1-р сарын 12
13 цаг 42 минут

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр шүлхий гарсан аймгуудад ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсан Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллалаа. Энэ үеэр Дундговь Аймгийн онцгой комиссын хуралд оролцож, өвчний голомтод ажилласан юм. Тус аймагт шүлхий өвчний анхны шинж тэмдэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд илэрч, шуурхай хорио цээрийн дэглэм тогтоон, бусад аймгуудаас татсан вакциныг  ашиглан өвчний голомтыг хумих  арга хэмжээ авч эхэлжээ. Эхний ээлжинд 300 өрхийн 20399 толгой малыг вакцинжуулж ариутгал халдваргүйжүүлсэн байна. Дундговь аймгийн нутагт энэ өвөл цас бага унаж, бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт сайн байгаа учраас отрын мал ихээр орж ирэх болсон байна. Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий,  Дорноговь зэрэг аймгийн нийт 62 сумын 424 өрхийн 442 мянга гаруй толгой мал оторлож байгаа. Энэ нь өвчин дэгдэх нэг шалтгаан болж, цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж буйг Аймгийн онцгой комиссоос танилцууллаа. Мөн цасны зузааныг дагаад цагаан зээрийн нүүдэл ч тус аймгийн нутгийг чиглэх хандлага ажиглагдсан байна.

Тиймээс БОАЖЯ, ХХААХҮЯ тэргүүтэй байгууллагуудаас хамтарсан Ажлын хэсэг гарч Дундговь аймгийн хүрээнд цагаан зээрийн тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд дээж авч холбогдох лабораторид хүргүүлэн ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг анх зээр үхсэн талаар мэдээлэл ирүүлсэн Дэлгэрхангай суманд тандалт хийхэд, зээрийн сүрэгт ил шинж ажиглагдаагүй учраас цусны дээж авчээ.  Харин Баянжаргаланд доголсон, ил шинж тэмдэг бүхий зээр байгаагийн зэрэгцээ, сэг зэм байгаа талаарх мэдээлэл малчдаас ирэх болсон талаар сумын удирдлагууд танилцуулсан. Иймд БОАЖ-ын дэд Ц.Батбаяр албан ёсоор шинжилгээний дүн гарч  баталгаажаагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс ил шинж тэмдэг илэрсэн  зээрийн устгалыг байгаль орчин болон мэргэжлийн хяналтын байцаагч, мал эмнэлгийн хяналт дор  баримтжуулан хийх чиглэл өглөө. Түүнчлэн аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм чанд барих, дэглэм зөрчсөн тохиолдол холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, малчдад өвчний талаар мэдээлэл өгч, таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах, нэмэлт вакцин татан авчрах хугацаанд бэлэн байдлаа сайжруулах чиглэл өгч, нөхцөл байдлыг Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулна гэдгээ хэллээ. Дундговь аймгийн зэргэлдээх Говьсүмбэр аймгийн хувьд өвчний голомтыг цаг алдалгүй хумьж чадсан бөгөөд ихэвчлэн тус аймгийн харьяат бус отроор өвөлжиж буй болон малын вакцинжуулалтын дараа шилжин ирсэн малчдын хотноос шүлхий илэрсэн талаар Аймгийн онцгой комиссын зүгээс танилцуулсан юм.

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.74Зочин   • 2018, 1 сарын 12. 18 цаг 53 минут

Шүлхий өвчинтэй тэмцэх буруу арга хэмжээ авч, Монгол даяар тараасан АН ын Бурмаа сайд тэргүүтэй, Болортуяа гэх мэтийн нөхдүүдийг шалгаж, мал эмнэлгийн бүтэц, удирдлагад шинэ бодлого хэрэгжүүлэхгүй бол энэ шүлхий, өөр бусадаас хэзээ ч салахгүй шүү

202.131.228.178Зочин   • 2018, 1 сарын 12. 15 цаг 37 минут

Энэ сайхан онгон байгалаа хамгаалмаар байна гээд худлаа манжилж байгад Хүрэлсүхэд загнуулдаг нөхөр мөн үү. Онцгойгийнхнийг түймэрт муу ажиллаж байна гээд байдаг

59.153.112.194Зочин   • 2018, 1 сарын 12. 15 цаг 28 минут

Ажлын садаа

103.14.36.6Малчид   • 2018, 1 сарын 12. 13 цаг 55 минут

Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж Монгол ардын зүйр цэцэн үг байдаг даа.Улаанбаатар хотынхоо утааны асуудлаа яриач ээ..Малын гоц халдварт өвчин гарсан аймгуудад мал эмнэлэг байгаа байлгүй дээ.Зэрлэг амьтад өвчин тээж байна уу үгүй юу гэдгийг Мал эмнэлгийн байгууллагууд л хий ажил.Энэ нөхөр жаахан согтуу яваа юм болов уу даа ккккк

202.179.27.89Зочин   • 2018, 1 сарын 12. 13 цаг 49 минут

сайд ажилд садаа болно уу гэхээс дэм болохгүй.

Шинэ мэдээ

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг ялагчаар тодруулж, 20 сая төгрөгийн хадгаламжийг дүүд нь гардуулан өглөө9 цаг 17 минутын өмнөНӨАТ: 225 сая төгрөгийн супер азтан тодорлоо1 сар 20. 19:05"Насны хишиг"-ийг олгож эхэллээ1 сар 20. 14:452019 онд заавал аялах таван хот1 сар 20. 14:30Женнифер Лопез будаггүй төрхөөрөө гайхуулав1 сар 20. 14:151,6-гаар төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигчид энэ сард татвараа төлнө1 сар 20. 14:00Мадагаскарын үндэсний урлаг, хөгжмийн зэмсгийн онцлогоос1 сар 20. 13:45Динозавруудад амьд үлдэх ганц ч хором байгаагүй1 сар 20. 13:30Монгол залуу Олон улсын цохивор хөгжмийн наадамд тэргүүлжээ1 сар 20. 13:15АНУ-ын эмэгтэйчүүд Доналд Трампыг эсэргүүцэн жагсчээ1 сар 20. 13:00Ирэх долоо хоногт УИХ-аар юу хэлэлцэх вэ1 сар 20. 12:45Монгол хүний жилийн спиртны хэрэглээ дарс, шар айрагны хэрэглээнээс 2-3 дахих их байна1 сар 20. 12:30Япон охидыг байлдан дагуулж буй хумсны будагтай шилэн оймс1 сар 20. 12:00АНУ-ын хоёр мужид онцгой байдал зарлажээ  1 сар 20. 11:45Цэргийн бүртгэл маргааш дуусна1 сар 20. 11:15Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана1 сар 20. 11:00Өнөөдрийн зурхай1 сар 20. 10:30Цаг агаарын мэдээ1 сар 20. 10:00Шуурхай: Гэр лүүгээ орж байсан эмэгтэйг цохиж унаган дээрэмдсэн этгээдийг баривчиллаа1 сар 19. 23:28Х.Эрдэнэбаатар:Жюү жицүгийн УАШТ-д түрүүлсэн тамирчид Азийн АШТ-д оролцох эрхээ авна1 сар 19. 16:05Орон орны нийгмийн халамж буюу аль улсад ядуусын амьдрал илүү тааламжтай вэ1 сар 19. 15:05Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 15:00Саятнууд Их Британийг орхиж эхэлжээ1 сар 19. 14:55рюкийн самрыг цөмж идээд буруудах шахлаа1 сар 19. 14:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №457 Chubby Checker, ‘The Twist’1 сар 19. 14:45Таньд хэрэгтэй 10 ашигтай зөвлөгөөг хүргэж байна1 сар 19. 14:40Мүн Жэ Инийг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 19. 14:35“Microsoft” компани Сиэтл хотод орон сууц барихад 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ1 сар 19. 14:30Топ Э.Сэлэнгийн эршүүд имиж1 сар 19. 14:25Монгол хөгжимчин залуу цохивор хөгжмийн их наадамд түрүүлэв1 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.