1-р сарын 12
15 цаг 12 минут

Хэлмэгдэгчдийг нас барсанаас хойш төрсөн хүүхдэд 40-80 сая төгрөг олгохоор болов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл - ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Тагнуулын байгууллагын гаргасан бүрэн бус мэдээллээр улс төрийн хилс хэрэгт 36600 гаруй хүн хэлмэгдсэнээс 30220 нь цагаатгагдсан байна. Үлдсэн 5400 орчим хүний хэрэг материал нь олддоггүй, зарим хэрэг материалыг хэргийн зүйлчлэлийн дагуу эцсийн байдлаар тодруулах шаардлага гарч байгаа юм билээ. Иймээс эдгээр хүмүүсийн хэрэг материалыг хянан шалгаж цагаатгах ажлыг хийх ёстой. Харин хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар цагаатгуулах өргөдөл гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болоод байсан, одоо энэ хуулийн төсөл батлагдсанаар 2020 оны эцэс хүртэлх хоёр жилийн хугацаанд өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх юм" гэв. 

 Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2014 оны 12 дугаар сарын 25-нд зөвлөмж гаргаж, хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийг цагаатгуулах өргөдөл гомдол хүлээн авах хугацааг эцсийн удаа хоёр жилээр сунгах зөвлөмж өгсөн. Энэ үндсэн дээр дуусгавар болоод байсан хуулийн хугацааг хоёр жилээр дахин сунгах асуудлыг санаачлан хэлэлцүүлж байгаа юм. Ажлын хэсэг дээр олон талаас нь ярилцаад хилс хэргээр цаазлагдсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая, харин улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг олгох хувилбарыг тооцоолж оруулсан. Энэ нь одоогийн орон сууцны зах зээлийн ханшаар харьцангуй хямд үнэтэй 1-2 өрөө сууцны жишиг үнэтэй дүйж байгаа юм. Энэ хуулийн төсөлд заасан хоёр жилийн хугацаанд цагаатгуулах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэснээр хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах ажил үндсэндээ дуусгавар болох юм" гэв.

Улмаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэл нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь нь дэмжлээ.

 Б.Анир 

34
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

34 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.121Е   • 1 сарын 13. 8 цаг 51 минут

Одоо 94 настайгас дээш настай хүмүүс авах нь дээ.хэд билээ тэд бараг байхгүй

76.236.126.78Зочин   • 1 сарын 13. 7 цаг 31 минут

Ач зээ нар л амьд бгадаа одоо

78.250.109.93Зочин   • 1 сарын 13. 4 цаг 38 минут

ihenh ni tuhain uyd neree solison baival yah yum

41.85.161.167koi   • 1 сарын 13. 7 цаг 23 минут

Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

202.179.31.16Иргэн   • 1 сарын 13. 0 цаг 46 минут

1944 оноос хун амын бодитой тооллогын дунгийн эхлэл тавигдсан гэхэд буруу биш.Гэхдээ тухайн уед бичиг усгийн боловсрол ямар шатанд байлаа. Юун хэлмэгдуулэлтийн уеийн хуухэд энэ тэр яриад байгаам.Бас л архив ухаж цаг алдахын нэмэр. Тэрний оронд бух хэлмэгдэгсдийг нэгэн зэрэг нэг одрийн зарлигаар цагаатгаад хэлмэгдсэн хогшчуулд буян болох хэрэгтэй.Тийм их монготэй болчихсон бол тэдгээр хэлмэгдэгсдийн нэрийн монхжуулж маш сурлэг хошоо босговол хойч ирээдуйд том сургамж болох нь дамжиггуй.

202.179.31.16Иргэн   • 1 сарын 13. 0 цаг 35 минут

Тухайн уед хавтгайруулан 36600 хунийг хэлмэгдуулж чадсан тоо гарч байна.Одоогийн тор засаг яагаад тэдгээр хумуусийг бугдийг нь нэг дор цагаатгаж болохгуй байна.Бид хумуунлэг ардчилсан энэрэнгуй нийгмийг цогцлоон байгуулаад олон жил боллоо.Бараг 1990 оноос хойш одортоо хэдэн хун цагаатгасан бол одий эдгээр 36600 хунийг цагаатгаад дуусчих бурэн боломж байсан шуу дээ.Ард иргэд минь 36600 хунийг цагаатгахын толоо ходолгоонд саналаа нэмэрлэе.

202.179.31.16Иргэн   • 1 сарын 13. 0 цаг 24 минут

Тийм чадалтай юм бол тэдгээр хэлмэгдсэн иргэдийн бугдийг цагаатгаад нэрийн монхжуулж ард олонд танилцуул.До яамны толоологч нэртэй тухайн уеийн дуракууд тэдгээр хэлмэгдсэн хумууст хучээр зохиомол хэрэг тулган тарчлааж бур амьд сэруунд нь биеийн хуч хэрэглэн бахиар шудийг нь нэг нэгээр сугалан гарын усэг зуруулж цаазалчихаад одоо болохоор хятадын тагнуул байж гэнэ.Аль эсвэл цэрэг дайчдыг хоноосон байж болзошгуй мэтээр ял авсан гэх далимаар цагаатгах боломжгуй гээд ичихгуй хариу бичээд суугаагаа Цагаатгах Ажлын хэсэгийн албыг ойлгохгуй юм.

66.181.187.156Зочин   • 1 сарын 12. 23 цаг 32 минут

Хэлмэгдэл гэдэг бол зугээр л хучээр хунийг гутгэн гужирдэн буудан алхыг хэлнэ. Оноодор жирийн хууль эрх зуйн мэдлэгтэй бсан ч цагдаа тагнуулыхан хэн нэгэн хунийг гутгэн гужирдэн чи хун алсан гэх нотлох баримтыг зохиомлоор гаргаж ирээд буудан хорооно. Тийм учир цаазын ялыг сэргээж хэрглэж болхгуй хайран сайхан 40 оод мянган гэм зэмгуй хогшид лам жирэмсэн эх насанд хурээгуй хуухдуудийг нохой шиг буудан хороосоныг хэзээ ч мартаж болхгуй улаан оросын тагнуулын албаны зохион байгуулсан цусан аллаг одоо цаазыг баттулга сэргээж ямар гадаадын тагнуулын

202.72.240.5Зочин   • 1 сарын 12. 23 цаг 25 минут

хэлмэгсийн ямарих хохирол учирсаныг мангар бацаанууд та нарм мэдэхгүй

103.26.195.138Зочин   • 1 сарын 12. 22 цаг 17 минут

Энэ халамжаа болиоч ээ . Оронд нь үйлдвэр бариач ээ. Маанагуудаа

203.91.115.40Зочин   • 1 сарын 12. 20 цаг 55 минут

Xvvxdiin surguuli tsetserleg bariach yagaad barixgvi baigaa yu mongoliig osgoxgvi sanaa bna uu

103.229.121.213зочин   • 1 сарын 12. 20 цаг 46 минут

одоо болих хэрэгтэй ш дээ

66.181.188.139Зочин   • 1 сарын 12. 20 цаг 25 минут

ман-аас гаргаж өг. яагаад татварын мөнгөөр төлөх ёстой юм бэ?

202.72.245.165Зочин   • 1 сарын 12. 20 цаг 19 минут

Одоо болиоч ээ. Яасан гэж энэ 30-аад онд болоод өнгөрсөн явдлын бурууг өнөөгийн бид нарт үүрүүлж, бидний мөнгийг цацаад байгаа юм бэ? Тэр хэлмэгдүүлэлтийг эхлүүлсэн намын удирдлага болох офшорчдоос нь гаргуулах хэрэгтэй. Бидний татварын мөнгийг ингэж өнгөрсөн цагийн үйлийн үрт цацаж, үрэх эрхийг эд нарт хэн олгосон юм. Боль наад завхарсан бялдуучлалаа

122.201.24.8ZOCHIN   • 1 сарын 12. 19 цаг 06 минут

YU SOLIOROOD MONGO IDEH ARGA OLOOD B.NAA BAS. TEGJ YARIH YUM BOL ODOO AMIDARCH B.GAA ENE ARD TUMEN CHIN JINHENE HELMEGDEL DUND AMIDARCH B.GAA BAIH SHUU. SOLIOTOI YUMNUUD YUGII N CH MEDEHGUI BAIJ L NEG L IH HELMEGDSEN NEREER HEDEN JIL MONGO IDDEG YUM. DELHIIN 2 R DAIND ALUULSAN 60 SAYA HUN MONGO NEHEEGUI BAIHAD ODOO BOLI. ENEVIH UTAAND AMIDARCH B.GAA ARD TUMNEE ORON SUUTSAND ORUULAHAA BOD.MUU MALNUUD.

202.9.43.131Эсэргүүний удам   • 1 сарын 12. 18 цаг 52 минут

Хууль батлагдсан нь сайн байна гэж ойлголоо. Харин хэдэн хүнд энэ мөнгө олдох бол үр хүүхэдийг нь үхэж дуусахаар хууль батлах гээд хүлээгээд байсан бололтой. Улс орны эдийн засаг боломжийн байхад батладаггүй мөртэй э/з хүндэрсэн үе, үр хүүхэд нь цөөрөхөөр батлах сонирхолтой л юм. Энэ МАН-ынхан гэж эрүүл согтуу нь мэдэгдэхгүй сонин хүмүүс

103.9.88.210Зочин   • 1 сарын 12. 18 цаг 37 минут

Нас барснаас хойш төрсөн хүүхдэд гэдгийг ойлгохгүй байна, нас барахад нь байсан хүүхдүүд яах юм бэ?! Эсвэл сэтгүүлчийн алдаа юу?????

103.9.88.210Зочин   • 1 сарын 12. 18 цаг 33 минут

Нас барснаас хойш төрсөн хүүхэд гэдгийг ойлгохгүй байна. Хүүхэд нь мөн эсэхийг яаж нотлох юм бол?!

202.9.41.94Зочин   • 1 сарын 12. 18 цаг 21 минут

aluurchuud buudaj alchixaad odoo yu geed xutsaad bnaa man nam bvgdiig buudsdn

182.160.3.186Зочин   • 1 сарын 12. 17 цаг 51 минут

Баахан хуурамч бичиг баримт гарган баяжих шинэ арга зохиожээ. Иймэрхүү юм зохиогоод байх юм бол ирээдүйд дайн гарна шүү. Хэлмэгдээгүй нэг нь жинхэнэ хэлмэгдсэн хүний ачаас их мөнгө авч гайгуулах гэх мэт.

202.9.47.177Zochin   • 1 сарын 12. 17 цаг 05 минут

barag duusaa biz de .20 jiliin omnoos nohon olgovor ogson .odoo boliochee

202.179.31.33Зочин   • 1 сарын 12. 16 цаг 55 минут

Битгий балай юм яриад байгаач 38 онд хэний хүүхэд болохыг нотлох бичиг баримтын тогтолцоо байгаагаагүй, тэгээд ч тэр хэлмэгдсэн гэх лам нар байсан юм бол тэдэнд юуных нь хүүхэд байх юм. бодвол МАН-ынхан өөрийн намын хэнхэг хөгшчүүлдээ мөнгө тараах арга заль

150.129.140.195Зочин   • 1 сарын 12. 17 цаг 18 минут

1933 онд хүн ам малын тооллого явагдсан байдаг юм.Тэр тооллогын материалд бичигдсэн мөн 1937,38 онуудад хэлмэгдсэн хүний ар гэрийн бүх материал гар бичмэлээр одоо архивт хадгалагдаж байдаг юм билээ Чи улсын төв архивт иргэнийхээ үнэмлэхийг үзүүлээд үзэж болно хэрэв үнэмшихгүй бол

103.10.21.44zochin   • 1 сарын 12. 16 цаг 06 минут

37-38 ond helmegdsen hunii huuhduud ihenh ni burhni orond ochson bgaa. helmegdegchiin ach zee nart uguhguigees iim huuli batlah hereg bna uu? Huuhduud ni amid seruun bhad ni tuslaj chadaagui bj odoo iim huuli gargaj bgaa ni tohuurhaj bgaa hereg busuu. Hamgiin dood tal ni 80 nastai hun ihenh ni oi sanamjaa aldaad zunchihsun hugshid bgaa sh dee. Ard tumnii tatvariin mungiig hudlaa tsatsahaa boli.

112.72.11.67Зочин   • 1 сарын 12. 16 цаг 03 минут

Монгол улсыг тонон дампууруулсан МАН. МАХН, АН-ын мафуудаас монголын ард түмэн офшёрчдын хулгайлсан өрийг Монголын ард түмэн барагдуулж байгаа тул Монголын мафын төрөөс монголын ард түмэн төр улсыг сүйрүүлсэнийхэн нь хариуцлагын нөхөн төлбөрөө төлүүлэх ёстой.

112.72.11.67Зочин   • 1 сарын 12. 15 цаг 59 минут

наад мөнгө угаах башир аргаа дуусгаачээ.

112.72.11.105Зочин   • 1 сарын 12. 15 цаг 53 минут

Мөнгө идэх нэг сайхан арга л байна. Одоо тэгээд ор хөнжлийн хэрүүл рүү орох нь шив дээ. Уг нь хилмэгдэгсдийн дийлэнх нь лам нар. Мөнгө цагаан нүд улаан даа. Одоо хэд хэдэн эхнэртэй лам нар тодрох вий, харж л байгаарай. Ариун сахилыг дагаж винайн ёсыг сахигчид маань ар өврөөсөө баахан амрагууд зүүгээд гараад ирэх вий. Хувьсгалчдын эхнэртэй сүүлэрч явсан гарууд өөрийнхөө хүүхдийг хилмэгдэгчийн хүүхэд гэж батлахаар бүх нүглээ дэс дараалан дэлгэнэ. Эрлэгийн шүүлт бий гэж итгүүлэхийг оролддог билүү? Одоо тэхээр Дамдинчойжоо ч ажилгүй болох нь ээ.

66.181.160.113z   • 1 сарын 12. 15 цаг 48 минут

Ene odoo ingej ard tvmnii tatwariin mungiig taraadgaa bolih gvi ym uuu helmegdeel biz dee ymarch ved ymarch niigemd bdag l ym sh dee

202.72.245.122.   • 1 сарын 12. 15 цаг 47 минут

залхуурахгүй залуусаа муу зүйлд уруу татахгүй архидахгүй соёлтой байвал авна даа

202.179.25.144зочин   • 1 сарын 12. 15 цаг 29 минут

60-аад онд Төрсөн бидний үеийнхэн ёстой Хэлмэгдэж дуусч байнаа 50 гаруй настай мануусыг Нас хэтэрсэн гээд Албан газрууд тоохгүй арай гэж ганц хоёр жилийн дараа Тэтгэвэртээ сууна гэж байтал Тэтгэврийн нас нэмээд Сэтгэл санаагаар уначихсан Хүн чинь Урт наслах уу

150.129.140.195Зочин   • 1 сарын 12. 17 цаг 20 минут

түүнийг шинэ нийгэм байгуулна гэж улсыг самарсан АН-ыхнаас асуу даа

112.72.8.243Зочин   • 1 сарын 12. 15 цаг 18 минут

10 сарын дотор төрсөн гэдгийг нь хэн нотлохын. Худлаа нэг юм гаргаж ах дүү хамаатан садандаа улсаас мөнгө тараалгах олохдоо л сайн юм.

150.129.140.195Зочин   • 1 сарын 12. 17 цаг 24 минут

Чи сайн ойлгоогүй шиг байна.Тухайн хүн хэлмэгдээд цаазлуулсан юмуу шоронд орсон тухайн хугацааны эхлэн 10 сарын дотор гарсан гэсэн үг байна.Тэр үед чинь бүх хүнийг нэгбүрчлэн дансалчихсан байсан юм.Яагаад гэвэл эсэргүүний хүүхэд гэж дараа нь тооцох гээд Харинч бүртгэл нь маш айхтар хийгдэж байсан байдаг юм

202.179.31.27genden   • 3 сарын 15. 11 цаг 48 минут

yaj holboo barih we utasnii dugaar baiwal ogch tuslaach ..

Шинэ мэдээ

Нагоя башёд сэкиваке Митакеуми түрүүллээ26 минут 46 секундын өмнөҮерийн голомтод цэвэрлэгээний болон халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна1 цаг 6 минутын өмнөТэмцээнд 600 гаруй тамирчин оролцож байна1 цаг 9 минутын өмнөСүхбаатарын талбайд элэгний үзлэг оношилгоо хийнэ1 цаг 30 минутын өмнөК.Мбаппе: Зургаан настайгаасаа дэлхийн аварга болохыг мөрөөдсөн1 цаг 32 минутын өмнө“Нүүдэлчин Монгол” наадмыг 8–р сард Хүй Долоон Худагт зохион байгуулна1 цаг 47 минутын өмнөДэлхийд ноёрхохын төлөө Ангорын дэргэдэх шийдвэрлэх тулалдаан1 цаг 50 минутын өмнөМонголын бодибилдингчид Хятадын гранпригаас дөрвөн медальтай1 цаг 54 минутын өмнөТа үүнийг мэдэхүү: Галбын говь2 цаг 13 минутын өмнөСонирхогчдын Сүмогийн Азийн АШТ, Залуучуудын ДАШТ-үүдэд амжилттай оролцож байна2 цаг 14 минутын өмнөТа үүнийг мэдэх үү: БҮРДЭНЭ БУЛАГ2 цаг 35 минутын өмнөХоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ7 сар 21. 18:28Монголын Оюун Ухааны Академийнхан "Гайхамшигт хүмүүс нэвтрүүлэгт уригджээ7 сар 21. 17:52Долдугаар сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно7 сар 21. 15:16Ажилдаа цагтаа очихын тулд шөнөжингөө алхсан залууд захирал нь машинаа бэлэглэжээ7 сар 21. 15:12Г.Галбадрах: “Бэлэг цуглуулах” гэдэг зовлон7 сар 21. 14:48Т.Ариунаа: "Хайрлах учиртай"7 сар 21. 13:22Гайхалтай мэдээ: К2 МОНГОЛЫНХ7 сар 21. 12:45Эхийн талын эмээ – хүүхдийн амьдралд хамгийн чухал хүн7 сар 21. 12:33Мөнгөөр тасрахгүй байя гэвэл...7 сар 21. 12:33Монгол монголоо барьж идэх юмаа гэж...7 сар 21. 12:26Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ7 сар 21. 12:04"Их говийн тэнгэрлэг залуус 98 холбоо" 20 жилийн ойн хүрээнд Даланзадгадаа тохижуулав7 сар 21. 11:58Д.Батцэцэг: Өөрөөрөө байгаа нэгнийг өнгө мөнгөтэй нь дараад байх юм7 сар 21. 11:45Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ7 сар 21. 10:18Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна7 сар 21. 10:14Далан сувгийн орчимд зөвшөөрөлгүй барьсан барилгаас үүдэн авто замуудад эвдрэл үүсээд байна7 сар 21. 10:10Баян-Өлгий аймаг руу тусламжийн цуваа хөдөллөө7 сар 21. 10:08Чөлөөт бөхийн охидууд дахин 3 медаль зүүлээ7 сар 21. 8:35Төрийн банк монголд анх удаа репо хэлцэл хийж валютын эх үүсвэр татаж чадлаа7 сар 21. 8:01
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.