1-р сарын 4
7 цаг 10 минут

Х.Баделхан: 20 мянган өрхийг түрээсийн орон сууцаар хангахад 1.3 их наяд төгрөг шаардлагатай

Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.

-Гэр хороололд амьдарч буй төрийн албан хаагчдын цалинг барьцаа болгож орон сууцанд оруулах саналыг Ерөнхийлөгч гаргасан. Ашиглалтад орсон ч борлуулагдаж чадахгүй байгаа орон сууцнуудыг ийм байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юу?

-Яг одоогийн байдлаар бэлэн болсон 35 мянган айлын орон сууц байна. Эдгээр орон сууцнуудын 26 мянга нь энгийн бусад орон сууц нь тансаг, бизнес зэрэглэлийнх юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангана гэсэн зорилт бий. Энэ зорилтын хүрээнд асуудлыг ярьж болно гэж манай яамнаас үзэж байгаа. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэр хэрэгтэй. 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулахад 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Орон сууц бэлэн байна. Авах иргэд ч бэлэн байна. Тэгэхээр хөрөнгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Гаднаас зээл, тусламж авах юм уу. Бонд гаргаж хөрөнгө босгох юм уу гэсэн асуудлууд бий. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргана.

-Барилгын компаниудтай энэ асуудлаар ярилцсан зүйл бий юу?

-Барилгын компаниуд орон сууц барихын тулд банкнаас өндөр хүүтэй зээл авсан байгаа. 1.3 их наяд төгрөг гаргаад 20 мянган айлыг түрээсийн орон сууцанд оруулбал олон талаар ашигтай. Айлууд дулаан сууцтай болно. Яндангийн тоо буурна. Зогсонги байдалд орсон барилгын салбар хямралаас гарна. Хөрөнгө оруулалт татах асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж шийдвэрлэнэ.

-Ирэх хавар төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ ажил ямар шатанд явна вэ?

-Ажил явж байгаа. Бид ямар ч гэсэн ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, танилцуулгаа БНХАУ-ын Худалдааны яам болон Эксим банканд хүргүүлсэн. Засгийн газрын тогтоолоор төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барихаар шийдсэн. Нийт 300 сая ам.долларын хөрөнгөөр цэвэрлэх байгууламжаа барих юм. Холбогдох материалаа бид өгсөн, одоо судалгааны шатанд яваа. Энэ сард БНХАУ-д айлчилж төв цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, 1000 айлын орон сууц, гэр хорооллын инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлаар хэлэлцээр хийх бодолтой байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг хавар эхлүүлнэ.

-Гүйцэтгэгч компани хэзээ тодорхой болох вэ?

-Эхлээд БНХАУ-ын тал гүйцэтгэгч компанийг шалгаруулна. Манай төв цэвэрлэх байгууламжийг барих хүсэлтэй компани маш их байгаа. Гэхдээ төв цэвэрлэх байгууламжийн 50 хувийг Хятадын компани, 50 хувийг Монголын компаниуд барина. БНХАУ-ын Худалдааны яам сонгон шалгаруулалт зарлаад төсөлд шалгарсан гурван компанийн танилцуулгыг манай улсад ирүүлнэ. Тэр гурваас нь манайх сонгох юм.

-Ерөнхий гүйцэтгэгч нь БНХАУ-ын компани, туслан гүйцэтгэгч нь Монголын компаниуд байх нь?

-Тийм. Олон улсын зөвлөх үйлчилгээ авч байгаа. Бид урьд өмнө нь цэвэрлэх байгууламж барьж байгаагүй учраас Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпорациас зөвлөгөө авна. Тендер шалгаруулах үйл явц, барилгын явцад тавих хяналт, ашиглалтад орсны дараа 10-20 жил хэвийн ажиллах нөхцөлийг хангахаар зөвлөх үйлчилгээг авах бодолтой байгаа.

-Шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн хүчин чадал ямар байх вэ?

-Хоногт 250 мянган шоо метр  бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай байх юм. Барих хугацаа нь 4 жил юм билээ. Гэхдээ бид 2020 оны 5 дугаар сар гэхэд барьж дуусгахыг зорьж байгаа.   

Г.Дугар

 

33
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

33 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

27.123.212.133U   • 1 сарын 12. 22 цаг 17 минут

Huurnuudee ihenh ni uheechee.tureesiin oron suuts gej elii balai huureere ergesen yum bhgui shuu.alna shuu.shuud uridchilgaagui oruul.uur chadvar unendee ch alguu.

202.179.31.72бат   • 1 сарын 12. 18 цаг 58 минут

Иргэдийн хашаа байшинд ямар нэг аргаар утааг бууруулах арга хэмжээг авахаас орон сууцанд орууллаа гэхэд ард үлдэх өмчлөлийн газрын хашааны байшинд утаа гарсаар л байх болно гэдгийг сайн бодож шийдвэрлэх хэрэгтэй

103.10.22.9Зочин   • 1 сарын 9. 10 цаг 44 минут

hmm..heden g-horoololiig tuvlursun dulaan bohirt holboj chadahgui uls gej bas bna aa..elentsgii chini tsahilgaan halaaguur..urd ni ursen mungu chini dulaan bohirt holboh hemjeenii mungu bsan biz de..odoo bas tsahilgaan halaaguur..bolison ni deer..

202.70.34.89Бат   • 1 сарын 5. 10 цаг 49 минут

Хамгийн зөв гаргалгаа цахилгаанны үнэ гэр хороололынхонд тэглээд ,цахилгаан халаагуур нэгдсэн журмаар тавьж өгөх,барилагийн кампанууд хөрөнгөө эргэлтэнд оруулж засгийн газар болон иргэдтээ гэрээ байгуулж урьдчилгаагүй түрээслүүлэх хэрэгтээ байна тиймүү

202.21.106.151Зочин   • 1 сарын 5. 10 цаг 48 минут

ТЭЦ4-ийн урд зам дагуу агуулах офиссийн барилгатай 1га аж ахуйн газар зарна. 88145555

66.181.176.161ZOCHIN   • 1 сарын 5. 10 цаг 47 минут

GER KHOROOLOLOOR DUUREN AJILGUI KHUMUUS BAIKHAD UIN TUREESIIN BAIR VE. UDUR KHONOGOO ARAGTSAAJ UNGURUUJ BAIGAA KHUMUUS ZUNDUU BAINA. EKHLEED AJIIN BAIRAAR KHANGAJ KHEREGTEI.

66.181.160.52Зочин   • 1 сарын 4. 22 цаг 11 минут

utaanii tosovoo nemeed ger horoololiin ailuudiig bairand oruulchih irged bairtai barilagiin salbar mongotei uls gazartai bolchihon avsan gazaraa dahin tolovlood barilagiin kampani nd zarj bolon ulsad hohirol baihgui utaa arilgah boditoi ajil bol shuud bairand oruulah

103.212.119.28зочин   • 1 сарын 4. 22 цаг 02 минут

энэ хөгшин төгзөгийн толгойд мөнгө эргэлдэж бгаа шүү

103.57.94.1218 huviin zeelee uguuch malaa   • 1 сарын 4. 21 цаг 05 минут

Saidad

202.179.26.238zochin   • 1 сарын 4. 21 цаг 01 минут

100-nail gej heden beeriin yeteiertnii neg barilga bna Barilga bariad ailuudig oruulj chadahgui hirnee suugchdin ezemshliin gazraas hulgai hiigeed barilga bariad zaraad huljuud bdag MAN-n nuhduud dendej bna Munh orgil gedeg yum ta narig 18-n on gehed bairand oruulna namaig gargaad uguurei geed bsan odoo tag martsan Uulzaad heleh yum bol tegj yariagyul geh hun Tureesiin bairand orsnoos siimhii ch gesen bairandaal hevtej bh mini Gegee-9 suh-iin neg galzuu avgaigaas bolj mun ch ih hohirch bnadaa Altan gadas temdeg zuuchiheedl danalzaad bna

103.229.120.63Зочин   • 1 сарын 4. 17 цаг 13 минут

tseverleh baiguulamj hamgiin chuhal asuudal shuu! Ta buhend amjilt.Amlasnaa bueluulbel ardiin baatar bolgonoo !!!

119.40.98.162Зочин   • 1 сарын 4. 14 цаг 46 минут

ene hogshin uhna hasag iim tom salbariig barah uu yaj yvaad ene gar iim tom mest deer buuchvaa yanaa ene uls

202.179.26.115Зочин   • 1 сарын 4. 14 цаг 27 минут

HUJAA ZAIL

62.167.114.16irgen   • 1 сарын 4. 14 цаг 17 минут

geriin horoolliihniig oron suuzand oruulval ter amdarch baisan ger horoolloonh asuudliig shiidej huraaj avdag umuu esvel bairniih ni tolbort oruulj toozoh geh met arga hemjee avahgui bol dahiad l ter gazar ni hymyys yrgeljlyyleed ger horoolol zogsohgui shyy !!!!!

202.131.231.26Зочин   • 1 сарын 4. 14 цаг 04 минут

Орон сууц түрээслүүлэх акулуудын лобби явж байна даа

103.26.194.221Зочин   • 1 сарын 4. 13 цаг 52 минут

БИДНИЙГЭЭ НЭГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦААР ЯВУУЛААД Л ХӨЛС БАГАТАЙ ХАР АЖИЛ ХИЙЛГЭЭД Л ТЭТГЭВЭРТ ГАРГАХГҮЙ ҮХҮҮЛЭЭД ЭНЭ 76 САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ !!.

202.70.41.154kkk   • 1 сарын 4. 13 цаг 34 минут

hg

202.70.44.46Зочин   • 1 сарын 4. 13 цаг 28 минут

Гэр хорооллын газрыг нь байраар солиод авсан газраа дуудлага худалдаанд оруулаад орон сууц бариулаад байхад болно шүү дээ

122.201.31.241Зочин   • 1 сарын 4. 13 цаг 09 минут

Түрээсийн орон сууц хэрэггүй ээ. Ард ирэгдээ аль болох өөрийн гэсэн орон сууцанд амьдрах арга шийдэл хайх хэрэгтэй. Өөрийн гэсэн хашаа байшингаасаа хүмүүс гараад түрээсийн орон сууцанд орохгүй ш дээ.Ард иргэд ядуу байна, орон сууц худалдаж авах боломжгүй байна, хэн ч гэсэн орон сууцанд амьдрахыг хүсэлгүй л яахав дээ, Эхний ээлжинд хөнгөлөлтэй үнээр цахилгаан халаагуурыг нь шийдэж өгөөд, тэгээд өвлийн цагт цахилгаанынх нь төлбөрийг хөнгөлж тогтмол суурь үнэ гээд хэдэн төгрөг аваад шийдвэл яасын бэ, энэ хооронд дагуул хот, ажлын байр бий болгох

202.9.41.87Зочин   • 1 сарын 4. 12 цаг 58 минут

ЭНЭ ХАСАГ ДОНГОСООД БАЙ??? ЦААНА ЧИНЬ БООВОО ГАРГААД БАЙХАД ЧИ Ч ГЭСЭН ГАРГА???? ХА ХА ХА

62.167.114.16irgen   • 1 сарын 4. 14 цаг 19 минут

medrel muutai mal umdaa chi, iim um bichij suugaa hynii amdral yamar baidag bol

202.21.106.146зочин   • 1 сарын 4. 12 цаг 12 минут

байрны 1м2 нь ямар үнэтэй байх вэ барилгын төсвөөр 650000 гэж байсан санаж байна. Одоо бол 1000000 төгрөгөөс илүү гарахгүй байх. Хятадуудын бариулсан барилгыг баахан үнэтэй авах юм болж байна уу сайн тооцож үзэх хэрэгтэй

103.10.23.104mgl   • 1 сарын 4. 12 цаг 08 минут

hotod nemj oron suuts barihaa zogsoogood tov aimag nalaih busad gazar iheer barival yasan yum

202.179.26.115KKK   • 1 сарын 4. 11 цаг 59 минут

BAYAN ULGIIN HUJAANUUDIG HURDAN ZAILUULYAA,,,,,,,,,,

202.9.42.193Зочин   • 1 сарын 4. 11 цаг 26 минут

Ингээд байвал ходоонийхон хуйгаараа ороод ирнэ шуу дээ орж ирээл утааны террор хийгээд хэвтчинэ тэгэнгуут улсаас унэгуй байр гаргаал охийм байна

150.129.140.95zochin   • 1 сарын 4. 11 цаг 26 минут

tureesiin oron suuts gej neg yum gargaad munguur togloh ni oron suutany uridchilgaa bolgon uguh heregtei tegeed bairandaa oroh ni zuw

27.123.212.133Зочин   • 1 сарын 4. 10 цаг 30 минут

социалист сайхан санаа байна

202.72.245.122Зочин   • 1 сарын 4. 10 цаг 26 минут

Хөдөлмөр хийж хүн шиг байранд амьдрах гэж зүтгэсэн хүмүүсийн хохь болох нь дээ .Дээшээ хараад л ажилгүй амаа ангайгаад арчаагүй царайлаад хэвтсэн хүмүүст төр урилгаар байр авч өгөх болох нь ээ

112.72.11.105Содбаяр   • 1 сарын 4. 10 цаг 01 минут

20000х65 сая=1.3 их наяд . Гэр хороололд байгаа 20 мянган айлын газрыг төр худалдаж аваад орон сууцанд оруулаад газар дээр нь дахиж яндан буулгахгүй авто зам бариад барилгын компануудад зархын зараад явбал бидний номер 1 2 3 дугаар асууал болох утаа хөрсний бохирдол замын түгжрээ шийдэгдэх учиртай өөр ямарч арга байхгүйг төр засгыхан оилгох л хэрэгтэй.

202.179.25.186ИРГЭН   • 1 сарын 4. 9 цаг 26 минут

ЗҮГЭЭР Л БАРИЛГЫН КОМПАНИУДАД ЗЭЭЛ ӨГӨӨД ТЭД БАРИЛГАА БАРИАД ХҮМҮҮСТ УРТ ХУГАЦААТАЙ УРЬДЧИЛГААГҮЙ ГЭРЭЭГЭЭР БАЙРАА БОРЛУУЛААД БАЙВАЛ БОЛОО ЮМ БИШ ҮҮ.ТӨР ХЯНАЛТ Л ТАВЬ.ТӨР ЯМАР НЭГЭН ИДЭХ ЮМГҮЙ БОЛЧИХНО ГЭЭД Л ЯНЗ БҮРИЙН ХОР НАЙРУУЛАХАА ОДОО БОЛЬСОН НЬ ДЭЭР.ЗҮГЭЭР Л ТЭР КОМПАНИУДАД ДААТГА.

103.9.90.51Зочин   • 1 сарын 4. 9 цаг 05 минут

Энэ бол маш хэцүү амлалт. Түрээсийн орон сууц гэдэг ойлголтоо тайлбарлах хэрэгтэй.

175.223.20.85Зочин   • 1 сарын 4. 9 цаг 03 минут

hotin ger horoololig buschlej tuund hamaaragdaj bga torin slban haagchidig l orpn suutsjulaa

49.0.149.9Зочин   • 1 сарын 4. 8 цаг 26 минут

Энэ өөрөө барилгын компанитай юм байх даа. Энэ тэнэгүүд бүх ард иргэдээ Улаанбаатарт төвлөрүүлж эзэнгүй хөдөө сумдаа худалдаж идэх төлөвлөгөөтэй юм байна л даа. Хөдөө орон нутгаа хөгжүүлэх талаар ярьж байгаа нэг ч гишүүн алга харамсалтай байна.

Шинэ мэдээ

Улаанбаатар Гаруда баг Канадын гран прид өрсөлдлөө8 цаг 44 минутын өмнөНагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ7 сар 22. 12:12Үерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна7 сар 22. 11:34Тэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна7 сар 22. 11:31Сүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ7 сар 22. 11:10К.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн7 сар 22. 11:08“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна7 сар 22. 10:53Дэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан7 сар 22. 10:50Монголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай7 сар 22. 10:45Та үүнийг мэдэхүү: Галбын говь7 сар 22. 10:27Сонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна7 сар 22. 10:25Та үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ7 сар 22. 10:04Хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.