1-р сарын 12
14 цаг 42 минут

Шагдарын Лхамноржмаа: ХУУЛЬГҮЙ АМРАГ

Шагдарын Лхамноржмаа

ХУУЛЬГҮЙ АМРАГ

Гууль зэсний хольцгүй шижир алт шиг амьдралд ч
Хууль журманд тордоггүй чиний хайрын сэтгэл
Гоёл зүүсгэлд гологдом буруу зүстэй хорвоод
Хун шиг цагаанаар зурагдсан миний гэнэн бодол...
Тэвчээрийн зааг амирлаан
Тэртээ хол суудаг.
Тэнгэрийн заадас арилган 
Тэврэлдэн учирдаг.
Үйлийн үрийг өвсний үндсээр хавж
Үүлэн чанадад саран эрхлүүлж хонодог
Тэр бид хоёр хуульгүй амрагууд
Тэргүүн өргөж, тэнгэрт амардаг цадиггүй улс аа
Алдуурсан сэтгэлийнхээ араас хөөсөөр 
Арайхийн барихад 
Андууралгүй яг чамтай л уулздаг
Дарласан дурлалдаа ирлэсэн тонгорог шиг гаарч амьдардаг
Барласан бурхан амь ороход үүр цайдаг ая
. . Хувьчилж болдоггүй сэтгэлээр нь
Хувцас оёж өмсдөг
Би даардаггүй
Хундагалж болдоггүй нулимсаар минь
Бодлынхоо хирийг угаадаг
Би гомддоггүй
Иссэн тараг шиг бодлоо нууж чадахгүй явахад
Ингэний хоормог шиг үгсээр намайг байлдан дагуулсан
Зүрх зүрхнийхээ гэрэлд мөрөө харж алхдаг
Урьд төрлийн садан
Зүүний сүвэгчээр ч амь нь хамт урсах
Урт төөргийн гэрчээ чи
. . .Гурван нар тэнгэрт мандаг хамаагүй 
Гуйлга гуйж тавилан эргэг ялгаагүй 
Хорвоо нялхарч гал үерлэг хамаагүй 
Харин чи л хуульгүй амраг хэвээрээн бай.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

162.105.113.6Зочин   • 1 сарын 14. 14 цаг 33 минут

Хуучин "аргагүй амраг" гэдэг байлаа, одоо хуульгүй амраг гэх болсон нь "шинэчлэл" болж байгаа юм байлгүй дээ. Хууль зөрчихийг уриалсан юм болов уу? Хай хэн мэдлээ...

202.9.40.14zochin   • 1 сарын 14. 12 цаг 20 минут

uran bichsen saihan shuleg bnaa. aviyas shuu

41.85.161.155ki   • 1 сарын 14. 13 цаг 24 минут

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

27.123.212.140za tegeed soliorood unav daa   • 1 сарын 14. 11 цаг 07 минут

nuguu emuujin memuujin hen hen ch bilee eldviin yum bicheed suudal muruuduud yavj baigaa shuu tednii araaas buu orooroi dooo

27.123.214.106Зочин   • 1 сарын 13. 17 цаг 36 минут

tachaangui nvdtei bvsgvi uy hu

27.123.214.106Зочин   • 1 сарын 13. 17 цаг 35 минут

uuriinhu hani uymy nyydgai n uym boluu

94.21.173.187Зочин   • 1 сарын 13. 4 цаг 19 минут

Шал утгагүй

41.85.161.167koi   • 1 сарын 13. 7 цаг 40 минут

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

117.102.187.40Яруу найрагч   • 1 сарын 12. 18 цаг 20 минут

Шүлэг гэж энэ мөн байна даа.

103.11.195.34Нууц   • 1 сарын 12. 16 цаг 52 минут

Нууц амрагууд нэг иймэрхүү тийчилдэг байхдаа. Нууц амаргийн янаглалд хууль /хэм хэмжээ/ байхгүй...

Шинэ мэдээ

Бэлгийн дарамт үзүүлсэн солонгос найруулагч ял сонслоо11 минут 10 секундын өмнөОрон сууцны түлхүүр гардууллаа16 минут 10 секундын өмнөАюулгүй байдлын албаны орлогч даргыг авлигын хэрэгт шалгаж байна21 минут 10 секундын өмнөОрчин цагаас дүрвэгсдийн орогнох газар26 минут 10 секундын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга31 минут 10 секундын өмнөОсака Наоми:“Сүмо анх удаа үзэж байна. Гоё байлаа. Хакүхо их күүл залуу юм”36 минут 10 секундын өмнөНоён Бондгорын эхнэр Золзаяа дахин Монголчуудыг гайхшрууллаа41 минут 10 секундын өмнөАНУ Оросын ИЛ-20 онгоцны сэгийг олоход туслахад бэлэн байна41 минут 10 секундын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ46 минут 10 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ эхний өдөр Шууд51 минут 10 секундын өмнөЮНЕСКО: Бразилийн музейг сэргээн босгоход олон56 минут 10 секундын өмнөРэппер Дрэйк 14 настай охиныг эргүүлж эхэлжээ1 цаг 2 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд1 цаг 7 минутын өмнөИрэх жилээс дэлхий зэсээр “өлсөх” үү1 цаг 12 минутын өмнөMiss Tourism World-2018” тэмцээнд Г.Чинсанаагийн амраг оролцож байна1 цаг 17 минутын өмнөСүхбаатарын нутгаар хүйтэрч салхины хурд ширүүсэж байна1 цаг 22 минутын өмнөПодольски Хакүход шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв1 цаг 27 минутын өмнөНөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно1 цаг 32 минутын өмнөГ.Энэрэл: Миний талаар худал мэдээллүүд яваад байна1 цаг 37 минутын өмнөУИХ-ын дарга М.Энхболд: Манай орны олон мянган эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгохыг зорьж буйд талархаж байна1 цаг 42 минутын өмнөС.Амарсайхан: Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ1 цаг 47 минутын өмнөӨвөрмонголын Шилийн гол аймагт гахайн ханиад дэгджээ1 цаг 52 минутын өмнөНигерийн үерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна1 цаг 57 минутын өмнөГүзээлзгэнэд зүү нуусан этгээдэд 15 жилийн ял оноохоо мэдэгдлээ2 цаг 2 минутын өмнөТеррорист халдлагын тоо буурчээ2 цаг 7 минутын өмнөКриштиан Роналдо талбайгаас хөөгдлөө2 цаг 12 минутын өмнөНамрын улиралд өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ2 цаг 17 минутын өмнөФото: Харүмафүжи Д.Бямбадоржийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ2 цаг 22 минутын өмнөКолумбад болсон хэрэг халдлага уу?2 цаг 27 минутын өмнөТөрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн маргааш эхэлнэ2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.