1-р сарын 12
15 цаг 20 минут

Эрт босох амьдралын тал

Ямарваа нэг хүний цаг зохион байгуулах чадвар, хариуцлагатай эсэхийг нь өглөөг хэрхэн угтдагаар нь шинжиж болдог. Японы нэгэн нэр хүндтэй бизнесмэн “Ажилд авахаар ярилцлагад орж буй залуус их сайхан зүйл ярьдаг. Таалагдаад байж байтал ний нуугүй хэлэхэд өглөө босох л жаахан хэцүүхэн байдаг гээд инээмсэглэхэд нь үнэлгээ минь эрс өөр болдог юм даа” гэсэн байдаг. 
 
Эрдэмтдийн хийсэн олон арван судалгаанд эрт босдог хүмүүсийн амьдралын хэвшил зөв байдгыг тодорхойлсон нь бий. Түүнчлэн өглөө эрт босдог хүн ажлаа амжуулж гэртээ цагтаа харьдаг. Энэ нь юугаар ч сольшгүй эрхэм зүйл юм. Ажилдаа дарагдаад шөнө дөл хүртэл оройтдог хүмүүсийг зарим нэг нь ажилдаа сайн гэж ойлгодог. Гэвч энэ нь яавч хүндлээд байх зан суртахуун биш. 
 
Харин ажлаа бусдыг харахгүй хийгээд орой цагтаа харьдаг хүмүүс бол хүндэтгэл хүлээх эрхтэй. Хүний амьдралыг ажил дээрээ олон цаг өнгөрөөснөөр нь биш аль хэр бусдад цаг гаргаж, өвртөө баясалтай амьдарснаар нь дүгнэдэг. Зөвхөн ажилд анхаардаг хүнийг амьдраагүйд тооцож болно. Сар гарвал сарыг, нар гарвал нарыг харж баясах дорнын гоо сайхны таашаал бий. Түүн лугаа амьдралын сайхныг ажлаас бусад олон зүйлээс мэдэрдэг. Түүнд зарцуулах цаг гаргах хэрэгтэй биз дээ.
 
Мөн өглөөний цагийг дасгал хөдөлгөөн, эрдэм мэдлэгт ашиглаж болно. Их гүүш Ш.Лувсанвандан шавь нартаа “Өглөө эрт босч бай. Тэгээд ядаж 30 минут гадаад үг харах цаг гарга" гэж сургадаг байж. Өдөр нь ажиллаад, өглөө нь өөрийгөө боловсруулж бай гэсэн санаа. Өнөөдөр цайны цагаараа англи хэлний ямар нэг сургалтад суух гээд гүйж яваа хүн бол дээрх сургаалийг хожим харсандаа харамсах л байх.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Шинэ мэдээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо10 минут 25 секундын өмнөҮерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байна15 минут 25 секундын өмнөХакухо М.Даваажаргал Осака Наоми, Стивен Сигал нарт шагналын мөнгөнөөсөө бэлэглэжээ16 минут 41 секундын өмнө2 минутын дотор шүдийг цайруулах жорууд20 минут 25 секундын өмнөИрээдүйд хүмүүс Ангараг руу аялах боломжтой25 минут 25 секундын өмнөКофег уухаас гадна амьдрал ахуйдаа хэрхэн ашиглах вэ30 минут 25 секундын өмнөКим Жөн Унд дурсгалын медаль бэлэглэжээ35 минут 25 секундын өмнөОтгонтэнгэр буюу Очирваань хайрханы тухай40 минут 25 секундын өмнөАнгли хэлний дуудлагаа сайжруулахад туслах шалгарсан 12 дуу45 минут 25 секундын өмнөБэлгийн дарамт үзүүлсэн солонгос найруулагч ял сонслоо50 минут 25 секундын өмнөОрон сууцны түлхүүр гардууллаа55 минут 25 секундын өмнөАюулгүй байдлын албаны орлогч даргыг авлигын хэрэгт шалгаж байна1 цаг 1 минутын өмнөОрчин цагаас дүрвэгсдийн орогнох газар1 цаг 6 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга1 цаг 11 минутын өмнөОсака Наоми:“Сүмо анх удаа үзэж байна. Гоё байлаа. Хакүхо их күүл залуу юм”1 цаг 16 минутын өмнөНоён Бондгорын эхнэр Золзаяа дахин Монголчуудыг гайхшрууллаа1 цаг 21 минутын өмнөАНУ Оросын ИЛ-20 онгоцны сэгийг олоход туслахад бэлэн байна1 цаг 21 минутын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ1 цаг 26 минутын өмнөЖүдо бөхийн ДАШТ эхний өдөр Шууд1 цаг 31 минутын өмнөЮНЕСКО: Бразилийн музейг сэргээн босгоход олон1 цаг 36 минутын өмнөРэппер Дрэйк 14 настай охиныг эргүүлж эхэлжээ1 цаг 41 минутын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд1 цаг 46 минутын өмнөИрэх жилээс дэлхий зэсээр “өлсөх” үү1 цаг 51 минутын өмнөMiss Tourism World-2018” тэмцээнд Г.Чинсанаагийн амраг оролцож байна1 цаг 56 минутын өмнөСүхбаатарын нутгаар хүйтэрч салхины хурд ширүүсэж байна2 цаг 1 минутын өмнөПодольски Хакүход шигшээ багийнхаа өмсгөлийг бэлэглэв2 цаг 6 минутын өмнөНөхцөл байдалд тохируулан ажиллах нь амжилтад хүрэх үндэс болно2 цаг 11 минутын өмнөГ.Энэрэл: Миний талаар худал мэдээллүүд яваад байна2 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга М.Энхболд: Манай орны олон мянган эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгохыг зорьж буйд талархаж байна2 цаг 21 минутын өмнөС.Амарсайхан: Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ2 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.