1-р сарын 12
11 цаг 32 минут

Нас барахаа мэдсэн бүсгүй залууст хандан их захидал бичжээ

Австрали улсын иргэн, 27 настай залуу бүсгүй Холли Батчер ясны хорт хавдрын улмаас энэ сарын 3-ны өдөр амиа алджээ. Бүсгүй амьдралд дэндүү хайртай нэгэн байсныг гэр бүл, ойр дотныхон нь онцлоод нас барахаасаа өмнө бичсэн ил захидлыг олон нийтэд дэлгэсэн байна.

УДАЛГҮЙ ХОЛЛИГИЙН ЗАХИДАЛ ЦАХИМ ЕРТӨНЦӨД ТҮГЭЖ, 38 МЯНГА ГАРУЙ ХҮН ПОСТОЛСОН БАЙНА.

“Би өөрийгөө үргэлж л нас ахиж, бууралтсанаар төсөөлдөг байсан. Гэтэл амьдрал таамаглахын аргагүй гэнэтийн эргэлтээр дүүрэн юм. Хайртай хүмүүстэйгээ ахиад хэсэгхэн ч гэсэн хамт байхыг ямар их хүсч байна вэ?” гэж эхлэх түүний захидал олон залууст ухаарал, урам зориг хайрлаж байна.

-Хэцүү бэрх хором мөчөөс ч аз жаргалыг мэдэр, хүмүүсээ! Аз жаргалыг холоос бүү эр. Та ямар ч биетэй байсан, одоо байгаа эрүүл саруул махбодоо л хайрлаж яваарай.

ХОЛЛИГИЙН ТАНЬД ДАЙХ ҮГ:

Хорин зургаахан насандаа үхлийг хүлээн зөвшөөрөх надад бэрх байсан. Гэвч энэхүү захидлыг бичин суугаа үед ч үхэл мөдхөн хүрээд ирэх вий гэсэн айдастай сууна. Хорт хавдартай гэх оношоо сонссон тэрхүү аймшигт өдрийг би санаж байна. Би өөрийгөө үргэлж л нас ахиж, бууралтсан байгаагаар төсөөлдөг байсан. Гэтэл амьдрал таамаглахын аргагүй гэнэтийн эргэлтээр дүүрэн юм даа. Хайртай хүмүүстэйгээ ахиад хэсэгхэн ч гэсэн хамт байхыг ямар их хүсч байна вэ?

Би хорин хэдхэн настай шүү дээ. Би явмааргүй байна. Амьдралдаа хэчнээн их хайртай гээч. Бас дэндүү аз жаргалтай… Хайртай хүмүүс минь дэргэд байхад өөр юу хэрэгтэй гэж? Гэвч амь нас минь надаас холын хол алсарсаар байна.

Би энэхүү тэмдэглэлээ “Үхэхээс өмнөх гэрээслэл” гэж нэрлэхийг хүссэнгүй. Учир нь үүнийг уншин суугаа танд би амьдралын хором бүр аз жаргал гэдгийг л хэлэхийг хүссэн юм. Үхлийн ирмэг дээр ганцаар зогсоход надад ахиад ганц л удаа гэр бүлтэйгээ хамт байх, ахиад ганц л шинэ жилийн баярыг тэдэнтэйгээ хамт өнгөрөөх эцсийн хүсэл төрж байна. Өөр юу ч биш.

Бид өөрөө өөртөө төгс биеийг төсөөлж, түүндээ хүрэхийн тулд одоогийн өөрийгөө дорд үздэг. Танд байгаа бие махбод л хамгийн төгс нь юм шүү.

Үхлийн оношоо сонссоноос хойш би олон гайхалтай хүмүүстэй уулзаж, амьдралын баяр хөөрийг мэдэрлээ. Тэдэнд буцааж өгөх юу ч байхгүй атал тэд намайг өгөөмөр сэтгэлээр хайрласан. Танд би ахин хэлье. Таны найз эсвэл танихгүй нэгэн ч танд өөрийгөө дорд үзэх сэтгэгдэл төрүүлж байвал тэднийг зүгээр л найзын хүрээнээсээ устгаж орхи. Фэйсбүүкт ч, амьдралд ч тэд хэрэггүй.

Өг, өг, өгцгөөе. Таны өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн сайхан зүйл бол бусдад туслах. Би ахиад нэг хүнд ч болов тус хүргэчхээд энэ хорвоог орхихсон гэж хүсч байна. Харин танд бүхэл бүтэн амьдрал байна шүү дээ.

Төгсгөлд ирэхэд танд өнөөг хүртэл цуглуулж, хуримтлуулсан мөнгө ямар ч утгагүй санагдах болно. Яг л над шиг. Тийм ээ, мөнгө үхлийн өмнө юу ч биш. Юунд зориулна гэж мөнгө цуглуулна вэ? Дуртай даашинзаа өмс, дуртай газраараа аял.

Хэн ч таныг нэг хувцсаа хоёр удаа өмслөө гэж шүүх эрхгүйг сана. Үүний оронд найздаа зориулан бэлэг ав. Хамт хооллож, инээлдэж, аз жаргалыг мэдэр.

Бусдын цагийг хүндэтгэ. Өөрийн бардамналаа хангахын тулд бусдыг хүлээлгэхээ боль. Тэд таны төлөө танд зориулан цаг гаргаж байна. Тэдэнд таларх. Та бас хүндлэгдэх болно.

Мөнгөө туршлага хуримтлуулахад зарцуул. Эд материалд биш сэтгэл зүрх, оюун ухаандаа л үүнийг зориул. Далайн эрэгт гүйж, хүйтэн усанд хөлөө дүр. Байгал эх таныг хүлээж байна.

Утасныхаа дэлгэцэнд биш, амьдралынхаа хором бүрт анхаарал хандуул. Төгс зураг, сайхан постоос илүү аз жаргал тэнд бий. Хүн бүхэнд таалагдахын тулд бүү амьдар.

Гэрээсээ гарахын тулд хэдэн цагийн турш толины өмнө эргэлддэг үү? Тэгвэл үүнийгээ яагаад хайртай хүмүүстээ зориулж болохгүй гэж? Тэд таныг байгаагаар чинь л хайрладаг шүү дээ.

Өглөө эрт босоод, шувуудын жиргээг анхааран сонс. Хөхөмдөг тэнгэрт гэрэлтэн туяарах нарны илчийг мэдэр.

Хөгжим сонс. Аль болох ихийг. Хөгжим бол эмчилгээ. Хуучных нь бүр ч илүү.

Нохойгоо эрхлүүл. Хайрыг мэдэр.

Утсаа холхон тавиад, найзтайгаа ярилц. “Чамаар юу байна даа?” гэж хэлээд түүний утсыг ч холдуул.

Хүссэн газар луугаа үүргэвчээ аваад аял. Та нэг л амьдарна.

Амьдрахын төлөө ажилла. Ажиллахын тулд амьдрах хэрэггүй.

Сэтгэл зүрхээ аз жаргалаар дүүргэхийн тулд хүссэн бүхнээ хий.

Дургүй зүйлдээ зоригтойгоор “Үгүй” гэж хэл.

Хайртай хүмүүстээ “Хайртай” гэдгээ илэрхийлэх боломжийг бүү алд.

Танд таны амьдрал байна. Та өөрийн амьдралаа өөрчилж чадна. Энэ орчлонгоос та хэзээ явахаа мэдэхгүй. Тиймээс нэг хормыг ч дэмий бүү өнгөрөө.

Энэ бүхнийг танд зөвлөн суугаа би бол энгийн л залуухан бүсгүй. Юу хүссэнээ хэрэгжүүлээд хэрэггүйг нь орхино биз ээ.

P.S Нээрэн, мартах дөхлөө. Та бусдад буян үйлдэхийг хүсвэл цусны донороос эхлээрэй. Таны хувьд багахан мэт санагдах ч өөр нэгэнд өгүүлж баршгүй их тус болох юм шүү. Сайн сэтгэлт доноруудын хүчээр би нэг жил амьдарсан. Талархаад баршгүй. Энэ жил миний амьдралын хамгийн үнэ цэнэтэй үе болж өнгөрсөн юм шүү.

Таныг хүндэтгэсэн- Холли

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.108.88ӨВ   • 1 сарын 13. 10 цаг 45 минут

Хүний нас богинохон юм аа.Энэ амьдралдаа бие биеээ хайрлаж сайн сайхан санаатай амьдарцгаая хүмүүсээ.Ум мааний бани хум.

41.85.161.155koi   • 1 сарын 14. 13 цаг 25 минут

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

71.56.215.1zochin   • 1 сарын 13. 10 цаг 25 минут

Huurhii duu,ergeed ekh delhiidee hurdan ergej ireerei,um mani bad mi hum,

150.129.142.73Зочин   • 1 сарын 13. 0 цаг 07 минут

Манай луйварчид тэдний гэр бүлд уншуул

41.85.161.167koi   • 1 сарын 13. 7 цаг 40 минут

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

202.9.44.85ЗОЧИН   • 1 сарын 12. 12 цаг 49 минут

МӨНГӨ ЮУ Ч БИШ ГЭДГИЙГ МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСАН ЛУЙВАРЧДАД ЯС МАХАНД НЬ ТУЛТАЛ ОЙЛГУУЛАХСАН

182.160.0.215ХБИргэн   • 1 сарын 12. 10 цаг 43 минут

Үүнийг залуу байхдаа биш хүүхэд байхдаа мэдсэн бол алдахгүй байж дээ

180.149.78.99Мх   • 1 сарын 12. 9 цаг 11 минут

УМ МА НИ БАД МЭ ХУМ...

Шинэ мэдээ

79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө3 цаг 5 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 45 минутын өмнөНҮБ-ын Ерөнхий Ассамблеын хүрээнд олон талт уулзалт зохион байгуулах төлөвтэй байна4 цаг 5 минутын өмнөАНУ-д итгэх итгэл буурчээ4 цаг 10 минутын өмнөХүнсээ бохирдуулахгүй байх арга4 цаг 15 минутын өмнөInstagram нэг цагийн урттай видео нийтэлдэг боллоо4 цаг 20 минутын өмнө“Үнэ цэнэ” богино өгүүллэг4 цаг 25 минутын өмнөОйрхи Дорнодын нөхцөл байдлыг хэлэлцжээ4 цаг 30 минутын өмнөНийтийн их цэвэрлэгээгээр 70 шахам мянган малын сэг зэмийг устгажээ4 цаг 35 минутын өмнөБэлгийн дарамт үзүүллээ хэмээн Орос эрийг буруутгажээ4 цаг 40 минутын өмнөЖирэмсэн үеийн хориотой хүнс4 цаг 45 минутын өмнө“Яг тэд нар шиг” Тэмка эхнэрээсээ виз авч стрессээ тайлав...4 цаг 50 минутын өмнөМино: Хэн нэгний амьдралаар амьдарч цагаа бүү үр4 цаг 55 минутын өмнөДАШТ-2018: Царайлаг хөгжөөн дэмжигч бүсгүй порно-од байжээ5 цагийн өмнөХууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ5 цаг 5 минутын өмнөСайн харахгүй бол ойлгоход бэрх зургууд5 цаг 10 минутын өмнөТарвас эрүүл мэнд, гоо сайханд онцгой нөлөөтэй5 цаг 15 минутын өмнөШинэхэн аавуудад өгөх зөвлөгөө5 цаг 20 минутын өмнөАвстри улс захиалгат аллагын бүлгийн толгойлогч Аслан Гагиевыг ОХУ-д шилжүүлж өгчээ5 цаг 25 минутын өмнөЭЕШ-ын хариуг Орхон аймаг анх удаа шууд дамжуулла_5 цаг 30 минутын өмнөГарын унжсан хэсгийг чангалах хялбар дасгал5 цаг 30 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 35 минутын өмнөНүдний харааг хэрхэн сайжруулах вэ?5 цаг 40 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав5 цаг 41 минутын өмнөДэлхийн од К.РОНАЛДУ дэлхийн хэвлэл мэдээлэлд5 цаг 45 минутын өмнө“Ж.Самбуу, Ким Ир Сен хоёр нуувчинд шатар тоглоод үлдсэн гэдэг”5 цаг 50 минутын өмнөНүүр гүн цэвэрлэх үйлчилгээтэй гадил, зөгийн балтай маск5 цаг 55 минутын өмнөК.Роналдугийн гайхамшиг үргэлжилсээр байна5 цаг 58 минутын өмнөӨнгөрсөн шөнө болсон тоглолтуудын тойм бичлэг6 цагийн өмнөРоналду уйлж байгаа бяцхан фэнээ хараад автобусаа зогсоожээ6 цаг 2 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.