2017 оны 12-р сарын 28
7 цаг 15 минут

Ж.Эрдэнэбат: Чингэлтэй дүүрэг 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгоно

ZALUU.COM сайтаас зохион байгуулсан 2017 оны шилдэг аймаг, дүүрэг шалгаруулах олон нийтийн нээлттэй санал асуулгын дүнгээр нийслэлийн дүүргүүдээс Чингэлтэй дүүрэг шалгарсан юм. Тус дүүргийг дэмжиж 10 мянга шахам иргэн саналаа өгсөн бөгөөд ингэхдээ нийгмийн чиглэлд,  тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлынх нь төлөө иргэд илүү талархалтай хандаж байгаагаа илэрхийлсэн.

Санал асуулгад тэргүүлсэн дүүргийн батламжийг гардуулах үеэрээ дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбаттай  ярилцаж, хийж хэрэгжүүлсэн болон хийхээр зорьж төлөвлөж байгаа ажлынх нь талаар хөөрөлдсөн юм. Та бүхэнд нийслэлийн 2017 оны шилдэг дүүргийн Засаг даргын ярилцлагыг хүргэж байна.

-Санал асуулгын үеэр иргэд  эрүүл мэндийн салбарт чиглэсэн ажлыг эерэгээр дүгнэж лайк өгсөн байна билээ.  Тэгэхээр олны  талархлыг авах ямар ажил энэ салбарт хийгдэв?

-Дүүргийн иргэддээ төрийн үйлчилгээг элдэв чирэгдэлгүй  түргэн шуурхай, чанартай хүргэх нь хамгийн чухал зорилго байдаг. Бидний хувьд эрүүл мэндийн үйлчилгээг төвөг чирагдэл багатай, хүртээмжтэй болгохыг эн тэргүүнд  зорьж байсан. Тэгээд энэ хүрээнд 2017 онд тодорхой ажлууд хийсэн. Эрүүл мэндийн салбарын жилийн  ажлыг саяхан дүгнэлээ. Эндээс гол гурван өөрчлөлт гарсан гэж харж байгаа.

-Ямар өөрчлөлтүүд гарав?

-Дүүргийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн 19 төв үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр төвүүдийнхээ  ажиллах нөхцлийг сайжруулах,  багаж оношлуураар хангах  гээд үе шаттай ажил хийсэн. Эрүүл мэндийн чиглэлээр  нийтдээ 2 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалт  хийсэн байна лээ.

Гол үр дүнг нь юу гэж харж байна вэ гэхээр Өрхийн эрүүл мэндийн төвд ирж  үйлчлүүлж байгаа иргэдийн тоо 2016 оныхоос 2,5 дахин өссөн байна лээ.  Тэгэхээр иргэдийн өрхийн эмнэлэгтээ итгэх итгэл нэмэгдэж, үйлчилгээний чанарт нь ахиц гарч иргэддээ ойртжээ гэж харж байна. Хэрэв иргэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх,  дүүргийн  эрүүл мэндийн төвд хэвтэхээр бол Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө захиалга, дугаараа  шууд цахимаар авдаг болсон. Төв эмнэлэг дээр ирж цаг алдахгүй, иргэдэд  төвөг чирэгдэлгүй. Дугаараа хэлээд л шууд үйлчилгээ авна.

Хоёрдугаарт,  Дүүргийн Эрүүл мэндийн төв маань 25 жилийн түүхэндээ мэс заслын ямар ч нэгжгүй явж ирсэн. Харин энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр  мэс заслын тасгийг 25 ортой эхлүүллээ. байгаа. Нээгдээд  хоёр сар л болж байгаа ч энэ хугацаанд  өнөөдрийн байдлаар 60 орчим хүнд мэс ажилбар амжилттай хийсэн. Дараагийн шатанд дурангийн хагалгаа хийхээр төлөвлөж байна. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах нэг алхам болно.

-Эмнэлгийн үйлчилгэээтэй холбоотой санал гомдол их байдаг уу?

-Юуг нь нуухав, гомдол санал маш их байсан. Ялангуяа эхний найман сарын хугацаанд. Оочер дугаар ихтэй байна гэсэн шүүмжлэл бол байнга. Харин хандлага есдүгээр сараас эхэлж сайжирсан. Одоо бол санал гомдал эрс багассан. Тэгэхээр энэ тал дээр олон нийтийн сэтгэл ханамж сайжирч эхэлж байгаа юм болов уу. Энэ нааштай хандлагыг цаашид хэвшүүлж тогтоовол том үр дүн болно гэж харж байгаа.

Эрүүл биед саруул ухаан оршино. Энэ зорилгын хүрээнд хойч ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа төлөө анхаарч ажилладаг. Энэ ажил маань иргэд оршин суугчдын санаа сэтгэлд тодорхой хэмжээнд нийцсэн юм шиг байна. Танай сайтаас зохион байгуулсан олон нийтийн нээлттэй санал асуулгад иргэд маань энэ талаар санал үнэлэмжээ  илүү өгсөн байна. Үүнд манай ЗДТГ-ын хамт олон бид  урам авч, талархаж байгаа. Цаашид  улам хичээж ажиллаж,  олон төрлийн үйлчилгээг иргэддээ ойртуулах болно.

-Иргэд 2018 онд ямар ажлууд хийгдэх бол гэж хүлээж байгаа байх?

Товчхондоо 2018 оныг дүүргийн төр захиргааны байгууллагаас  “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгож байгаа. Манай дүүрэг өнөөдөр 170 мянга орчим хүн амтай, 35 мянган өрхтэй.  Дүүргийн нийт хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд  байдаг. 2018 онд бид  төрийн үйлчилгээг өрх бүрийнхээ хаалганд хүргэнэ.

-Энэ 70 хувьд тулгарч буй ямар асуудал байна вэ?

-Гэр хороолол гэж байгаа энэ 70 хувийн гол асуудал ерөөсөө дэд бүтэц. Дахин төлөвлөлт газар зохион байгуулалт гээд явж байна. Ерөнхийдөө гэр хороолол бол амины орон сууц бүхий  хороолол болон хөгжиж байна. Хашаандаа, амины орон сууц хаусандаа тохьтой сайхан амьдрах хүсэл сонирхол  иргэдэд илүү байна. Хэрэв тэнд зам, халаалт, цахилгаан гэрэлтүүлэг, цэвэр бохир ус оччих юм гэр хорооллынхон орчноо тохижуулад амар амгалан сайхан амьдрах боломж бүрэн бий. Өнгөрсөн жил бид гэр хорооллын цахилгааны хүчдэл  унадаг бэрхшээлийг бүрэн шийдвэрлэсэн. Үндсэндээ 10 орчим  трансформартыг шинээр суурилууллаа. Цахилгаан эрчим хүчний асуудлыг  ингэж шийдсэнээр цахилгаанаар халаалтаа шийдэх боломжийг бүрэн бүрдүүлж байгаа юм. Энэ хэрээр  Уланбатарын утааг багасгахад бодитой хувь нэмэр болно.

-Асуухгүй өнгөрч боломжгүй нэг зүйл бол зам, харилцаа?

-2017 онд гэр хороололд нийслэл дүүргийн хөрөнгөөр 10 гаруй км засмал зам шинээр ашиглалтад орууллаа.  Үүнээс дүүргийн төсвөөр 5 орчим км зам тавьсан. Бүх хороод, сургууль цэцэрлэг руу очих замыг хатуу хучилттай болголоо. Дараагийн шатанд худаг болон иргэд хамгийн их үйлчилгээ авдаг газруудыг засмалаар холбоно. Зарим газар зун ч гэсэн их тоостой байдаг. Ийм гол гол гудамжуудыг авто замтай болгочих юм бол тоосжилт буурна, замаа дагаад иргэдийн эзэмшлийн газрын үнэлэмж үнэ цэнэ ч өснө гэхчлэн олон талын ач холбогдол байгаа.

-Нийт өрхийн 70 орчим хувь нь гэр хороолол гэхээр утаа зайлшгүй яригдаж таарах байх?

-Өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал агаарын бохирдол байна. Иргэдтэйгээ хамтарч агаарын бохирдлын эсрэг тэмцэнэ. Иргэддээ сургалт сурталчилгаа хийж,  хамтын хүчээр тэмцэнэ гэж зорьж байна. Арваннэгдүгээр сараас бүх 13 хороон дээрээ 935 өрхийг хамруулсан сургалт хийсэн. Сургалт цааш үргэлжинэ, жилийн турш явагдана.

-Ямар чиглэлээр сургалт явуулдаг юм бэ?

-Цахилгаан болон газ хий, бусад эх үүсвэрээр дулаанаа шийдвэрлэх боломж бололцоо юу байна,  халаалтын шинэ технологитой танилцуулах,  гэр байшингаа хэрхэн дулаалах гэхчлэн хэрэглээний мэдээлэл, арга зүйг  эзэмшүүлэхэд чиглэдэг. Айл өрхүүд гэр  сууцныхаа дулаалгыг сайн хийчих юм бол агаарын бохирдлыг 50 хүртэл бууруулах боломж байгаа нь туршилтаар харагдлаа.

-Туршилтаар гэв үү?

-Дүүргийн бүх 13 хорооноосоо нэг нэг загвар өрхөд үндэсний үйлдвэрлэгч  “Монгол базальт” компанитай хамтран  дулаалга хийж байгаа. Эхний үр дүн гарч байна. Үндсэндээ 4 хоногт хэрэглэдэг нүүрсээ 7 хоног түлдэг болж байна. Энэ хэмжээгээр нүүрс шатаах нь багасч, тухайн өрхөд хэмнэлт, орлого үлдэнэ. Энэчлэн дулаалгын аянд хамрагдаж, цэвэр бохир усаа оруулчих юм бол амины орон сууцны хороололд асуудал бага үлдэнэ. Нүүрсний хэрэглээг нийтээрээ 50 орчим хувь бууруулахад том үр дүн гарна аа гэсэн үг.

-Цэвэр бохир гэхчлэн дэд бүтцийг иргэдийн хашаанд оруулахад бэрхшээлтэй байх. Тэгэхээр дөхүүлж өгнө гэсэн үг үү?

-Мэдээж хөрөнгө мөнгө талаасаа  бэрхшээл бий. Гэхдээ гудамжаар нь шугамаа оруулаад завсрын худагуудыг  нь хийгээд өгчихөд иргэд хашаа руушаа татахад бэрхшээл бага болно.

-Иргэд гэр байшингаа дулаалахад санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна уу?

- Дулаалгын аяны хүрээнд  хөнгөлөлттэй “Ногоон зээл” гээд хүү багатай зээл олгож байгаа юм билээ.

-Сургууль цэцэрлэгийн тухайд хэр хүлэцээтэй вэ?

-Бас л нэг тулгамдсан асуудал энэ.  Манай дүүрэгт цэцэрлэгийн насны  16 мянган хүүхэд байдгийн 72,4  хувь нь энэ онд цэцэрлэгт хамрагдсан байна. 2016 онд 67 хувь байсан. Тэгэхээр энэ жил 1100 хүүхдийг цэцэрлэгт шинээр хамруулж чадсан гэсэн үг. 2018 онд сургууль цэцэрлэг бас баригдана. Ойрын жилүүдэд 100 хувь хамруулахаар зорьж байна.

-Гурван ээлжээр хичээллэдэг сургууль олон уу?

-Одоогоор гурван сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Анги дүүргэлтийг стандарт түвшинд оруулж, гурван ээлжээр хичээллэдэг сургуульгүй болно. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2-3 сургууль баригдана.

-Ирэх жил хийх томоохон ямар бүтээн байгуулалт байгаа вэ?

-2018 онд 1000 хүний суудалтай спортын цогцолбор баригдана. Өөр нэг ажил гэвэл манай 18,19 дугаар хороо буюу Чингэлтэй хайрхан уул орчим ерөнхий төлөвлөгөөгөөр аялал жуулчлал, амралтын бүс гэж батлагдсан байдаг.  Энэ хүрээнд томоохон ажлууд хийгдэнэ. Тухайлбал, спортын талбай, барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн гэхчлэн.

Гэр хорооллын гурван бүсэд спорт цогцолбор баригдаж байгаа. Товчхондоо спорт заалтай хөгжлийн төв юм.

-Ярилцсанд баярлалаа

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.123irgen   • 2018, 1 сарын 17. 9 цаг 22 минут

Ene zaluu zuv l hyn bna daa

124.158.107.106михал   • 2018, 1 сарын 15. 16 цаг 11 минут

дүүргийнхээ иргэдийн төлөө зам,камер, гэрэлтүүлэг, эмнэлэг, сургууль ,цэцэрлэг гээд ажлуудыг үе шаттайгаар хийж байгаад талархаж амжилт хүсье

202.21.113.238Зочин   • 2018, 1 сарын 4. 10 цаг 15 минут

ОКОКОК. Амжилт

124.158.107.6zochin   • 2018, 1 сарын 2. 15 цаг 38 минут

Hiisen ajiltai heleh ugtei mundag hun shuu. Ajil uilsed ni undruus undur anjiltiig husie

66.181.160.28Зочин   • 2017, 12 сарын 28. 21 цаг 14 минут

Чингэлтэй дүүрэг сайн ажилласан. Ямар ч байсан ахиц өөрчлөлт гарсан. Ирэх хоёр жилд хэрхэн ажиллахаас их зүйл шалтгаалга даа. Хамгийн гол нь хороод нь сайн ажилладаг бол хотын ажил сайн байх боломжтой. Даанч хороодын Засаг дарга нар нь гэж гэрээс гарч гэдэс алддаггүй, албан конторынхоо дөрвөн ханан дундаас гардаггшүй мануухайнууд байдаг юм.

103.229.122.49erdenee   • 2017, 12 сарын 28. 19 цаг 20 минут

bayar hurgie! gehdee 5 r horoonii 3 ,4, 6 bairniihan bol shal uuruur dugneh baih daa. tsog karaoke bar tai asuudald hangaltgui muu handaj baisan. irgediin huseltiig bieluuleegui shunu bolgon mash ih saad boloj baidag karaokenii tal orson orshin suugchidaa nulimsan daa ...!!!???

203.169.50.99Хонгор нутаг   • 2017, 12 сарын 28. 18 цаг 28 минут

Хөдөлмөрийн баатар Жамсран асаны хүү, даруухан ажилсаг залуу даа. Амжилт хүсье

202.21.113.238Зочин   • 2017, 12 сарын 28. 12 цаг 56 минут

Чингэлтэйчүүдэд амжилт хүсье

202.21.113.238Зочин   • 2017, 12 сарын 28. 12 цаг 15 минут

mundag hun dee

Шинэ мэдээ

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн ажил хаялтыг цагдаа нар дэмжжээ9 цаг 6 минутын өмнө2019 оны ТРЭНД: Байгаль, ан амьтны шилдэг гэрэл зургууд9 цаг 11 минутын өмнө6 тайчигчаар ирээдүйн эхнэрээ сольжээ9 цаг 16 минутын өмнөЖинхэнэ мэт 3D зургууд9 цаг 21 минутын өмнө2020 онд трэнд болох жижиг байрны ИНТЕРЬЕРИЙН ШИЙДЭЛ9 цаг 26 минутын өмнөАлуурчин халим хөгширснийхөө дараа тугалнуудаа асардаг9 цаг 31 минутын өмнө2019 оны ТРЭНД: Хамгийн халуухан клип9 цаг 36 минутын өмнө2019 оны үгээр "тэд"-ийг нэрлэв9 цаг 41 минутын өмнөСайн унтаж амрах нь эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай9 цаг 46 минутын өмнө“Шимэгч” шилдэг кино боллоо9 цаг 51 минутын өмнөШанхайн “Disneyland”-ийн тасалбарын үнэд өөрчлөлт орно9 цаг 56 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 11. 17:05Бүх л хүмүүс гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсдэг12 сар 11. 17:00Маскийг хэрхэн зөв хэрэглэх вэ12 сар 11. 16:55Францын оргилуун дарсны импортын үнийг нэмэгдүүлбэл хариу арга хэмжээ авахаа анхаарууллаа12 сар 11. 16:50Видео: 2019 онд YOUTUBE сайтаас хамгийн их хандалт авсан кпоп дуунууд12 сар 11. 16:45БНСУ-ын Элчин сайдын яамнаас АНХААРУУЛГА гаргалаа12 сар 11. 16:41Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэмт хэрэг үйлдэх гол шалтгаан болдог12 сар 11. 16:40Миами Хит нэмэлт цагт Атланта Хаукс багийг буулгаж авлаа12 сар 11. 16:35“Дисней” кино компани 10 тэрбум ам.долларын ашиг олжээ12 сар 11. 16:30Хятадын төрийн дууллыг үл хүндэлсэн сагсчинг торгожээ12 сар 11. 16:25Ахмадын дэлхийн аврага шалгаруулах шатрын тэмцээнд дэд байр эзэллээ12 сар 11. 16:20Шинэ жилийн баярыг архигүй тэмдэглэхийг уриаллаа12 сар 11. 16:20Шинэ жилийн баяр ба дуучдын ханш12 сар 11. 16:15Танзани улсын ерөнхийлөгч 5.000 гаруй хоригдлыг өршөөлөө12 сар 11. 16:10Нисэх зурваст дрон орж агаарын тээвэрт саад болохоос сэргийлэх систем бүтээжээ12 сар 11. 16:05Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэж болох уу12 сар 11. 16:00Б.Ганхуяг: Төр сайн менежер байж болохыг "Эрдэнэс-тавантолгой" компани харуулсан12 сар 11. 15:55БНХАУ газрын тос, хийн хоолойн үндэсний компани байгуулна12 сар 11. 15:50Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ12 сар 11. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.