2018 оны 1-р сарын 11
17 цаг 25 минут

Зэсийн үнэ ч өслөө, зэсийн үйлдвэрийн эзэд ч боллоо

-Харин өмчийн эзэмшлийн хувьд манай, танай хэмээн булаалдаж, тогтвортой бизнес үйл ажиллагаа, хувьцааны үнэ ханшид нь хохирол учруулахуйц хар бараан мэдэгдлүүдийг сүүлийн үед хайр найргүй хөврүүлсээр байна- 
Зэсийн үнэ сүүлийн 15 сарын хугацаанд 45 хувиар өсч, тонн тутамдаа 7000 ам.доллар даваад байна. Олон улсын аналистууд, банкууд тэнцвэртэй үнийг 6000-6200 ам.доллар гэдэг түвшинд тооцоолж байсан бол үүнийг давсан үнийн өсөлт 2018 он, цаашлаад ойрын гурван жил ойролцоо түвшинд хадгалагдахаар байгаа аж. Энэ хугацаанд амжиж зэсийн олборлолтоо нэмэгдүүлж чадвал таагүй байдалд байгаа нүүрсний экспортын алдагдлыг нөхөх төдийгүй ашиг хийхээр байгааг судлаачид сануулсаар байна. Зах зээлийн ийм таатай үед илүү өндөр үр ашгийн төлөө бизнесийн зарчмаар ажиллаж байх ёстой зэс олборлогч хоёр том компани болох “Эрдэнэт”, “Оюутолгой” хоёр хоёулаа улс төрийн маргаан, тэмцлийн бай болчихоод байж байна. 
Тэдгээрийн олборлолтын хэмжээ, төсөвт оруулах орлого, үр ашиг, үгүй ядаад хэвийн үйл ажиллагааны талаар яагаад хэн ч ярихгүй байна вэ?! Харин өмчийн эзэмшлийн хувьд манай, танай хэмээн булаалдаж, тогтвортой бизнес үйл ажиллагаа, хувьцааны үнэ ханшид нь хохирол учруулахуйц хар бараан мэдэгдлүүдийг сүүлийн үед хайр найргүй хөврүүлсээр байна.
Төрийн өмчит компаниуд гэх ашиггүй төдийгүй алдагдалтай, захирлууд нь үр дүнгээсээ урвуу хамаарал бүхий өндөр цалин авдаг хаалттай газрууд болж хувирсныг өнгөрсөн жилийн өдийд өмнөх Ерөнхий сайд шүүмжилж байлаа. Хувьчилдаг ч үгүй, өөд нь татдаг эзэн ч үгүй өмчийн үр ашиггүй хэлбэрийн жишээ болсон тэдгээрийг нэг удаа сүрхий цочроосон нь тэр байв. Үр дүнд нь төрийн өмчит компаниуд 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсч, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3.4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн байна. Төрийн өмчит компаниудын өр 3.5 их наяд төгрөг болох ба богино хугацаат өр төлбөр 1.4 их наяд төгрөг, урт хугацаат өр төлбөр 2.1 их наяд төгрөг байна. Өр үйлдвэрлэж байгаа тэдгээр төрийн өмчит компаниудыг түрүүчээс нь хувьчлах нь эдийн засагт илүү үр ашигтай гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Төр заавал өмчилнө гэж байгаа бол, хэрэв бизнес хийх гэж байгаа бол ашигтай ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар өөрийнх нь өмчлөлд байгаа үр ашиггүй компаниуддаа менежмент, засаглалаа сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх бололцооны тухай биш “Эрдэнэт” хийгээд “Оюутолгой”-гоо хүний, өөрийн талаас буцааж авах тухай ярих нь цагаа олсон үйлдэл мөн үү?!
“Жаст”-ын Батхүүгийн тавьсан өрийн барьцаанд уначихаад байгаа 51 хувь, Оросоос худалдан авсан 49 хувь гэх маргаан дундуур Засгийн газар өчигдөр “Эрдэнэт” үйлдвэрийн 10 хувийг иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Өртэй, маргаантай энэ үйлдвэрээс иргэд хэзээ 10 хувийнхаа ногдол ашиг, үр шимийг хүртэх нь тодорхойгүй. Юутай ч хэл ам, хэрүүл тэмцэл, өр зээл ихтэй нэгэн үйлдвэрт бид бүгдээрээ хамаатай болчихлоо. Хяналтаа тэгээд яаж хэрэгжүүлэх нь өнөөдөртөө тодорхойгүй үлдлээ. 
“Алаагүй баавгайн арьсыг булаалдаж” суутал маань дэлхий эргэдгээрээ эргэсээр зах зээлийн алтан боломж, үнийн өсөлт үүдээр гараад явчих вий. Ард түмэндээ амсуулна, үнэгүй өгнө гэх үгэнд сэтгэлээ цатгаж явтал боломж үүдээр маань өнгөрөөд явчихдагийг хоосон цаас болж үлдсэн “Тавантолгойн 1072 ширхэг” хувьцаанаасаа харчихад хангалттай. “Готов нь авна уу, Шадав нь авна уу хамаагүй” гэдэг шиг өмчийн хэрүүл, маргаанаа хурдан эцэслээд бодит үр ашиг, бизнес төлөвлөгөө зэргээ одоо ярьцгаая. 10 хувийг нь эзэмшдэг болсон ард иргэд эзний ёсоор энэ бүхнийг нэхэх эрхтэй боллоо гэж ойлголоо. Зөв үү?! 

Эх сурвалж:

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.243.190Геологич   • 2018, 1 сарын 12. 9 цаг 18 минут

Доорхыг уншсан бол зэсийн үнэ өсөх буурах Монголчуудад хэр хамаатайг мэдэх болно. ОТ хуьвд бол хөрөнгө оруулалтыг нь 100% гадаадынхан хийсэн болхоор булаацалдаж чадахгүй тэд нарыг шантаажилж мөнгө салгаж хахууль авдаг туршилга ерөнхийлөгч Н.Энхбаяраас эхлээд үүсэн. Яваандаа 30-40 жилийн дараа бас л Монголчуудынх болно. Тэр үед бас л бөөн булаацалдаан болно. ОТ бол Монголчуудыг өлхөн 100 гаруй жил өндөр ашигтайгаар тэжээнэ шүү. ОТ-г дэлхийн ямар ч өндөр хүчин чадалтай технологи хэрэглээл богино хугацаанд амархан дуусгахгүй

202.131.243.190Геологич   • 2018, 1 сарын 12. 9 цаг 04 минут

Эрдэнэтийг ямар нам загийн эрх авна, ямар УИХ загийн эрх авна тэр авах гэж булаацалдана, авна. Юуны төлөө юм гэвэл улсад өгдөг ашигийн төлөө. Барьсан хөрөнгө оруулалтаа оросуудад хэд дахиад төлсөн одоо Монголынх болсон учраас энэ их ашигыг хоорондоо булаацалдахаас яахав. Тэр Батхүүгийн залилсан 108 сая $, улсуудын шүржигнээд байгаа шахааны наймаа зэрэг бол юуч биш яваа яваандаа шахагдаад байхгүй л болж таараа. Хамгийн чухал нь 100% төрийн болчихоод ард иргэдээ хэдэн % ч бай тодорохой үнээр % нь тараагдаад дараа нь ноогдол ашиг ирэх нь байгаа.

202.21.106.161Зочин   • 2018, 1 сарын 12. 7 цаг 45 минут

бидэнд юм наалдах биш хэнд хамаатай юм

122.201.24.163Зочин   • 2018, 1 сарын 12. 9 цаг 03 минут

MONGOL ULSIIN NUTAG BAIGAA GAZRIIN DOORHI BAYLAG BOL , ELBEGDORJ M. ENHBOLD NARIIN HEDHEN TOONII NAM DAMNASAN ULAAN LUIBARCHID, HYATADIIN SHEESNYYDIIN HOOL BOLOH ESGYI. MONGOLIIN BYH ARD TYMNII BAJLAG.

202.21.106.161Зочин   • 2018, 1 сарын 12. 7 цаг 44 минут

зэсийн үнэ буурах нь монголчуудад огтийн хамаагүй зүйл

202.21.106.161Зочин   • 2018, 1 сарын 12. 7 цаг 44 минут

зэсийн үнэ өсөх нь монголчуудад огтийн хамаагүй зүйл

66.181.179.174Зочин   • 2018, 1 сарын 12. 0 цаг 19 минут

Оюутолгойг чинь орос хятадууд авчлаа, одоо монголд хамаагуй болсон сурагтай. С.Баяр псд монгол улсаа ч балаллаа даа,одоо туунийг таарсан хун бур нулимаарай. Одоо орос хятадууд монголыг ухьэл дээрлэхэнэ дээрэмдэнэ

66.181.160.1Зочин   • 2018, 1 сарын 11. 20 цаг 22 минут

Элбэг хүүгийн их шунал ийм ихаа гэж кэн мэдваа хяхя

202.179.25.228Зочин   • 2018, 1 сарын 11. 18 цаг 57 минут

Shahaanii asuudliig yaj shiideh be gej vv.Ter amarhan.Hubichilj l shiidne.Ard tvmen maani vvhiig oilgohgvi baigaam,oilguulya ch gehgvi l dee.Shahaag Nyamka nar hiideg.

103.212.116.244иргэн   • 2018, 1 сарын 11. 18 цаг 31 минут

Эрдэнэт хичнээн сайн ашигтай ажиллаач ард түмэнд наалдах хувь нь бага, харин нөгөө хөрөнгө оруулсан, эрдэнэтэд шахааны бизнесээ цэцэглүүлдэг нөхдөд л их ашигтай байхдаа, том эрх мэдэлтнүүд ах дүү, үр хүүхдийнхээ нэрээр шахааны бизнесээ хийдгийг яаж таслан зогсоох вэ?

122.201.22.38Зочин   • 2018, 1 сарын 11. 20 цаг 05 минут

эрдэнэт багш эмч нарын цалинг тавьж байгаа шүү Бусды нь яахав бусад татвараас санхүүжүүлдэг биз

183.177.98.238Эрдэнэтэд ойрхон амьдард хүн   • 2018, 1 сарын 11. 17 цаг 56 минут

Төр барьж буй нөхдүүд яах гээд байна.Ард түмэн нэг л өдөр босож Киргизстаны дотоод хэргийн сайд шиг зодуулах болно шүү? Ханаж цаддаггүй шуналтай нөхдүүд шүү. 1072 хувьцаа хэзээ мөнгө болж ард түмэнд ирэх вэ? МАНам,АНам 2020 онд үүрд байртай шүү?

66.181.189.162эрдэнэт   • 2018, 1 сарын 11. 17 цаг 44 минут

монголын зэс корпарацад хамаагүй 2012 оны ноогдол ашгийг бас хулгай хийж ажлаа эхэлсэн энэ мөнхбаатар гэдэг нөхөр хоосон чалчих юм.гэрэлтэй гудамж хийсэн гэнэ үү. толгой нь ажилладаг хүн бол ярихаасаа ичмээр юм хэдэн шонгийн хооронд хужаагийн шинэ жилийн гэрэл өлгөчихөөд эрдэнэтийнхэн чамаас илүү юм бодож хийдэг оюуны чадавхитай хүмүүс шүү. ширэн нүүрт хулгайч минь

122.201.24.163Зочин   • 2018, 1 сарын 11. 17 цаг 50 минут

MONGOL ULSIIN NUTAG BAIGAA GAZRIIN DOORHI BAYLAG BOL , ELBEGDORJ M. ENHBOLD NARIIN HEDHEN TOONII NAM DAMNASAN ULAAN LUIBARCHID, HYATADIIN SHEESNYYDIIN HOOL BOLOH ESGYI. MONGOLIIN BYH ARD TYMNII BAJLAG.

202.131.243.190Zochin   • 2018, 1 сарын 11. 17 цаг 30 минут

10 bish 30huviig ni engiin huitsaa helbereer, esvel nogoo aldart heregjeegui 1072 huvitsaagaa ami oruulj erdenetees huvitsaa ezemshuuleh ni onovchtoi shiidver bh bolno. Gehdee zugeer neg yariad shou hiih bish bodit ajil hereg bolgoh heregtei. Ard tumend ahiad l beh huleelt uuslee de.

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг11 сар 21. 16:54Шүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.