1-р сарын 10
10 цаг 52 минут

Рок аялгуугаар “амилсан” домог

Ч.ГАНТУЛГА

Түүний зургуудыг харах, бас унших дуртай. Харах тусам сонирхол татаж, сэтгэл гижигдэм тийм гэгээн мэдрэмж төрдөг билээ. Зураач Г.Ганбаяртай гурван жилийн өмнө анхны бие даасан “The Magic Life” үзэсгэлэнгийнх нь үеэр уулзах боломж гарч байсан юм. Тухайн үед түүний тод өнгийн илэрхийлэл болсон бүтээлүүд сэтгэлд тод үлджээ. Энэ удаа түүний урлангаар зочлоход өнөөх сэтгэлд дулаахан, тохилог орчин угтсан юм. Будагны эхүүн үнэр, олон өнгийн илэрхийлэл болсон сонирхолтой бүтээлүүд. Яг амьтай мэт өөдөөс ширтэх хөрөг зургууд. Г.Ганбаяр бол Монголын дүрслэх урлагийн хаалгаар дөнгөж алхаж буй залуу уран бүтээлч. Тэр дундаа хамгийн зоримог шийдвэр буюу сюрреализм чиглэлээр зурдаг цөөн зураачийн нэг юм. Тиймээс ч түүний зураг дайчин, этгээд, сонирхолтой байдаг. Энэ төрөл Европын оронд түлхүү дэлгэрсэн. Харин энэ урсгалын хамгийн том, алдартай төлөөлөгч нь Сальвадор Дали хэмээх халуун цуст испани зураач. Үеийнхэн нь түүнийг галзуу, солиотой гэж боддог байж. Түүний бүтээлд зүүд, зөн совин, хүсэл тачаалын сэдэв голлодог. Харин монгол зураачийн бүтээлд бүсгүй хүн болон зүүд, хийсвэр сэтгэлгээний зураг олон бий.

 

ХӨГЖИМ ТҮҮНИЙ ОНГОД БОЛДОГ

Зураач бүхэн өөрийнхөө бүтээлийг туурвих арга барил, онцлогтой. Г.Ганбаярын хувьд хөгжим түүний онгод болдог ажээ. Ялангуяа, рок хөгжим түүнд бүтээл хийх сэдэв, санаа өгдөг ажээ. Тэрээр “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлийг сонсох дуртай. Гэхдээ монгол рокоос илүү гадны хамтлагийн дуу хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг аж. Урландаа ганцаараа байхдаа хөгжмөө чангалаад бийр будгаа бариад суухад цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг мэддэггүй гэсэн. Өөрийнхөөрөө байж, чөлөөтэй сэтгэх хамгийн өндөр индэр нь түүний бяцхан урлан юм. Тэрээр анхны үзэсгэлэнгээ зөвхөн домгийн сэдвээр хийсэн. Тэгвэл энэ сэдвээ өнөөг хүртэл үргэлжлүүлж байна. Г.Ганбаярын уран бүтээлд Буриад бүсгүйн зураг олон бий. Зураач маань Хэнтий аймгийн уугуул. Бүтээлд нь нутгийнх нь үзэсгэлэнт байгалийн зураглал туссан нь цөөнгүй. Түүний хамгийн их бодож, судалж зурсан бүтээлийнх нь нэг нь “Ийм нэгэн домог” зураг аж. Нуурын эрэг дээр үзэсгэлэнт бүсгүй сууна. Түүний хажууд танан цагаан хун дүрсэлжээ. Ув улаан буриад загвартай дээл, цасан цагаан хун, цэв цэнхэр нуур, тэртээд харагдах тэнгэрийн хаяа. Өнгөний хувьд гайхалтай зохицол. Энэ зураг Буриадын тухай домгоос үүсэлтэй юм байна. Домогт Хорьдой мэргэн ан хийж яваад нуурын эрэгт хун шувууд буухыг хардаг. Тэд буух агшиндаа үзэсгэлэнт гүнж болон хувирна. Үзэсгэлэнт хун бүсгүйтэй гэрлэсэн Хорьдой мэргэн 11 хүүхэдтэй болжээ. Бүсгүй хөвгүүдээ өсгөснийхөө дараа эргэн хун болж нисэн оддог гэж өгүүлдэг юм байна. Г.Ганбаяр зураач энэ онд дараагийн үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлдэж байгаа бөгөөд түүний үзэсгэлэнгээс хунгийн домог хэрхэн үргэлжлэхийг хараарай гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

    

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.184.30Arch   • 2018, 1 сарын 10. 11 цаг 35 минут

Amjilt husie saikhan zuragnuud b.a

43.242.243.113Зочин   • 2018, 1 сарын 10. 11 цаг 31 минут

Уран зураг, урлаг ингэж доошоо орох гэж . Ур чадвар сэтгэмж нойл . Юун Дали энэ тэр эмгэнэл!

202.21.100.210ҮГҮЙ ШҮҮ   • 2018, 1 сарын 10. 11 цаг 44 минут

ҮЗЭХГҮЙ Л БАЙ. "ЗОЧИН" ТА ДООШОО ОРЖ БУСДЫГ УРУУ ТАТАХ ХЭРЭГ ЮУ БАЙНА. ЧАМД 3-ХАН Л ҮГ ХЭЛЬЕ. ЧИ БИТГИЙ ХУЦ

Шинэ мэдээ

Аймгуудын наадамд хэн түрүүлэв1 минут 46 секундын өмнөНийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?7 минут 7 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ12 минут 23 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана23 минут 48 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна34 минут 31 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно41 минут 11 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 3 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 20 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 27 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 38 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ1 цаг 50 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 3 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 7 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 19 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 24 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 29 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 43 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд2 цаг 48 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай2 цаг 56 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 28 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 38 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 22 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 38 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.