1-р сарын 9
12 цаг 15 минут

Шинэ хотын эрэлд…

Нэг сая гаруй хүнтэй Улаанбаатар хот маань ачааллаа дийлэхээ болилоо.   Арга ч үгүй юм.  Анхан Улаанбаатарыг байгуулахдаа хагас сая хүнтэй байхаар тооцож  шавийг нь тавьсан гэдэг. Харин одоо хүн амын тоо гурав дахин нэмэгдсэн. Энэ их төвлөрөл нь хотын хөгжлийг дэмжихээс илүү хорлож буй.

Агаар, хөрсний бохирдол, автомашины түгжрэл, хог хаягдал зэрэг нь эргээд хүний эрүүл мэндэд заналхийлж эхлэв. Яг одоо  гэхэд агаарын бохирдол нийслэлчүүдийн хоолойг боож, уушгийг устгаж байна.  Утаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл хүн амын дийлэнхийг дарангуйлж байна.

Нийслэлийн түргэн тусламжийн утас амрахгүй, эмнэлгийн орны хүрэлцээ муудаж, эцэг эхчүүд сандал дээр хүүхдээ тэврээд эмчлүүлж байна.  Бид яагаад ийм байдалд оров. Азийн  цагаан  дагина хэмээн олон улсад нэр алдартай хот маань яагаад иргэдээ заналхийлсэн хор үйлдвэрлэгч  нийслэл болж хувирав.  Эдгээр асуудлыг шийдэх гэж бид тэмцээгүй биш тэмцсэн. 2008 оноос хойш 10 жилийн хугацаанд 157 тэрбум төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс утаанаас эсрэг тэмцэлд шилжжээ. Гадны хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн 60 сая ам.доллараар мөн л утаатай тэмцсэн. Харин үр дүнд хүрсэнгүй. Бид өнгөрсөн хугацаанд утаагүй  зуухыг хэдэн арваар нь туршиж үзлээ.   Утаагүй түлшийг ч хэдэн зуугаар нь түллээ.  Гэр хорооллыг орон сууцжуулах үлгэрийг хэдэн жил ярьж байна. Гэсэн ч яндангийн  тоо буурсангүй, харин ч нэмэгдлээ.  Өнөөдөр гадаа агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хортой гэсэн хэмжээг давж зааж байна.   Тиймээс агаарын бохирдлын эсрэг тэмцлийг арай өөрөөр эхлүүлэх цаг үе иржээ. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ярьж байгаа шиг  хонины ноосоор монгол гэрээ  дулаална гэсэн шиг төсөл ерөөс хэрэггүй. Бас л нэг мөнгө угаах арга байх.  Ерөнхийлөгчийн “Утаатай тэмцэхгүй бол  УИХ-ыг тараана” гэсэн шиг  сүржин тайлбар ч хэрэггүй. Нөгөө л улстөржилт болно.  Харин  бүгд шинэ хотын эрэлд гаръя.

 

-АШУҮИС , АНУ-ЫН КАЛИФОРНИЙН ИХ СУРГУУЛЬ, СӨҮЛИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН СУДЛААЧДЫН ХАМТАРСАН СУДАЛГААГААР УЛААНБААТАРТ ЖИЛД 120 ХҮҮХЭД, 1200-1300 ТОМ ХҮН АГААРЫН БОХИРДЛЫН ШАЛТГААНТАЙГААР ӨВДӨЖ, НАС БАРСАН ГЭСЭН ДҮН ГАРААД БАЙНА.

 

– УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ 88 ХУВЬ НЬ НЯНГИЙН БОХИРДОЛТОЙ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛДАГ ТОДОРХОЙ ЦЭГҮҮДЭД ХАР ТУГАЛГА, ЗЭС, ЦАЙР ЗЭРЭГ ХҮНД МЕТАЛЛЫН АГУУЛАМЖ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС 3-35 ДАХИН ИХЭССЭН БАЙГААГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СУДАЛГАА ХАРУУЛЖ БАЙНА.

 

-ХОТЫН НЭГ ЖИЛИЙН ХОГ ХАЯГДЛЫН ХЭМЖЭЭ 1.1 САЯ ТОНН-Д ХҮРДЭГ БӨГӨӨД ҮҮНИЙГ 2012 ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД 83 ХУВИАР ӨСЧЭЭ.

 

-ХОТЫН АВТОЗАМЫН ЕРӨНХИЙ СҮЛЖЭЭ НЬ  ХАГАС САЯ ХҮНТЭЙ, ХҮН АМЫН ЕРДӨӨ 2.9 ХУВЬ НЬ АВТОМАШИНТАЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨГДЖЭЭ.  ГЭСЭН Ч ОДООГООР УЛААНБААТАРТ  450 ГАРУЙ МŸНГАН АВТОМАШИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА.

 

Дагуул хот байгуулж, Улаанбаатарынхаа төвлөрлийг багасгах нь эрүүл мэндээ аврах цорын ганц гарц байж мэднэ. Дэлхийн улс орнууд ч дагуул хотын менежмэнтийг хэрэгжүүлж, олон асуудлаа шийдэж  чадсан.  Тэр л зарчмаар энэ ажлыг эхлүүлмээр байна. Дагуул хотын талаар бид өнгөрсөн  хугацаанд яриагүй биш ярьсан.  Бүр тушаал  шийдвэр хүртэл гаргаж амжсан. 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд нийслэлийн Багахангай, Налайх дүүргийг хотын статуст шилжүүлэх НИТХ-ын тогтоол гарсан байдаг.  Хотын захирагчийг сонгох сонгууль болж Ш.Хаан сонгогдов.  Харин удалгүй УИХ-ын ээлжит сонгууль болж МАН ялснаар энэ асуудал үлгэр болоод дуусав.  Одоо Налайх хотын захирагч Ш.Хаан  үйл ажиллагаа явуулах ямар ч  эрхгүй  бэлгэ тэмдэг  бүхий нэгэн болжээ.  Тэгэхээр дагуул хоттой болоход хамгийн эхлээд хууль эрхзүйн орчин чухал байна.  Хэрэв хууль эрхзүйн орчинг хүчин төгөлдөр болгож чадвал дагуул хотын статусыг ямар ч улс төрийн хүчин өөрчилж чадахгүй. Хуулийн хамгаалалт үгүй учраас  2015 онд НИТХ-ын гаргасан шийдвэр одоо Налайхад хүчин төгөлдөр үйлчилж чадахгүй байна.  Өнөөдөр хот тосгоны асуудлыг  Үндсэн хуулийн 57.2, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 7 ба 26 дугаар зүйл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль бүхэлдээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3.1, 3.3,6.2, 6,3, болон Хот байгуулалтын тухай хуулийн 8 болон 24 дүгээр   заалтуудаар зохицуулж байна. Эдгээр хуулийн заалтууд нь дэлхийн хотуудын бие даасан хөгжлийн үзэл баримтлалд нийцээгүй гэдгийг зарим  судлаач хэлдэг. Энэ нь дагуул хот хөгжүүлэх хуулийн заалт байхгүй гэсэн үг юм. МАХН-ын Дээд үндсэн хуульд энэ талаар 12.3-д БНМУ-ын төр засгийн бүрэн эрхийн аль нэгэн эрх мэдлийн төв байгууллага байнга оршдог хотыг хоёр дахь нийслэл гэнэ” гэжээ.  Яг л ийм хуулийн  заалтыг оруулж өгснөөр бид дагуул хоттой болох үндсийг нь суулгалаа  гэсэн үг.  Эрхзүйн орчныг нь зөв тавихгүйгээр дагуул хотыг хөгжүүлэх нь нэг нам гарахаар статусыг өөрчилдөг, төр засаг солигдохоор зогсонги байдалд ордог яг л одоогийн Налайх шиг дүр зураг харагдана. Тэгэхээр дагуул хотын статусыг нь бид хууль эрхзүйн орчинтой болгох шаардлагатай  байна.  Бид Үндсэн хуульдаа иргэд өөрсдийн ажиллаж амьдрах газраа сонгох эрхтэй гэж заасан. Хүн амын суурьшлын төлөв хандлага нь нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих  үзэгдэл эрчимтэй явагдаж, 47 орчим хувь нь нийслэлд 10 гаруй хувь нь орон нутгийн хот сууринд амьдрах болов. Энэ үзэгдэл нь нийгэм эдийн засгийн ойрын жилүүдийн нөхцөл байдлаас улбаалан төвд тэмүүлэх,хот сууринд төвлөрөх хандлага цаашид ч нэмэгдэнэ гэж харагдаж байна.  Тийм байтал иргэнээ хотоосоо “хөөх”, нийслэлд “оруулахгүй” хэмээн  хязгаарлах  бас  тийм ч гарц бүхий шийдвэр биш.  Тэгэхээр бидэнд яалт ч үгүй дагуул хот байгуулах цаг үеийн шаардлага бий боллоо.  Шинэ хот байгуулах эрхзүйн орчноо  бүрдүүлсний  дараа шинэ хот маань яг хаана байх уу. Багануур, Налайх, Багахангай зэрэг бүс нутгийн аль нь тохирох вэ. Эсвэл бүр өөр цэгт байгуулах уу гэдгийг ярьж эхэлнэ. Энэ оны тавдугаар сард ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн хот байгуулах талаар ч  ярьж эхэлсэн.  Ер нь одооноос шинэ хотын эрэлд гарахгүй бол бид утаатайгаа хэдэн зуун тэрбумаар тэмцээд ч гарцыг эс олохоор байна.

 

Үргэлжлэл бий

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж:
4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.251.248.2mongol   • 1 сарын 10. 8 цаг 12 минут

odoo deer ueiinh shigee neg ni niitiin tuluu niit ni nenii tuluu gedeg tsag dahin hezee ch irehguigees hoish..., ami amia bodood UB giin utaanaas hol amidrah heregtei.., deesheegee gomdollood YAMMMMMARCH hereg bhguiee odoo

78.250.7.247Зочин   • 1 сарын 10. 4 цаг 01 минут

Богд уулын урд шинэ нийслэлээ бариад уулаа нүхлээд тунелиэр улаанбаатартай холбоход болоод явчихна

202.131.243.190эрт   • 1 сарын 9. 12 цаг 30 минут

шинэ нийслэл барь

66.181.160.80Зочин   • 1 сарын 9. 12 цаг 29 минут

shine tolovlolt shine zoh/baiguulaltai shine hottoi bolhiin tuld,,,,,niislelee nuulgee oor garts bhgui tsoo shineer bii bolgo huuchin yam ul bolood bn

Шинэ мэдээ

Н.Цэрэнбат: 100 гаруй мянган айлын янданд бүрэн шаталтыг бий болгох төхөөрөмж суурилуулна.14 минут 47 секундын өмнөҮнэнд шургалсан хуурмагт илд шиг иртэй бай17 минут 13 секундын өмнөЖуулчид хамгийн ихээр очсон 20 хот22 минут 13 секундын өмнөЖүжигчин П.Шүүдэрцэцэгийн “шинэ” төрх27 минут 13 секундын өмнөМайкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ ээлжит тулаандаа бэлэн32 минут 13 секундын өмнөЭцсийн удаа асууя Цалингаа яасан37 минут 13 секундын өмнөМонголын хөлбөмбөгчид ээлжит тоглолтоо Лаосын эсрэг хийнэ40 минут 13 секундын өмнөХулгайлагдсан тэрбумтан эрийн хувь заяа БҮРХЭГ байна42 минут 13 секундын өмнө“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо44 минут 13 секундын өмнө“Хөх үндэсний гал” яруу найргийн наадамд С.Ууганбаяр түрүүллээ47 минут 13 секундын өмнөИх Британид нялхсын эндэгдэл нэмэгдсээр байна52 минут 13 секундын өмнөГүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти57 минут 13 секундын өмнөАНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсчээ58 минут 42 секундын өмнөТ.Оюун-Эрдэнэ манайхны залуучуудын олимпийн анхны хүрэл медальтан болов1 цаг 3 минутын өмнөОХУ-ын төр, засгийн тэргүүн нар Египетийн Ерөнхийлөгчтэй уулзана1 цаг 8 минутын өмнө"Мөнгө байхгүй ээ гэж хэлдэг хүмүүсийн нийтлэг 3 зүйл"1 цаг 13 минутын өмнөХан-уул дүүргийн сурагчид япон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдана1 цаг 18 минутын өмнө“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна1 цаг 23 минутын өмнөД.Сумъяабазар сайд БНАУ-ын эдийн засгийн дэдсайдыг хүлээн авч уулзав1 цаг 28 минутын өмнөИнтерпол болон Африпол хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурна1 цаг 28 минутын өмнөСэтгүүлч Хашогги мэдүүлэг өгөх үеэрээ амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч магадгүй байна1 цаг 33 минутын өмнөКока Кола үхэлд уриалав1 цаг 38 минутын өмнөДөнгөж нярайлсан эхэд зориулсан шөлнөөс ууж болохгүй1 цаг 43 минутын өмнөИргэдийн картын мэдээллийг хуулбарлан авч бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байжээ1 цаг 47 минутын өмнө“Монгол туургатан” театрын шинэ байрны нээлтэд УИХ-ын дарга, гишүүд оролцлоо1 цаг 47 минутын өмнөЭквадорт их хэмжээний кокаин хураан авчээ1 цаг 48 минутын өмнөЯвган хүний замыг чөлөөлж байна1 цаг 49 минутын өмнөАнхны болзоогоо хэрхэн амжилттай болгох вэ1 цаг 53 минутын өмнөБээжин-2022 өвлийн олимпын нээлтийн ёслолын удирдамж, зохиолын шалгаруулалт эхэлжээ1 цаг 58 минутын өмнөТанзаны тэрбумтаныг суллахад тус болох мэдээлэлд олон мянган доллар амлажээ2 цаг 3 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.