1-р сарын 11
9 цаг 57 минут

Ц.Цогзолмаа: Соёлын бодлогыг хөрөнгө мөнгөтэй, хүнтэй нь хамт хөгжүүлэх хэрэгтэй

Ч.ГАНТУЛГА

УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ-тай хамтран Соёлын тухай хууль, соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, санал дүгнэлт, боловсруулах ажлын хүрээнд салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон театрууд  болон орон нутгийн музей, киноны салбарынхан оролцож, санал бодлоо солилцсон юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар оролцсон юм. Энэ үеэр салбарын сайд Ц.Цогзолмаа “Яамны зүгээс энэ жил мэргэжлийн соёл урлагийн байгууллагуудын техник болон хүний нөөц нь мэргэжлийн байж чадаж байна уу гэдэгт онцгой анхаарал хандуулна. Мөн бүх нийтийн соёлын бодлогыг дэмжиж ажиллахаар төлөвлөж байна. Сайн даргатай байгууллага сайн явдаг. Тиймээс мэргэжлийн бөгөөд, зах зээлийн энэ нийгэмд зөв менежмент хийх чадвартай удирдлага бэлтгэх шаардлагатай байна. Нэг байгууллагын удирдлага 8-10 жил тухайн байгууллагыг сайн удирдах нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Үүнээс олон жил болохоор тухайн хүнээс илүү зүйл гардаггүй, байгаадаа дасан зохицдог. Тиймээс журмаараа найман жил тутамд удирдлага өөрчлөгдөх тухай хуульчлахаар ярьж байна. Соёлын бодлогыг хөрөнгө мөнгөтэй, хүнтэй нь хамт хөгжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил соёл урлагийн санд тэрбум төгрөг батлагдсан бол энэ жил өсч хоёр тэрбум төгрөг болсон. Бид хувь хүний уран бүтээлийг дэмжих нь зөв. Гэхдээ салбараа бүхэлд нь хөгжүүлэхийн тулд хэдийг нь хүний нөөцөө хөгжүүлэхэд, хэдийг нь уран бүтээл, техниктээ зориулах вэ гээд нарийн төлөвлөгөө бодлого хэрэгтэй байна” гэсэн юм. Энэ сэдвийн хүрээнд соёл урлагийн салбарын төлөөллүүд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж өгөхийг төрийн өндөрлөгүүдээс хүссэн юм.

Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Б.Энхбат “Манай байгууллага соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг хамгийн том байгууллага. Гэтэл Монгол Улсын хэмжээнд соёлын өвийг сэргээн засварлах ажил 10 гаруйхан хүний нуруун дээр байна. Манайх нийтдээ 28 ажилтантай. Бидэнд мэргэжлийн боловсон хүчин яаралтай хэрэгтэй байна. Ядаж 40-50 хүнтэй болчихвол ажлын үр дүн илүү дээшилнэ.” гэв. Харин Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр “Өнөөдөр долоон настай хүүхэд том болоод би англи дуу зохионо гэж ярьж байна. Залуус нь нийтийн дуу сонсдоггүй гэнэ. Энэ бол эмгэнэл. Бид өнөөдөр монгол үгтэй гадаад дуу сонсч байна. Тиймээс жинхэнэ монгол дуугаа дэмжсэн хууль батлах хэрэгтэй. Мөн Монголын хөгж­мийн ууган байгуул­лагын нэг болох Мон­голын хөгжмийн зохиолч­дын холбоог 1989 онд хувьчилсан. Энэ бай­гууллага бол Монгол Улсад хөгжмийн урлагийн үрийг цацсан газар.  Төр эргээд мэдэлдээ авахгүй юм бол ядахдаа өөрийн гэсэн байртай болгож өгөөч” гэсэн юм.

Монголын циркчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Шүрэнцэцэг “Манай улс циркийн урлагийн баялаг түүхтэй ард түмэн. Өнөөдөр манай хүүхдүүд Олон улсын тэмцээнд оролцож, алтан цомыг нь аваад ирлээ. Тэднийг минь урамшуулах хүн алга. Ядахдаа бэлтгэлээ хийх байртай болмоор байна. Манай тамирчин агаар дээр зургаа эргэж, дэлхийн циркчдийг гайхшруулж, эх орныхоо төрийн далбааг дэлхийд мандуулсан. Гэтэл түүнтэй өрсөлдсөн Солонгосын тамирчин үзүүлбэрийнхээ үеэр хүзүүгээ хугалж нас барсан. Циркчдийн амь нас минут, секундээр хэмжигддэг. Амжилт гаргасан хүүхдүүдээ шагналд тодорхойлоод явуулахаар ямар ч хариу байдаггүй. Залуу насаа уран нугаралтын хөгжилд зориулж, одоо ч хүүхдүүддээ зааж зөвлөсөөр яваа А.Норов­самбуу эгч маань өнөөдөр хоёр цаг хөл дээрээ зогсч чадахааргүй болсон. Эдгээр хүмүүсийн алдрыг яагаад мөнхөлдөггүй юм бэ”.

Кино найруулагч Ж.Сэнгэдорж “Би киноны тухай хуулийн боловсруулалтын ажил дээр суусан. Гэвч эцэст нь энэ хууль үзвэрийн тухай хууль болж хувирсанд харамсдаг. Бид кино нэгтгэл бариад өг гэж гуйхгүй. Зөвхөн өөрсдийн хууль, бодлоготой болмоор байна. Энэ бодлогыг хариуцсан гишүүдтэй баймаар байна. Тэднийг яамны хажууд байлгаж, орон тооны бусаар өрөө гаргаж өгөөч. Эдгээр улс яам уран бүтээлчдийн хооронд зуучилж, гүүр болж өгмөөр санагдах юм. Мөн киноны чиглэлээр гадаадад суралцах хүсэлтэй, авьяастай олон залуу байна. Тэд хэнд хандахаа мэддэггүй. Гэтэл гаднаас ирсэн тэдгээр боломжийг эрх мэдэлтэй нэгнийх нь хүүхэд авчихдаг. Сургуульдаа очоод мэргэжлээ солих жишээтэй. Монголын кино урлаг хамгийн өрсөлдөөнтэй салбар. Өрсөлдөөн байгаа учир дэвшилт дагаад явж байгаа. Харин бидэнд дэмжлэг хэрэгтэй байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эх сурвалж:
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.143.210zochin   • 1 сарын 25. 15 цаг 53 минут

ODOO said ta ehk orondoo suugaad bolobsroliin ajliig eerchleechee, hkabriin shalgalt geed l er ni ikh , deed surguuliin bagsh nariin diplomiig shalgaachee bagsh nariin meregjliin shalgalt abaachee, neg lekts l unshikhdaa burtgelee ch zeb hkiikhgyi....

202.179.24.247Зочин   • 1 сарын 18. 12 цаг 44 минут

соел улаг яах вэ манай театруудыг хараарай байртай тосовтэй тэгсэн мортлоо муу нэртэй хошин шогийнхон шиг ажиллаж чадагvй ш дээ хошин шогийнхон зайлуул байр тvрээслээд оорсдийгоо цалинжуулаад гэдсээ тэжээгээд бас баяжиж чадаж байна ш дээ хаитлагууд ч гэсэн тийм учраас бvгдийг нь аж ахуйн тооцоонд оруул заримыг нь хувьчил

49.0.218.137Зочин   • 1 сарын 13. 6 цаг 53 минут

монголд боловсрол шинжлэх ухаан хэт том нэрний хойноос хөөцөлдсөн өчүүхэн газар болж хувирчээ. үнэндээ их сургууль нэртэй газраас нь урьдийн техниккумын хэмжээний мэргэжлтэн гарч чадахгүй байна. төлөвлөгөөгүй мэргэжилтэн нэртэй хүмүүсийг хэт олноор нь үйлдвэрлэдэг болжээ. боловсролын систем нуран унаж бөөс хуурсандаа баригдаж байна

Шинэ мэдээ

Шуурхай: Цагдаагийн албан хаагчийг дайрч, хэргийн газраас зугтсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа6 цаг 6 минутын өмнөМалчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 15. 18:10Индонезид гамшгийн үеэр сураггүй болсон 5000 орчим хүн олдоогүй байна10 сар 15. 18:00Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Саудын Араб: Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэх мэдээлэл үндэслэлгүй10 сар 15. 17:55Селенагийн өвөрмөц гоёлууд10 сар 15. 17:50Хөл өвдсөн үед хийх боломжтой долоон дасгал10 сар 15. 17:45Дайруулсан цагдаагийн биеийн байдал маш хүнд байна10 сар 15. 17:41БНХАУ, Малайз, Таиланд цэргийн хамтарсан сургуулилт хийнэ10 сар 15. 17:40Лонх дарс 558 долларын үнэ хүрэв10 сар 15. 17:35Хятад улс 2030 оноос сарны бүсийг судална10 сар 15. 17:30Ойрын гурван өдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна10 сар 15. 17:25Гараа хэрхэн атгадгаар тань шинжье!10 сар 15. 17:20Амар мөрөн дээгүүр тавих гүүрний Хятадын талын хэсгийг барьж дуусчээ10 сар 15. 17:15Г.Дарамбазар: Хүүхэд “яагаад” гэж асуухгүйгээр тархиа бүтээж байдаг10 сар 15. 17:10Цагаачдыг тээвэрлэж явсан ачааны тэрэг осолджээ10 сар 15. 17:05”Манчестер Юнайтэд” шинэ эзэнтэй болно10 сар 15. 17:00Өвлийн улиралд Д аминдэмийн дутагдалаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 15. 16:55Ромын Пап Франциск Умард Солонгост айлчилж магадгүй10 сар 15. 16:50Гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах 3 төрлийн смүүти10 сар 15. 16:45Дэлхийн аварга М.Анхцэцэгийн хайр хүрэм нэгэн агшин10 сар 15. 16:40Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ10 сар 15. 16:35Үйлийн үр байдаг итгэж амьдраарай10 сар 15. 16:34Өнгөрсөн 60 жилийн турш зөвхөн Пепси уусан эмэгтэй10 сар 15. 16:30Зуслангийн амуудад зурагт мэдээллийн самбар байрлууллаа10 сар 15. 16:25Юанийн ам.доллартай харьцах ханшийг буурууллаа10 сар 15. 16:20Эрдэмтэд Альцхаймерийн буюу санаж мартах өвчний үед алдагдсан санах ойг сэргээжээ10 сар 15. 16:16Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг дайрч, хэргийн газраас зугтжээ10 сар 15. 16:15Саудын Арабад болох бага хуралд АНУ, Их Британи оролцохгүй байж магадгүй10 сар 15. 16:15Ш.Дулмаа: Яруу найрагч шүлгэндээ гунигаа шингээгээд сэгсэрч хаях хэрэгтэй10 сар 15. 16:12
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.