1-р сарын 11
15 цаг 16 минут

Эрхэм гишүүн гэдэг үг 2000 оны УИХ-ын үеэс байхгүй болчихсон гэв

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өчигдөр “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн асуудал, туршлага” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Улсын Бага Хурал, Анхны Улсын Их Хурал буюу 1992-1996 оны парламентын гишүүдийг урьж оролцуулсан уг хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаар хүний эрхийг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах улс төр, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтийг эхлүүлсэн билээ. Ардчилсан, эрх зүйт төрт ёсыг Монгол Улсад төлөвшүүлэн хөгжүүлэх их ажлыг үе үеийн парламент өөрийн бүрэн эрхийн хугацаанд өртөөлөн гүйцэтгэж 26 жилийг ардаа үлдээжээ. Нийгмийн харилцааг хуулиар зохицуулах, эрх зүйт төрт ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэх нь хууль тогтоох байгууллагын хөгжил, төлөвшилтэй шууд холбогддог. Хууль тогтоох байгууллага засаглалын хувьд хэр бэхэжсэн, үйл ажиллагааны горим дүрмийн ойлгомжтой байдал, бүтэц зохион байгуулалтын тодорхой, ил тод засаглал бүрдсэнээс ихээхэн шалтгаална.
УИХ дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа УИХ-ын хуралдааны чуулганы дэгийн тухай хуулиар зохицуулж байна. Үе үеийн УИХ өөрийн бүрэн эрхийн хугацаанд парламентын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, хуралдааны үйл ажиллагаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах чиглэлээр дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгохоор ажиллаж, өөр өөрсдийн хувь нэмрээ үлдээсэн байдаг...
Цаашид хуралдааны үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай, үр дүнтэй байдлыг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын хуралдааны дэгийг сайжруулах хэрэгцээ, шаардлага байсаар байна. 1992 оны Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан 1992-1996 оны УИХ-д шинэ ардчилсан Үндсэн хуулийн үзэл санааг эхлүүлэн хэрэгжүүлэх түүхэн үүрэг ногдсон төдийгүй энэ бүрэн эрхийн хугацаанд анхдагч суурь хуулиудыг баталж, эдийн засаг, нийгмийн өргөн хүрээтэй өөрчлөлтийг эхлүүлснээр богино хугацаанд системийн шилжилтийг хийж дуусгахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Тухайн үед баталсан олон хуулиудын үзэл баримтлал нь өнөөг хүртэл төрийн бодлогын түвшинд залгамжлагдан хадгалагдаж байна. УИХ-ын хөгжил төлөвшилтөд сайн хууль, дүрэм, журам чухал байхын зэрэгцээ хувь гишүүн бүрийн ёс зүй, сахилга, хариуцлага, өргөсөн тангарагтаа үнэнч байх хүчин зүйлээс ихээхэн шалтгаална гэдэгт эргэлзэхгүй байна. Парламентын хуралдааны үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудал нь тасралтгүй үргэлжлэх процесс. Гэхдээ энэхүү ажиллагаа нь тухайн цаг үедээ тохируулан хийгддэг дур зоргийн шинжтэй байж болохгүй бөгөөд Үндсэн хуулийн суурь зарчим, үнэт зүйлийг дээдэлсэн байх үзэл санаанд захирагдах ёстой. Энэхүү хэлэлцүүлэгт уригдан ирсэн хууль тогтоох байгууллагын үе үеийн удирдлага, эрхэм гишүүд, зочид төлөөлөгчид та бүхэн Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, дэгийн зохицуулалтыг боловсронгуй болгоход өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, олон сайхан үнэтэй санал, зөвлөмжүүд хэлнэ гэдэгт бүрнээ итгэлтэй байна” хэмээсэн юм. 
Дараа нь УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлэгт оролцогчдыг танилцуулж, хэлэлцүүлгийн талаар тодруулга мэдээлэл хийв. Тэрбээр хэлсэн үгэндээ УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт, боловсронгуй болгох асуудлыг хэлсэн үгэндээ онцолж байлаа. 
Бид хэлэлцүүлэгт оролцсон зарим гишүүнээс өнөөгийн гишүүдийн ёс зүй болон дэгийн талаарх сэтгэгдлийг нь сонссон юм. 

1990-1992 ОНД БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН О.ОЧИРЖАВ: ГИШҮҮДИЙН ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ШААРДЛАГАТАЙ 

-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг баталсан. Дэгийг сахиулах нь дарга нарын үүрэг байх. Нөгөө талаас гишүүдийн ёс зүй, хариуцлага ч гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн хариуцлагагүй, ёс зүйгүй зэргээс болж парламент гадна талдаа муухай харагддаг. Тиймээс гишүүдийн хариуцлагыг сайжруулж, ёс зүйг чангатгах нь зөв. Ер нь, хариуцлагын тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Улс төрийн болон ёс зүйн хариуцлагаа хүлээдэг. Тэр ч битгий хэл, эрүүгийн хариуцлага хүртэл хүлээдэг болох шаардлагатай. Парламентын үйл ажиллагааны явцад Дэгийн тухай хууль улам л боловсронгуй болж байгаа байх. Гэхдээ гишүүдийн хариуцлага, ёс зүйг сахиулж байна гээд үйл ажиллагааг нь хайрцаглах вий. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой аль ч олон улсын гэрээ, конвенцид нэгдэхдээ Гадаад харилцааны яам болон Хууль зүйн, дотоод хэргийн яам хамтарч асуудлыг оруулж ирж байх нь зөв. Тэгэхгүй бол гадна талдаа конвенцид нэгдсэн гэж яриад байдаг. Гэтэл дотооддоо түүнийг хэрэгжүүлэх хууль зүйн механизм нь байдаггүй. Ийм том зөрчил байдаг юм билээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр хүмүүс саналаа хэлж байгаа нь зөв байх. Ер нь, нэмэлт өөрчлөлтийг хийхдээ асуудалд цогц байдлаар хандах хэрэгтэй байна. Түүнчлэн хуулийн дагуу хийх хэрэгтэй. Засаглалынхаа асуудлыг ярих цаг нь болсон гэж бодож байна. Засаглал хомсдож байна, засаглал хүчгүйдэж байна. Үүний шалтгааныг нь бодох хэрэгтэй байна. Парламентын засаглал гэдэг нь хамтын ажиллагаа шүү дээ. Хамтын засаглал, эсвэл нэг хүний засаглалтай байх уу гэдгээ маш сайн ойлгож авах хэрэгтэй. Хамтын засаглалд хувь хүний үүрэг бага байх ёстой. Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм бол намын үүрэг бага байх хэрэгтэй. Хувь хүний чадвар чанга байх ёстой. Энэ бүхнийг нэг тийш болгох цаг нь болсон л гэж бодож байна. 

1996-2000 ОНЫ УИХ-ЫН ГИШҮҮН Т.СУЛТАН: ОДООГИЙН УИХ-ЫГ ХАРАХААР ХЭДЭН НАЙМААЧИН ХУРАЛДАЖ БАЙГАА ЮМ ШИГ Л БАЙНА 

-Дэгийн тухай асуудал яагаад үүсээд байна гэхээр гишүүдийн дэггүй байдлаас л үүсч байна. Одоо УИХ-ыг харахаар компанийн захирлуудын ч юм уу, ТУЗ-ийн хурал болж байгаа юм шиг л байх юм. Эсвэл хэдэн дэлгүүрийн дарга хуралдаж байгаа шиг л харагдах юм. Үүнийг чинь олон нийт хүлээж авахгүй байна шүү дээ. Хуралдаа суухгүй юм. Эсвэл гадаадад явж байна. Бүр эсвэл сонгогдчихоод чуулганыхаа хуралдаанд суухгүй байж болох юм шиг ойлгоод байх шиг байна. Тойрогтоо явж байна. Хувийн наймаагаа хөөцөлдөөд явж байх жишээтэй. Ашиг сонирхлын зөрчилтэй байна. Ийм л дэггүй болохоор нь олон нийт шүүмжлээд байна шүү дээ. Тиймээс дэгтэй болох хэрэгтэй. Үүний тулд Дэгийн тухай хуулиа сайжруулах шаардлагатай. 
Хуралдааны дэгийг би хоёр чиглэлд л чиглээсэй гэж хүсч байна. Нэгдүгээрт, хуралдаанд суух, чуулганы ажиллагаанд оролцох хувийн хариуцлагыг шахаж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, ёс зүйн асуудлыг нь шахаж өгөх хэрэгтэй. УИХ-ын гишүүний ёс зүй гэдэг нь олон зүйлээс шалтгаалж байна. Хуралдаанд суухгүй, үг хэлэхгүй, хуулийн төсөлд оролцохгүй яаж чадвартай болох юм. Яаж сурах юм бэ. Тиймээс хуралдааныг зохион байгуулах, гишүүнийг жигд оролцуулах хэрэгтэй.

1992-1996 ОНЫ УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБААТАР: ГИШҮҮД БИЕ, БИЕДЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ 

-УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнууд зовлон, бэрхшээлийг сайн мэддэг хүний хувьд санаа, оноогоо хэлэх нь зөв байх. Үе, үеийн УИХ-ын бүрэлдэхүүнээс шалтгаалж чанар муудаж байна. Би 1992-1996 оны УИХ-д нэг нэгнээ “Битгий хуц, хулгайч, гахай, нохой” гэж дуудаж байгааг сонсоогүй. Үнэндээ 2000 оноос бүрэлдсэн УИХ-ын үеэс эрхэм гишүүн гэдэг үг байхгүй болчихсон юм. УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ядаж л хуралдааны үеэр гишүүд бие биедээ хүндэтгэлтэй харьцах хэрэгтэй. Ард түмэнд ч сайхан харагдана, ажилд нь ч дэмтэй болно. УИХ-ын гишүүдийн хооронд өрөө тасалгаа, сандал ширээний зөрчил үүсдэг гэнэ шүү. Камерын өмнөх суудлын өмнө алалцаж, асуудал үүсгэдэг гэнэ лээ. Үүнийг Дэгийн тухай хуульд зааж өгөх хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн нас, сонгогдсон тоо зэргээр нь ангилж ахмадуудаа хойд талд нь, залуусаа урд нь суулгах хэрэгтэй. Хэн ч хойшоо хараад хэрэлдээд байхгүй шүү дээ. Магадгүй улс төрийн намууд төлөвшихөд ч ач холбогдолтой шүү. Сүүлд нь ирц ямар байсан юм бэ. УИХ-ын ирц бол толгойны өвчин болж байна. Цахим карт гэдэг юмтай л ноцолдоод байгаа шиг байна. Тэрийгээ л ав, сугал, уншуул гээд л хэрэлддэг шиг байна л даа. Бүх гишүүнд чип суулгаад тавьчих хэрэгтэй шиг байгаа юм. Энэ бол чуулганы Дэгийн тухай хуультай шууд холбоотой л гэж бодож байна. 

1990-1992 ОНД БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Н.ЖАНЦАН: ПАРЛАМЕНТАД НЭР ДЭВШИХ ХҮМҮҮСИЙН ШАЛГУУРЫГ ТОГТООЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ 

-Нэр дэвшиж байгаа хүмүүсийн шалгуурыг тогтоож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн нь ч мэдэгдэхгүй хүмүүс олон сонгогдож байна. Дөрвөн жил болж байхад нь ч танихгүй байх жишээтэй. Энэ хэн билээ, юу билээ гээд сууж байна шүү дээ, иргэд. Энэ чинь парламентын чадавх муу байгаагийн л шинж. Тэгэхээр намаас нэр дэвшүүлж, дэвшиж байгаа нөхдийн босгыг өндөр болгож өгвөл асуудал шийдэгдэнэ. Бидний баталсан Үндсэн хуулиар 51 гишүүн хуралдааныг бүрдүүлдэг байлаа. Гэтэл одоо бол өөр болсон. Дэлхийн жишигтэй харьцуулахад 76 гишүүн гэдэг бол жижиг. Гэтэл тэр 76 гишүүний 35 нь хуралдаандаа суухгүй байхад шийдвэр гаргаж байгаа нь зөв үү. 

Эх сурвалж:

Эх сурвалж:
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.49Зочин   • 1 сарын 11. 16 цаг 55 минут

ацных нь эрхэм гишүүн, болдогсон бол наад 76 хлуйварчныг адгийн хулгайч нар гэж нэрлэвэл таарна. Одоогийн УИХ-д нэр цэвэр нэг ч хүн алга, дандаа луйварчид улсын хөрөнгө завшиж байсан наймаачид л байгаа биз дээ. Би биш гээд хэлчих хүн ёстой байхгүй шүү. Эхлээд АН-ын 9 гишүүнийг нэрлэе Эрдэнэ- их гарын дээрэмчин, Болд банк луйвардагч, пүрэвдорж Элбэгдоржийн углааш, Санжмятав Завханыг идчихсэн луйварчин, Эрдэнэбат Мафийн томоохон бүлгийн гишүүн, Мурхат хүүхэн хүчиндэгч, гаж донтон, Нарантуяа Зи тагжгарын нусны алчуур, батзандан шизо

202.9.40.8Зочин   • 1 сарын 11. 16 цаг 11 минут

neeree l elgiin ene ulsiin orontsogiin ih hurliin gishuud geheer buur neg tsaaguuraa udmiin tiim neg hulgaich tsaraitai garuud ue ueiin on jiluuded eeljilseer

Шинэ мэдээ

С.ЭНХБОЛД: Манай эмнэлгийн эмч нар 3 сая төгрөгийн цалин авдаг12 сар 15. 15:12Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 15:00Дональд Трамп сэтгүүлчдэд зориулсан зул сарын баярын хүлээн авалтыг цуцалжээ12 сар 15. 14:55Сарын хуучийн тэнгэр12 сар 15. 14:50АНУ-ын хилийг хууль бусаар давахыг оролдсон охин нас баржээ12 сар 15. 14:45Хятад 55 дахь оргодол авлигачаа шилжүүлэн авчээ12 сар 15. 14:40500 жилийн түүхтэй шилтгээний шинэчлэлийг гайхан алмайрсан минь12 сар 15. 14:35Д.Трампын тангараг өргөх ёслолын зардалтай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна12 сар 15. 14:35АНУ, ОХУ терроризмтой хамтран тэмцэх асуудлаар хэлэлцэнэ12 сар 15. 14:30Бэкхемтэй адилхан болохын тулд 40 мянган доллар зарцуулжээ12 сар 15. 14:25Оросын пуужин тээгч “Ту-160” онгоцууд Венесуэлээс иржээ12 сар 15. 14:20Уушги цэвэрлэх хялбар арга12 сар 15. 14:15Дэлхий даяар ундны усны хомсдолд орох аюул нүүрлэж магадгүй12 сар 15. 14:10Солонгосын үндэсний хайр, бүх цаг үеийн шилдэг жүжигчин Song Ye Jin12 сар 15. 14:05Саудын Арабын хунтайжид хариуцлага хүлээлгэжээ12 сар 15. 14:00Өвлийн улиралд хэрэглэхэд тохиромжтой хүнс12 сар 15. 13:55ОХУ-д 467 мянган хүн ял эдэлж байна12 сар 15. 13:50Адольф Гитлер Еврей гаралтай байсан уу12 сар 15. 13:45ФОТО: Цагаан гоо үзэсгэлэн12 сар 15. 13:40”ГУАНЖОУ МАСТЕРС-2018”-д манай 13 жудоч өрсөлдөнө12 сар 15. 13:30Холливудын хамгийн алдартай харамчууд12 сар 15. 13:25700 сая гаруй хүн ядуу амьдарч байна12 сар 15. 13:20Селин Дион салам туржээ12 сар 15. 13:15АНУ болон Грек анх удаа стратегийн яриа хэлцээ хийв12 сар 15. 13:10Оросууд оны улстөрчдөө тодруулжээ12 сар 15. 13:10Хүүхэд тээж, төрүүлсэн эмэгтэйчүүдийн гайхалтай гэрэл зураг12 сар 15. 13:05Сонжоо: Та урьд насандаа хэн байсан бэ12 сар 15. 12:55Хоёр Солонгос ойн аж ахуйн салбарт хамтран ажиллана12 сар 15. 12:50Меланиа Трамп үсээ шар өнгөөр буджээ12 сар 15. 12:45Финландад шар хантаазатнуудын жагсаал цуглаан болно12 сар 15. 12:40
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.