1-р сарын 23
15 цаг 11 минут

В.Сольхүү: Хичээлээ ойлгосон хүүхдүүдийн нүд нь гялалзаад ирэхээр их баярладаг

"Нарны илч ээх" сургалт судалгааны төвийн англи хэлний багш, боловсролын тэргүүний ажилтан, зөвлөх багш В.Сольхүүтэй ярилцлаа.

"Нарны илч ээх" сургалт судалгааны төв англи хэлний 45 хоногийн шаталсан сургалтыг явуулж эхэлсэн байна. Сургалтын онцлогийн талаар яриа эхэлье

2018 оны 01-р сарын 2-ны өдрөөс анхан болон дунд шат, элсэлтийн ерөнхий шалгалт, насанд хүрэгчид гэсэн дөрвөн ангиллаар англи хэлний сургалтыг явуулж эхлээд байна. Урьд нь манай төв нэг сарын хугацаатай сургалт явуулдаг байсан. Харин одоо явуулж байгаа сургалт маань 45 хоногийн хугацаатай. Долоо хоногт 4 удаа хичээллэнэ. Байгалийн цагаар бол 2 цаг, сургалтын цагаар бол 3 цагийн хугацаанд хичээл орно. Сүүлийн үед хүүхдүүд гэрийн даалгавар хийхдээ их хойрго ханддаг болжээ. Сургалтын төвд маань янз бүрийн хэлний түвшинтэй хүүхдүүд ирж байна. 12 дугаар ангийн хүүхдийн англи хэлний мэдлэг 6-7-р ангийн хүүхдийнхтэй адил байх жишээтэй. Ийм зүйл их ажиглагдаж байна. Тиймээс сургалтын хугацаагаа 1 сар байсныг 45 хоног болгосон. Хүүхэд гэдэг их хөөрхөн. Хичээлээ ойлгосон хүүхдүүдийн нүд нь гялалзаад ирдэг. Манай төвийн 45 хоногийн сургалтад сууж байгаа нэг бор хүү бий. Анх ирэхдээ юм дуугардаггүй байсан. Одоо бол хичээлдээ идэвхтэй оролцож байна.

Анги дүүргэлтийн тухайд?

Нэг ангид дээд тал нь найман хүүхэд суралцана. Энэ бол багш хүүхэд бүрт хүрч ажиллах хугацааг тооцоолж гаргасан тоо юм. Нэг ангид суралцах хүүхдийн тоо наймаас их болбол хоёр хуваагаад хичээл орно. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагад их анхаардаг болсон байна.

Гурван цагийн үнэгүй сургалт орно гэж байсан энэ талаар тодруулж өгнө үү?

Манай "Нарны илч ээх" сургалт судалгааны төвд суралцахаар сонирхож ирсэн хүмүүст 3 цагийн үнэгүй сургалт орох юм. Заах арга барил, сургалтын чанартай эхлээд танилцах боломжийг олгож байна гэсэн үг. 3 цагийн үнэгүй сургалтад хамрагдсаны дараа тухайн хүн суралцах эсэхээ шийдэх юм.

Англи хэл сурч буй хүүхэд, залуучууд юуг анхаарах ёстой вэ?

Мэддэг хэрнээ хэлэхээс ичдэг хэсэг байна. Буруу хэлчих вий гэж айдаг нэг хэсэг байна. Гуравт залхуу хүүхдүүд бас байна. Энэ гурвыг л өөрчлөх ёстой гэж боддог. Хүүхдийг үргэлж урамшуулж сайн байна гэж хэлэхээр өөр болдог. Англи үгийг буруу дуудсан хүүхдийг шоолох хандлага олон хүүхэдтэй сургалтын төв, сургуулиудад гардаг. Үүнээс болж хүүхэд мэддэг мөртлөө ичимхий болчихдог. Ийм хүүхдүүдийг л өөрчилж нээлттэй болгох ёстой. Огт юм сурдаггүй хүүхэд гэж байдаггүй. Үг цээжлэхэд бас учир бий. Сүүлийн үед хүмүүс өдөрт тийм тооны үг цээжлэн гэж ярьдаг болсон. Үгийг дангаар нь цээжлээд англи хэлийг сурдаггүй. Холбоо үг цээжилж байж англи хэлтэй болно.

Туршлагатай, заах арга барилаа олчихсон багшаас англи хэл сурах нь илүү үр дүнтэй гэж ойлгодог. Ингэж боддог хүн ч олон болов уу.

Би 35 жил багшаар ажилласан. Энэ хугацаанд зургаан удаа 10-р анги, найман удаа 8-р анги төгсгөсөн. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 1980 онд анхны шавь нараа төгсгөж байлаа. Анх орос хэл заадаг байсан. 1990 онд орос хэлний багш нарыг англи хэлний багш болгох 10 сарын сургалтыг зохион байгуулсан юм. Тэр үед н.Шагдарсүрэн багш намайг англи хэл сур гээд явуулсан. Багш маань намайг хоёр хэлтэй болгосон хүн. Орос хэлтэй болохоор англи хэлийг сурахад илүү дөхөм байсан даа. Хүүхэдтэй ажиллахад их сайхан байдаг. Хичээлээ ойлгосон хүүхдүүдийн нүд нь гялалзаад ирэхээр их баярладаг. Би хичээлээ хөгжилтэй байдлаар заадаг. Жишээ нь самбар дээр буруу өгүүлбэр бичээд хүүхдүүдтэйгээ маргадаг. Буруу гэдгийн хүүхдүүд батлаад түүндээ урамшдаг. Багшаа та ингэж заасан шүү дээ гээд зөв бичих дүрмээ гаргаад ирдэг. Ийм бүтээлч аргаар хичээл заах их үр дүнтэй байдаг.

45 хоногийн сургалтад хамрагдаж буй хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ?

45 хоногийн сургалт маань хоёр дахь 7 хоногтоо хичээллэж байна. Бага насны ангилалд н.Уламбаяр гэж хүү бий. Анх А, В гэж мэдэхгүй хүүхэд ирсэн. Одоо англиар бичээд сурчихсан, уншчих гээд л байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтын тухайд?

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээл өдөр 13:10 тардаг. Сонгоны ангийн хүүхдүүд бол 14:10 гэж тардаг. Манай сургалт 14:30-аас эхэлж байгаа. Англи хэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид манай төвд суралцлаа гэхэд хичээл заалгах өдрөө өөрөө сонгоно. 7 хоногт дөрвөн удаа хичээллэх юм.

Хөнгөлөлт үзүүлж байгаа юу?

Хоёулаа хамт ирж суралцвал 5%, гурвуулаа бол 10%, дөрөв бол 15%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Одоо манай дээр нэг ангийн 4 хүүхэд хөнгөлөлттэй суралцаж байна. Тэтгэвэрт гарсан сургуулиас маань хүүхдүүд их ирж байна. Эцэг эхчүүд нь утсаар залгаад багшаа та хаана байна гээд асууж сурч байгаад хүрээд ирдэг.

Сургалтын төлбөр хэд вэ?

Гадуур англи хэлний нэг сарын сургалтын төлбөр 150-160 мянган төгрөг байна. Харин манайх 45 хоногийн сургалтыг 150 мянган төгрөгөөр орж байгаа. 7 хоногт дөрвөн удаа хичээллэж нийт 72 цагийн хичээл үзэх юм. Хямралтай байгаа учир эцэг эхчүүдийн төлбөрийн чадварыг бодолцож төлбөрөө тогтоосон. 1 сарын хугацаанд шахуу хичээл зааж байхаар 45 хоногийн сургалт явуулах нь үр дүнтэй гэж бид үзсэн.

“Нарны илч ээх” сургалт судалгааны төвийн утас: 91196283

Г.Дугар

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянзүрхчүүд гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санал, шүүмжлэлээ нэгтгэлээ6 цаг 17 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчдын анхааралд9 цаг 54 минутын өмнөБНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх шинэ тогтоол боловсруулж байна10 сар 18. 18:00Дэлхийн дулаарлын улмаас шар айраг ховордож, үнэ нь өснө10 сар 18. 17:55Зөвлөлтийн үеийн хөшөөнүүдийг буулгасны хариуд ОХУ Польшид хориг арга хэмжээ авч магадгүй10 сар 18. 17:50БӨӨРӨӨ цэвэрлэх ДОЛООН АЛХАМ10 сар 18. 17:45Б.Цэндбаяр: 15-34 насны арван залуу тутмын найм нь бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй байна10 сар 18. 17:40Алсыг ширтэж буй мичнүүд шилдэг гэрэл зургийн шагнал хүртжээ10 сар 18. 17:35Хэт үнэртэй, анхилуун саван хэрэглэх нь мөөгөнцөр үүсгэдэг10 сар 18. 17:30Тереза Мэй сэтгүүлчдэд ганц ч үг хэлэлгүй ЕХ-ны уулзалтыг орхин гарчээ10 сар 18. 17:25Оросын талаар ямар хандлагатай байдгийг санал асуулгын дүн харуулжээ10 сар 18. 17:20Албинос төрсөн 21 настай Настя10 сар 18. 17:15Цагдаагийн аминд хүрсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа10 сар 18. 17:13Бухимдлаас хэрхэн сэргийлэх вэ10 сар 18. 17:10Этиоп Улсын шинэ Засгийн газрын 50 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлнэ10 сар 18. 17:05Уушгиа хэрхэн ХОРГҮЙЖҮҮЛЭХ вэ10 сар 18. 17:00WP: Сирид Вашингтоны үйл ажиллагааг дэмжихэд Саудын Араб 100 сая ам.доллар төлжээ10 сар 18. 16:55Л.Балхжавын найруулагч хүү Б.Чингүүний стилл10 сар 18. 16:50Коллежийн оюутан сургууль дээрээ бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрлээ10 сар 18. 16:45Намар цагаар Японд сакура цэцэглэжээ10 сар 18. 16:40Холливудын од монгол кинонд дуу оруулна10 сар 18. 16:35Нэвтрүүлэгч Э.Халиун Бали арал дээр амьдардаг болжээ10 сар 18. 16:30Гарьд Д.Рагчаа “хурандаа” хувцасаараа гангарчээ10 сар 18. 16:25ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу-д шагнал гардуулж, хүлээн авч уулзлаа10 сар 18. 16:23Антонио Гауди: Огт дүрслэж болохгүй юмыг илэрхийлэх нь өөрөө солиорол юм10 сар 18. 16:20Австралид 58 цэнхэр оцон шувуу нохойн дайралтад өртөж, үхжээ10 сар 18. 16:15Алдаа гарсны улмаас хоригдлуудыг суллан явуулсан хэрэг гарчээ10 сар 18. 16:10Залуучуудын олимпийн наадмын хаалтын ёслолд Чернишев туг барина10 сар 18. 16:05Тамхины хэрэглээ хамгийн өндөр 10 улс10 сар 18. 16:00Аяга чинь хагархай, уурга чинь хугархай байг...10 сар 18. 15:55
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.