1-р сарын 12
7 цаг 40 минут

Цагаан сар + “3 сая”

Монгол түмэн эрт дээр үеэс өвлийг өнтэй давж, урин хавартай аятай сайхан золгож, нэг нас нэмж буйгаа ахан дүүс, айл хотлоороо тэмдэглэдэг уламжлалтай. Үндэсний өв уламжлал, соёл, зан заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үеэ энэрэн сургаалиа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, ард олноороо буян хурааж шинэлдэг олон ёс заншлыг хадгалсан энэхүү баярыг Цагаан сар хэмээн нэрлэдэг билээ.

Тиймдээ ч хүндэтгэл дүүрэн энэ өдрүүдэд хүн бүр л өөрийн чадал чансаа, бэл бэнчиндээ тааруулан идээ будаагаар элбэг хангалуун байхыг хичээж, баярын ширээ, гарын бэлэгтээ анхаарлаа хандуулдаг нь нууц биш. Зарим нэг хүмүүс зардал ихтэй баяр хэмээн дургүйхэн ханддаг хэдий ч олны жишгээр их бага хэмжээгээр Цагаан сарын өдрүүдэд хэрэгтэй гэсэн бүхнээ худалдан авч бэлтгэдэг.

Ялангуяа ахмад буурлуудын хувьд Цагаан сар гэдэг ирж буй жилдээ эрүүл энх, элбэг хангалуун байхын бэлгэдэл хэмээн ихээхэн ач холбогдол өгдөг. Аав ээжийгээ баярлуулж, цалин мөнгөө Цагаан сард зориулж, хэрэгтэй бүхнийг нь санаа зоволтгүй бэлтгээд өгдөг үр хүүхэдтэй нэгэн байхад  хэдэн хүүхдийнхээ нэрийг гаргаад яахав гээд тэтгэврийн “хэдээ” нилээн хэдэн сараар нь зээлж аваад Цагаан сардаа бэлддэг буурай нь ч бий.

Гэвч жил ирэх бүр Цагаан сарын бэлтгэлийн зардал мөнгө өсөж байгаа талаар хаа сайгүй л яригддаг нь үнэн. Үүний нэг шалтгаан нь мэдээж эдийн засгийн хямрал, үнийн өсөлт. Тэгвэл үйлдвэрлэгчид жил ирэх бүр үнээ их бага хэмжээгээр өсгөдөгийн өөр нэгэн шалтгааныг та бид тэр бүр анзаардаггүй гэлтэй.

Иргэд баярын бэлтгэлээ базаахдаа хамгийн боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүн, хүнс хаана байна гэж хайж явахаасаа илүүтэй хэрэгтэй бүхнээ нэг дороос худалдан авах боломжтой “Үзэсгэлэн худалдаа”-г зорьдог. Зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдэд “Цагаан сар”-д зориулсан тасаг лангуу байдаг хэдий ч хэрэгтэй бүхэн нэг дор, автомашины зогсоол, ая тухтай сонголт хийх орчин зэргээс үүдэн ихэвчлэн Дүнжингарав, Мишээл Экспог сонгох нь бий.

Дүнжингарав худалдааны төв, Мишээл Экспо төвийн аль нь ч тэр гадаад дотоодын үзэсгэлэн худалдаа, томоохон арга хэмжээ зохион байгуулдаг туршлагтай, зай талбай томтой. Мэдээж аж ахуйн нэгжүүд “Цагаан сар”-ын өмнөх хэдэн өдрүүдэд талбай түрээслэн худалдаа үйлчилгээ эрхлэх сонирхол өндөр байдаг. Тэгвэл дээрх төвүүд жил ирэх бүр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд талбайн түрээсийнхээ үнийг нэмж, гэнэтийн “СЮРПРИЗ” барих болжээ.

Тодруулбал, Дүнжингарав Худалдааны төв нь 15м. кв талбайн төлбөр нь 2016 онд 3 сая төгрөг байсан бол 2017 онд 6 сая болгосон гэнэ. Харин энэ жил буюу 2018 онд 9 сая болгон нэмж 2016 онтой харьцуулбал даруй 5сая ₮ - өөр өсгөсөн байна.

Харин Мишээл экспо нь Цагаан сарын баяр эхлэхээс өмнө хэд хэдэн байгууллагуудад өөрийн байр талбайг түрээслүүлж, тухайн байгууллагууд нь талбайн төлбөрийг өндрөөр үнэлж үйлдвэрлэгчдэд давхар түрээслүүлэх буюу дамлах үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл ч байна.  

Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг буруу, зөв гэж шүүх гэсэнгүй. Гэхдээ томоохон аж ахуйн нэгжид түрээсийн үнэ өсөх нь үл анзаарагдам байж болох ч Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд энэхүү түрээсийн үнийн өсөлт хүндээр тусаж байгаа ажээ.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэдэг тодорхой тооны ажлын байрыг нэмэгдүүлж, тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа эрхлэхийн тулд бүтэн жилийн туршид бүхий л чадлаараа хичээн ажиллаж байгаа. Учир нь эдийн засгийн өсөлтийг даган маш олон ЖДҮ эрхлэгчид “хаалгаа барьж” байгаа нь нууц биш.

ХХААХҮЯ, МХАҮҮТ-аас ЖДҮ эрхлэгчдийг дэмжинэ хэмээн олон талын хамтын ажиллагааны  хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар мэдээлдэг. Харин ЖДҮ эрхлэгчдийн зүгээс төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээсээ илүүтэй бодит тус болж, дээрх худалдааны төвүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан, түрээсийн уян хатан бодлого барих боломж байгаа эсэхийг судлахыг хүсч байгаа аж.

ЖДҮ эрхлэгчид худалдан авагчдийн эрэлт хамгийн их байдаг “Цагаан сар”-ын өдрүүдэд л борлуултаа нэмэгдүүлдэг. Гэвч түрээсийн үнэ өссөнөөс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ямар ч ашиггүй ажиллах цөхцөл бүрдээд байгаа талаар бидэнд мэдээлсэн юм.

Бидэнтэй холбогдсон ЖДҮ эрхлэгчдийн төлөөллүүд байгууллагын нэр, хаягаа ил гаргахыг хүсээгүй юм. Учир нь тэд талбайн түрээс өслөө гээд өөр газар сонгоход их хэцүү. Хэрэглэгчид цагаан сарын худалдан авалт хийхдээ тэдгээр байгууллагууд Дүнжингарав худалдааны төв болон Мишээл Экспо төвд худалдаа эрхэлдэгийг хэдийнэ мэддэг болсон тул зорьж ирэхэд  байж байх ёстой. Нөгөө талаар түрээслэгчид тэдэнд дараа нь дахин түрээслэхгүй гэж магадгүй хэмээн эмээж байгаагаа өгүүлсэн юм.  

Ингээд үйлдвэрлэгчдийн төлөөллийн санал хүсэлтийг хүргэе.

Худалдаачид манай талбай дээр ирж зарахгүй гээд яахав

гэсэн байдлаар хандаад монополдоод байна

ЖДҮ эрхлэгч 1: “Цагаан сарын үзэсгэлэн худалдааны талбайн түрээс 9 сая төгрөг болчихсон байна гээд түрээслэхгүй байж болно л доо. Гэхдээ олон жил ашигтай, ашиггүй зогсоод худалдан авагчид зорьж ирээд, асууж сураад худалдан авалт хийдэг болчихсон учраас яах аргагүй тэнд бүтээгдэхүүнээ зарахаас өөр аргагүй байна.

Өнгөрсөн жил 6 сая төгрөг байхад нь  “Яана аа” гэж дуу алдаж байгаад л яалт чүгүй авч байсан. Энэ жил авахгүй байж бас л болохгүй нь. Нэмж байгаа шалтгааныг нь асуухаар өмнөх жилүүдэд 9 сая л байсан” гээд байх юм.

Өмнөх жилүүдэд хийсэн гэрээнүүд нь бидэнд байж л байгаа. Худалдаачид манай талбай дээр ирж зарахгүй гээд яахав гэсэн байдлаар хандаад монополдоод байна”.

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нэрийн дор нэг хэсэг хүмүүс

талбайн түрээсээр мөнгө хийгээд байна

ЖДҮ эрхлэгч 2: “Мишээл экспо сүүлийн 3 жил талбайгаа давхар  түрээслээд тэр хүмүүс нь бидэнд чэнж маягаар түрээслээд байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нэрийн дор нэг хэсэг хүмүүс талбайн түрээсээр мөнгө хийгээд үйлдвэрлэгч нар ямар ч ашиггүй ажиллаж байна. Түрээс нэмэгдлээ гээд бүтээгдэхүүний үнэндээ өөрчлөлт оруулж чаддаггүй.

Өнгөрсөн жилийн цагаан сарын өмнөх үеэс материалын үнэ 60 хувиар өссөн байна. Гэвч бид өмнөх тогтсон үнээрээ л худалдан борлуулахгүй бол хүмүүс өндөр үнэтэй гээд авахгүй. Эцсийн дүнд үйлдвэрлэгчид эрсдлээ өөрсдөө үүрч байнгын алдагдалтай л ажиллах болоод байна.

Дүнжингарав анх байгуулагдахад бид түрээсээ төлөөд, хүмүүс ирэхгүй талбайн түрээсээрээ шатаад л сууж байсныг мэдэж л байгаа. Одоо түрээслэгч  болон үйлдвэрлэгч нараа бодоод үнийн уян хатан бодлого явуулж болохгүй юм  болов уу. Үнэндээ талбайн хөлс биднийг “унагаад” байна”.

Өндөр түрээс хэвийн боов, цагаан идээ, бууз банш зардаг хүмүүст хүнд тусдаг

ЖДҮ эрхлэгч 3: “Мишээл Экспод жилийн жилд маш урт дараалалд шөнийн 02 цагаас очиж дугаарлаж байж талбай түрээсэлдэг. Экспо үргэлжлэх 20 хоногт түрээслэх гэж 10 гаруй удаа түрээсийн гэрээ хийдэг. Дүнжингаравын хувьд гэрээг сараар хийдэг нь сайн ч жижиг талбайнууд нь дуусчихсан орох хэцүү, орохгүй гэх хэцүү л байна.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид сар шинийн хэрэглээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд олон хүнийг ажлуулдаг. Гайгүй сайн борлуулалт хийдэг ганц баярын өмнө түрээсийн үнээ өсгөчихөөр бид ямар ч ашиггүй, улмаар үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой ажлуулах боломжгүй болчихлоо.

Мэдээж түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа Дүнжингарав, Мишээл экспо нар нь хувийн бизнесийн байгууллага. Төр засагтай ямар ч хамаагүй. Бизнесээ яаж явуулах нь тэдний эрхийн асуудал л даа. Гэхдээ Цагаан сараар л үндэсний үйлдвэрлэгчид бусад саруудаас арай илүү борлуулалт хийдэг.

Тэр утгаараа бүгд л талбай гэдэг болохоор буруутгах аргагүй. Гэвч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэр дундаа хэвийн боов, цагаан идээ, бууз банш зардаг хүмүүсээс сонсоход өнгөрсөн жил худалдаа хийж байгаа хүнийхээ өдрийн цалин, хоол, түрээсээ төлөөд  дөнгөж зарлагаа л нөхөж, ихэнх нь алдагдалд орсон гэж байна.  Тиймээс ядаж л түрүү жилийнхээ 6 сая төгрөгөөрөө түрээслэнэ гэсэн бол болж байна. Ядаж л 1 сая төгрөг нэмсэн бол.

Гэтэл жилд 3 сая төгрөг нэмнэ гэдэг арай л чанга байна. Энэ байдлаараа бол ирэх жил 12 сая болох юм байна. Түрээсээ боломжийн үнэ дээр бариад байж болдоггүй юм болов уу. ЖДҮ эрхлэгчид бага ч гэсэн ашиг олчихдог байвал болж л б айна.

Төр засгаас ЖДҮ эрхлэгчдээ дэмжинэ хэмээн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ л гэдэг. 60.0-100.0 мянган төгрөгийн түрээстэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг ч ихэвчлэн хотын захад эсвэл дөнгөж нээгдэж байгаа, хүн очдогүй байршил сонгосон байдаг. Олон хүний хүч хөдөлмөр орсон бүтээгдэхүүн зарж байгаа бидэнд ямар ч ашиггүй сонголт.

Тиймээс энэ асуудлыг төр засаг анхааралдаа аваад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан худалдаа үйлчилгээ эрхэлдэг тусгайлсан төвлөрсөн нэг газартай болгочихвол заавал өндөр  түрээстэй газар очиж зогсоод байхгүй.

Нөгөө талаар түрээслэгч байгууллагуудыг бизнес талаас нь харахад буруутгах аргагүй  ч гэлээ төр захиргааныхан энэ асуудлыг бодлого дүрэм журмаар зорхицуулж, уян хатан хандахад нөлөөлөх дэмжлэг л жинхэнэ утгаараа хэрэгтэй байна даа”.

Мишээл экспод ЖДҮ эрхлэгч нарыг дэмжиж, 50 хувиар хөнгөлөлт

үзүүлдэг байх талаар саналаа хүргүүлсэн байгаа

ЖДҮ эрхлэгчдийн санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дүүрэг хариуцсан мэргэжилтэн Б. Жамъяансүрэнгээс дээрх асуудлаар тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ “2017 онд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн жижиг дунд Үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран МҮЭСТО-нд үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Мишээл Экспо төвд мөн 50 хувийн хөнгөлөлтэй, НЗДТГ-аас нөгөө талыг нь даасан үзэсгэлэн зохион байгуулсан. Одоо бидэнд цагаан сарын өмнө Мишээл Экспо төвөөс үйлдвэрлэгч нараа 9, 10, 11 нд үнэ төлбөргүйгээр  үзэсгэлэн худалдаанд оруулаач ээ гэсэн санал ирсэн байгаа.

Манайх Мишээл экспод ЖДҮ эрхлэгч нарыг дэмжиж, 50 хувиар хөнгөлөлт үзүүлдэг байх талаар саналаа хүргүүлсэн байгаа. Хувийн байгууллагууд ашигтай ажиллахад анхаарах  нь мэдээж. Гэхдээ манайх ямар ч байсан саналаа өгсөн.  Тэд нар маань хүлээж авах юм бол 50  хувиар хөнгөлөлт үзүүлнэ гэж бодож байна” гэлээ.

Түрээслэгч болон түрээслүүлэгч  гэдэг аль аль нь ашгийн төлөөх бизнесийн байгууллага тул үнээ өсгөх тэдний мэдлийн асуудал мэт. Гэвч төр засгийн холбогдох албадууд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд чухал шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх нь шударга өрсөлдөөнийг бий болгож, хөгжих нэгэн боломж гэлтэй.

Нөгөө талаар ЖДҮ эрхлэгчид борлуулалт хийх гэдэг нь яах аргагүй “толгойн өвчин” болдог гэдэг. Тэднийг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжсэн ч гэлээ хэнд борлуулах вэ, хаана борлуулах вэ, хэзээ борлуулах вэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Тиймээс “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгийг ажил хэрэг болгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулдаг, боломжийн түрээстэй, нэгдсэн байртай болчихвол хамгийн том дэмжлэг тэр болно гэдгийг ЖДҮ эрхлэгчид дуу нэгтэй хэлж байна.  

П.Нарандэлгэр




61
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

61 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.249.202Зочин   • 1 сарын 13. 9 цаг 56 минут

vxsenii chini tsagaan sar ylaan bolgood ogno oo.gaigvi vxernvvd eee.

27.123.214.108Зочин   • 1 сарын 13. 6 цаг 39 минут

Heziidee mongol hun buuz iddeg bailaa

41.85.161.167koi   • 1 сарын 13. 7 цаг 21 минут

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

94.21.173.187Зочин   • 1 сарын 13. 4 цаг 15 минут

Төрөөс хүчээр хийлгээд байгаа бишдээ. Хийх дургүй нь болино л биздээ. Манайх цагаан сар хийдэггүй ээ гэхэд л болношт. Заавал танайд очно гээд дайраад байх нь ховор л байх. Цаад утга, билэг дэмбэрэлээрээ бол сайхан баяр. Хүн болгон өнгөтэй өөдтэй баяртай хөөртэй сайхан л байдаг. Хөгшчүүл маань хүртэл ядарч байна гэвч цаанаа үр хүүхдүүд ах дүүс танил тал нь ирэхээр дотроо баярлаад л суудаш

66.181.186.68Зочин   • 1 сарын 13. 0 цаг 07 минут

Gureeseee nemnej hemne

109.10.153.96Зочин   • 1 сарын 12. 23 цаг 28 минут

minii ugiig sons tsagaan sar xench xiixgui xeden jil hulee tegj negniigee yduuruulj uvchin negendee xaldaaxaa tur xuleen tevch!

59.153.114.32Зочин   • 1 сарын 12. 22 цаг 05 минут

арай хөнгөн маягаар хийдэг болох хэрэгтэй

59.153.114.36Мягаа.   • 1 сарын 12. 21 цаг 45 минут

Хамгийн зардал багатай, гологдол хаягдалгүй бэлэг бол утасны карт шүү дээ. Дээр хэдэн төгрөг нэмээд л болоо. Бүх операторууд зориулалтын карт зардаг. Үнэ нь янз бүр, сонголт сайтай гэсэн үг. Хүүхдэд ч хэрэгтэй. Одоо чинь утсаар ярьдаггүй хүн алга болсон байна шүү дээ.

59.153.114.36Мийшаа.   • 1 сарын 12. 21 цаг 41 минут

миний бодоход харин ч цагаан сарын худалдааны үеэр талбайн түрээсээ эрс бууруулаад борлуулагч, худалдан авагч нарт буян хийвэл зохилтой юм шиг санагдах юм. Тэгвэл хаана хаанаа буян болно. Худалдааны төвийн эздэд буян заяа нь нэмэгдэн олз омог нь цаашдаа их л нэмэгдэнэ. Ийм хэл амтай, хүн гомдоосон үйлдэл гаргавал мэдээж бурхан хэзээ нэгэн цагт хариуг нь барьж л таараа.

103.26.194.66Зочин   • 1 сарын 12. 21 цаг 01 минут

Энэ үзэсгэлэн нэртэй захаас аваад байх юм байдаг юм уу нөгөө л байдаг оймс тапочки боов чихэр жимс тэгээд бас үнэтэй жишээ нь: хан бүргэдэй дэлгүүрт 6000-8000 төгрөгийн үнэтэй зарагддаг хамрын тамхи мишээл экспод гарч байгаа үзэсгэлэн дээр 15000-18000 -аар бүх лангуунд зарж байна лээ .хан бүргэдэй дэлгүүр ч бас юм нь үнэтэй дэлгүүр дээ тэгэж бодохоор үзэсгэлэн худалдаа явах шаардлага б.на уу

66.181.186.68Зочин   • 1 сарын 13. 0 цаг 04 минут

Yagnnmmm

202.179.24.95Зочин   • 1 сарын 12. 20 цаг 50 минут

Ил задгай худалдаа хэрэггүй Нарантуул дээр хөлдөж үхэж байна гээд Орилолдоод байдаг ард түмэн минь одоо хирээ мэдэж хашгирч баймаар да

202.72.245.165Зочин   • 1 сарын 12. 20 цаг 22 минут

ШӨХТГ ажлаа хийгээчээ. Төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулаад байна шүү дээ

202.9.40.151mgl   • 1 сарын 12. 19 цаг 24 минут

huuhed hugshidduu beleg ugiye gedgiig demjij baina, zaaval nuser bolgoj hugshidduu daramt boldogoo boliyo.

202.179.24.202Зочин   • 1 сарын 12. 18 цаг 59 минут

ENE NEG 2 HOYOR HUGSHIN TUGZUGNUUD HURDN DALD OROOSOI,YOSTOI GAI BOLOH YUMAA,TUI

27.123.214.103Зочин   • 1 сарын 12. 18 цаг 47 минут

guril budaa boov boortsgoo avaad buuzaa ideed ..nastanguudaa huuhduudee bayrluulaad l boloo..biy biyniihee deer garah geed eldev ym bolsnii hereggui...saihan togolj naadaal bolno..humuusiin ulamjlalt bayriig zoriud bizness bolgood baigaa ni haramsaltai ..hun bur dor doroo hicheehed l bolno...

103.194.176.101zochin   • 1 сарын 12. 17 цаг 53 минут

ENE tsagaan sar gedeg bayariig ingej utga alduulj hiih ee bolii MALCHIDIIN baayr l gedeg bsan AHMAD uudtaigaa saihan hundetgeltei handaa zuv eseer nzolgodog l baimar bna shdee Ail bolgon uuts heviin boov urj taviad 3 honogiin daraa nuguduh uu huraagad ideh ch baihgyi hurgugch hulduugchid bailgad HAVAR 4.5 sard yah bile hen uguh bile ged ih hetsuu yum aa BOLMOOR BNA

182.160.3.1862 хөгшиндөө үйлчлэг охин   • 1 сарын 12. 17 цаг 37 минут

Цагаан сар болон залуучууд бидэнд тээргүй ч настай хүмүүсийг жинхэнэ ядраадаг баяр.Ялангуяа даралт ихтэй хөгшчүүл уламжлалаа бодож л худлаа сайхан аашилдаг болохоос шиний нэгэн хоёр өнгөрснийй дараа за ашгүй нэг дууслаа гэдэг. Ялангуяа олон ач зээ нартай өндөр настан таньдаг болж худлаа жүжиглэдэг. Уламжлал гэх юм гэр Улаанбаатарыг нил утаанд баригдуулж байна. Хэрэв уламжлалаа сахихыг хүсээд байгаа бол бүгдээрээ хөдөө амьдарцгаая л алийн болгон ингэж хоцрогдсон хэнд ч хэрэггүй хөөрөг солилцон тамхилах юм. Монголчууд бид тэр чигээрээ 2 нүүртэн

66.181.181.84Зочин   • 1 сарын 12. 16 цаг 18 минут

Turees gedeg zuiliig yaraltai zohitsuulahgui bol tureesluulegch gsn luivarchid davarch guitslee. Ene humuusees tatvar avdag yumuu. Irged ene luivarchdaas talbai tureeslehee boliod internet hudaldaa hiihees uur argagui baidald hurlee.

59.153.112.194Зочин   • 1 сарын 12. 15 цаг 22 минут

Бас л хэцүүхэн баяр шүү

202.179.25.144зочин   • 1 сарын 12. 15 цаг 21 минут

Удахгүй нээрээ Цагаан сар Томоос том Шатана даа Хөөрхий одоо яая гэхэв дээ, Шатахгүй гээд ямар Цагаан сараа тэмдэглэхгүй байлтай биш дээ Хамгийн гол нь Сэтгэл санааны том бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг л байгаа юм даа

122.201.17.34Зочин   • 1 сарын 12. 15 цаг 01 минут

Dunjingarav Misheel 2 luu shagaihaa bolii humuusee uur songolt zunduu l bna

103.26.194.85Зочин   • 1 сарын 12. 13 цаг 04 минут

Талйан хөлсөө ямар ч хяналт зохицуулалтгүй нэмж байгаа худалдданы төвүүдийг торгож арга хэмжээ аваачээ. Бид төрд буруу өгөөд байдаг Гэтэл энэ шунал нь дэндсэн баячуулын хөрөнгө шүүдээ энэ худалдааны төвүүд чинь.

66.181.187.213hul   • 1 сарын 12. 17 цаг 11 минут

Yag unen arai denduu yumaa

66.181.160.121Zochin   • 1 сарын 12. 12 цаг 13 минут

Uuts booviig hugshun humuus tavij bval bolno heregleegee jaahan humiad neg negneeree orood garahad yu bolohoo baichaa vee

66.181.160.121Zochin   • 1 сарын 12. 12 цаг 11 минут

Ulamjlalt tsagaan sariin maani bayariig yasan ih gutaaj setgegdel bichij bnaa mungu tugruggui hiij chadahguide iim balai yumnuud bichdeg yumuu haashaa yum saikhan bayar ah duus tsuglarch uulzdag holiig oirtuuldag bayar bi lav durtai idej uuhdaa gol ni bish muudsan gd bval idehgui bj boliishd harin suulin uyed het negnee Dave

66.181.165.88Зочин   • 1 сарын 12. 11 цаг 53 минут

Утгаа алдсан энэ баяраа болих хэрэгтэй, айл айл хэсч хэд хоносон мах салат идэж, болсон болоогүй бэлэг солилцох ямар хэрэг байнаа. Архиа ууусан халамцуу хүмүүсээр гудамж нь дүүрсэн, энд тэндгүй бөөлжис... Заваарсан юм. Болих хэрэгтэй.

66.181.161.5Зочин   • 1 сарын 12. 11 цаг 48 минут

Ураг төрөлөөрөө саихан хүндэрэлгүи хии

202.179.27.174Зочин   • 1 сарын 12. 11 цаг 44 минут

2 HUSHINIIG TALIISNIH NI DARAA L 1 YUM ENE BALAI BAYARAAS NI SALAH BAIHDA.

43.243.161.6Зочин   • 1 сарын 12. 13 цаг 04 минут

энэ одоо юу ярьж байнаа, Оороо хогширохгүй юм байх даа

202.179.27.174Зочин   • 1 сарын 12. 11 цаг 44 минут

MANAI 2 HUGSHIN MAJIISNI DARAA ENE 1 BALAG UMNUUS NI 1 SALAJ SANAA AMRAH BAIHDA.

94.21.173.187Зочин   • 1 сарын 13. 4 цаг 10 минут

Хөөрхий ямар азгүй хөгшчүүл ийм хүүхэдтэй болдог байнаа. Өөрийг нь хүүхдүүд нь хөгшрөхөөр нь бас ингэж хэлнэ дээ

122.201.21.48Зочин   • 1 сарын 12. 12 цаг 54 минут

Ted uhne chi hogshirno tegeed l urgeljleed bna daa tenegee Sanasnii garz

202.9.43.91Бат   • 1 сарын 12. 11 цаг 03 минут

Цагаан сарыг бусдын нэг адил тэмдэглэдэг харина хүүхдүүд ач зэ нарын бэлгийг хамгийн амарханаар шинэ мөнгөн тэмдэгтээр л шийддэг тухайлбал охиндоо набор 40000 төг хүүдээ тамхи 40000 гм хүүхдүүд мөнгөөр юугаа авахаа шийдэг

103.9.90.194Зочин   • 1 сарын 12. 10 цаг 55 минут

umhiirsun mah amtgui hatsan guril idej garaad gudamjindaa shiij baaj buuljij hunii nylh huuhed unsej ungej uvchin maraaj merniigee bayr gej nereldeg .meneg mongolchuud aa gej

202.179.8.14Зочин   • 1 сарын 12. 10 цаг 34 минут

заваарсан амтгүй тавгийн боовыг нь дараа нь идэж ч болохгүй хаяж ч болохгүй бөөн гай юугаар ч таваг засдаг юм билээ, цагаан идээ тавихаар бас бөөн гурилтай аарц дараа нь бас идэж болохгүй

103.194.176.101zochin   • 1 сарын 12. 17 цаг 56 минут

HARIN tim tsagan idee gej ene huduuniihun HOtiin bid nariig tsgaan idee gej guril uur bas yu ch yum nelj holoison zavaan yumar huuraad bnaa UURSDUU ideh yum a orig aaruul ene ter ged bga shdee aimar bga biz hotiin bid orig bishiin undur uneer avad l

66.181.187.213hul   • 1 сарын 12. 17 цаг 12 минут

Yag unen

202.9.42.193Зочин   • 1 сарын 12. 10 цаг 23 минут

Бага байхад цагаан сарыг хориглосон байхад манай эмээ оороо хэдэн тавгийн зусиэл боов хийчнэ оглоо нь нэг их амттай тос холиод тавьчна шоколад бэлгэнд огно тэгээд л болчдог байсан одоо бодоход замгийн гое цагаан сар тэр уед л байжээ одоо бол утгаа алдсан хавтгай айл хэснэ архи задлана боон торго дурдан дээл мээл естой муухай феодалын баяр болсон байлээ хориглодог болчвол яасийн

112.72.11.113ZOCHIN   • 1 сарын 12. 10 цаг 01 минут

HEN INGEJ OORSDIIGOO HUNDRUUL GEJ HELSEN YUM.GER GERTEE IDEJ UUGAAD L SUUJ B.NA BIZ. BELEG UHAANTAI DELGUURIIN HAMGIIN HOG NOVSH AVAH GEJ AIL HESNE.TEGEED HAMAG MONGOO URCHIHEED GUILGACHIN TSARAILAAD GONSHIGNOLDONO.HOHINEE.

122.201.22.246Зочин   • 1 сарын 12. 9 цаг 38 минут

chi shuudal xujaagiin erliiz gedegee xelcheech,mongoliin ulamjlaliig cham metiin xuriliiz mynga vgvisgeed ch yajij chadaxgvi l de,

103.57.95.138Зочин   • 1 сарын 12. 9 цаг 34 минут

ЖДҮ татвараа төлөхгүй бас хөнгөлөлт эдлэнэ гээд юу яариад байна аа

103.206.193.66Зочин   • 1 сарын 12. 9 цаг 26 минут

bi iddeg ch ugui ail hesdeg ch ugui ter ner tor hend hamaatain uym baahn adilhan deel adilhan hool har gai adilhan beleg hayj l orhidog daraa ni bas ailuud uuts boov aaruul chihernees huvaadag haychdag hen tegj ur huuhedde hor ogch bdgiin

103.206.193.66Зочин   • 1 сарын 12. 9 цаг 25 минут

misheeld zogsohoo bolio bi lav avdaggui aimar unetei zahaas avdag beelii zah deer 8.0 misheeld 15.0 deel zah deer 80.000s eheldeg misheel uy ve 200.00s deesh

202.179.31.84Зочин   • 1 сарын 12. 9 цаг 25 минут

tsagaan sariig hundruuleh hereggui dee gh duusiin urag sadangiin bayr helbereer ngniigee hundruulehgui hiimeer uym

122.201.23.201Зочин   • 1 сарын 12. 9 цаг 18 минут

yyts mi hatna .myydna.iljirne.idne .obdono.vhne .boloo......

202.179.25.65Зочин   • 1 сарын 12. 9 цаг 10 минут

Ууцыг 80-аас дээш настай айл тавиад ул боов тавьдагийг цагаан идээгээр засах хэрэгтэй Цагаан идээ нь боломжийн 2-3000 байж болдоггүй юмуу Далай тэнгис гаталж ирсэн биш дээ Гэр бүлийн хүрээнд настангууддаа мөнгө өгөөд бэлэг солилцдоггүй болбол яасан юм бэ

122.201.31.155mongol   • 1 сарын 12. 11 цаг 39 минут

zuw

66.181.165.88Зочин   • 1 сарын 12. 8 цаг 34 минут

Ууц мах тавьж муутгаад, /тасалгааны температурт 3 цаг болоход л микроб нянгууд үржиж хоол биш хор болдог/, боов орж хатаагаад, айл айл хэсэж муудсан мах, хоносон салат идээд л, хайран ходоод, хайран мөнгө, хайран цаг, үнэн тэнэг баяр, социализмын үед хорьж байсан нь их зөв байсан байна.

203.91.115.37Зочин   • 1 сарын 12. 9 цаг 08 минут

Х у жаа нар цагаан сар хийхгүй байж болно шүү

122.201.23.83Зочин   • 1 сарын 12. 8 цаг 28 минут

Лангууны эдийн засагаа гэж

202.131.243.190Zochin   • 1 сарын 12. 8 цаг 26 минут

Bie bieteigee orsoldoj, hunees dor orohgui gej or zeel tavin tuilshrah hereg yu bna. Ter mongotei ni bayarhaj, yaduu ni hooson bailaa geed amidral saihan, esvel olsood uhchihgui l bh. Ooroo oorsdiigoo hundruuleh hereg yu bnaa.

202.131.243.190Zochin   • 1 сарын 12. 8 цаг 21 минут

Bie bienee shulan moljih, bogino hugatsaand ih ashig oloh, tureeslegch nar JDY-iig tureesee nemen moljih yavdal bol hayanaltgui bolson sh de. Amandaa orson unee lhelj bdag avbal av esvel boli l gesen yanztai hudaldan avagch naraa doromjloh enuuhend. Ingej zambaraagui bgaa yavdlaa ardchilal erh choloo geed oilgochihson humuus ih bolj de. Ardchilal bol hariurslga geseb ug sh de. Manaihan ardchulaliig anarhizm bolgochihood erhee medeed, uurgee martaad bna. Tsagaan sariig ger buluud oorsdiin hemjeend bolomjooroo l temdeglechihed boloh busuu.

94.21.173.187Зочин   • 1 сарын 12. 8 цаг 20 минут

Цагаан сар сайхан баяр. Ураг төрлөө саналцаж, ахмад настнаа хүндэтгэж, бусдад ганц ч удаа ч болохноо өглөг бэлэг өгч баярлуулдаг. Хичнээн мөнгө цаас нь хэцүү байна гэцгээдэг ч завгүй бэлдэж байх явцаасаа хүртэл хүмүүс хөөрчихсөн догдолчихсон байдаг нь хөөрхөн. Цагаан сар гаргаснаасаа болоод хоосорсон айл гэж байхгүй. Харин ч элбэг дэлбэг байхыг бэлгэдсэн сайхан уламжлал. Монголд нэг ч гэсэн уламжлал ёс заншлаа хадгалдаг үйл ажиллагаа байгаа нь яамай даа

122.201.25.46шинэчлэлийг өөрсдөөсөө   • 1 сарын 12. 8 цаг 10 минут

Монголчууд хоолгүй шахуу хонож байж цагаан сар гэдгээр өр зээл тавин байж авсан ууц өвчүү нь дахин идэх эрүүл ахуйн шаардлага хангадаггүй улмаас нөгөөх муудсан махаа идэж өвчилдөг,мөнгө барьж золгодог,бие биедээ бэлэг өгдөгийг болих хэрэгтэй энэ зуун 21-р ба мэдээллийн эрин билээ, үүнтэй хөл нийлүүлэн амьдарцгаах хэрэгтэй шүү.

203.169.50.99Иргэн   • 1 сарын 12. 8 цаг 02 минут

Бие биедээ үнэтэй бэлэг өгөх хэрэг юун. Аав ээж, үр хүүхэд л бэлэг солилцвол болоо биш үү. Бас ууц тавих бүр хэрэггүй...

103.10.21.102ЗОЧИН   • 1 сарын 12. 7 цаг 48 минут

МОНГОЛЧУУД ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ТЭНЭГ ХҮМҮҮС

182.160.3.186僧徒   • 1 сарын 12. 17 цаг 42 минут

我是不是中国人我是 佛教的出家人

203.91.115.37Зочин   • 1 сарын 12. 9 цаг 11 минут

Хамгийн тэнэг хүмүүс чиний нутагийг эзлэж нутагт чинь нийслэл хотоо байгуулж байсан юм шүү. ЭНЭ САЙТАД ДАНДАА ЖУНГАА НАР ОРОХ ЮМАА

202.131.231.26Зочин   • 1 сарын 12. 8 цаг 21 минут

Чи ***** юм байна

94.21.173.187Зочин   • 1 сарын 12. 8 цаг 16 минут

Чи бас тэгвэл хамгийн тэнэгүүдийн нэг байна даа

Шинэ мэдээ

Сонгуулийн сурталчилгааны арга барилаасаа салаач, Ерөнхийлөгч өө6 минут 20 секундын өмнө“АШИДБИЛГҮҮН” ХХК-нь үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд өрх толгойсон эмэгтэй Э.Цэцэгмаагийнд шинэ гэр бэлэглэжээ11 минут 20 секундын өмнөХүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрээ дахин сунгажээ14 минут 20 секундын өмнөАмерикт Д.Трампыг эсэргүүцсэн жагсаал болжээ16 минут 20 секундын өмнөМ.Энхболд: Монгол Улсын Тогтвортой хөгжлийн тэргүүлэх салбарын нэг нь аялал жуулчлал юм21 минут 20 секундын өмнөНӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн азтан тодорлоо23 минут 20 секундын өмнөРеппер Фредо Сантана нас баржээ26 минут 20 секундын өмнөАмжилттай хүмүүсийн өглөөг угтах 11 арга31 минут 20 секундын өмнө‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак  Монголд иржээ36 минут 50 секундын өмнөУмард Солонгосын удирдагчийг ОУ-ын эрүүгийн шүүхэд өгнө41 минут 20 секундын өмнөАНУ-д кассчингүй анхны ухаалаг дэлгүүр нээгдлээ46 минут 20 секундын өмнөХонины ууцыг 120-250 мянган төгрөгөөр худалдаалж байна51 минут 20 секундын өмнөИхэнх нутгаар хүйтний эрч чангарна56 минут 20 секундын өмнөАрд түмнийхээ хүчээр л үндэснийхээ бүх асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна1 цаг 2 минутын өмнөХоёр найз1 цаг 7 минутын өмнөӨтгөн яагаад хатдаг вэ, түүнээс хэрхэн сэргийлэх вэ1 цаг 12 минутын өмнөХайртай хүн тань таныг гомдоосон ч сэтгэл зовоосон маргаанаас зайлсхийх хэрэгтэй1 цаг 17 минутын өмнөЗамын цагдаагийн алба хаагч руу бууджээ1 цаг 22 минутын өмнөНамын бүлгүүд хуралдана1 цаг 27 минутын өмнөПёнчаны өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын тоог гаргажээ1 цаг 32 минутын өмнөЕсүс Христийн бунханг нээжээ1 цаг 37 минутын өмнө”Өвөл болохоор хүйтэн болдог” гэж үг юутай үнэн байж вэ1 цаг 42 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 42 минутын өмнөЗүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ1 цаг 47 минутын өмнө"The Voice" шоу шуугиулж чадаж байгааг илтгэх оролцогчид /бичлэг/1 цаг 52 минутын өмнөОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АНУ-ын эрх баригчид хөндлөнгөөс оролцохгүй гэжээ1 цаг 57 минутын өмнөХөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ2 цаг 2 минутын өмнөХятад улс Үндсэн хуулиа өөрчилнө2 цаг 12 минутын өмнө”Mongol HD” телевизийн захирал Ч.Номин ”Монголын авьяас дундрахгүй гэдгийг ойлгосон”2 цаг 22 минутын өмнөНострадамусын амьдрал хийгээд зөгнөл2 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.