1-р сарын 12
9 цаг 20 минут

Суманд цирк ирлээ (Өгүүллэг)

Жин үд дунд Хар бухын голын сайрын саарал шавар дэгдэн хоолойд аргах шиг, хажуудах хониндоо ойртохоос халгам халуун өдөр “Суманд цирк иржээ” гэх үг миний чихэнд яаж хүрсэн юм бүү мэд. Гэрийн зүг ухаан жолоогүй чавхдаж явахдаа “Австрали шиг хонь хариулдаг нохойтой ч болоосой. Орой болонгуут хонио туугаад гэртээ ирдэг бол ямар сайхан бэ?” гэж бодож байснаа санадаг юм. Хот айлын хэдэн хүүхдүүд цирк цирк гэж дэмий л хөөрнө. Ямарч учраа олохгүй хөөрөх нусан жулдрайнуудын дэргэд би том хүүхэд байлаа. Баавгай л лав ирсэн байх. Кинон дээрээс бус жинхэнээр нь харна гэхээс амны ус авах залхуутай ажил тийм амархан байсныг ч анзаарсангүй. 
Орой аавын гурван дугуйтад багтаж ядан сумын төв рүү давхиж байхдаа мушгиа тойрог, энхэл донхол бүхнээс болж хоцрох вий дээ гэж битүүхэн айсандаа “Энэ замыг анх гаргасан хүн нь тэв тэгшхэн яваад гаргачихгүй дээ” гэж гоморхож явлаа. Сумын клүбийн гадаа миний үеийнхэн аль хэдийн цуглаж “Баавгайг хайрцагтай нь өргөөд оруулсан, бас сармагчин байгаа” гэх зэргээр хөөрөлхөнө. Түшлэгтэй угсраа вандан сандалд гурвуулаа чихэлдэн, уруулаа дорвойлгон халимаг маягтай болж яваа тачир үснийхээ үзүүр рүү үлээн сэрүү татуулах маягтай тоглолт эхлэхийг тэсэн ядан хүлээж байв. Клүбийн хоёр талын онгорхой хаалгаар бултайсан хар толгойнууд оройн салхийг хааж улам халуу дүүгүүлсэн ч сургуультай амьтаны тоглолтыг харахын тулд улайдмал ширмэн дээрч удаан тэсэхээр байлаа. Тоглолт эхлэхэд “Дудартай акробат” үзүүлбэрийн охины гарт эргэлдэн хөөрөн буух дудар гээч эрээн зүйл дээр хараа огт онолдсонгүй. Шилбүүр мэт савааг уран гоёмсог хөдөлгөх гарын хөдөлгөөний хирээр агаарт уран зураг татлах шиг тийм нандин хөдөлгөөн. Огтор тоодгор дээлний оноо, угалзан хээтэй богино гуталнаас цухуйх нарийн шилбэ тэрхүү уран нандин хөдөлгөөнтэй зохицон гоо үзэсгэлэнг бүтээнэ. Ганцхан намайг ширтэх мэт тэр нүд энэ оройн тоглолтын оргил хэсэг байлаа. Тоглолт өндөрлөхөд нүүгэлтсэн олон сэрүү татах үүд рүү зүтгэж байхад клүбийн хөшиг ялимгүй хөдөлж завсраар нь хэн нэгний царай хальт цухалзаад өнгөрөв. Дудартай охин яах аргагүй намайг харлаа гэж баясан тэр л газраа зогсоод баймаар санагдсан ч үүд рүү зүтгэх хүмүүс хүнд модон хаалганы самбартай нидрэх шахам түлхээд гаргачихлаа. Энэ удаа жулдрайнуудтай ам булаалдан сармагчин, баавгай гэж орилолдсонгүй хайр гэдэг агуу зүйлтэй учирч тэмтрэн үзэж байгаагаа мэдэрсэн том жаалд нөгөө л овон товонтой, мушгиа зам нь засмал шиг санагдах нь гайхалтай.
Нэгдүгээр ангид орсон жилээ хажуудаа тохой залган суух Хулан гэдэг охинтой том болоод нэг гэрт орно гэж бараг тангараг тавьсан ухаантай. Нөгөө Хулантайгаа хамт Хишиг-Өндөрийн сургуулийн ёсдүгээр ангид элсэхээр Зил -130 машины тэвшин дээр сууж явахдаа багадаа тавьсан тангарагаа зөрчихийг зөвтгөх арга дотроо хайн суулаа. Сургуулиа төгсөөд хотод очиж циркэд л ажиллаж байвал юу ч хийсэн хамаагүй гэсэн бодол маань хичээл номонд нэг их шамдахад хүргэсэнгүй. Энд тэнд зоосон турник, модон морь хэсч шалгалт дөхмөгц Хулангаас хуулсаар сургуулиа төгсч цэрэгт явахаар боллоо. Хотод байрлах холбооны ангид хувиарлагдсандаа бөөн баяр. Сэтгэлдээ дудартай охинтой харуулд гарч, хүнд марш-тактикийн тэмцээнд хамт оролцож цэргийн эхний жилийг нэг их зовсонгүй ардаа хийлээ. Тэгж байтал биднийг ашгүй цирк үзүүлэхээр боллоо. Бүхээгтэй ногоон тэргийг ангийн хаалгаар гарах агшинд зогсоогоод 
-Байлдагч Мөнхбат машинаас гэх команд гранат өвөртлөөд дайсны танкны доогуур ор гэхтэй адил сонсогдлоо. 
-Би, гүйцэтгэе гэж ухасхийн босч машинаас үсрэн буунгуутаа Шалган нэвтрүүлэх байрны түрүүчээс хаанахын Мөнхбатад эргэлт ирсэн болохыг лавлав. 
-Чи Дашинчилэнгийнх билүү гэж асуухад 
-Үгүй Могодынх гэж худал заллаа. Машин хөдлөхөд ногоон бэржээнхний завсраар, гартаа барьсан тортой зүйлээ дааж ядан зогсох Хуланг хараад огт баярласангүй.

Дудартай акробат гэж зарлахад миний зүрх 10 км-н марш-т гүйсэн мэт хурдан хурдан цохиллоо. Зүрхний лугшилтаас шахагдсан цус хацарт очиж туяаран гэрэлтэх нь хажуугийн цэргүүдэд бараг мэдрэгдсэн байх. Өнөө охиноо идэр залуугийн нүдээр сонжин харлаа. Уран нарийн бэлхүүсээрээ жавхайтал ороосон бүс нь түүний чээжийг урагш түрж, сальто эргэх бүрт нь дээлийн богино хормой нь дэрвэж гоолиг сайхан биеийг нь улам тодотгоно. Манежийн гэрэл улаан, ногоон, шар гээд янз янзаар солигдох нь түүний минь царайг надаас нуух шиг төвөгтэй санагдана. Чи минь байгаа юм байна, албаа хаагаад нэр төртэй очноо гэж өөртөө бас тангараглав.
Удалгүй цэргийн албаа хааж дуусгалаа. Дудартай охинтойгоо уулзах гэж яаж ч мэрийгээд чадалгүй аргагүй эрхэнд нутаг буцах болов. Нутагтаа очоод аахар шаахар ажил хийх, аавын ажилд туслалцах зэргээр байж байтал Хулан сургуулиа төгсөөд нутагтаа ирлээ. Хэн нэгнийг хүлээгээд байгаа бололтой ганцаараа байх Хуланг огт ойшоосонгүй. Намар оройхон унага тамгалах найрны үеэр тэднийд очин, орчлон дэлхий хагдарч шар хучлагаа нөмөрсөнийг харан уйтайхан хаялах цасан хялмаанд сэтгэл тогтворгүй донслон байхад Хулан
-Нөгөө циркчин охиноо мартаагүй л байна уу? гэж нухацтай асуухад хорвоогийн үнэн хүний амьдралын мөн чанарыг ойлгох гэж ядахдаа
-Цаашдаа бодохгүй байя гэж бодож байгаа гэж зоригтой хариуллаа.

Заяаны хань минь гэрээсээ авчирсан боорцогоо ширээн доогуураа хуваалцсан, хоёр салаа гэзэгтэй, сэргэлэн нүдтэй тэр охин байж билээ.

Улаанбаатар хот 2018 
Наймаахүү Нарантуул




3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.36баатар   • 1 сарын 12. 12 цаг 24 минут

аятайхан өгүүлэг байна

41.85.161.167koi   • 1 сарын 13. 7 цаг 41 минут

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

43.228.129.131Уншигч   • 1 сарын 12. 12 цаг 05 минут

Тун чиг сайн бичжээ. Бичээд байгаарай!

Шинэ мэдээ

Уул уурхай бүхий сумдын ААН-үүд зөвлөлдөж байна17 минут 26 секундын өмнөЧиний л өврийг тэмтрээд …19 минут 27 секундын өмнөЖ.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан24 минут 7 секундын өмнөМихиал Саакашвилиг Украинаас албадан гаргаж магадгүй24 минут 27 секундын өмнө“Түйн голын жавар 2018” ирэх сарын 03-нд болно28 минут 5 секундын өмнөНазарбаев: АНУ, Солонгосын хойгийн асуудалд буйр суурьтай хандах хэрэгтэй29 минут 27 секундын өмнөГүүгл Хятад хэлний "пининий эцэг"-ийн дурсгалыг хүндэтгэлээ34 минут 27 секундын өмнөҮнэт эдлэлийн дарханы сургалтын шинэ танхим үүдээ нээлээ39 минут 6 секундын өмнөҮйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгоно39 минут 25 секундын өмнөТодоо: Чинийхээ зургийг авч байхдаа аз жаргалтай байдаг шүү39 минут 27 секундын өмнөНүүрний арьсыг гайхам, гоё болгодог маск44 минут 27 секундын өмнөӨвлийн Олимпийн VII наадам: Кортина д’Ампеццо-195649 минут 27 секундын өмнөИх Британид ганц бие хүмүүсийн асуудал эрхэлсэн сайдтай болжээ54 минут 27 секундын өмнөАзтекуудын мөхлийн шалтгаан юу байв59 минут 27 секундын өмнөФилиппинд 1200 хүний аминд хүрсэн галт уул сэржээ1 цаг 5 минутын өмнөАзийн шинэ айдас агаарын бохирдол1 цаг 10 минутын өмнөБиткоины ханш 25 хувиар буурчаа1 цаг 15 минутын өмнөГанцаараа дэлгүүр хэсэх 9 шалтгаан1 цаг 20 минутын өмнөБ.Мөнхжаргал: Тээврийн хэрэгсэл тус бүрийн ашиглалтын түүхийг нэг дороос харах боломж бүрдлээ1 цаг 25 минутын өмнөGoogle МАР Хятадад эргэн ирлээ1 цаг 25 минутын өмнөДейл Карнеги: Ухаантай хүн бусдыг буруутгах бус, ойлгохыг хичээдэг1 цаг 28 минутын өмнөТөрөхөөсөө 40 минутын өмнө л жирэмсэн гэдгээ мэджээ1 цаг 30 минутын өмнөДалай багшийн хөгжилтэй мөчүүдээс1 цаг 35 минутын өмнөБүсгүйчүүдийг донтуулсаар буй Б.Гэрэлчулуун1 цаг 39 минутын өмнөСексийн хамааралтай болсон хүмүүсийн бодит түүхийг өгүүлжээ1 цаг 40 минутын өмнөХиймэл оюун ухаан анх удаа хүнээс илүү амжилт гаргажээ1 цаг 45 минутын өмнөШөрмөс татах нь юунаас үүдэлтэй вэ1 цаг 50 минутын өмнөАхмад насандаа хүүхэдтэй болсон ээж нар1 цаг 55 минутын өмнөХөлбөмбөгийн бурхан Роналдиньо1 цаг 55 минутын өмнөНийслэлд цэргийн бүртгэл 80 хувьтай байна1 цаг 57 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.