сарын 1. 19 цаг 58 минут

Амжилт хүсье. Байгалаасаа өгөгдөлтэй мундаг охин. даанч дасгалжуулагч буруу ажиллаад бна уу нэг л бэртэл аваад байхийм.

27.123.214.102ha ha   • 2018, 1 сарын 1. 16 цаг 50 минут

Mash olon huuhed unjiruusei asrah uymsan gesen oilgolt uu

203.91.119.94Зочин   • 2017, 12 сарын 28. 10 цаг 47 минут

Энэ угаасаа л гайхамшигтай охин. хэлж ярьж байгаа нь ухаалаг, сэтгэл зүрхнээсээ гэрэлтсэн охин. Амжилт хүсье.

122.201.31.209Зочин   • 2017, 12 сарын 28. 19 цаг 18 минут

TURD BAIGAA LUIBARCHDIIN JIJIG TARHIND YUM BODOGDUULAHAAR YARILTSLAGA UGSUN BAINA. AMJILT HYSIE.

202.55.184.18Зочин   • 2017, 12 сарын 28. 10 цаг 01 минут

амжилт хүсье. яг одоо байгаагаараа ийм л хүнээрээ л байгаарай. хайр татам, хүнлэг охин шүү.

122.201.19.66Зочин   • 2017, 12 сарын 28. 1 цаг 56 минут

olimp delhiigees altan medali avaasai gej husej baina . Amjilt husey.

66.181.189.137Зочин   • 2017, 12 сарын 28. 1 цаг 42 минут

Маш сайн охин өөр юу хэлэх үү

83.254.109.39naraa   • 2017, 12 сарын 27. 23 цаг 47 минут

chi emegtei Mongol n tuvshinbayar shuu Dee baharaj bhaa amjilt

66.181.177.78Сайн байнаа.   • 2017, 12 сарын 27. 22 цаг 46 минут

Монголын төрд байгаа байсан оффшорчин хулгайч луйварчин ханаж цададгүй өмхий гахай олгойнууд гадаадад байршуулсан тэрбум тэрбум доллараараа монголд эмнэлэг үйлдвэр бариад өгөөч ээ. Мөн өвчтэй зовсон монгол ах дүү хүүхдүүд ээ туслаач ээ. Та нар хулгайчууд гахайнууд 100 ч наслахгүй байж сая жилийн хөрөнгөөр юу хийнээ ээ. Монгол энэ чигээрээ баян ядуу өртэй хэвээрээ . Луйварчид нь сая сая доллараар тоглоод алдаад казиноддог тэрбум төгрөгөөр ганц муу мал морь авдаг уядаг найр наадамддаг байх юм бол зуу зуун мянган ардууд босож аюул болноо.

66.181.177.78Сайн байнаа.   • 2017, 12 сарын 27. 22 цаг 39 минут

Зөв бодол шүү. Монголчууд аа өөрийнхөө бор зүрхээр чадлаараа яваа хүн ийм сайхан юм бодож хүсэж байхад чинь . Манай төрд өндөр албан тушаалд байгаа байсан хүмүүс урвагчид хүний адагууд тэр их тэрбум тэрбум доллараасаа өвчтэй хандив эрсэн монгол ах дүүдэ яагаад өгч болохгүй гэж тийм биз дээ. Өгөх ч болно авах ч болноо за.

66.181.183.126бялзуухай   • 2017, 12 сарын 27. 22 цаг 28 минут

ӨӨ МУНДАГ ОХИН.ШАГХИЙТЭЛ ЯРИЛЦЖЭЭ МИНИЙ ДҮҮ ЯМАР Ч ЗАСВАРГҮЙ ӨӨРИЙХӨӨРӨӨ ЯРИЛЦСАН БАЙНА ШҮҮ.ЧАМД ОЛИМП ДЭЛХИЙН АВАРГА МАШ ОЙРХОН БАЙНА ДАА.МОНГОЛ ОХИД ХӨВГҮҮДЭЭ ТА НАР ЭНЭ ТЭНД ПИВО ГУДАРЧ ЭМЭГТЭЙ НЬ ХОЁР ХӨЛӨӨ ГОЗОЙЛГООД ОРИЛЖ ЧАРЛААД ХҮСЭЭГҮЙ ХҮҮХЭД ГАРГАЖ ЭРЭГТЭЙЧҮҮД НЬ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛЭХГҮЙ БОЛОХООР АРХИЧИН БОЛОХООР ЗҮТГЭЖ БАЙХААР АНХАА ШИГ СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЖ ЗОРИЛГОТОЙ АМЬДРААЧ.АНХАА АМЖИЛТ ХАЙРАА ЯГ ОЛСОН УУ? НААД ГӨЛГӨР ЮМ ЧИНЬ ЧАМАЙГ ХАЙРЛАЖ ЧАДАХ УУ? ЯМАР ЮМ БАЙНА. ХҮҮХЭДТЭЙ БОЛОХООС ЗАЙЛСХИЙ ТҮРС ШАХУУЛЧИХВАЛ СПОРТ ӨНГӨРӨӨ. Х

59.153.114.85Зочин   • 2017, 12 сарын 27. 21 цаг 39 минут

Манайхаан жинхэнэ монгол хүн уг нь ийм л юм шүү дээ.Бид гадны санаатай муу шуурганд дагаад л янз бүр болоод байгаагаас биш бүгд хичээвэл чадна шүү. Анхаагаасаа үлгэр аваад хийчээцгээеээ.

112.72.11.107Зочин   • 2017, 12 сарын 27. 19 цаг 58 минут

Ишшшш, чи минь ямар гээчийн хүн юм бэ? Бүр мэдэхээ байлаа. Одоо ингээд өөртөө амьдралын програм гаргаад бодьсадвын сахил сахимаар юмуу? За амжилт, амжилт.

202.179.31.81Зочин   • 2017, 12 сарын 27. 20 цаг 14 минут

юу мэдэхгүй гэж.

103.229.121.246Зочин   • 2017, 12 сарын 27. 19 цаг 36 минут

Хүсэл мөрөөдөлдөө заавал хүрээрэй охин минь ямар сайхан зүйл мөрөөддөг юм бэ .АМЖИЛТ ХҮСЬЕ

124.158.93.2HUR   • 2017, 12 сарын 27. 18 цаг 34 минут

YASN IH UHAANTAI OHIN BE IIM HUUHED HOVORDSN SHUU.AMJILTIIN DEEDIIG HUSEY DUU MIN...

103.10.23.104mgl   • 2017, 12 сарын 27. 16 цаг 11 минут

sain ohin bna delhiin avrgaas yamar medal avsan yum bol alt uu

203.169.48.146УУЛ   • 2017, 12 сарын 27. 16 цаг 03 минут

Амжилт хүсэе. Мундаг охин

27.123.212.140Зочин   • 2017, 12 сарын 27. 15 цаг 33 минут

Altan ohin

49.0.131.66зочин   • 2017, 12 сарын 27. 12 цаг 33 минут

Итгэлийн дээд сэтгэлийн охиндоо олимпийн аврага болоорой гэж ерөөе,

202.70.34.98Зочин   • 2017, 12 сарын 27. 12 цаг 20 минут

Зовлон үзсэн хүнээс гарах мөрөөдөл их гоё байгааш дээ. Уг нь дээрээсээ л ийм мөрөөдөлтэй байвал аавгүй, ээжгүй хүн гэж байхгүй байсан ш дээ. Ард түмэн нь энэрэх ээжтэй, хамгаалах аавтай байхсан.

103.9.90.228Зочин   • 2017, 12 сарын 27. 12 цаг 17 минут

duudee amjilt husye urt naslaarai

182.160.3.217Зочин   • 2017, 12 сарын 27. 12 цаг 14 минут

Сайн охин Сайхан ч охин

202.70.34.98Зочин   • 2017, 12 сарын 27. 11 цаг 27 минут

goe

122.201.31.209Зочин   • 2017, 12 сарын 27. 11 цаг 22 минут

TURD BAIGAA LUIBARCHDIIN JIJIG TARHIND YUM BODOGDUULAHAAR YARILTSLAGA UGSUN BAINA. AMJILT HYSIE.

202.21.117.34dvbdgfbhn   • 2017, 12 сарын 27. 11 цаг 12 минут

МОНГОЛ ЗАЛУУД МИНЬ БҮГД ИЙМ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛООСОЙ.ИЙМ ЦЭВЭРХЭН ИРЭЭДҮЙРҮҮ МИНЬ МУУХАЙ ОФШОРЧИД,,0,,,,,

24.129.200.146Зочин   • 2017, 12 сарын 27. 11 цаг 08 минут

Mundag

Шинэ мэдээ

Бахамын арлуудад эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлжээ6 минут 47 секундын өмнөММС УБ ЭНЕРЖИ баг хэсгээсээ гарах болзлоо хангалаа11 минут 47 секундын өмнөЕсөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа16 минут 47 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ21 минут 47 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана26 минут 47 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал31 минут 47 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ36 минут 47 секундын өмнөНийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг төв талбайгаас аваарай41 минут 47 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ46 минут 47 секундын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь51 минут 47 секундын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...56 минут 47 секундын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 2 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 7 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна9 сар 20. 17:24Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.