1-р сарын 14
12 цаг 12 минут

Мэндлэхэд утга учир бий

Монголчууд бид эртнээс дөрвөн улирлаараа жишээлсэн билгийн сайхан үгийг ахас дээдэсгүй бие биедээ хэлж, мэндэлж сурсан ард түмэн. Бид билэгдэл ерөөлийн үгсийг холбон хэрэглэсэн сургаал, ерөөлийн арвин сан хөмрөгтэй улсын тоонд багтсаар ирсэн.
 
Гэтэл орчин үеийн залуус арай өөрөөр мэндлэх болжээ. Монгол хүний хэлэх үг нь оюунлаг, өөдрөг сайхны зэрэгцээ нас насныхны намба төрх нь алхаа гишгээнд нь хүртэл шингэсэн байдаг байсан бол эдүгээ залуус маань насны хязгаартай мэндлээд байх шиг!!! Өөрөөр хэлбэл настай хүнтэй мэндлэхдээ дургүй бололтой.
 
Нэг л их яарсан хүмүүс гүйх шахам зөрөхдөө юу байна гэхэд нөгөө нэг нь юу ч байхгүй гэх юм. Энэ нь нэгэндээ юу байлгах гээд байна вэ? Харин нөгөөдөх нь юмаа дуусгачихсан бололтой гэмээр сонсогдох юм. Чухам энэ мэндэлсэн хоёр бол Монгол уламжлал ёс заншлаа уландаа гишгэсний жишээ юм.
 
Нэг нь юу сураад нөгөө нь юу байлгах ёстой юм бүү мэд. Монголчууд буруу ярьж зөв ойлгодог тал бий. Гэхдээ нэг л бишээ!!! Билэг дэмбэрэлээ бодоод хөөрөг зөрүүлэхээ байг гэхэд зогсож байгаад ёс заншлынхаа дагуу зөв мэндлээд өнгөрдөг болоосой хэмээн бодно. Бас аймаар үгээр хоорондоо яриад байх юм. Нэг үг хэлээд л хараалын үг дайх юм. Замын жолооч нар Завхан аймгаар дүүрэн хүүр байна хэмээн ярих болжээ.
 
Гэтэл хүүр гэдэг нь зүгээр нэг үгийн дагавар үг маягаар өдөр бүр хэлэх нь бүү хэл насан туршдаа хааяа хэлэгдэх үг юм. Хүн хаана ямар үг хэлэхээ сайн бодож утга санааг нь ухаж ойлгох хэрэгтэй. Хэлсэн үг, үйлдлийн тань хариу эргээд өөр дээр нь буудаг жамтай.
 
Монгол хүний амны билгээс ашдын билэг нь дэлгэрэн амьдардаг гэж байдаг юм шүү дээ, залуучуудаа!!!.
 
Я.Мөнх-Эрдэнэ /Түдэвтэй сум, Цорго баг, идэвхтэн бичигч/



3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

143.176.142.132ninj   • 1 сарын 14. 20 цаг 20 минут

hamgiin saihan ug , buyn ni delgereg

202.179.26.46Зочин   • 1 сарын 14. 18 цаг 31 минут

Аягүй гоё, аймаар сайхан гэх мэт хачин үг их хэрэглэдэг болжээ. Мэндлэх тухайд бол бүүр ч ярих юм биш. Гэхдээ сайхан цаг удахгүй ирэх байхаа. Залуустаа амжилт хүсье.

103.26.193.54зочин   • 1 сарын 14. 12 цаг 53 минут

Тийм шүү. Залуус гэлтгүй зарим нэг нас тогтож яваа хүмүүс (лангууны бараа зардаг, мөнгө орлого ноос өөрийг бодохоо байчихсан авгай нар мэндлэхэд дуугарахгүй, барааны үнийг асуувал дуртай дургүй дуугарах чаа аядана

Шинэ мэдээ

Байнгын хороод хуралдана5 цаг 25 минутын өмнөУлаанбаатарт шөнөдөө 35 хэм хүйтэн5 цаг 44 минутын өмнөИргэдийн гомдлын 70 хувь нь газрын албаны удирдлага, зохион байгуулалт, ажилтнуудын ёс зүй, хүнд сурталтай холбоотой байна5 цаг 45 минутын өмнөПёнчаны өвлийн олимпийн наадамд Умард Солонгосын 22 тамирчин оролцоно5 цаг 54 минутын өмнө
 Хатгалгааны үед ямар шинжүүд илэрдэг вэ5 цаг 59 минутын өмнөТеррористууд, 14 хүнийг хөнөөжээ6 цаг 4 минутын өмнөҮеийн хэд минь...6 цаг 9 минутын өмнөХүүрнэл6 цаг 14 минутын өмнөДэлхийн анхны ухаалаг дэлгүүр нээгдэв (видео)6 цаг 19 минутын өмнөФейсбүүк шинэчлэгдэж, илүү ''итгэл даахуйц'' болжээ6 цаг 21 минутын өмнөГерманы Социал-Демократ нам их эвслийн засгийн газар байгуулах асуудлаар сүүлчийн шатны хэлэлцээ хийхээр болов6 цаг 24 минутын өмнөМуурандаа 30 мянган евро гэрээслэн үлдээжээ6 цаг 29 минутын өмнөЭ.Ган-Од: Хичнээн завгүй байсан ч эмэгтэй хүн заавал өөрөө өөрийгөө сайхан, үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй6 цаг 34 минутын өмнөФэйсбүүк хаагдах магадлалтай тул зургаа хуулбарлан авахыг анхааруулав6 цаг 39 минутын өмнөТолгойн өвдөлтийг эмчлэх үр дүнгтэй аргууд6 цаг 41 минутын өмнөРумынд авилгын эсрэг томоохон жагсаал боллоо6 цаг 44 минутын өмнөХацу башё: Какүрюү М.Ананд 6 сарын дараа дохё дээр ноёрхож байна6 цаг 45 минутын өмнөВиктория болон Дэвид Бэкхемын гэр бүлийнхэний орлого Английн хатан хаан 2-р Елизаветагийнхаас ч их6 цаг 49 минутын өмнөИргэд газар зохион байгуулалтын нээлттэй хэлэлцүүлэгт оролцож байна6 цаг 52 минутын өмнөГазрын маргаантай асуудлаар гомдолтой иргэд ярьж байна6 цаг 52 минутын өмнөХятадын Ухань хот бүхэлдээ "устөрөгчийн хот" болно6 цаг 54 минутын өмнөЭрүүл сайхан арьстай байх 10 зөвлөгөө6 цаг 59 минутын өмнө“Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” болж байна7 цаг 4 минутын өмнөОПЕК нефтийн олборлолтыг нэмэгдүүлэхгүй ч ....7 цаг 4 минутын өмнөГазрын маргаантай асуудлаар гомдолтой иргэн ярьж байна7 цаг 5 минутын өмнөДөрвөн ес ч тачигнаж байна даа7 цаг 9 минутын өмнөЭэж нь хүүхдээ ухаалаг утаснаас холдуулах арга олжээ7 цаг 14 минутын өмнөС.Амарсайхан: Газартай холбоотой үйл ажиллагааг нээлттэй ил тод болгоно7 цаг 16 минутын өмнөХүүхэдтэй айлд гэрийн тэжээвэр амьтад хэрэгтэй юу7 цаг 19 минутын өмнө"Рио-2016" наадамд таэквондогоор өрсөлдсөн тамирчин Пёнчанд цанаар уралдана7 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. "ЭДИМVVН" ХХК.